ДЭЛХИЙГ ШУУГИУЛСАН НОМ Ид шидтэнгvvд бидний дунд бий! Итгэхгvй байна уу? Тэгвэл Харри Поттерын тухай номыг унш! Даян дэл...
221 downloads
575 Views
3MB Size
Report
This content was uploaded by our users and we assume good faith they have the permission to share this book. If you own the copyright to this book and it is wrongfully on our website, we offer a simple DMCA procedure to remove your content from our site. Start by pressing the button below!
Report copyright / DMCA form
ДЭЛХИЙГ ШУУГИУЛСАН НОМ Ид шидтэнгvvд бидний дунд бий! Итгэхгvй байна уу? Тэгвэл Харри Поттерын тухай номыг унш! Даян дэлхийн хvvхэд томчууд энэхvv номыг шимтэн уншиж байна. <<Энэ бол хvvхдийн уран зохиолын тvvхэнд олныг шуугиулсан хамгийн амжилттай ном болсон тєдийгvй уран зохиолын онцгой сод бvтээл юм>>. <<Таймс>> 2000.06.23
Арван нэгэн настай єнчин хvv Харри Поттер єєрийгєє жинхэнэ шидтэн гэдгийг мэдэх ч vгvй нагац эгчийнхээ гэр бvлд амьдардаг байв. Гэтэл нэг ууль тvvнд захидал авчирч єгснєєр Харри Поттерын амьдрал vvрд єєрчлєгдєнє. Тэрбээр ид шидтэний сургуульд орсноо мэдэж, эцэг эхийнхээ нууцлаг vхлийн vнэн мєнийг олж эцэст нь гvн ухааны чулууны нууцыг нээдэг юм.
1
Орчуулсан: Д. Даваа
Ж. К. Ролинг ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Роман ГАРЧИГ Бvлэг 1 АМЬД YЛДСЭН ХYY Бvлэг 2 АЛГА БОЛСОН ШИЛ Бvлэг 3 ХЭНЭЭС ИРСЭН НЬ МЭДЭГДЭХГYЙ ЗАХИДАЛ Бvлэг 4 ТYЛХYYР ХАДГАЛАГЧ Бvлэг 5 ТАХИР ГУДАМЖ Бvлэг 6 ЕСЄН БYХЭЛ ДЄРЄВНИЙ ГУРАВ ТАВЦАНГААС ЭХЭЛСЭН ЖУУЛЧЛАЛ Бvлэг 7 ХУВААРИЛАГЧ БYРХ Бvлэг 8 ШИДЭТ УУСМАЛЫН МЭРГЭЖИЛТЭН Бvлэг 9 ШЄНЄ ДУНДЫН ХАЛЗ ТУЛААН Бvлэг 10 ХЭЛЛОУИН Бvлэг 11 КВИДДИЧ Бvлэг 12 ЕИНАЛЕЖЫН ТОЛЬ Бvлэг 13 НИКОЛАС ФЛАМЕЛ Бvлэг 14 НОРБЕРТ НЭРТЭЙ ЛУУ Бvлэг 15 ХОРИОТОЙ ОЙ Бvлэг 16 НYХ РYY YСЭРСЭН НЬ Бvлэг 17 ХОЁР НYYРТЭЙ ХYН
2
********************************************************************* Бvлэг 1 АМЬД YЛДСЭН ХYY Улаан модон гудамжнаа дєрвєн тоот байшинд суух ноён Дурслийнхан єєрсдийгєє бурхны авралаар хамгийн жирийн хvмvvс гэж цаг ямагт бахархалтайгаар тунхагладаг хvмvvс билээ. Тэднийг ямар нэгэн хачирхалтай буюу нууцлаг байдалд орно гэж тєсєєлєхийн ч хэрэггvй. Учир нь ноён Дурслийнхан ямар ч хачирхалтай, нууцлаг зvйл болон элдэв хєгийн юмыг огт тоодоггvй байлаа. Ноён Дурсль ган єрєм vйлдвэрлэдэг <<Граннингс>> гэдэг пvvсийг удирдана. Єндєр махлаг биетэй, єтгєн бавгар сахалтай тэрбээр бараг хvзvvгvй нэгэн билээ. Харин хатагтай Дурсль бол цайвар царайтай туранхай биетэй байх ёстойгоосоо бараг хоёр дахин урт хvзvvтэй болохоороо бусдын хашаа руу шагайж, хєршvvдийнхээ яриаг нууцаар чагнан ихэнх цагаа єнгєрvvлэхэд нь тустай ажээ. Тэд Дадли гэдэг бяцхан хvvтэй агаад тэдний бодлоор бол хvv нь энэ дэлхийн хамгийн гайхамшигтай хvvхэд юм. Дурслийн гэр бvлийнхэнд хvссэн бvх л зvйл нь байхын зэрэгцээ бас нэгэн нууцтай байв. Тэрхvv нууцаа хэн хvн мэдчих вий гэхээс тэд юу юунаас илvv айдаг байлаа. Хэн нэгэн хvн Поттерынхны тухай vнэнийг мэдчихвэл тvvнийг чухам яахаа тэд огт тєсєєлдєггvй байв. Хатагтай Поттер хэдийгээр хатагтай Дурслийн тєрсєн дvv боловч тэд хэдэн жил уулзалдсангvй. Тэр ч байтугай хатагтай Дурсль ямар ч дvvгvй мэт дvр эсгэнэ. Учир нь тvvний дvv, нєхєр хоёр Дурслийн хувьд огт тохирдоггvй хvмvvс байв. Хэрэв Прайвет Драйв гудамжнаа Поттерынхон ирэх аваас хєршvvд нь юу гэх бол хэмээн бодохдоо Дурслийнхан ямагт цочин сандрах бvлгээ. Поттерынхон нэг хvvтэй гэж тэд мэдэх авч тvvнийг хэзээ ч хараагvй юм. Энэ хvvхэд л чухамдаа Поттерынхноос зайгаа барих шалтгаан болсон хэрэг. Дурслийнхан хvvгээ тийм гэр бvлийн хvvхэдтэй ойртох учиргvй гэж vздэг байв. Мягмар гаригийн уйтгартай бvvдгэр єглєє ноён, хатагтай Дурслийнхныг сэрэхэд vvл нvvсэн тэнгэр ч улс орон даяар хачирхалтай, нууцлаг vйл явдал эхлэнэ гэдэг сэжиг тєрvvлсэнгvй. Чухамхvv энэ єглєє л бидний мэдэх vйл явдал эхэлсэн юм даа. Ноён Дурсль амандаа дуу гиншин хамгийн дур гутам зангиагаа зvvж байх зуур хатагтай Дурсль орлин эсэргvvцэх Дадли хvvгээ хvvхдийн єндєр сандал дээр хvчээр суулгаад сvvлийн vеийн хов живийг нєхєртєє баяртайяа инээмсэглэн ярьж байлаа. Тэр vед цонхны цаагуур том ууль нисэн єнгєрєхийн тэдний хэн нь ч анзаарсангvй. Найм хагаст ноён Дурсль цvнхээ авч хатагтай Дурслийн хацарт хошуу хvргээд Дадлийг vнсэх гэсэн авч цаадах нь урьдынх шигээ савж унасан учир чадсангvй. Тэрбээр сандал дээрээ хойш урагшаа савчин тавагтай будаанаасаа цацан хана будаж байв. Ноён Дурсль гэрээсээ гарахдаа: <<Хvv маань тун ч яггvй шvv>> гэж инээмсэглэх зуураа хvчлэн хэлжээ. Тэрбээр машиндаа суугаад байшин руу явах зам дээр байсан машинаа ухруулсаар гадагш гарав. Гудамжны буланд очсон хойноо л ноён Дурсль ямар нэг хачирхалтай юм болоод байгааг ажиглалаа. Тэрбээр ємнєє байгаа зургийг анхааралтай харан
3
суугаа муурыг ажигласан юм. Эхний хэдэн хоромд ноён Дурсль чухам юу харснаа сайтар ойлгоогvй авч муурны дэргэдvvр єнгєрснийхєє дараа зогсож огцом эргэн харлаа. Улаан модон гудамжны буланд vнэхээр судалтай муур сууж байсан хэдий ч ямар ч зураг байсангvй. <<Ингэж л санагдсан юм байлгvй дээ!>> гэж ноён Дурсль єєрийгєє тайвшруулжээ. Бvх юманд бvрхэг єглєє бvдэг гэрэл хоёр л буруутай байсан байж болох шvv дээ. Ноён Дурсль нvдээ аниснаа дахин нээж муурыг сайтар ажиглав. Муур ч тvvнийг харж байлаа. Ноён Дурсль эргэж машинаа хєдєлгєсєн авч араа хардаг толиндоо муурыг ажигласаар байв. Тэгээд <<Улаан модон гудамж>> гэсэн бичигтэй самбарыг муур уншиж байхыг харснаа яалаа гэж уншихав дээ, зvгээр л харж байгаа хэрэг гэж єєрийгєє яаран зєвтгєлєє. Муурнууд зураг судалж чадахгvйтэйгээ адил уншиж ч бас чадахгvй шvv дээ. Ноён Дурсль толгойгоо сэгсрээд, муурыг бодлоосоо авч хаялаа. Хотын захаас Лондон руу явах зуураа ноён Дурсль єнєєдєр хvлээн авахаар тооцсон єрмийн томоохон захиалгын тухай бодож байв. Гэтэл Лондон руу дєхєєд ирмэгц тvvний толгойд байсан єрмийн тухай бодол нvд ирмэх зуур хийсэн одлоо. Учир нь єглєє бvр чихэлддэг машины урсгалд ороод, хийх юмгvй ийш тийшээ харж явсан ноён Дурсль гудамжнаа хачин хувцасласан хvмvvс гарч исрнийг ажихгvй байж чадсангvй. Хvмvvс жанч нємєрсєн ажээ. Ноён Дурсль элдэв хувцас ємссєн хvмvvсийг vздэггvй байсан юм. Хачин хачин юм ємссєн єнєєгийн залуусыг хар л даа! Тэгтэл эдгээр хvмvvс ийм хєгийн юмаар гоёчихсон явдаг. Ноён Дурсль залуураа хуруугаараа тогших зуураа холгvйхэн бие биетэйгээ аминчлан шивнэх хvмvvсийг олж харлаа. Тэдний зарим нь харимал насны хvмvvс байхыг харсан ноён Дурсль уурсаж байв. Нэг эрэгтэй нь тvvнээс ах мєртєє маргад ногоон жанч нємєрчихсєн байхыг нь яанаа! Муухай амьтан! Тэгтэл энэхvv ойлгомжгvй хvмvvс бол киноны олны хэсэгт оролцох ч юм уу, ямар нэг сурталчилгаа хийхэд хєлсєєр ажиллаж буй юм байна гэдэг бодол ноён Дурслид тєржээ. Ноён Дурсль жанчтай хvмvvс чухам юу сурталчлаад байгааг мэдэхгvй байсан ч єєрийнхєє тайлбарт сэтгэл ханамжтай хоцорчээ. Тэгээд л шахцалдаанд орсон машин нь арайхийн хєдєлж, хэдэн хормын дараа ноён Дурсль <<Граннингс>> пvvсийн гадаа зогсож толгойд нь ахиад л єрмийн тухай бодол эргэлдэж эхлэв. Ноён Дурслийн єрєє есєн давхарт байх агаад тэрбээр ямагт нуруугаа цонх руу харуулан сууна. Хэрэв цонх руу харж суудагсан бол єрмийнхєє тухай бодлыг тєвлєрvvлэхэд бэрх байсан биз. Тэгээд л нуруугаа цонх руу харуулж суусан учраас цонхны цаагуур нисэн єнгєрєх ууль шувуудыг харсангvй. Жам ёсоороо шєнийн цагаар бус, гэгээн цагаан єдєр ууль нисдэг л юм байж дээ! Энэ нь ууль бол ойн шувуу бєгєєд хотод тэр дундаа Лондон шиг том хотод байдаггvй гэдгийг ярихгvйгээр тэр шvv дээ. Харин гудамжинд байгаа хvмvvс ноён Дурслийг бодвол дэргэдvvрээ ар араасаа цувран нисэх уульнуудыг сайн харсан тєдийгvй, гайхшран амаа ангайн, тэднийг хуруугаараа заацгааж байв. Эдгээр хvмvvсийн ихэнх нь амьдралдаа шєнийн цагаар ч ууль харж байгаагvй юмсанжээ. Ерєнхийдєє ноён Дурслийн хувьд бол ууль ч хамаагvй ерийн л нэг єглєє байв. Тэрбээр єєрийнхєє таван ажилтанг хашгичан загнана. Хэд хэдэн чухал газар луу утасдаад утсаар ярьсан хvмvvсээ зандарч байлаа. Тэгээд vдийн хоолны цаг болоход хєлийнхєє чилээг жаахан гаргаж гудамж хєндлєн гарч албан газрынхаа эсрэг орших талхны дэлгvvрээс жигнэмэг авахаар явахдаа сайхан зантай болсон байв.
4
Жанчтай хvмvvсийн тухай таг мартсан тэрбээр талхны дэлгvvрээс холгvйхэн байх хэсэг хачирхалтай хvмvvстэй тааралдатлаа тэдний тухай санасан ч vгvй. Тэдний дэргэдvvр єнгєрєхдєє таагvйхэн харцаар ажиглав. Юунаас болоод гэдгийг нь ойлгохгvй ч тэднийг хараад дотор нь хачин оргижээ. Эдгээр хачирхалтай хvмvvс єглєє тааралдсаны нэгэн адил шивнэлдэн ярилцаж байлаа. Тэднийг хичнээн анхааралтай харсан хэдий ч хуучны хувцас цуглуулагч, циркийн алиалагч, театрын жvжигчид цугларсан юм байх гэмээр шинж тэмдэг vзэгдсэнгvй. Тэд ямар нэг сурталчлах, кинонд тоглохоор цуглараагvй нь лавтай. Талхны дэлгvvрээс том жигнэмэг боов бvхий уут барьсаар гарч ирсэн ноён Дурсль чухамхvv энэ хачин хvмvvсийн дэргэдvvр дахин єнгєрєх хэрэг гарчээ. Тэгэхдээ тэдний ярьж буй зvйлийн хагас заримыг тохиолдлоор сонслоо. - ...Тиймээ, яг vнэн. Энэ бол Поттерынхон. Надад тэгж ярьсан юм... - ...Тиймээ, тэдний хvv Харри... Ноён Дурсль зог туслаа. Тvvний амьсгал давхцаж байв. Тэрбээр бvрэн аймшигт автсанаа мэдэрлээ. Тэрбээр шивнэлдэн буй хvмvvст юм хэлэх гэсэн мэт эргэн харснаа болилоо. Ноён Дурсль зам хєндлєн гvйж гараад албан газартаа яаран орсноо битгий тєвєг удаарай гэж нарийн бичгийн дарга хvvхэндээ заавардаад утас шvvрэн авч гэрийнхээ дугаарт залгаснаа гэнэт болихоор шийдээд буцааж тавив. Тэгээд сахлаа илбэн нэгэн зvйлйин тухай бодлогоширлоо... Yгvй ээ, энэ бол тэнэг явдал. Поттер гэдэг тийм ч ховор биш нэр. Англид Харри гэдэг хvvтэй Поттер нэртэй айл олон бий гэж ноён Дурсль єєрийгєє хялбархан итгvvлэв. Yнэн хэрэгтээ тvvний зээг Харри гэж дууддаг гэдэгт ч зуун хувь итгэлтэй байж чадахгvй байлаа. Тэрбээр энэ хvvг хэзээ ч хараагvй билээ. Тvvнийг Хэри юм уу Харольд гэдэг байж бvрэн болох шvv дээ. Ингээд ноён Дурсль хатагтай Дурслийг сандрааж тvгшээх ямар ч шаардлагагvй гэж vзлээ. Дvvгийн нь тухай яриа гарахад тэр эмэгтэй ямагт аймаар гомддог байсан юм. Хэрэв єєрєє хатагтай Дурслийн дvv шиг дvvтэй бол... хэмээн эхнэрээ цаашлуулдаггvй байлаа. Гэхдээ л тэдгээр жанчтай хvмvvсийн ярьсан зvйл тун ч хачирхалтай санагдсан ажээ. Жигнэмэг боов авахаар явсныхаа дараа ноён Дурсль єглєєнийхийгєє бодвол єрємнийхєє тухай тогтож бодохоо болиолд оройн таван цаг гэхэд пvvсийнхээ байшингаас гарахдаа сэтгэл хєдєлсєндєє болоод хажуугаараа єнгєрч байсан хvнийг харалгvй мєргєж орхив. Жижигхэн євгєн арай л уначихалгvй гуйван байхыг харсан тэрбээр: - Уучлаарай хэмээн бувтналаа. Євгєн нил ягаан єнгийн жанч нємєрсєн байхыг харж мэдэхэд ноён Дурслид хэдхэн агшин шаардагдав. Дашрамд дурдахад унах шахтлаа мєргvvлсэн євгєн єчvvхэн ч гомдсонгvй. Харин ч бvр эсрэгээр инээмсэглэн, хажуугаараа яваа хvмvvсийг эргэж харахаар сєєнгє дуу гарган: - Эрхэм ноёнтон та уучлал гуйх хэрэггvй. Намайг мєргєєд унагачихсан ч єнєєдєр би гомдохооргvй байна. Эцсийн эцэст Хэцvv нэрт алга болсон болохоор баярлах хэрэгтэй! Тэр ч байтугай тань шиг Маглууд энэ сайхан єдрийг баяр болгон тэмдэглэх ёстой! гэлээ. Ингэж хэлээд євгєн ноён Дурслийн хэвлийн орчмоос хоёр гараараа барьж чанга шахсанаа явж одлоо. Ноён Дурсль газарт зоогдсон мэт vлдэв. Огт танихгvй хvн тэвэрсэн гээд бодоод vз л дээ! Бас тvvнийг Магл гээд байгаа шvv. Энэ vгийн утгыг ойлгохгvй
5
ч ноён Дурсль бvр гайхаж хоцорлоо. Эцэст нь байгаа газраасаа арайхийн ховхрон машин руугаа хурдхан алхахдаа єнєєдєр болсон бvх зvйл тvvний сэтгэлгээний vр дагавар гэж найдаж байв. Хэдийгээр ноён Дурсль сэтгэлгээ болон тvvний vр дvнд эсрэгээр ханддаг ч гэсэн тэр шvv дээ. Тэрбээр Улаан модон гудамжнаас дєрєвдvгээр байшин руу эргэсэн замд орохдоо эхлэж харсан зvйл бол тvvний єглєє харсан судалтай муур байлаа. Энэ нь тvvний ая занг аятайхан болгосонгvй. Муур одоо тэдний байшин, цэцэрлэгийг хєршийнхєєсєє тусгаарласан хашаан дээр сууж байв. Єнгє нь адилхан нvдийг нь тойрсон хачирхалтай толбо нь ижилхэн болохоор нєгєє муур гэдэгт ноён Дурсль эргэлзсэнгvй. - Зайл! гэж ноён Дурсль чанга зандарлаа. Гэвч муур хєдєлсєнгvй. Тvvгээр ч барахгvй ноён Дурслийг аг ширтэж байсан болохоор муур ер нь ийм зантай билvv гэж єєрєєсєє асуухаас єєр аргагvй болжээ. Тэгээд оюун санаа хvч чадлаа тєвлєрvvлээд гэрт орохдоо ямар ч байсан эхнэртээ элдэв юм ярихгvй гэж шийдсэн хэвээр байлаа. Хатагтай Дурслийн хувьд энэ єдєр ердийнх шигээ аятайхан єнгєрчээ. Хоол идэх зуураа тэрбээр элдэв хов ярьж, хєрш бvсгvйн охинд хэцvvхэн асуудал тулгарсан, Дадли <<хаччу!>> гэдэг шинэ vг сурсан зэргийг ноён Дурсльд хуучилжээ. Харин ноён Дурсль єнєєдєр тохиолдсон ер бусын зvйлийг эхнэрээ мэдчихвий гэсэндээ биеэ барьж байлаа. Хатагтай Дурсль Дадлийг унтуулахаар оронд нь хэвтvvлэхэд ноён Дурсль тvvнийг vнсээд, тавтай нойрсоорой гэж хэлэнгээ зочныхоо єрєєнд орж зурагтаа асаахад vдшийн мэдээ дуусаж байлаа. <<Мэдээний тєгсгєлд Англи даяар нисэж буй ууль шувуудын хачирхалтай явдлаас єгvvлье. Ууль хэдийгээр шєнийн цагаар ангуучилж єдєр хэзээ ч vзэгддэггvй атал эх орны єнцєг булан бvрт эмх замбараагvй нисэлдэх уулийг vvрээс эхлэн харсан хvмvvсийн олон зуун мэдээлэл єнєєдєр ирсээр байна. Ууль шувууд яагаад єдрийнхєє дэглэмийг єєрчлєх болсон тухай мэргэжилтнvvд тайлбарлаж чадахгvй байгаа юм. Энэ бол маш нууцлаг зvйл. Одоо цаг агаарын талаар vг хэлэх боломж Жим МакГаффинд олгоё. Єнєє орой уулиар бороо орох болов уу?>> гэж нэвтрvvлэгч инээмсэглэн асуулаа. Дэлгэц дээр цаг уурч гарч ирээд: <<Мэдэхгvй байна, Тед ээ. Гэхдээ єнєєдєр зєвхєн ууль шувууд ер бус авирлаагvй гэдгийг мэдэж байна. Кент, Йоркшир, Данди зэрэг английн алслагдсан єнцєг булангийн vзэгчид єчигдєр хэлсний дагуу бороо орохын оронд одод унасан гэдгийг мэдээлэхээр єнєєдєр над руу утасдаж байлаа! Хэдийгээр баяр болоход бvтэн долоо хоног дутуу байгаа ч гэсэн хэн нэг нь галын наадам хийсэн байж болох юм. Цаг уурын хувьд єнєє оройдоо бороотой...>> гэлээ. Ноён Дурсль суудалдаа хєшиж орхив. Одод унаад, єдєр гэгээтэй байхад ууль шувууд Англи даяар нисээд, хаа сайгvй хачин жанчтай хvмvvс холхиод. Бас Поттерынхны тухай тvvний сонссон шивнээ яриа... Хатагтай Дурсль хоёр аяга цай барьсаар зочны єрєєнд орж ирэв. Тэгэхэд ноён Дурсль эхнэртээ юу ч ярихгvй гэж шийдсэн нь талаар болж байгааг ухаарлаа. Тvvнд юухан хээхэн ярих ёстой болно гэдгээ ойлгож байв. Тэгээд сэтгэл нь vймрэн ханиалгаж гарлаа. - Хайрт Петунъя минь... Чи дvvгийнхээ тухай дуулалгvй удаа биз дээ? Тvvний хvлээсэнчлэн хатагтай Дурсль мэлрэн гайхсанаа царайд нь уур хилэн тодров. Гэхдээ тэд ямар ч дvv байхгvй мэт дvр эсгэдэг байсан болохоор ноён Дурслийн асуултад ингэж хандах нь мэдээж шvv дээ. - Удлаа! Харин чи яагаад ингэж асууж байна? хэмээн хатагтай Дурсль асуув.
6
-
Мэдээгээр янз бvрийн нууцлаг зvйлvvд ярилаа. Ууль л гэнэ, унаж буй одод л гэнэ. Бас хотоор хачин хувцасласан хvмvvс явах боллоо хэмээн ноён Дурсль бувтнана. Биеийн овроор эрс ялгаатай ч тэрбээр эхнэрээсээ айдаг, чухамхvv эхнэр нь гэрийн эзэн байлаа. - Тэгээд юу гэж? хэмээн хатагтай Дурсль яриаг таслав. - Би бодохдоо... магадгvй... Холбоотой байж магадгvй л гэж... Чи мэдэж байгаа шvv дээ... Тvvн шиг эмэгтэйчvvдтэй... Хатагтай Дурсль хємхийгєє зууснаа аягаа амандаа ойртуулав. Харин ноён Дурсль єнєєдєр <<Поттер>> гэдэг нэрийг дуулснаа эхнэртээ хэлэх эсэх тухай бодож байлаа. Тэгээд хэлж зориглохгvй гэдгээ мэдэв. Yvнийхээ оронд хайнгадуухан маягаар: - Тэдний хvv Дадлитай чацуу байхаа? гэв. - Тийм байх аа гэж хатагтай Дурсль мєс шиг хvйтэн дуугаар хэллээ. - Тvvнийг чинь хэн гэдэг билээ? Харольд билvv? - Харри. Миний бодоход жирийн ардын ердийн л нэр. - Тэгэлгvй яахав. Би чамтай санал нэг байна гэж хэлэхдээ зvрхээ хэрхэн тvгшихийг ноён Дурсль мэдэрчээ. Ноён Дурсль энэ сэдвийг дахин хєндсєнгvй. Тэд цайгаа ууж дууссан болоод дээшээ унтлагынхаа єрєє рvv явцгаалаа. Харин хатагтай Дурслийг угаалгын єрєєнд ормогц ноён Дурсль цонхоо нээгээд цэцэрлэг рvv харав. Нєгєє муур тэндээ байсан хэвээрээ. Муур хашаан дээр суугаад хэн нэгнийг хvлээсэн мэт гудамж руу харна. Єнєєдєр тохиолдсон бvхэн зvvд биш байгаа? гэж ноён Дурсль єєрєєсєє асуув. Хэрэв vгvй бол Поттерынхонтой холбоотой юм биш биз? Хэрэв тийм бол... хэрэв Дурслийнхан тэднийхэнтэй холбоотой бол... Yгvй ээ, ноён Дурсль vvнийг тэвчихгvй. Дурслийнхан орондоо орцгоолоо. Хатагтай Дурсль тvргэн зуур нойрсож, харин хоён Дурсль єнєєдєр харж дуулсан бvхнээ эрэгцvvлэн бодсоор унтаж чадахгvй хэвтэж байв. Унтахынхаа ємнєхєн бодсон бодол нь аятайхан тайвшруулмаар байжээ. Хэрэв Поттерынхон vнэн хэрэгтээ єнєєдрийн vйл явдалтай холбоотой байлаа ч тэд Улаан модон гудамжинд ирэх ямар ч шаардлагагvй шvv дээ гэсэн бодол тєрсєн хэрэг. Тэгээд ч тэдний тухай, тэдэн шиг хvмvvсийн тухай Петунъя бид хоёрыг бодсоор байгаа гэдгийг Поттерынхон сайн мэдэж байгаа... Тэнд юу ч боллоо гэсэн тэр єєрєє ч Петунъя ч энэ явдалд оролцохгvй гэж ноён Дурсль єєртєє єгvvлэв. Ноён Дурсль эвшээгээд нєгєє талаараа хажууллаа. Унтах зуураа єнєєдрийн бvх явдал ямар ч байдлаар тэдэнд хvртээлгvй хvртээл болох ч vгvй гэж бодож байв... Ноён Дурсль гvнзгий тєєрєлдєж байсан ч энэ тухайгаа мэдсэнгvй. Удаан хvлээлгэсэн тайван бус нойр ноён Дурслийг тэврэн ахуй дор хашаан дээр суусан муур унтах янзгvй хэвээр. Муур яг л хєшєє шиг огт хєдєлгєєнгvй суух агаад Улаан модон гудамжны эх рvv нvд цавчилгvй ширтэх ажээ. Зэргэлдээх гудамжинд машины хаалга тасхийн хаагдахад ч чичивхийсэнгvй, толгой дээгvvр нь хоёр ууль нисэн єнгєрєхєд ч нvдээ цавчсангvй. Тэгээд шєнє дундын vед л муурын баримал амь орох лугаа боллоо. Муурын нvдээ салгахгvй харж байсан гудамжны эхэнд нэгэн хvн гарч ирэв. Газар дороос гараад ирэв vv, тэнгэрээс буугаад ирэв vv гэлтэй гэнэтхэн, чимээ шуугиангvй гараад иржээ. Муур сvvлээ шарваж нvдээ онийлгов.
7
Улаан модон гудамжнаа хэн ч, хэзээ ч ийм хvн харсангvй. Тэрбээр єндєр туранхай агаад бvсэндээ хавчуулчихаж болохоор урт цагаан сахал, vсээр нь vзвэл тун ч хєгшин бололтой. Ємссєн урт дээлэн дээрээ газар шvргэсэн улаан жанч нємєрч, хєлдєє угалзан гоёл бvхий єндєдр єсгийтэй шаахай єшиглєжээ. Бараан шилний цаадах нvд нь цэнхэр агаад очтон гялалзаж, бараг хоёр нугалчихмаар урт монхор хамартай юм. энэ хvнийг Альбус Дамблдор гэдэг ажээ. Тvvнийг гудамжинд гараад ирэхэд баярлах хvнгvй, нэрээс нь эхлээд гутлыг нь хvртэл тvvнтэй холбоотой юм бvхэнд баярлаад байх юмгvй гэдгийг Альбус Дамблдор огт ойлгохгvй мэт. Гэхдээ тэрбээр vvнд огт санаа зовсон шинжгvй ямар нэг юм хайн жанчныхаа халаасыг ухаж байв. Ингэх зуураа єєрийг нь ямар нэг юм ажиглаад байна гэж мэдмэгцээ агшин зуур хараагаа дээшлvvлж гудамжны нєгєє єнцгєєс єєрийг нь харах муурыг олж vзлээ. Энэ нь хачирхалтай мэт байж болох авч муурыг хараад тэр яагаад ч юм баярлаж хєєрлєє. Тэрбээр: - Би vvнийг урьдчилан мэдэх ёстой байсан юм гэж инээмсэглэн єгvvлэв. Эцэст нь дотоод халааснаасаа эрснээ олж авлаа. Энэ нь янжуур асаадаг мєнгєлєг асаагууртай адил эд ажээ. Альбус Дамблдор мєнгєн тагийг нь сєхєєд асаагуурыг єргєж шархийлгэв. Тэгтэл тvvний ойролцоо байсан гудамжны дэнлvv бєглvvдхэн пvнхийгээд унтарчихлаа. Тэрбээр асаагуураа дахин шархийлгэтэл дараагийн дэнлvv харанхуйлав. Арван хоёр удаа шархийлгэсний эцэст Дамблдороос нvд салгалгvй ширтэх муурын хоёр хурц нvднээс єєр Улаан модон гудамжны бvх гэрэл унтарчээ. Энэ агшинд хэн нэгэн хvн цонхоороо харсан бол, тэр ч байтугай жижигхэн нvднээс нь юм мултрах аргагvй хатагтай Дурсль байсан ч гудамжинд болж буй явдлыг харж чадахааргvй байлаа. Дамблдор асаагуураа яг vнэндээ бол унтраагуураа жанчныхаа дотуур халаасанд шургуулаад дєрєвдvгээр байшин руу хєдлєв. Байшинд хvрмэгцээ хашаан дээр мууртай зэрэгцэн суулаа. Тэрбээр муурыг харах ч vгvй байснаа хэдэн агшны дараа тvvнтэй ярилцаж эхлэв. - Профессор МакГонагалл таныг энд харсан маань хачирхалтай юм. Тэрбээр инээмсэглэн судалт муур луу эргэн хартал цаадах нь алга болчихсон байв. Тvvний оронд муурын нvдийг тойрсон тэмдэгтэй хэмжээгээрээ адил дєрвєлжин хэлбэрийн нvдний шил зvvсэн хvйтэн тєрхтэй эмэгтэй хашаан дээр сууж байв. Эмэгтэй мєн л жанчтэй гэхдээ номин єнгийн жанчтай ажээ. Хар vсээ дагзан дээрээ овоолон зангидсан байв. Тvvний уурласан гэдэг нь харваас илт. - Та намайг яаж танив аа? гэж эмэгтэй асуув. - Хvндэт профессор минь, ийм удаан хєдлєхгvй суудаг муурыг би амьдралдаа vзээгvй юм байна. - Бvтэн єдєр тоосгон ханан дээр суух юм бол хєдєлгєєнгvй болно доо гэж профессор МакГонагалл єгvvлэв. - Бvтэн єдєр єє? Тэгвэл энэ vед та бусдын адил баяр тэмдэглэж чадна гэж vv? Наашаа явах замдаа би маш олон цэнгэл наадмын гэрч болсон шvv. Профессор МакГонагалл ууртайяа тургилав. - Тийм ээ, vнэндээ бvгд л баяраа тэмдэглэцгээж байна. Уул нь тэд яльгvй болгоомжтой байвал зvгээрсэн дээ. Ямар нэгэн юм болоод байгааг бvр Маглчууд хvртэл ажиглачихжээ. Тэд мэдээнд энэ тухай дурьдсан байна билээ гэж хэлэхдээ тэрбээр Дурслийн зочны єрєєийн цонх руу толгойгоороо дохилоо. Тэгснээ:
8
-
Би сонссон юм. Сvрэг ууль... унаж буй одод гээд л... Тэд ч бvр мангуу амьтад биш л дээ. Зvгээр л ямар нэг зvйл ажиглах ёстой байсан юм. Кентэд од уналаа гэнэ шvv! Энэ бол Дедалус Динглын ажил гэдэгт эргэлзэхгvй байна. Тэр хэзээ ч онцгой ухаантай байгаагvй юм гэхэд: - Тэднийг буруутгах хэрэггvй. Сvvлийн арван нэгэн жил бидэнд баяр тэмдэглэх шалтгаан хэтэрхий цєєхєн байлаа хэмээн Дамблдор аядуухан хариулав. Профессор МакГонагаллын дуунд уурласан єнгє тодорч: - Мэдэж байнаа. Гэхдээ энэ бол эх захаа алдсан хvмvvсийг зєвтгєх шалтаг биш. Хvмvvс єєрсдийгєє ямар ч бодлогогvй жолоодож байна. Тэд гэгээн цагаан єдєр гудамжинд гарч бєєгнєрєн, элдэв цуурхал дамжуулах авч Маглууд шиг хувцаслах тухай санаанд нь огт ордоггvй юм гэлээ. Тэрбээр Дамблдорын зvг хурц нvдээрээ хяламхийн ямар нэг юм хариуд нь хэлэх болов уу гэсэн шиг харсан ч цаадах нь дуугvй байсан тул vргэлжлvvлэн: - Хэрэв эцсийн эцэст Хэцvv нэрт алга болсон єдєр л Маглууд бидний тухай мэдэх аваас тун ч сайн сан даа. Дашрамд дурдахад тэр vнэхээр алга болсон биз дээ, Дамблдор минь? гэв. - Yнэхээр тэгсэн нь илэрхий. Тэгээд л баярын єдєр байх ёстой. Зvсэм нимбэг авах уу? гэж цаадах нь дуугарав. - Юу гэнээ? - Чихэртэй зvсэм нимбэг. Энэ бол Маглуудын иддэг амттан. Надад л лав таалагддаг юм. - Баярлалаа, хэрэггvй. Хэрэв Хэцvv нэрт vнэхээр алга болсон бол гээд би зогсоо биз дээ... гэж хэлэхдээ зvсэм нимбэгтэй манатай гэсэн мэт дууны єнгє нь хvйтэн байлаа. - Эрхэм профессор минь, би таныг тvvнийг бvтэн нэрээр нь дуудчихаар ухаантай гэж боддог. Хэцvv нэрт гэдэг чинь огт хамаагvй. Хvмvvс тvvнийг жинхэнэ Волан-де-Морт гэдэг нэрээр нь дуудахаас айх ёсгvй гэж итгvvлэхээр арван нэгэн жил би мэрийлээ. Профессор МакГонагалл давхийсэн авч нимбэг хуваах гээд завгvй байсан Дамблдор тvvнийг ажигласангvй бололтой. - Миний бодоход бид Хэцvv нэрт гэж хэлэхдээ маш их эндvvрч байгаа юм даа. Волан-де-Морт гэдэг нэр хэлэхээсээ яагаад айх ёстойг хэзээ ч ойлгосонгvй гэж Дамблдор vргэлжлvvлэн єгvvлэв. - Тийм ээ, тэгэлгvй яахав. Гэхдээ та бусадтай адилгvй. Таныг Хэцvv нэрт хэмээгчийг сайнаас сайн мэддэг, Волан-де-Мортыг айлгадаг цорын ганц хvн гэдгийг бvгд мэднэ гэж хэлэхдээ профессорын дууны уурласан єнгє хvндэтгэх єнгєтэй хослон сонсогдов. - Та намайг хєєргєєд байнаа даа. Волан-де-Морт ч надад дийлдэхээргvй хvчтэй шvv гэж Дамблдор тайван єгvvллээ. - Зєвхєн та хэтэрхий... хэтэрхий эелдэг учраас энэ хvчийг ашиглахгvй юм даа. - Аз болоход одоо шєнийн цаг. Хатагтай Помфри надад чихэвч чинь таалагдаж байна гэж хэлснээс хойш би ингэж улайж байгаагvй шvv. Профессор МакГонагалл харцаараа Альбус Дамблдорыг нэвт сvлбэнэ. - Цааш нааш нь дамжуулж буй тэр цуурхлыг бодоход сvрэг ууль юу ч биш. Хvмvvс юуны тухай яриад байгааг та мэдэх vv? Тvvний алга болсон учрыг хvмvvс таацгааж байна уу? Эцсийн эцэст тvvнийг юу зогсоож чадсаныг тааж байгаа биз дээ?
9
Ямар ч атугай тvvнийг илvv их зовоож байгаа зvйлийн тухай шvvн хэлэлцэх гэсэн зvйлийнхээ тухай, юуны тєлєє бvтэн єдрийн турш хvйтэн тоосгон ханан дээр суусан тухайгаа профессор МакГонагалл ярьж эхлэх шиг санагдлаа. Дамблдорыг нэвт сvлбэх харц, муур байхдаа тvvнийг харж байсан нvд, эмэгтэй болсон хувирал энэ бvхэн vvнийг баталж байв. Эргэн тойронд юун тухай ярилцаж байгааг мэдсэн хэдий ч энэ vнэн гэж Дамблдорыг хэлэх хvртэл vvнд итгэхгvй гэдэг нь тодорхой байлаа. Гэвч нимбэг хуваагаад завгvй байсан Дамблдор хариу хэлэхийг яарсангvй. - Єнгєрсєн шєнє Волан-де-Мортыг Годрикын хонхорт байсан гэж ярьцгааж байна. Тvvнийг Поттерынхноос болоод ирсэн гэцгээх юм. Цуу vгэнд итгэх аваас Лили Поттер, Жеймс Поттер нарыг... Тэднийг vрэгдсэн гэлцэж байна... хэмээн профессор МакГонагалл шаргуу vргэлжлvvлсээр байлаа. Дамблдор тэргvvнээ гудайлгаж, профессор МакГонагалл санаа алдав. - Лили, Жеймс хоёр... Тэгэмгvй юм... Би vvнд итгэхийг огтхон ч хvсээгvй билээ. О, Альбус минь... Дамблдор гараа сунган тvvний мєрєнд хvргэн: - Би ойлгож байнаа. Би таныг маш сайн ойлгож байна... хэмээн гашуудангуй хэллээ. Профессор МакГонагалл дахин ярьж эхлэхдээ хоолой нь чичрэн: - Энэ ч бас бvгд биш шvv. Тvvнийг бас Поттерынхны хvv Харрийг хєнєєх гэж оролдсон гэцгээх юм. Гэхдээ чадсангvй. Энэ жаал хvvг тэр хєнєєж чадсангvй. Яагаад гэдгийг юу болох байсныг хэн ч мэдэхгvй бєгєєд Волан-де-Морт єєрєє Харри Поттерыг хорлож чадаагvй учраас хvч чадал нь гэнэт барагдаж, чухамхvv vvнээсээ болоод алга болсон гэлцэх юм байна шvv дээ гэв. Дамблдор баргар царайлан толгой дохилоо. - Энэ vнэн vv? гэж профессор МакГонагалл асуугаад: - Бvх юм хийснийхээ дараа... Бидний олонхийг хєнєєснийхєє дараа... тэр бяцхан хvvг хорлож чадсангvй гэж vv? Yнэхээр гайхалтай юм... Тvvнийг болиулах санаатай хичнээн оролдсоноо санах аваас... Yvний тулд ямар арга эс хэрэглэлээ... Харин ямар гайхамшигаар Харри амьд vлдэж чадав аа? гэлээ. - Бид зєвхєн тааварлах тєдийхєн. Бид хэзээ ч vнэнийг мэдэхгvй байж болох л юм гэж Дамблдор хариулав. Профессор МакГонагалл халааснаасаа угалзтай алчуур гаргаж аваад нvдээ арчихаар шилнийхээ доогуур шургууллаа. Дамблдор чимээтэй гэгч нь санаа алдсанаа халааснаасаа алтан цаг гаргаж сайтар ажиглаж эхлэв. Энэ бол тун хачирхалтай цаг байлаа. Арван хоёр зvvтэй авч тоо байхгvй, тооны оронд бяцхан гаригууд байх агаад хєдєлгєєнгvй байна гэж огт vгvй, тойрог дагуу зогсолтгvй явах ажээ. Цагны чухам юу зааж байгааг Дамблдор мэддэг бололтой буцааж халаасандаа хийгээд: - Хагрид саатжээ. Дашрамд асуухад намайг энд ирнэ гэж тэр таньд хэлсэн юм болов уу? даа гэв. - Тийм ээ. Гэхдээ та чухам яагаад энд ирэх болсноо надад хэлэхгvй л биз дээ? гэж профессор МакГонагалл батлан єгvvлэв. - Би Харрийг нагац ах, эгчид нь єгєхєєр энд ирсэн юм. Тэд л тvvнд vлдсэн цорын ганц хамаатан нь шvv дээ. - Та чинь... Та чинь энд амьдардаг хvмvvсийг хэлээд байна уу? Дамблдор минь, та ингэх хэрэггvй. Би тэднийг бvтэн єдєр ажигласан юм. Бидэнтэй
10
огт тєсгvй байж болох єєр хосыг та олж чадахгvй ээ. Тэднийх чинь хvvтэй. Ээж нь хvvгээ аваад гудамжаар явахад чихэр авахуулах гээд орилж чарлаж байхыг нь би харсан юм. Та Харри Поттерыг энд vлдээх гээд байгаа юм уу? гэж профессор МакГонагалл vсрэн босоод дєрєвдvгээр байшингийн зvг хуруугаараа чичилэн уурсангvй єгvvлэв. - Энэ бол тvvнд зохих газар. Тvvнийг том болоход нагац нар нь бvх зvйлийг ярьж єгч чадна. Би тэдэнд захидал бичсэн гэж Дамблдор эрсхэн хариуллаа. Професср МакГонагалл буцаж хашаан дээр суунгаа: - Захиа гэнээ? Болсон бvх явдлыг захианд бичиж болно гэж та vнэхээр бодлоо гэж vv? Энэ хvмvvс Харрийг хэзээ ч ойлгохгvй! Энэ хvн алдартай, бvр домог шиг хvн болно. Єнєєдрийн єдєр Харри Поттерын єдєр болж тvvхэнд орвол надад гайхах юм алга! Тvvний тухай ном туурвиж, манай дэлхийн хvvхэд бvр тvvний нэрийг мэдэх болно! гэж аяархан хэллээ. - Яг vнэн. Энэ бол ямар ч хvvхдийн толгойг эргvvлэхэд хангалттай. Явж ярьж сурахаасаа ємнє алдаршина гэдэг! Чухам юу алдаршуулав гэдгийг тэр санах ч vгvй! Манай ертєнцєєс алс хол байвал том болохдоо алдар хvндээ дааж чадахаар сайн хvмvvжилтэй болно гэж бодохгvй байна уу? хэмээн Дамблдор бараан шилнийхээ дээгvvр профессорыг харан хэллээ. Профессор МакГонагалл нэгэн хатуухан vг хэлэх гэснээ больж гvнзгий амьсгал авснаа: - Тийм ээ... Таны зєв. Харин хvvхэд наашаа яаж ирэх юм бэ, Дамблдор минь? гэв. - Тvvнийг Хагрид авчирна. - Та бодохдоо... Та бодохдоо Хагридад ийм хариуцлагатай vvрэг єгч болно гэж vзэж байна уу? - Би тvvнд амь насаа даатгасан ч чадна гэж Дамблдор жирийн байдлаар єvvлэв. - Тvvнийг таньд vнэнч гэдэгт би эргэлзэхгvй байна. Гэхдээ тvvнийг хайнга хєнгємсєг гэдгийг та vгvйсгэхгvй шvv дээ. Тэр чинь... За байз, тэнд юу болоод байнаа? Эргэн тойрны нам гvм байдлыг аянгын нvргээн доргиолоо. Дуу чимээ улам чанга болж Дамблдор, МакГонагалл хоёр ойртон буй чийдэнгийн гэрлийг харахаар харанхуй гудамж руу ширтлээ. Тэгээд тэднийг толгойгоо єргєтєл дээр нь хvржигнэх чимээ гарч, тэнгэрээс асар том моторт дугуй бууж ирлээ. Тэр дугуй шууд л тэдний ємнє Улаан модон гудамжнаа газардлаа. Моторт дугуй асар том ч гэлээ тvvнийг унасан хvн бvр ч том ажээ. Тэрбээр ерийн эр хvнээс бараг хоёр дахин єндєр, багаар бодоход тав дахин бvдvvн юм. Ерєнхийдєє асар том биетэй аймаар дvр тєрхтэй. Ширэлдсэн сахал, даахирсан хар vс нь тvvний нvvрийг бараг бvтэн халхлах агаад алга нь хогийн савны таг шиг палбигар, савхин гуталтай хєл нь багаахан далайн гахай шиг хэмжээтэй ажээ. Тэрбээр аварга булчинлаг гараараа бvтээлэгт хуйлсан зvйл цээжиндээ тэвэрчээ. - Хагрид маань хvрээд ирлээ. Чи энэ моторт дугуйг хаанаас авсан юм бэ? гэхдээ Дамблдорын дуунд сэтгэл амарсан шинж илт мэдэгдэж байв. - Би тvр авсан юмаа, профессор Дамблдор гуай. Сириус Блэк гэдэг залуугаас. Харин хvvхдийн тухайд бол би тvvнийг авчирсаан. - Бvх юм аятайхан болсон уу?
11
-
Бас ч тийм бишээ, ноёнтоон. Байшингаас бvтэн vлдсэн юм байхгvй. Маглууд vvнийг мэдсэн ч тийшээ орохоос нь ємнє би хvvхдээ авч амжсан юм. Бидний Бристоль дээгvvр нисэж явахад тэр эхлээд унтахгvй байснаа гэв гэнэт л нойрсож гарсан даа. Дамблдор, профессор МакГонагалл хоёр хуйлаастай бvтээлэг рvv тонгойцгоов. Бvтээлгэн дотор нэгэн жаал хvv бєх гэгч нь нойрсож айлаа. Хав хар хєхєл vсний нь доохно талд яг духан дээр нь цахилгаантай тєстэй хачирхмаар сорви харагдах аж. - Тэгэхлээр яг энд л...? гэж профессор МакГонагалл шивнэв. - Тийм байна. Энэ сорви насан турш vлдэх болно гэж Дамблдор батлан єгvvллээ. - Та сорвийг аргалж чадна биз дээ, Дамблдор минь? - Чадах ч байсан аргалахгvй. Шарх сорви сайнаар тусаж ч байж болох юм. Жишээ нь: миний зvvн євдєгний дээд талд Лондонгийн газар доорх байгууламжийн зурагтай яг адилхан сорви байдаг юм. Хагрид минь, хvvхдээ нааш нь єгчих. Одоо ажлаа дуусгах цаг боллоо. Дамблдор Харрийг тэврэн аваад Дурслийн байшин руу эргэлээ. - Би... Би тvvнтэй салах ёс гvйцэтгэж болох уу? гэж Хагрид асуув. Тэрбээр сэгсгэр толгойгоо бєхийлгєн ширvvн сахлаараа vрэн байж хvvхдийг vнссэнээ гэнэтхэн шархтай нохой лугаа гиншиж гарлаа. - Чш-ш-ш! Чи ингэвэл Маглуудыг сэрээчихнэ шvv! гэж профессор МакГонагалл шивнэн хэлэв. Уйлж байсан Хагрид халааснаасаа бохир толбо бvхий аварга том алчуур гаргаж нvvрээ дараад: - У-у-уучлаарай. Би зvгээр л тэсэж чадсангvй. Лили, Жемс хоёр vрэгдсэн болохоор хєєрхий бяцхан Харри одоо Маглуудтай амьдрах болох нь дээ... гэв. - Тийм ээ, энэ бvхэн гунигтай ч гэсэн Хагрид минь биеэ барихгvй бол биднийг илрvvлчихнэ шvv гэж профессор МакГонагалл шивнэн хэлээд Хагридын мєрийг илбэхvй Дамблдор намхан хашааг алхаж даваад байшингийн хаалга чиглэн явлаа. Тэрбээр Харрийг босгон дээр аятайхан тавиад, жанчныхаа халааснаас захидал авч бvтээлэг рvv шургуулснаа хvлээн зогсох нєгєє хоёр лугаа буцаж ирэв. Тэр гурвуулаа бvтэн хором хэртэй хуйлаастай зvйлийг харж зогсохуй Хагридын мєр чичигнэж, профессор МакГонагалл нvдээ хилэнтэйеэ цавчлан, Дамблдорын нvднээ байнга туяарч байдаг оч нь бєхлєє. - За яахав, ингээд боллоо. Одоо энд єєр хийх юм байхгvй. Бид явж баяр тэмдэглэгчидтэй нийлбэл дээр гэж Дамблдор салах ёс гvйцэтгэн хэлэв. - За. Би ч гэсэн Сириус Блэкэд моторт дугуйг нь буцааж єгье. Профессор МакГонагалл хатагтай, профессор Дамблдор ноёнтон та хоёр шєнийг тавтай єнгєрvvлээрэй гэж Хагрид шахмалдуу хоолойгоор єгvvлэв. Хагрид урсах нулимсаа хvрэмнийхээ ханцуйгаар арчаад моторт дугуйн суудалд суун огцом хєдєлгєєнєєр асааж аваад шєнийн тэнгэрийг хvржигнvvлэн алга боллоо. - Профессор МакГонагалл тантай ойрын vед уулзана гэж итгэж байна хэмээн Дамблдор єгvvлээд тэргvvнээ бєхийлгєв. Профессор МакГонагалл хариу хэлэхийн оронд нусаа нийжээ. Дамблдор эргээд гудамж уруудан явлаа. Тэрбээр буланд очоод зогсож халааснаасаа мєнгєн асаагуур-унтраагуураа гаргаж ирэв. Тэгээд ердєє л ганцхан удаа шардхийлгэтэл арван хоёр дэнлvv хурц тодоор гэрэлтэн асаж Улаан модон
12
модон гудамж нэлэнхvйдээ шаргал туяа татуулан байхуй дор гудамжны нєгєє єнцгийг тойрон одох судалт муурыг Дамблдор олж харжээ. Дараа нь дєрєвдvгээр байшингийн босгон дээр хэвтэх хуйлаастай зvйлийг харлаа. - Амжилт хvсье, Харри минь гэж шивнэн хэлээд єсгий дээрээ эргэн жанчаа шар шурхийлгэсээр алга боллоо. Улаан модон гудамжнаа салхи хєдлєн нямбайлан тайрсан бутыг сэржигнvvлж, бараан хєх тэнгэр дор сайхан гудамж амгалан нойрсож, хаа нэгтээ болдог юмаа гэхэд лав л энд элдэв нууцлаг зvйл гараагvй гэмээр байлаа. Харри Поттер бvтээлэг дотроо vнэгчлэн нойрсоно. Бяцхан гараараа захидлыг тэмтрэн аваад чанга атгаж, єєрийгєє онцгой алдартай болсныг огтхон ч мэдэлгvй нойрссоор байв. Хэдхэн цагийн дараа сvv худалдагчийг ирэхээс ємнє шилийг нь vvдэн дээр гаргаж тавьдаг хатагтай Дурслийн хашгирах дуугаар сэрнэ гэдгээ ч мэдэлгvй унтсаар. Дараагийн хэдэн долоо хоногт тvvний vеэл Дадли тvvнийг чимхэж, тvлхэх болно дараагийн хэдэн жил ч энэ байдал vргэлжлэнэ гэдгийг мэдэхгvй нойрссоор... Бас яг энэ vед тvvнийг унтаж байх зуур эх орон даяар ил, далд баяр тэмдэглэхээр цугларцгаасан хvмvvс хундагаа єргєн єндєр, нам дуугаар: - Амьд vлдсэн Харри Поттер хvvгийн тєлєє! гэж хэлцгээж байгааг ч мэдэхгvй байлаа. ********************************************************************* Бvлэг 2 АЛГА БОЛСОН ШИЛ Дурслийнхан хаанаас ирснийг нь vл мэдэх зээгээ босгон дээрээсээ олж авсан тэр єглєєнєєс хойш бараг арван жил єнгєрсєн хэдий ч Улаан модон гудамж энэ хугацаанд бараг єєрчлєгдсєнгvй. Нєгєє л засаж янзалсан цэцэрлэг дээгvvр наран мандаж, Дурслийн байшингийн vvдэн дээрх нєгєє л хvрэл дєрвийн тоог гийгvvлж, ноён Дурслийн муу ёрын мэдээ зурагтаар vзэж суусан тэр vдшээс хойш бараг єєрчлєгдєєгvй зочдын єрєєг гэрэлтvvлсэн хэвээрээ. Гагцхан ханан зуухан дээр байх жаазтай зураг л тvvнээс хойш багагvй хугацаа єнгєрснийг гэрчилнэ. Арван жилийн тэртээ зураг дээр дээр янз бvрийн єнгийн малгайтай том ягаан бємбєлєгийг санагдуулахуйц дvр байсан бол тvvнээс хойш Дадли Дурсль єсєж одоо зураг дээр биерхvv, цайвар vстэй хvvхэд тойруулган тоглоомны эхний дугуйг унасан, аавтайгаа компьютер тоглосон, ээждээ тэврvvлэн vнсvvлсэн байдлаар авахуулсан дvрvvд харагдана. Гэхдээ энэ гэрт єєр нэг хvvхэд байдгийг гэрэл зургаас мэдэх аргагvй ажээ. Харри Поттер энд амьдарсан хэвээрээ яг одоо бол хэдийгээр сэрэхэд бага хугацаа vлдсэн ч гэлээ амгалан гэгч нь унтаж байв. Нагац эгч Петунъя нь аль хэдийн сэрчихээд тvvний vvд рvv очоод єглєєний нам гvмийг цахиртсан дуугаар эвдэж: - Босоорой! Босох боллоо! Босоорой! хэмээн хашгирлаа. Харри цочин сэрэв. Нагац эгч нь vvд балбан: - Хурдлаарай! гэж бархирсаар байв.
13
Харри тvvний холдон одох алхааг сонсож байтал хайруулын тавган дээр юм шажигнах чимээ гарлаа. Тэрбээр суниаж юу зvvдлэснээ санахаар оролдов. Сайхан зvvд байсан шvv. Моторт дугуй унаад агаарт нисэж явна гэж зvvдэлжээ. Харин урьд нь ийм зvvд зvvдэлсэн юм шиг санагдах нь хачирхалтай. Нагац эгч нь хаалга руу буцаж ирлээ. - Чи чинь босоогvй байгаа юм уу? гэж шаардангуй асуув. - Бараг боссоон гэж Харрийг хариулахад: - Тvргэлж vзээрэй. Тэнд шарж байгаа хоолыг харах хэрэгтэй байна. Тvлж болохгvй шvv. Єнєєдєр Дадлийн тєрсєн єдєр болохоор бvх юм сайхан байх ёстой гэв. Харри хариуд нь хэнгэнэтэл санаа алджээ. - Чи юу гээд байна аа? хэмээн нагацаа хаалганы цаанаас хашгирахад: - Юу ч гээгvй ээ. Зvгээр л... гэв. Дадлийн тєрсєн єдрийг тэр яаж мартах вэ дээ? Харри хєнжлєєсєє алгуурхан сугаран босоод оймсоо хайж гарлаа. Оймсоо орон дороосоо олж аваад дээр нь мєлхєж яваа аалзыг сэгсэрч унагаагаад ємсєв. Харри аалзыг тоохоо больжээ. Тvvний суудаг шатны хонгилд аалз тун ч олон. Хувцаслаад гал зуух руу очлоо. Ширээн дээр Дадлид єгєх бэлгийг дvvрэн єржээ. Дадлид тvvний хvсэж байсан компьютер бас нэг зурагт, уралдааны дугуй бас бус юм бэлэглэх юм байна. Тvvний vеэл хэдийгээр хэн нэгний зодохоос татгалздаггvй ч бvдvvн учраас биеийн тамирын дасгалыг vзэн яддаг болохоороо чухам яагаад унадаг дугуй авах гэсний учрыг Харри тайлж чадсангvй. Дадлийн балбах дуртай <<уут>> нь Харри байсан ч Дадли тэр бvр тvvнийг барьж чаддаггvй байжээ. Харриг харахад хариугvй ч тун хурдан гvйдэг юм. Харри vеийнхнээсээ намхан, дорой байдаг нь харанхуй хонгилд амьдардагтай холбоотой байж ч мэдэх. Дадли тvvнээс бараг дєрєв дахин том, тэгээд ч Харри тvvний хуучин хувцасыг ємсєх хэрэг гардаг болохоор тvvний хувцас томдож уут єлгєсєн юм шиг харагддаг учраас байгаагаасаа ч бага, туранхай санагддаг байсан юм. Харрийн нvvр нь хорчгор євдєг нь ёрдгор vс нь хар нvд нь хурц ногоон. Тэрбээр наадаг цаасаар тогтоосны хvчинд тарж явчихаагvй дvгэриг нvдний шил зvvдэг байв. Дадли тvvний хамрыг цохихдоо шилийг нь эвдчихсэн хэрэг. Харрийн гадаад тєрхєд таалагдахаар ганцхан зvйл байдаг нь цахилгаан мэт тахирласан духан дээрхи нарийхан сорви л байлаа. Сорви бvр хvvхэд байхад нь л тогтсон бєгєєд нагац эгчээсээ анх удаа зориглон асуусан асуулт бол энэ сорви яагаад vлдсэн юм бэ гэдэг тухай байжээ. - Чи машины осолд орж эцэг эх чинь vрэгдэхэд энэ сорви тогтсон юм. Надаас элдэв жорын юм бvv шалгаагаад бай гэж нагац эгч нь хэлсэн аж. <<Элдэв жорын юм бvv асуугаад бай>> гэдэг бол Дурслийхантай эвтэй байхын тулд баримтлах ёстой эхний журам байлаа. Харрийг шаргал болсон мах эргvvлэх зуур гал тогооны єрєєнд нагац ах Вернон орж ирлээ. - Yсээ самнаач! гэж нагац нь єглєєний мэндийн оронд зандрав. Барагцаалбал долоо хоногт нэг удаа нагац Вернон нь тvvнийг сонин дээгvvрээ харж vсээ засуулаач гэж хашгирдаг байжээ. Нэг ангийхныг нь бодвол Харрийн vсийг байнга засдаг байсан ч ямар ч vр дvнгvй болдог байв. Yс нь тал тал тийшээ арзайхийн зэрэгцээ хурдан ургахыг нь яана. Дадлийг ээжтэйээ хамт гал тогоонд орж ирэх vед Харри хайруулын тавагт єндєг хийж єндєгтэй жаврай бэлтгэж байлаа. Дадли аавтайгаа тун ч адилхан. Тэрбээр том ягаан нvvртэй бараг хvзvvгvй шахам цэнхэрдvv туяа
14
татсан жижигхэн нvдтэй, тарган толгой дээрх цайвар vсээ нямбайлан самнасан байдаг юм. Нагац Петунъя тvvнийг сахиулсан тэнгэртэй адил гэдэг авч Харри болохоор хиймэл vс ємссєн гахайтай тєстэй гэж дотроо бодно. Ширээн дээр зай багатай учраас Харри жаврайтай тавагнуудыг арайхийн єрж тавьлаа. Энэ vед Дадли бэлгээ тоолж байв. Тоолж дуусаад царайгаа хувирган: - Гучин зургаа. Ноднингийнхоос хоёроор дутуу байна гэлээ. - Хvv минь, чи Марж эгчийнхээ бэлгийг мартчихсан байна. Аав ээжийн нь єгсєн том бэлгэн дор байгаа гэж нагац Петунъя сандран єгvvлэв. - За яахав, дєнгєж гучин долоо боллоо гэж хэлээд Дадлийн царай улайлаа. Дадли одоохон уурлаж савчих болно гэдгийг ажиглаж мэдсэн Харри vеэлээ ширээ хємрvvлчихээс ємнє амжих санаатай жаврайгаа яаран идэж гарав. Нагац Петунъя ч аюул болох нь гэдгийг ойлгожээ. - Єнєєдєр хотод очоод дахин хоёр бэлэг авч єгнєє. Ямар байна, vр минь? Ахиад хоёр бэлэг. Санаа чинь амрав уу? Дадли бодлогоширон сууна. Толгойд нь нарийн тvвэгтэй хэцvvхэн ажил эргэлдэж байгаа бололтой. Эцэст нь ам нээж: - Тэгэхээр... тэгэхээр надад гучин... гучин... гэтэл: - Гучин ес, хvv минь гэж нагац Петунъя сандран хэллээ. - А-а-а! Тэгвэл ч яахав... гээд Дадли суудалдаа эргэж суув. Нагац Вернон хvчээр инээмсэглээд: - Хvv минь чи аавтайгаа адилхан чигээрээ хvн юм аа. Сайн залуу! гээд Дадлийн vсийг сєргєєн илбэв. Тэгтэл утас дуугарч Петунъя эгч ухасхийлээ. Харин Харри, Вернон ахтайгаа сайтар боосон уралдааны дугуй, видеокамер, алсын удирдлагатай онгоц, компьютерийн арван зургаан шинэ тоглоом бvхий хайрцаг, видеомагнитофон зэргийг задлаж байгаа Дадлийг харж суув. Петунъя эгчийг ширээ рvv буцаж ирэх vед Дадли бугуйн алтан цагны боолтыг залаж байлаа. Тvvний царай ууртай ч юм шиг, урамтай ч юм шиг харагдана. - Таагvй мэдээ сонслоо, Вернон минь. Хатагтай Фигг хєлєє хугалчихжээ. Yvнийг харж чадахгvй нь гээд Харрийг гараараа заалаа. Дадли айсандаа амаа ангайж, харин Харри зvрхээ баясан цохилохыг мэдэрч байв. Жил бvр тєрсєн єдрєєр нь Дурслийнхан хvvгээ найзтай нь цуг бvтэн єдєр Лондонгоор явуулж элдэв тоглолт, кафе, кинонд оруулдаг байсан юм. Харрийг энэ єдєр хоёр хорооллын тэртээ байдаг ухаан муутай хатагтай Фиггтэй хамт vлдээдэг байв. Энэ єдрийг Харри vзэн ядна. Хатагтай Фиггийн байшинд нил хурган гуа ханхлахын зэрэгцээ эзэгтэй vе vед тэжээж байсан олон муурныхаа зургийг Харрид хvчээр vзvvлнэ. Петунъя эгч Харрийг л ийм юм зохион байгуулчихсан мэт ууртай харж: - Одоо яах вэ? гэлээ. Харри хэдийгээр хєлєє хугалчихсэн Фигг хатагтайг єрєвдєх учиртай гэж мэдэж байсан ч ахиад л элдэв муурын зураг vзэх шаардлагатай болохоор амаргvй ажээ. - Бид Марж руу утасдаж болно шvv дээ гэж нагац ах нь хэллээ. - Дэмий юм бvv ярь. Марж хvvхдэд дургvй. Дурслийнхан Харрийн тухай ярилцахдаа тvvнийг дэргэдээ байхгvй юм шиг єєрийн нь тухай ярьж байгааг ойлгохооргvй тэнэг юм шиг ханддаг байжээ. - Хэн билээ мартчихаж, єє тийм Ивонн найз чинь яах бол?
15
-
Тэр Майоркад амарч байгаа. Намайг зvгээр л ганцааранг минь vлдээчихэж болно шvv дээ хэмээн Харри ярианд оролцов. Тэрбээр ингэж хэлэхдээ энэ санал бvгдэд нь таалагдана єєрєє ч зурагтаар дуртай нэвтрvvлгээ vзнэ, Дадлийн шинэ компьютер дээр тоглох боломж ч гарч магадгvй гэж найджээ. Тэгтэл Петунъя эгч нь гашуун нимбэг залгисан мэт ярвайж: - Бид буцаж ирэхдээ байшингийнхаа туурийг харах хэрэг гарах нь ээ? гэлээ. - Би байшинг чинь дэлбэлчих гээгvй байна шvv дээ гэж Харри хэлсэн авч хэн ч тоож сонссонгvй. - Тэгвэл… Тэгвэл… тvvнийг авч яваад… амьтны хvрээлэнгийн гадаа машиндаа vлдээдэг ч юм билvv… гэж Петунъя эгчийг хэлж эхэлтэл: - Шинэ машиндаа тvvнийг vлдээж болохгvй ээ! хэмээн Вернон ах эсэргvvцлээ. Дадли чангаар уйлж гарлаа. Yнэндээ бол жинхэнээсээ уйлаагvй юм. Тэрбээр олон жилийн тэртээ л vнэнээсээ уйлсан бєгєєд єрєвдєлтэй царай гаргаж, бархирч орилвол ээж нь хvссэн болгоныг нь хийнэ гэдгийг мэдэх бvлгээ. - Дадли бяцхан vр минь, бvv уйл. Тєрсєн єдрийг чинь гутаахгvй! гэж хатагтай Дурсль хvvгээ чанга тэврэн vглэж байлаа. - Би... Би тvvнтэй явмааргvй байна. Тэр... Тэр дандаа л гутааж байдаг шvv дээ! гэж Дадли худлаа мэгших зуураа тасалдуулан гиншигнэв. Хатагтай Дурсль хvvгээ тэврэхэд цаадах нь эхийнхээ цаанаас булталзан Харриг харахдаа нvvр амаа мурийлгаж тохуурхана. Яг энэ vед хаалганы хонх дуугарлаа. - Ээ, бурхан минь, тэд ирлээ! гэж хэлэхдээ Петунъя эгчийн дуу цєхєрсєн маягтай байв. Хормын дараа Дадлийн сайн анд Пирс Полкисс ээжтэйгээ хамт орж ирлээ. Пирс бол харх лугаа хэрзгэр туранхай хvvхэд. Чухамхvv энэ жаал л хvvхдvvдийг барьж аван Дадлигаар зодуулдаг юм. Дадли найзаа хараад худал уйлахаа болилоо. Хагас цагийн дараа гэхэд аз жаргалдаа итгэж ядсан Харри маань Пирс Дадли хоёртой хамт Дурслийн машины ард суугаад амьдралдаа анх удаа амьтны хvрээлэн рvv давхиж явлаа. Ах эгч хоёр нь тvvнийг хэнтэй vлдээхээ шийдэж чадсангvй. Гэхдээ машинд суулгахаасєє ємнє Вернон ах нь тvvнийг дуудаад: - Би чамд анхааруулах гэсэн юм! Чи ямар нэг юм гэмтээх авсаас шинэ жил хvртэл цоожтой хонгилд суух болно гэдгийг чамд анхаарууллаа шvv! гэж сvрдvvлсэн янзаар баргар царайлан хэлсэн юм. - Би томоотой байнаа! Yнэн шvv… гэж Харри амлажээ. Гэхдээ Вернон ах нь тvvнд итгэсэнгvй. Ер нь тvvнд хэзээ ч хэн ч итгэж байгаагvй юм. Учир нь Харрид цаг ямагт хачирхалтай явдал тохиолдох агаад тэрбээр би хамаагvй гэж хичнээн тайлбарлаад ч нэмэр болдоггvй байв. Нэг удаа Петунъя эгч нь тvvнийг vсчингээс гарахдаа vсчинд ороогvй юм шиг хэвээр ирдэгт залхаж гvйцлээ гэж гомдолложээ. Тэгээд vйлийн хайч аваад <<муухай сорвийг нь нуухад хэрэгтэй>> гэж vзэн жаахан хєхєл зулай дээр нь vлдээгээд бараг халзан болтол нь хяргачихжээ. Дадли vдшийн турш тvvнийг тохуурхан инээж элбэгдсэн хувцас, эвдэрсэн шилнээсээ болоод байнга шоолуулдаг сургуульдаа яаж очино доо гэхээс Харри шєнийн туршид унтаж чадсангvй.
16
Гэтэл маргааш єглєє болоход ганцхан шєнийн дотор vс нь урьдынх шигээ болчихсон байв. Тэгээд vvнийхээ тєлєє бvтэн долоо хоног хонгилд хоригдсон билээ. Yсээ яагаад ингэж хурдан ургасныг мэдэхгvй гээд ч нэмэр болсонгvй. Бас нэг удаа Петунъя эгч тvvнд Дадлийн хуучин хvрмийг ємсгєх гэжээ. Улаан толбо бvхий хvрэн єнгєтэй аймаар муухай хvрэм. Петунъя хvрмийг ємсгєх гэж хичнээн мэрийсэн ч хvрэм улам жижиг болсоор эцсийн эцэст Харрид байтугай хvvхэлдэйд ч таарахааргvй бариу болчихжээ. Аз болоход Петунъя тvvнийг угаасны дараа агшчихжээ гэж vзээд Харрийг шийтгээгvй єнгєрсєн гэдэг. Бас тvvнийг сургуулийн гуанзны дээвэр дээр гарсан гэдэг нэгэн таагvй тохиолдол бий. Тэр єдєр Дадли болон тvvний хамсаатнууд урьдынхаа адил Харрийг хєєж тэднээс зугатаж явсан Харрри нэг л мэдэхэд яндан дээр гарчихсан єєрєє ч, бусад нь ч гайхаж барахгvй явдал болсон юм даг. Харрийг сургуулийнхаа барилгын дээвэр дээгvvр яваад байна гэсэн ууртай vг бvхий захиаг ангийн багш нь Дурслид явуулжээ. Харри хvv гуанзны ард байдаг хогийн саван дээгvvр харайх гэтэл єєрєє ч мэдэлгvй дээвэр дээр гарчихсан гэж Вернон ахдаа тайлбарласан авч нэмэр болсонгvй, тvvнийг дуугvйхэн зооринд цоожлоод явчихсан юм. Харин Харри єєртєє хогийн саван дээгvvр харайх vед салхи хєдлєєд л ийм юм болчихлоо хэмээн тайлбарлажээ. Гэхдээ єнєєдєр бvх юм сайхан болох учиртай. Харри маань Дадли, Пирс хоёртой хамт яваадаа ч харамссангvй. Єнєєдрийг сургуульдаа ч биш, шатны хонгилд ч биш, бас хурган гуа ханхалсан хатагтай Фиггийн єрєєнд ч бус єнгєрєєх юм чинь. Ийм боломжийг ямар ч vнээр хамаагvй олж авахад бэлэн байсан шvv дээ. Вернон ах замын турш орчин тойрны тухай Петунъя эгчид гомдоллож явав. Ер нь тэр хамт ажилладаг хvмvvстээ, Харрид, пvvс нь холбоотой байдаг банкны захирлын зєвлєгєєнд vргэлж дургуйцдэг байсан юм. Банк, Харри хоёр тvvний оролдох дуртай, єєрєєр хэлбэл дургvй зvйл нь байлаа. Гэхдээ єнєєдєр Вернон ахыг дургvйг хvргэсэн гол зvйл бол моторт дугуй байлаа. - Дvрсгvй амьтад ухаангvй юм шиг давхиад л! гэж моторт дугуйд гvйцэгдэх бvртээ vглэнэ. Тэгтэл Харри огт санаандгvй байснаа зvvдээ бодоод: - Би ойрдоо моторт дугуй зvvдлээд байгаа. Харин тэр дугуй тэнгэрээр нисэж байсан гэлээ. Вернон ах урдаасаа яваа машиныг золтой л дайрчихсангvй. Аз болоход тооромсоглож амжаад Харри єєд эргэж харахуй нvvр царай нь сахал наачихсан аварга манжинг санагдуулахаар байв. - МОТОРТ ДУГУЙ НИСДЭГГYЙ ЮМ! гэж тэрээр хашгирлаа. Дадли, Пирс хоёр шоолон инээнэ. - Би мэднээ. Энэ бол зvгээр л зvvд байсан юм гэж Харри хурдхан хэллээ. Тэрбээр ам нээсэндээ харамсаж байв. Асуулт тавихад Дурслийнхан дургvйн дээр тvvнийг юм асуухад бvр ч vзэн яддаг байлаа. Ямар нэг хачирхалтай зvйлийн тухай ярих vед зvvд байсан уу, хvvхэлдэйн кино байсан уу гэсэн шиг огт хайхралгvй єнгєрєєнє. Дурсль чухам єєрєє л тэгж ярьсан юм шиг уурлаж эхлэлээ. Хэнд ч хэрэгггvй ихээхэн аюултай юм бодсон мэт. Ням гариг нарлаг єдєр байсан болохоор амьтны хvрээлэнд хvн дvvрэн. Орох хаалганы дэргэд Дадли Пирс хоёрт нэг нэг шоколадтай зайрмаг харин
17
Харрид нимбэгний амт бvхий жимсний мєс оногдлоо. Энэ нь сайндаа ч биш, тvvнийг лангуунаас холдуулж амжаагvй байтал Дадли Пирс хоёрт vйлчилсэн худалдагч инээмсэглэн байж дараагийн хvvхдэд юу авах вэ гэж асууснаас болсон хэрэг. Гэлээ ч Харри баярлаж толгойгоо маажих сармагчинг ажиглах зуураа жимсний мєсєє амтархан долоож байв. Сармагчин хар vстэй л болохоос Дадлитэй адилхан гэж жигтэйхэн. Харри аль эртнээс ийм сайхан єглєєг vзсэнгvй. Yнэндээ бол болгоомжтойхон байж Дурслийнхнаас зай барихыг хичээж байлаа. Учир нь vд болоход Дадли Пирс хоёр амьтан харж залхаж гvйцээд тvvнийг шоглох дуртай ажлаа эхлэж болох талтай. Гэхдээ одоохондоо бvх юм аятайхан байлаа. Тэд амьтны хvрээлэнд байх жижигхэн зоогийн газарт хооллож байтал Дадли хэтэрхий бага бялуу єглєє хэмээн гомдоллосон учраас Вернон ах том бялуу захиалж нєгєє бялууг Харрид єгчээ. Тэгэхэд Харри єдрийн эхлэл нь ч дэндvv сайхан боллоо харин тєгсгєл нь л ийм байгаасай гэж єєртєє єгvvлж билээ. Хоолны дараа тэд шилэн хорго vзэхээр явлаа. Тэнд сэрvvхэн, бvрэнхий бєгєєд гэрэлтэй цонхоор харахад мєлхєгчид нуугдсан vзэгдэнэ. Шилний цаана янз бvрийн яст мэлхий, могойнууд чулуу vндэс дамжин мєлхєх ажээ. Харрид бvх л юм нь сонин санагдавч Дадли Пирс хоёр хорт наж могойг vзэхээр яаруулна. Дадли энэ дэлхийн хамгийн том могойг дор нь эрж олов. Тэр могой Вернон ахын машиныг хоёр ороож чадахаар урт, машиныг бяслаг болтол няцлахаар хvчтэй ч гэсэн тэрхэн vед хvч чадлаа vзvvлэх сонирхолгvй мэт байлаа. Яг vнэндээ бол зvгээр л цагариглан унтаж байсан юм. Дадли шилэнд хамраа наан байж тэрхvv цагаригласан хvрэн амьтныг харахаар шимтэнэ. Тэрбээр эцэгтээ хандан: - Yvнийг сэрээ л дээ гэж уйлагнаж гуйлаа. Вернон ах шилийг тогшсон авч могой урьдынх шигээ унтсаар байв. - Дахиад тогш! гэж Дадли тушаалаа. Вернон ах ясархаг нударгаараа шилийг бємбєрдєхєд ч могой хєдєлсєнгvй. - Уйтгартай юм аа! гэж Дадли хэлээд савж унан тийчлэв. Харри тvvний оронд зогсоод цонхоор могойг харлаа. Тэр могой уйтгарласнаасаа болоод vхсэнсэн бол тэрбээр гайхахгvй байжээ. Могой цор ганцаараа, эргэн тойронд нь тvvнийг хєдєлгєх гэж бvтэн єдрийн туршид шил тогших тэнэг хvмvvсээс єєр юм огт алга. Энэ бол ганцхан Петунъя эгч л тvvнийг сэрээхээр хаалга балбан орж ирдэг шатны хонгилд амьдрахаас ч дор байлгvй яахав. Тэгтэл могой гэнэтхэн нvдээ нээв. Дараа нь толгойгоо аажуухан єргєсєєр Харритай чацуу болж ирлээ. Могой тvvн рvv нvдээ ирмэв Харри нvдээ бvлтийлгэн тvvнийг харж байлаа. Тэгээд энд болж байгаа явдлыг хэн хvн харчихаагvй байгаа даа гэдэгтээ итгэлтэй байхын тулд хурдхан эргэж харав. Орчин тойронд хэн ч алга. Тэрбээр могой руу дахин эргэж нvдээ ирмээд vзлээ. Могой толгойгоороо Вернон ах Дадли хоёрын зvг заагаад харцаа тааз руу хандуулав. Дараа нь <<Єдєр бvр ингээрэй>> гэсэн шиг Харрийг харлаа. - Би ойлголоо. Энд тун ч залхмаар юм хэмээн Харри бувтнахдаа могой зузаан шилийг нэвт сонсож чадахгvй гэдэгт итгэлтэй байсан аж. Харин могой толгой дохиж байлаа. - Та хаанаас ирсэн юм бэ? гэж Харри сонирхов.
18
Могой сvvлээ шарваж шилэн дээр єлгєсєн пайз руу заахад Харри тvvнийг харлаа. <<Боа могой, Бразил>> гэж бичсэн байхыг уншив. - Эндхийг бодвол тэнд хамаагvй сайхан биз? Боа могой ахиад л пайзын зvг сvvлээ шарван заахад: <<Энэ могой амьтны хvрээлэнд тєрж, єссєн юм>> гэж бичсэнийг уншлаа. - Одоо л ойлголоо. Тэгэхлээр та Бразилд хэзээ ч байгаагvй хэрэг vv? Могой толгой сэгсрэв. Чухам энэхvv агшинд Харрийн ард Пирсийн цангинасан дуу хадаж Харри, могой хоёр цочсондоо овсхийлээ. - ДАДЛИ! НОЁН ДУРСЛЬ! ХУРДХАН ХYРЭЭД ИР. ЭНЭ МОГОЙГ ХАР ДАА! ТYYНИЙ ЮУ ХИЙСНИЙГ ХАРААД ТА НАР ЛАВ ИТГЭХГYЙ ДЭЭ! Хэдхэн хормын дараа Дадли шуухитнан амьсгаадсаар цонх руу хvрч ирлээ. Тэрбээр Харрийн хавирга руу нудраад: - Чи эндээс зайл гэв. Цохино гэж бодоогvй Харри хатуу шалан дээр єнхрєн уналаа. Yvний дараах vйл явдал чухам юу болсныг хэн ч ойлгож амжихааргvй хурдан єнгєрєв. Дадли Пирс хоёр хэсэгхэн зуур шилэнд наалдсан авч айж хашгирсаар vсрэн холдлоо. Харри єндийн суугаад гайхсандаа амаа ангайжээ. Могойг халхалж байсан шил алга болчихсон байв. Аварга могой аажуухан тэнийж харанхуй газраас гулсан гарахад хvмvvс айж хашгиралдан шилэн хоргоноос холдож байлаа. Могой тvvний дэргэдvvр тvргэн мєлхєх зуураа: - Би Бразил руу явлаа... Баярлалаа, амиго... гэж тодхон сийгvvлэн хэлсэн гэж Харри тангараглахад ч бэлэн байв. Шилэн хоргоны эзэн бvр сандарчихжээ. - Энд шил байсан юм сан. Шил нь хаашаа алга болчихвоо? гэж байн байн vглэнэ. Амьтны хvрээлэнгийн захирал Петунъя эгчид аяга аагтай, амттай цай єгєх зуураа цєхрєлтгvй уучлал гуйна. Пирс, Дадли хоёр vхтлээ айжээ. Могой тэдний дэргэдvvр мєлхєн єнгєрєхдєє хєлєєс нь шvvрэх гэж байгаа мэт дvр vзvvлэхийг Харри харсан авч тэднийг Вернон ахын машинд суусан хойно Дадли бараг хатгуулах шахсан, Пирсийг болохоор хєнєєх гэсэн мэт яриа єрнєв. Харин Харрийн хувьд хамгийн муу тохиолдол бол Пирс яльгvй тайвширсан хойноо: - Харри тvvнтэй ярьж байсан. Тийм биз дээ, Харри? гэж хэлсэн явдал байлаа. Вернон ах Пирсийн ээжийг иртэл нь хvлээж байснаа одоо болтол харахгvйг хичээж асан Харрийн зvг эргэв. Тэрбээр уурласандаа болоод ярьж чадахгvй шахам байлаа. Тэгээд буйдан сандалд унахаасаа ємнє амжиж: - Яв... Шатны хонгил руу оч... Ямар ч хоол унд єгєхгvй гэлээ. Петунъя эгч гvйн ирээд ахиухан шарз хундагалан нєхєртєє барилаа. Сvvлд нь харанхуй хонгилд хэвтэж байхдаа Харри цаггvйдээ ихээхэн харамсав. Одоо хэдэн цаг болж байгааг мэдэхгvй болохоор Дурслийнхныг унтсан гэдэгт итгэхгvй байлаа. Уул нь хонгилоос гарч гал тогоо руу очоод идэх юм хайхад бэлэн байсан ч тэднийг унтаагvй бол болохгvй шvv дээ. Харри хvv Дурслийнд бараг арван жил амьдарсан, арван жилийн турш ядуу хоосон дээрэлхvvлж байсан тухайгаа бодлоо. Эцэг эхээ машины осоолд vрэгдсэнээс хойш бvр балчир байхаасаа эхлэн бvх насаараа эднийд амьдарчээ. Тэрбээр машины ослыг ч, тэнд байснаа ч санадаггvй юм. Заримдаа харанхуй хонгиолд хэдэн цагаар хэвтэхдээ ухаан санаандаа байгаа дурдатгалыг сєхєх гэж мэрийх vед нvдний нь хачирхалтай зvйл vзэгдддэг байлаа. Ингэхэд нvд сохлом
19
хурц ногоон гэрэл цацарч дух нь янгинан євдєх шиг санагддаг байв. Энэ нь ослын vед болсон явдал байлгvй дээ. Хэдийгээр ногоон гэрэл хаанаас гарсныг тайлбарлаж чадахгvй ч ингэж л боддог байжээ. Тэрбээр эцэг эхээ ч бас санадаггvй юм. Нагац ах, эгч нь тэдний тухай хэзээ ч ярьж байгаагvйн дээр элдэв юм асуух хориотой хойно доо. Эцэг эхийн нь гэрэл зураг Дурслийн байшинд байсангvй. Харри балчир байхдаа хол ойрын нь аль нэг хамаатан нь хvрч ирээд аваад яваасай гэж мєрєєддєг байлаа. Тэгэхдээ тvvний цорын ганц хамаатан нь Дурслийнхан болохоор ийм явдал ч гарсангvй. Харри ч энэ тухай бодохоол больжээ. Гэхдээ заримдаа огт танихгvй хvмvvс тvvнийг маш сайн мэдэж байгаа юм шиг санагдах нь бий. Эдгээр танихгvй хvмvvс маш хачирхалтай гэгдгийг хэлэх хэрэгтэй. Нэг удаа Петунъя эгч Дадли хоёртой хамт дэлгvvрт ороход єндєр ягаан бортгон малгайтай тарваган хvн тvvнд мэхийн ёслосон юм. Тэгэхэд Петунъя эгч нь тун их уурлаж тэр хvнийг таних уу хэмээн хилэнтэйеэ асуугаад Дадли тэр хоёрыг гараас нь шvvрэн авч, юу ч худалдаж авалгvй гvйн гарсан билээ. Бас нэг удаа автобусанд явахад нь харахад солиотой байрын нов ногоон хувцас ємссєн эмэгтэй гараа хєгжилтэй далласан юм даг. Саяхан урт улаан жанч нємєрсєн халзан хvн дєхєж ирээд нэг ч vг хэлэлгvй гарыг нь атгаад явчихсан бvлгээ. Эдгээр хvмvvсийг Харри анхааралтайхан харах гэсэн яг тэр агшинд л алга болчихдог нь хамгийн нууцлаг оньсого юм. Хэрэв эдгээр нууцлаг vл таних хvмvvсийг эс тооцвоос Харрид єєр ойр дотно хvн байсангvй. Сургуульд нь ч анд найз байхгvй аж. Цаг ямагт уут шиг хэлхийсэн хуучин хувцас ємсєж эвдэрхий шил зvvдэг хачирхалтай Харри Поттерыг Дадли болон тvvний хамсаатнууд vзэн яддагийг сургууль даяараа мэддэг байв. Сургуулийнхан блохоор Дадлитай маргахаас ч байна. Ерєнхийдєє Харри энэ дэлхий дээр туйлын их ганцаардаж, иймэрхvv байдлаар олон жилийг барах юм шиг санагдана. Олон, олон жил шvv... ********************************************************************* Бvлэг 3 ХЭНЭЭС ИРСЭН НЬ МЭДЭГДЭХГYЙ ЗАХИДАЛ Бразилийн аварга могойтой тохиолдсон явдлаас болж Харрийг тун ч айхтар залхаажээ. Тvvнийг шатны хонгилоос гарахыг зєвшєєрєх vед зуны амралт эхлэж, Дадли шинэ видеокамераа эвдэж, алсын зайны удирдлагатай онгоцоо хэмхэлж амжсанаар барахгvй, уралдааны дугуйгаа анх унахдаа Улаан модон гудамжаар таягаа тулан гарч явсан хатагтай Фиггийг ухаан алдтал нь дайрч унагажээ. Харри сургуулийн хичээл дууссанд баяртай байсан ч Дадли болон єдєр болгон тэднийд ирдэг нєхдєєс нь зугтах газаргvй болов. Пирс, Деннис, Малькольм, Гордон гээд тvvний найзууд том биетэй ухаан муутай хvvхдvvд байсан ч Дадли хамгийн том хамгийн ухаангvй нь болохоороо тэднийг удирдан
20
юу хийхийг шийддэг байлаа. Тэд бvгдээрээ єєрсдийн дураараа Харрийг мєрдєн мєшгицгєєнє. Ийм болохоор Харри амралт мєдхєн дуусна гэсэн яльгvй гэгээтэй итгэл євєрлєн ойр зуур явахдаа гэрээс гаралгvй ихэнх цагаа барахыг эрмэлздэг байв. Есдvгээр сард тэрбээр дунд сургуульд орох болохоор Дадлигаас салж амрана гэсэн vг. Дадли Вернон ахын суралцаж байсан <<Вонингс>> гэдэг хувийн сургуульд орохоор болжээ. Пирс Полкисс ч бас тэнд суралцах юм. Харин Харрийг <<Хай Камеронс>> гэдэг ерєнхий боловсролын жирийн сургуульд суралцуулах болсон байв. Энэ нь Дадлид vэнэхээр инээдтэй санагдана. - Энэ сургуулийн ахлах ангийнхан шинэ хvvхдийг анхны єдєр л толгойгоор нь суултуурт шургуулдаг юм даа. Дээшээ гарч vзэх vv? гэж Дадли даажигнана. - Yгvй ээ, баярлалаа. Тэр хэлмэгдэж гvйцсэн суултуурт чиний толгойноос аймшигтай юм хэзээ ч шургуулаагvй гэдэг. Суултуур муухай болчих байлгvй дээ гэж Харри хэлжээ. Тvvний хэлсэн vгийг Дадли хараахан ойлгож амжаагvй байхад Харри зугтаачихжээ. Нэг удаа Петунъя эгч Дадлид <<Вонингс>> сургуулийн дvрэмт хувцас авч єгєхєєр Лондон руу дагуулж явахдаа Харрийг хатагтай Фиггийнд vлдээсэн аж. Хачирхалтай нь Фиггийнх урьдынхтайгаа зvйрлэхээргvй аятайхан байв. Тэрбээр муурнуудынхаа нэгэн дээр гишгэснээс болоод хєлєє хугалсан учраас муурыг урьдынх шигээ хайрлахаа больжээ. Тэгээд л Харрид муурын зураг vзvvлэхийн оронд зурагт харахыг зєвшєєрч дор хаяхад арван жил шvvгээндээ хадгалсан болов уу гэмээр амттай жигнэмэг боовоор дайлжээ. Тэр vдэш шинэ дvрэмт хувцсаа ємссєн Дадли зочны єрєєгєєр бардам гэгч нь алхалж байв. <<Вонингс>> сургуулийн сурагчид хvрэн фрак, улбар цамц, канотье хэмээх сvрлэн бvрх ємсдєг байсан юм. Бас багшийгаа хараагvй vед бие биенээ цохидог болцуу бvхий таяг тулцгаана. Yvнийгээ сургууль тєгссєний дараа том хvн болоход нь хэрэгтэй сайн бэлтгэл гэж vздэг байлаа. Шинэ дvрэмт хувцсаа ємсєн бахархалтайяа алхах Дадлийг харах Вернон ахын сэтгэл нь догдолж, амьдралын хамгийн сайхан агшин гэж хєєрснєє арайхийн нуун vглэж байв. Петунъя эгчийн хувьд сэтгэлийн хєдлєлєє нуулгvй уйлж єєрийнхєє бяцхан vрийг ийм сайхан эр болсон гэдэгт итгэхгvй байна хэмээн дуу алджээ. Харин Харри ам нээхээсээ ч айж байв. Тэрбээр инээдээ барьж ядан байхад хавирга сvврэг нь тэсэлгvй дэлбэрчих юм шиг санагдаж байлаа. Маргааш єглєє Харрийг ундаа уухаар гал тогооны єрєєнд ортол аймаар муухай vнэр ханхалж айв. Энэ vнэр угаагуурт байдаг том тємєр савнаас ханхлах ажээ. Харри дєхєж очив. Саванд сааралдуу ус дvvрэн дотор нь бохир алчуур шиг зvйл хєвєх ажээ. - Энэ юу вэ? гэж Петунъя эгчээсээ асуулаа. Эгч нь хємхийгєє зуув. Тэрбээр Харрийг зvрхлэн асуулт тавихад дандаа ингэдэг байсан юм. - Чиний шинэ дvрэмт хувцас. Харри ахин тємєр сав луу харлаа. - Тийм байнаа. Yvнийг норгож дэвтээх ёстой гэж би санасангvй гэв. - Битгий тэнэг царайлаад бай. Би Дадлийн хуучин дvрэмт хувцсыг зориудаар бор болгон будаж байгаа юм. Будаад дуусахад яг шинэ юм шиг болно хэмээн Петунъя эгч нь хэлжээ.
21
Харри vvнд итгэж чадахгvй байсан ч маргахгvй байвал дээр гэж бодлоо. Тэгээд ширээнд суухдаа <<Хай Камеронс>> сургуульд очих анхны єдєр чухам ямаршуухан харагдахаа бодохгvйг хичээж байв. Ялзрах шахсан зааны ширээр хийсэн хувцастай юм шиг харагдах байлгvй дээ. Дадли, Вернон ах хоёр гал тогоонд орж ирмэгцээ хамраа vрчийлгэв. Харрийн шинэ дvрэмт хувцасны vнэр таалагдсангvй бололтой. Вернон ах хуучин янзаараа сонин шагайж, Дадли хаа сайгvй барьж явах болсон болцуут таягаараа ширээ тогшиж байв. Тэгтэл хонгилд танил чимээ гарч шууданч хаалганд тусгайлан гаргасан завсраар захидал шургуулахад захидал хонгилын хивсэн дээр уналаа. - Дадли шуудан аваад ир гэж Вернон ах сониныхаа цаанаас єгvvлэв. - Харрийг явуулаач дээ. - Харри шуудан аваад ир. - Дадлигаар авчруулаач гэж Харрийг хэлэхэд: - Дадли тvvнийг таягаараа ёвор гэж Вернон ах зєвлєж байв. Харри таягнаас бултан зайлаад хонгил руу явлаа. Хивсэн дээр Уайт арал дээр амарч буй Вернон ахын Марж гэдэг эгчээс нь ирсэн ил захидал, яаж ч бодсон тооцоо байхаас зайлахгvй хvрэн єнгийн дугтуй, Харрид ирсэн захидал хэвтэж байв. Харри захидлыг авч анхааралтай харах vедээ дотор сэтгэл нь хєвчирсєн нум шиг болж догдлохыг мэдэрчээ. Амьдралдаа хэнээс ч хэзээ ч захидал авч vзээгvй болохоор аргагvй шvv дээ. Хэн ч тvvнд бичих билээ дээ? Тvvнд анд нєхєр, єєр хамаатан байхгvйн дээр номоо буцааж єгєхийг шаардсан бvдvvлэг захидал шуудангаар явуулдаг номын санд ч бvртгэлгvй билээ. Тэгтэл одоо зєвхєн тvvний нэрийг тєдийгvй хаягийг нь бичсэн захидал ирсэн байдаг. Харахад хэнд хаягласан нь шууд л тодорхой байв. Дугтуй дээр <<Ноён Х. Поттерт. Суррей гvнлэг. Литтл Уингинг хот, Улаан модон гудамж, дєрєвдvгээр байшин, шатны дорх хонгил>> гэж бичсэн байлаа. Шаргалдуу цаасаар хийсэн хvнд зузаан дугтуй дээр маргад ногоон єнгийн бэхээр хаяглажээ. Харин дугтуй дээр марк байсангvй. Харри чичирсэн гараа дугтуйг эргvvлж улаан лаваар лацадсан байхыг vзэв. Лацан дээр сvлд, сvлдэн дээр арслан, бvргэд, дорго, могой дунд нь том <<Х>> vсэг байх ажээ. - Алив хvv минь шалавлаарай! Тэнд юу ухаад байгаа юм? Захидалд тэсрэх бємбєг байгаа эсэхийг шалгаж байна уу? гэж гал тогооноос Вернон ах хашгирав. Вернон ах шог vг хэлсэндээ баясан инээх аж. Харри гал тогоонд буцаж ирэхдээ захидлыг ахин vзэв. Тэрбээр тооцоо, ил захидлыг Вернон ахдаа єгєєд суудалдаа суун шаргал дугтуйг аажуухан задлаж эхлэлээ. Вернон ах дугтуйгаа шууд задлан тооцоог гаргаад дурамжхан шуухитнаснаа ил захидлыг vзэв. - Марж євджээ. Нутгийн зохихгvй хоол идээд... гэж Петунъя эгчид хэллээ. - Аав! Аав аа, Харри бас захидал авчээ! гэж Дадли гэнэтхэн хашгирав. Мєн дугтуйтай адил тийм шаргал цаасан дээр бичсэн захидлыг Харри дэлгэн унших гэтэл Вернон ах нь булааж авлаа. - Миний захидал шvv дээ! гэж Харри цаасыг авахаар тэмvvлэв. - Чамд хэн бичдэг нь сонин юм даа? гэж Вернон ах хардангуй хэлээд захидлыг сэгсрэн тvvнийг харж байв. Тvvний улаан царай гэрлэн дохио
22
солигдохоос ч хурдан ногоон боллоо. Гэхдээ vvгээр бvх юм дууссангvй. Хэдэн агшны дараа тvvний царай хатсан будаа шиг саарал болж: - П-П-Петунъя! гэж ээрэн дуудав. Дадли бас захидлыг авах гэж мэрийсэн авч Вернон ах тvvнийг Дадли хvрэхээргvй єндєрт єргєжээ. Хов жив цуу ярианд дуртай гэдэг нь харах царайнаасаа илт мэдрэгддэг Петунъя эгч дєхєж ирээд чухам юу бичсэнийг сониучирхан нєхрєєсєє захидлыг аваад эхний мєрийг уншив. Тэгээд одоохон ухаан алдах нь уу даа гэмээр боллоо. Тэрбээр хоолойгоо барьж, давчидсан мэт чимээтэй амьсгалах ажээ. - Вернон! Ээ бурхан минь! Нагац ах, эгч хоёр нь гал тогоонд Харри Дадли хоёрын сууж байгааг мартсан мэт бие биеэ ширтэж байлаа. Гэхдээ энэ тухай удаан мартаж чадсангvй. Яагаад гэвэл єєрийг нь анхаарахгvй байхыг огт тэвчдэггvй Дадли эцгийнхээ толгой дундуур болцуутай таягаараа байлгаж орхиод: - Би захидлыг уншмаар байна! гэж чангаар хэллээ. - Энэ чинь миний захиа. Би захиагаа уншъя гэж Харри гэрэвшингvй єгvvлэв. - Та хоёр зайлаад аль гэж хэмээн Вернон ах орлиод захидлыг дугтуйд нь буцааж хийлээ. Харри байрнаасаа хєдєлсєнгvй. - Миний захидлыг єгчих! гэв. - Би тvvнийг vзмээр байна! гэж Дадли орилно. - Зайл гэж Вернон ах хашгираад эхлээд Дадлийг дараа нь Харрийг шилэн хvзvvнээс нь шvvрэн авч хонгил руу гаргаад хаалгыг чанга хаалаа. Харри Дадли хоёр цоожны нvхээр харахын тулд ууртай авч чимээгvйхэн ноцолдоход Дадли дийлж, Харри нvдний шил нь єрєєсєн гуяараа дvvжлэгдсэнийг ч анзааралгvй шалан дээр хэвтээд шал хаалганы хоорондох нарийн завсарт чихээ наав. - Вернон хаягийг нь хар л даа. Тvvний хаана унтдагийг тэд яаж мэддэг байнаа? Тэд манай гэрийг харуулдаад байгаа юм биш биз дээ? гэж Петунъя эгч нь чичирхийлсэн хоолойгоор єгvvлнэ. - Харуулдахаар барахгvй тагнаж бvр мєрийг маань мєшгиж байна хэмээн ухаан алдахын даваан дээр байгаа Вернон ах нь шивэгнэж айв. - Одоо бид яах вэ? Тэдэнд хариу єгдєг ч юм билvv? Би vvнийг хvсэхгvй гэж бичиж болох шvv дээ... Вернон ахын гялалзсан шаахай хэрхэн хойш, урагш холхихыг Харри харж байлаа. Эцэст нь Вернон: - Yгvй ээ, бид энэ захиаг огт хайхрахгvй. Хэрэв тэд хариу авахгvй бол... Тийм ээ, ингэвэл дээр юм. Бид яах ч vгvй... гэж хэллээ. - Гэхдээ... - Манайд ийм хогийн амьтад хэрэггvй. Петунъя чи ойлгов уу? Бид тvvнийг авахдаа ямар ч аюулгvй болгоно гэж андгай тангараг тавиа биз дээ? Тэр орой Вернон ах ажлаасаа ирээд Харрийн хонгилд орсон явдал бол урьд ємнє гарч байгаагvй тохиолдол юм. - Миний захиа хаана байна? Надад хэн бичсэн юм бэ? гэж Вернон ахыгаа орж ирмэгч Харри асуулаа. - Хэн ч бичээгvй. Андуураад чиний хаягийг биччихсэн юм билээ. Би тvvнийг шатаачихсан гэж Вернон ах нь товчхон тайлбарлав. - Андуурах юм байхгvй. Намайг хонгилд байдаг гэж бичсэн байсан шvv гэж Харри шамдангуй эсэргvvцлээ.
23
-
Чи чимээгvй бай! гэж Вернон ахыг хашгирахад адараас хэд хэдэн аалз унажээ. Вернон ах хэдэн удаа гvнзгий санаа алдаад инээмсэглэх гэж оролдсон авч олигтой юм болсонгvй. - Ээ... Харри минь, хонгилын тухай ярилцъя... Эгч бид хоёр чинь ингэж бодлоо... Энд байхад чи одоо томдоно... бид чамайг Дадлийн нєгєє унтах єрєєнд орвол дээр гэж бодож байна. - Яагаад? - Битгий шалгаагаад бай. Одоохон наад новшнуудаа дээш нь аваач! гэж Вернон ах нь зандарлаа. Дурслийн байшинд унтлагын єрєє дєрєв байсан юм. Нэг нь Вернон ах, Петунъя эгч хоёрынх, нэг нь зочных (ихэвчлэн Вернон ахын эгч Марж л зочилдог байв), нэг нь Дадлийнх бєгєєд vлдсэн нэг єрєєнд Дадлийн унтлагын єрєєнд багтаагvй тоглоомуудыг хадгалдаг байжээ. Харри єєрийнхєє хогшлыг нэг удаа зєєгєєд л дуусав. Тэгээд орон дээрээ суугаад эргэн тойрноо харлаа. Єрєєнд байгаа бараг бvх зvйл эвдэрхий ажээ. Ердєє л сарын ємнєхєн Дадлид бэлэглэсэн эвдэрхий видеокамер хєршийн нохой руу Дадли илгээхэд хэмхэрсэн тvлхдэг танкан дээр хэвтэнэ. Бас суваг солиход уурандаа Дадли єшиглєж хагалсан анхны зурагт буланд харагдана. Нєгєє буланд тоть тэжээж байсан том тор байна. Дадли тотио буугаар сольчихсон билээ. Дээр нь суугаад муруйлгачихсэн буу дэргэд нь хэвтэнэ. Энэ єрєєнд буй цорын ганц шинэ зvйл бол тавиур дээрх номууд байлаа. Номонд хэзээ ч гар хvрээгvй мэт санагдана. Доороос Дадлийн хашгирах дуу хадаж: - Би тvvнийг тэнд унтуулмааргvй байна! Надад энэ єрєє хэрэгтэй!... Тvvнийг эндээс зайлуул!... гэж хашгирч байлаа. Харри санаа алдаад орон дээр хэвтлээ. Єчигдєр бол энэ єрєєнд орохын тулд юугаа ч хамаагvй єгєхєєр байв. Харин єнєєдєр захидлаа аваад хонголд байх нь хамаагvй дээр гэж бодож байлаа. Маргааш єглєє нь цай уухаар суухдаа бvгд л дуу шуугvй байцгаав. Харин Дадли ухаан нь самуурсан мэт байлаа. Тэр урд нь хашгичаж гуугчин эцгийгээ таягаар цохиж, эхийгээ єшиглєж, яст мэлхийгээ дээш чулуудан чийдэнгийнхээ шилэн бvрхvvлийг хагалсан ч унтлагын єрєєг тvvнд буцааж єгєєгvй юм. Харин Харри єчигдєр єглєєг санагалзан захиаг хонгилд байхдаа тэр дороо задлаагvйдээ харамсан суув. Вернон ах, Петунъя эгч хоёр нь баргар царайлан бие биеэ харцгаана... Хаалганы цаан шууданчийн танил алхаа сонсогдоход єглєєнєєс хойш Харритай эелдэг халамжтай харьцахыг хичээж асан Вернон ах шуудан авчруулахаар Дадлийг явуулав. Дадли таягаараа замд тааралдсан зvйлийг тачигнуулан явах нь гал тогоонд сонсогдоно. Тэгээд: - Бас нэг захиа! <<Ноён Х. Поттерт. Дєрєвдvгээр байшин. Улаан модон гудамж, хамгийн жижиг унтлагын єрєє>>... гэх нь дуулдав. Вернон ах арай чарай дуугараад хонгил руу vсрэн одов. Харри ч араас нь ухасхийлээ. Вернон ах гараас нь захидал авахын тулд Дадлийг газар унагаасан ч Харри араас нь ирж хvзvvгээр нь тэвэрсэн тул амаргvй байлаа. Хэсэг зуур ширvvхэн vзэлцэж, хэн хэн нь болцуут таягаар цохиулсны дараа Харрид хаягласан захидлыг гартаа барьсан Вернон ах амьсгаадсаар дээш бослоо. Тэрбээр хоолойгоо хэржигнvvлэн: - Хонгил руугаа, vгvй ээ унтлагынхаа єрєє рvv яв. Дадли чи ч гэсэн эндээс зайл гэж хэллээ. Харри унтлагынхаа єрєє рvv алгуурхан алхав. Тvvний хонгилоос нvvсэн гэдгийн хэн нэгэн хvн мэджээ. Бас тэр хvн тvрvvчийн захидлыг аваагvй гэж
24
мэдсэн хэрэг. Тэгэхлээр тэр хvн тvvн ахиад захиа илгээхээр шийдсэн юм байна. Харри тэр захидлыг авахаар шийдлээ. Яагаад гэвэл тvvнд нэгэн бодол тєрсєн аж. *** Дадлигаас болоод хэдэн удаа цаг засварт очиж амьсгал хураах шахсан сэрvvлэг яг зургаад дуугарлаа. Харри яаран сэрvvлгийг зогсоогоод ямар ч тохиолдолд Дурслийн гэр бvлийнхнийг сэрээхгvйн тулд чимээ гаргахгvйг хичээсээр хурдхан хувцаслав. Тэрбээр єрєєнєєс чимээгvйхэн гарч гэтэн явсаар доошоо харанхуй руу уруудлаа. Гэрэл асаах аюултай байв. Тvvний тєлєвлєгєє бол гэрээс гарч Улаан модон гудамжны буланд зогсоод шууданчийн ирэхийг хvлээж байгаад захиагаа тvрvvлж авах явдал байлаа. Харри одоо харанхуй хонгилоор гэтэж явах зуур цээж нь тvгшин оволзож байтал... - Аа-аа-аа! гэсэн дуу хадлаа. Харри хаалганы дэргэдэх хивсэн дээр хэвтэх ямар нэг том зєєлхєн юман дээр гишгичихээд огло vсрэв. Ямар нэг амьд юман дээр шvv!... Тэгтэл гэрэл асаж нєгєє том зєєлєн юм нь Вернон ахын нvvр байхыг хараад айн цочлоо. Вернон ах vvдний дэргэд аяны хєгжилд орж унтсан байжээ. Харрийн бодсон зvйлийг хэрэгжvvлэхгvй гэсэндээ ингэсэн нь гарцаагvй. Гэхдээ хэн нэгэн хvн дээр нь гишгичихнэ гэж бодоогvй байж таараа. Вернон ах хагас цаг хэртэй орилсныхоо дараа Харрийг аяга цай хийж єг гэв. Харри гал тогоо руу гунигтайхан алхаж цай авчиртал шуудан ирж Вернон ах тvvнийг євєрлєсєн байжээ. Маргад ногоон бэхээр хаягласан гурван дугтуйг Харри тодхон харжээ. - Би єєрєє... гэж хэлж эхэлтэл Вернон ах нь захидлыг тvvний нvдэн дээр жижиглэн урж хаяв. Тэр єдєр Вернон ах ажилдаа явсангvй. Тэрбээр гэртээ vлдэж захидал хийдэг завсрыг битvvлэн хаджээ. Амандаа хадаас зуусан тэрбээр Петунъя эгчид хандан: - Тэд захидлаа дамжуулж чадахгvй болохоороо бууж єгнє дєє гэлээ. - Энэ тус болохгvй гэж Петунъя эгч хэллээ. - Энэ хvмvvс хачин бодолтой юм. Бидэнтэй огт адилгvй гэж Вернон ах хэлэх зуураа Петунъя эгчийн авчирч єгсєн жимстэй боовоор хадаасаа цохих шахжээ. *** Баасан гаригт Харрид тэвэр шахам захидал иржээ. Захидал шургуулах нvхийг хадчихсан болохоор заримыг нь vvдний доогуур, заримыг нь нэгдvгээр давхрын жорлонгийн жижиг цонхоор шургуулжээ. Вернон ах ахиад л гэртээ vлдэв. Тэрбээр бvх захидлыг шатааж алх хадаас авч ар єврийн хаалгыг бэхлэн хадаж хэн ч орж гарахааргvй болгожээ. Ажиллах зуураа амандаа дуу гvнгэнэж єєр хаа нэгтээ чимээ гарахад айн цочиж байлаа. ***
25
Бямба гариг гэхэд байдлыг хянаж хазаарлах аргагvй болов. Вернон ахын хичээл зvтгэл талаар болж Харрид ирсэн бvхэл бvтэн хорин дєрвєн захидлыг хэн нэгэн хvн хоёр том єндгєнд хуйлж хийгээд сvvний худалдагчаар дамжуулан зочны єрєєний цонхоор Петунъя эгчид єгvvлжээ. Сvv худалдагч єндгєн дотор юу байгааг мэдэхгvй ч байшингийн бvх хаалга хадаастайг хараад ихэд гайхсан аж. Вернон ах шуудан, сvvний дэлгvvр рvv утасдаж болсон явдлын тухай гомдол мэдvvлэх хvнийг хайж байх зуур Петунъя эгч захидлуудыг гал зухны хэрчигчид хийн машиндан жижиг жижиг єєдєс болгожээ. - Чамтай харилцах гэж хэн ингэж мэрийдэг байнаа? хэмээн Дадли Харригаас гайхашран асуув. *** Ням гаригийн єглєє Вернон ах ядарсан зvдэрсэн царайтай ч гэлээ баясгалантай байлаа. - Ням гаригт шуудан ирэхгvй. Єнєєдєр чєтгєрийн захианууд... хэмээн сэтгэл хангалуун инээмсэглэн єгvvлж жимсний чанамалаа сониндоо наалдуулж суув. Тvvнийг ийн хэлж гvйцээгvй байтал яндангаар нэг юм хvржигнэтэл бууж Вернон ахын тархин дундуур татаад авчээ. Дараачийн агшинд ханын зуухнаас гуч дєчин захидал сум шиг нисэн гарлаа. Дурсль єєрийн мэдэлгvй тонгойж, захидал толгой дээгvvр нь шуугин нисэх vед Харри vгvй ядахдаа нэгийг нь барих санаатай дэвхэрч байв. - Яв! Зайл! гэж хашгираад Вернон ах vсрэн байгаа Харрийг барьж аван vvд рvv чирч хонгил руу чулуудлаа. Тэгтэл Петунъя эгч, Дадли хоёр єрєєнєєсєє гvйн гарч араас нь Вернон ах хаалга чанга хаагаад харайлгаж байв. Єрєєнд захианууд унасаар байгаа нь сонсогдоно. Захидал хана шил мєргєн унаж байлаа. - Одоо боллоо гэж Вернон ах их л чухалчлан хэлэв. Тэрбээр тайван ярихыг хичээж байсан авч сахлаа туг тугаар нь зулгааж байлаа. Тэгээд: - Таван минутын дараа эндээс хєдлєхєд бэлэн болсон байгаарай. Хэрэгтэй юмнуудаа хурдхан цуглуулж аваад явцгаана. Татгалзах хэрэг байхгvй! гэв. Сахлынхаа хагасыг зулгаачихсан ихээхэн ууртай, аймшигтай байсан учраас хэн ч татгалзаж зvрхэлсэнгvй. Арван хормын дараа Вернон ах бэхэлж хадсан хаалгануудаа эвдээд, тэднийг машиндаа суулган хурдны замын зvг ухасхийлээ. Арын суудал дээр хєдєлж ядлаа хэмээн эцэгтээ алгадуулсан Дадли шуухитнан сууна. Дадли цvнхэндээ зурагт, видеомагнитофон, компьютерээ хийх гэж дэмий л оролдсон хэрэг байжээ. Тэд явсаар. Улам улам холдсоор байв. Тэр ч байтугай Петунъя эгч хvртэл хаашаа явж байгааг асууж зvрхлэхгvй байлаа. Вернон ах хэд хэдэн удаа зам буруулж хэсэг хугацаанд эргэн давхиж байв. Тэгээд л бас огцом эргэнэ. - Мєрєє буруулах юм шvv... мєрєє буруулах юм шvv гэж Вернон ах байн байн vглэнэ. Тэд нэг ч зогсолгvй, нэг ч юм ууж идэлгvй бvтэн єдєр явлаа. Харанхуй болоход Дадли гиншигнэж эхлэлээ. Тэрбээр амьдралдаа ийм муухай зvйл vзсэнгvй. Єлсєж цангаж vзэх гэж байсан таван нэвтрvvлгээ vзэж чадаагvй тэр хvv компьютерээр харийн хvмvvс, зэрлэгvvдтэй тулалдахдаа ийм удаан завсарлаж байсангvй.
26
Эцсийн эцэст Вернон ах том хотын захад байх дvнсгэр зочид буудлын гадаа зогслоо. Дадли Харри хоёрт нэг єрєє авчээ. Єрєєнд чийг ханхалсан даавуу дэвссэн хоёр єргєн ор байв. Дадли тэр дорхноо хурхирч, харин Харри цонхны тавцан дээр хажуугаараа єнгєрєх машины гэрлийг ажиглах зуураа тааж, мєрєєдєж суулаа... *** Тэдэнд єглєєний зууш болгон эрдэнэ шишийн хєєсєнцєр, хэрчим шарсан талх, исгэлэн улаан лооль єгчээ. Энэ ядуухан хоолоо идэж амжаагvй байтал зочид буудлын эзэгтэй ширээ рvv дєхєж ирээд: - Уучлал хvсье. Та бvхний дунд ноён Х. Поттер гэж хvн бий юу? Тvvнд бараг зуугаад захидал иржээ. Захидал vvдэнд байгаа гэлээ. Тэрбээр <<Ноён Х. Поттерт. Коукворт хот, “Тємєр замын дэргэд” зочид буудал, 17-р єрєє>> гэж ногон бэхээр бичсэн дугтуй сарвайв. Харри захидлыг авахаар завдсан авч Вернон ах гарыг нь цохилоо. Буудлын эзэгтэй юу ч ойлголгvй мэл гайхаж хоцров. - Би захидлуудыг авнаа гэж Вернон ах хэлээд ширээний араас босож эзэгтэйг даган гарлаа. *** Хайрт минь бид буцвал дээр биш vv? гэж хэдэн цагийн дараа Петунъя эгч хулчгардуухан асуусан боловч Вернон ах сонсоогvй юм шиг байв. Чухам хаашаа явж байгааг тэдний хэн нь ч мэдэхгvй байлаа. Вернон ах тэднийг ойн гvн рvv аваачаад машинаасаа гарч эргэн тойрноо харангуутаа толгой сэгсрэн буцаж суугаад ахиад л замд гарлаа. Хагалсан талбайд, дvvжин гvvрний дунд, машины олон давхар зогсоолын хамгийн дээд давхарт гараад ч мєн л ийм явдал болсон юм. - Аав лав солиорсон байхаа? гэж Вернон ахыг єдєр машинаа далайн эрэгт зогсоогоод тэднийг машиндаа цоожилж орхиод хаашаа ч юм явчихад нь Дадли гунигтай хэлжээ. Бороо орж эхлэлээ. Том том дуслууд машины оройг балбана. Дадли нусаа татсаар: - Єнєєдєр даваа гариг. Єнєє орой <<Агуу Умбертын шоу>>-г vзvvлнэ шvv дээ. Би зурагттай газар л зогсоосой гэж бодож байна гэв. <<Єнєєдєр даваа гариг юм байна>> гэж Харри дотроо бодохдоо єєр нэг зvйлийг дурсан саналаа. Зурагт байнга vздэг болохоор ямар єдєр гэдгийг сайн мэддэг Дадлид бvрэн итгэж болно. Ингэхлээр єнєєдєр даваа юм бол маргааш мягмар Харри арван нэгэн нас хvрнэ. Тєрсєн єдєр нь хєгжилтэй сайхан болдог гэж хэлж чадахгvй л дээ. Жишээ нь: ноднин тvvнд хувцасны єлгvvр, Вернон ахын хуучин оймсыг бэлэглэсэн юм даг. Тэгэхлээр энэ жил ч гэсэн онцгой юм болно гэж бодох хэрэггvй. Гэхдээ л долоо хоног бvр арван нэг хvрээд байхгvй шvv дээ. Вернон ах машин руугаа буцаж ирэхдээ vл ойлгогдох инээмсэглэл нvvрэндээ тодруулж байв. Гартаа хуйлаастай урт юм барьсан аж. Юу худалдаж авсныг нь Петунъя эгч асуухад юу ч хэлсэнгvй. - Сайхан газар оллоо! Явцгаая! Бvгд машинаасаа гарцгаа гэж Вернон ах тушаалаа.
27
Гадаа хvйтэн байлаа. Вернон ах тэнгис дунд харагдах том байц шиг юм руу хуруугаараа зааж байв. Байцын орой дээр овоохой гэж хэлж болохоор ядуухан оромж харагдана. Тэнд ямар ч зурагт байхгvй нь хараажаар илт. - Єнєє орой далайн шуурга хєдлєнє! Энэ сайн эр бидэнд завиа тvр хэрэглvvлэхийг зєвшєєрсєн юм гэж Вернон ах алгаа хавсран баяртай єгvvлэв. Хєх тємєр шиг гялтганан оволзох давалгаан дээр цовхчин байгаа хуучин завийг хуруугаараа заан, хvйтэн царайгаар инээмсэглэсээр ойртон ирж буй шvдгvй євгєний зvг Вернон ах толгойгоороо дохиж байлаа. - Би юухан хээхэн авчихсаан. Одоо бvгд завинд сууцгаа! гэж Вернон ах хэллээ. Завин дээр эрэгт байснаас ч хvйтэн аж. Хvйтэн ус vсэрч, борооны дусал хvзvv рvv орж, жихvvн салхи нvд рvv vлээнэ. Байц хvртэл явахад нилээд хэдэн цаг єнгєрєх шиг боллоо. Вернон ах чулуун дээр хальтичсаар арайхийн уначихалгvй явж тэднийг бяцхан байшин руу дагуулж ирэв. Дотор нь ороход аймаар ажээ. Далайн замаг ханхалж, модон хананы нvх сvвээр нь салхи нэвт vлээж ханан зуух нь хоосон хонгио болсон байлаа. Бяцхан байшин ердєє л хоёрхон єрєєтэй юм. Вернон ахын нєєцєлсєн хvнс гэгч нь ердєє л хайрцаг жигнэмэг, дєрвєн гадил байсанд бvгд гайхжээ. Хэрэв vvнийг хоол гэж vзэж болох аваас тvvнийгээ идчихээд Вернон ах жигнэмэгийн хайрцгаар гал асаах гэсэн боловч хайрцаг олигтой асахын оронд гашуун утаагаар єрєєг утаж гарлаа. - Зочид буудлаас бvх захиаг аваад ирсэн бол хэрэг болох байж л дээ гэж Вернон ах хєгжилтэй єгvvлэв. Нагацын ааш зан жигтэйхэн сайхан байлаа. Шуурганаас болоод хэн ч ирж чадахгvй, ямар ч захиа ирэхгvй гэж итгэсэн нь илт. Харри vvнд сэтгэл дундуур байсан ч дотроо зєвшєєрєхєєс єєр арга байсангvй. Бvрий болмогц нєгєє шуурга эхлэлээ. Єндєрт оволзох давалгаа байшингийн хана балбаж, хvчтэй салхи бохир цонхыг тасралтгvй шажигнуулна. Петунъя эгч єрєєний нэг булангаас хєгц болсон хєнжил олж аваад давирхай болсон ханзан дээр Дадлид ор засав. Вернон ах тэр хоёр эвдэрхий том ор бvхий нєгєє єрєєнд орж, харин Харри нимгэхэн уранхай бvтээлэг нємрєн шалан дээр хэвтэхээс єєр аргагvй болжээ. Шуурга улам ширvvсэж, Харри унтаж чадахгvй байлаа. Хvйтэнд даарч бээрсэн тэрбээр аятайхан хэвтчих санаатай хоёр хажуугаараа ээлжлэн хєрвєєж, хоосон ходоод нь хоржигнож байв. Дадли хурхирч эхэлсэн ч аянгын чимээнд дарагдаж байлаа. Цонхны цаана аянга нижигнэн гялалзана. Дадлид тоо нь гэрэлтдэг цаг байсан бєгєєд тэрбээр тарган гараа хєнжлєєсєє гарган шал руу унжуулжээ. Арван хормын дараа арван нэгэн нас хvрэх нь гэдгээ Харри харж байлаа. Секундын зvv тvvний тєрсєн єдрийг ойртуулан хэрхэн хурдан гvйж байхыг ажиглах зуураа Дурслийнхан энэ єдрийг санаж байгаа болов уу гэж дотроо бодож хэвтлээ. Дараагийн єдєр хvртэл таван минут vлджээ. Гэтэл гадаа ямар нэг шажигнахыг Харри тодхон сонслоо. Тэрбээр энэхvv ус салхинд байшингийн дээвэр тэсээсэй, тэсэхгvй бол ч бvр муу болно доо хэмээн бодож байв. Арван хоёрт гурван минут дутуу байв. Гадаа далай тэнгис хад алгадах лугаа vл ойлгогдох чимээ гарлаа. Ахиад хормын дараа илvv чанга дуу гарахыг Харри сонсчээ. Тэнгист том чулуу унасан юм байлгvй дээ.
28
Одоо нэг хором єнгєрвєл тvvний тєрсєн єдєр эхлэх болно. Гучин секунд... хорь... арав... ес... Уурлуулахаар ч хамаагvй Дадлийг сэрээдэг ч юм билvv? Гурван секунд... хоёр... нэг... Тvн! Овоохой доргиход Харри огло vсрэн vvд рvv харан суулаа. Хаалганы цаана нэг хvн зогсоод оруулахыг шаардан чанга балбах ажээ. Хэн юм бол? ********************************************************************* Бvлэг 4 ТYЛХYYР ХАДГАЛАГЧ Ахиад л ТYН! гэсэн чимээ гарав. Дадли цочин сэрээд: - Хаана их буу дуугарав аа? гэж мангардуу царайлан асуулаа. Тэдний ард хоёр єрєєг тусгаарласан хаалга чанга дуугаран онгойж уурссан Вернон ах орж ирэв. Гартаа буу барьжээ. Юу хийснээ хэлэхгvй байсан урт ороолттой зvйл нь энэ байж л дээ. - Хэн бэ? Би зэвсэгтэй шvv! гэж Вернон ах хашгирлаа. Yvдний цаана чимээгvй болсноо гэнэтхэн... Тvр няр! хийлээ. Хаалгыг нугасаараа салж єрєєний голд чимээтэй нь аргагvй унатал хvчтэй тvлхжээ. Yvдний голд аварга биетэй хvн зогсож байлаа. Ширэлдсэн урт vс бавгар сахалд нvvр нь далдлагдсан ч хар цох шиг жижигхэн, гялалзсан нvд нь харагдаж байв. Аварга биет овоохойд багтаж ядан орсон боловч толгой нь адарт тулсан хэвээр. Дэндvv том биетэй юмаа. Тэрбээр тонгойж хаалгыг буцааж байранд нь тавив. Гадаа сонсогдож байсан шуурганы чимээ намджээ. Аварга биет овоохойд байгаа хvмvvсийг тойруулан харлаа. За цайгаа чанахгvй юм уу? Наашаа ирэх гэж хєєрхєн ядарлаа шvv… Дадлийн айсан чигтээ сууж байсан ханз руу аварга биет дєхєж ирээд: - Алив мантуу минь жаахан цааш суучих гэв. Дадли дуу алдан vсрэн босоод нєгєє єрєєнєєс гарч ирсэн ээжийнхээ араар нуугдлаа. Петунъя эгч бас Вернон ахын ард нуугдаад тvvнийн араас харагдахгvй гэж итгэсэн бололтой айсан царайгаар цухуйж vзэгдэнэ. - Энэ манай Харри шив! гэж аварга биет сэтгэл ханамжтай єгvvлэв. Харри тvvний vсээр бvрхэгдсэн уурсангvй аймаар нvvрийг ажиглах зуураа цох шиг нvдээрээ инээмсэглэн байгааг анзаарлаа. - Чамайг сvvлчийн удаа харахад чи бvр жаахан байсан даа. Одоо учиргvй том болчихжээ. Эцэгтэйгээ яг нэг юм гээч. Харин нvд нь ээжийнхтэйгээ адилхан юм гэж аварга биет хэллээ. Вернон ах хяхтнах лугаа авиа гарган урагш алхаад: - Ноёнтон таныг энэ гэрээс шалавхан гарахыг шаардаж байна! Та vvд хаалга эвдэн бусдын гэрт орж ирлээ шvv дээ! гэлээ. - Дурсль чи дуугvй бай! Єєрийгєє хар л даа. Яг л том чавга шиг улаан болчихож. Тайвширвал зvгээрсэн дээ.
29
Аварга биет гараа сунган Вернон ахын бууг булаан аваад хаймраар хийсэн мэт хялбархан зангидаж орхиод булан руу чулуудчихлаа. Вернон ах дахин хачирхалтай дуу гаргаснаа сvvлэн дээрээ гишгvvлсэн хулгана шиг шогшров. - Єє, Харри минь, би бvр мартчихаж. Тєрсєн єдрийн мэнд хvргэе. Би чамд нэг юм авчирсаан. Наашаа явж байхдаа дээр нь дарчихсан болохоор жаахан няцарсан байж магадгvй ч амт нь муудаагvй биз, тиймээ? гэж аварга хvн тvvн рvv хандан хэллээ. Аварга биет хар хvрэмнийхээ дотуур халаасыг ухсанаа яльгvй vнгэгдсэн хайрцаг гаргаж ирэв. Харри догдолсноосоо болоод чичирсэн гараараа тvvнийг аваад яаран задлахад хуруу гар нь эвлэж єгєхгvй байлаа. Дээр нь ногоон тvрхлэгээр <<Харри, тєрсєн єдрийн мэнд хvргэе>> гэж бичсэн том гэгчийн шоколадтай бялуу байв. Харри аварга биетийг харлаа. Тэрбээр бэлэг єгсєнд талархах гэсэн боловч талархлын vг хоолойд нь тээглээд харин: - Та хэн бэ? гэж тэс єєр юм асуулаа. Аварга биет инээд алдан: - Би нээрээ єєрийгєє танилцуулахаа мартчихжээ. Рубеус Хагрид, Хогвартсын тvлхvvр хадгалагч сахиул гэв. Тэрбээр том гараа сунган Харрийн гарыг атгаад чанга чанга дугтарч байлаа. - Цайгаа яах болж байнаа? Хэрэв танайд байдаг бол хатуухан юмнаас ч буцмааргvй байна гэж алгаа хооронд нь vрсээр асуулаа. Аварга биет жигнэмэгийн vрчийсэн цаас хэвтэж байгаа ханын хоосон зуухыг олж харлаа. Аварга биет сэжиглэнгvй тургиснаа ханын зуух руу тонгойход чухам юу хийж байгааг нь хэн ч харсангvй. Агшин зуурын дараа тvvнийг холдоход ханын зуухнаа гал дvрэлзэн асаж байлаа. Чийглэг овоохойг гэрэг гийгvvлж, Харрид халуун усны онгоцонд орсон юм шиг санагдана. Аварга биет ханзан дээр дахин суухад ханз хотойж байлаа. Тэрбээр хvрэмнийхээ тоо тоомшгvй халааснуудыг хоосолж гарав. Ханзан дээр зэс данх, хайрцаг зайдас, ханд хийх данх, шилээгvvр, эмтэрхий амсартай хэдэн аяга, хуван шар єнгєтэй шингэн бvхий лонх зэргийг єрснєє ажилдаа орохоосоо ємнє лонхтойгоо балгаж байв. Тєдхєн гал дээр шарж байгаа зайдасны vнэр овоохойд тархлаа. Аварга биетийг хоол бэлтгэж байх зуур хэн ч хєдєлсєнгvй ам ч нээсэнгvй. Тvvнийг шилээгvvрээс шарсан єєхтэй шvvстэй яльгvй тvлэгдсэн зургаан зайдас мулталж авах vед л Дадли сандрангуй хавчигнаж байв. - Дадли тvvнийг юу ч єгсєн бvv аваарай гэж Вернон ах эрс хориглов. Аварга биет баргар царайлан инээмсэглэлээ. - Дурсль минь, юунд тvгшиж сандрана вэ? Би тvvнд хоол єгье гэж бодоо ч vгvй байна. Хvv чинь жигтэйхэн тарган цатгалан юм байна шvv дээ гэж тэрбээр шоолонгуй єгvvлэв. Тэрбээр хэдэн зайдас Харрид авч єгєхєд нvд ирмэх зуур залгиж орхилоо. Амьдралдаа vvнээс илvv амттай зvйл идэж vзээгvй юм байна гэж бодон идэх зуураа аварга биетээс хараа салгахгvй байлаа. Тэгээд тvvнээс єєр хэн ч асуухаар зvрхлэхгvй байсан асуултаа тавихаар шийджээ. - Уучлаарай, би одоо болтол таны хэн гэдгийг мэдэхгvй л байна гэж Харри эелдэгхэн хэлэв. Аварга биет балга цай ууж, тос болсон уруулаа гараараа шудраад:
30
-
Намайг Хагрид гэж дуудаарай. Бvгд л тэгж дууддаг юм. Єєрийнхєє тухай тvvрvvнд хэлсэн шиг санагдана. Би бол Хогвартсын тvлхvvр хадгалагч. Хогвартс гэж юу байдгийг чи мэднэ шvv дээ гэв. - Yгvй ээ... мэдэхгvй гэж Харри хурдхан хэллээ. Хагрид Харрийн vгийг сонсоод цочирдсон мэт болов. - Уучлаарай гэж Харри хурдхан хэлэв. - Уучлаарай гэнээ?! гэж Хагрид уурсангvй хэлээд сvvдэрт нуугдсан Дурслийнхны зvг эргэж: - Эд нар л уучлал гуйх ёстой. Чамайг бидний захиаг аваагvй гэж би мэдэж л байсан. Гэхдээ Хогвартсын тухай сонсоогvй гэж огт бодсонгvй. Эцэг эхийнхээхээ суралцсан газрын тухай нэг ч удаа асуугаагvй гэдэг чинь чамайг сониуч биш гэдгийг харуулж байна... гэлээ. - Юу сурсан юм бэ? гэж Харри ойлгохгvй асуулаа. - Юу гэв vv?! Алив одоохон учрыг нь олъё гээд Хагрид хєл дээрээ vсрэн бослоо. Аварга биет уурлахаараа улам том болж овоохойд багтахгvй мэт санагдаж байв. Дурслийнхан айсандаа болоод хананы дэргэд овоорцгоожээ. - Та юу гэх гээд байнаа? Энэ хvvхэд, энэ хvvхэд тэр тухай юу ч... юу ч мэдэхгvй гэх гээд байна уу? хэмээн Дурсль руу харан хашгирлаа. Аварга биетийг хэт хадуурлаа гэж Харри боджээ. Тэрбээр юу ч гэсэн сургуульд явдаг бас ч муугvй сурдаг шvv дээ. - Би ч бас мэднээ. Тоо болон бусад зvйлийг гадарлана. Хагрид тvvнийг огт тоосонгvй. - Би энэ тухай яриагvй байна. Харин манай дэлхийн тухай юу ч мэдэхгvйг чинь хэлж байна. Єєрийнхєє дэлхийн тухай тухай. Миний дэлхийн тухай. Бас эцэг эхийнхээ дэлхийн тухай. - Ямар дэлхий гэж? хэмээн Харри учрыг ойлгохгvй давтан асуулаа. Хагрид яг л одоохон дэлбэрэх гэж байгаа мэт тєрхтэй болоод: - Дурсль! гэж тэр чангаар дуудлаа. Айж цонхийсон Вернон ах ямар нэг ойлгогдохгvй юм бувтнана. Хагрид тvvнийг харахаа болиод Харрийг бараг ухаангvй мэт харцаар ширтэв. - Чи эцэг эхийнхээ тухай мэднэ шvv дээ. Тэд ямар хvмvvс байсан бэ? Тэд алдартай хvмvvс байсан болохоор мэдэхгvй байж болохгvй гэдгийг чи мэдэх л ёстой. Чи ч єєрєє алдартай хvн. - Юу гэнээ? Аав ээж маань алдартай хvмvvс байсан гэв vv? хэмээн Харри чихэндээ ч итгэхгvй асуулаа. - Тэгэхээр чи мэддэггvй юм байна... Юу ч мэддэггvй юм байна... Ядахдаа чи єєрийгєє хэн гэдгийг мэдэх vv? хэмээн Харрийг гайхан харсан тэрбээр сахлаа зулгаангаа асуулаа. Вернон ах гэнэтхэн ухаан орж: - Боль. Одоохон боль ноёнтон минь! Ямар нэг юм хvvд ярихыг би хориглож байна! гэж тушаалаа. Вернон ах байтугай тvvнээс ч зоригтой хvн айн ширвээтэхээр ууртай харцаар Хагрид тvvнийг харж байв. Хагрид ярихдаа уурласнаасаа болоод хоолой нь чичирч дуу нь доргиотох ажээ. - Та vvнд хэзээ ч юу ч яриагvй юм шив дээ? Дамблдорын бичсэн захианд юу гэж байсныг хэзээ ч яриагvй юм уу? Би танай байшингийн тэнд байхдаа Дамблдор хучлаганд захидал vлдээхийг єєрийн нvдээр харсан юм! Тэгтэл энэ олон жилийн туршид тvvнд юу ч ярилгvй цємийг нууж байсан болж таарах нь ээ?
31
-
Надаас юу нуусан юм бэ? гэж Харри яаран сонирхов. Болиорой! Би таны ярихыг хориглож байна! гэж Вернон ах уурсангvй хэллээ. Одоо юу гэх бол гэдгээс айж цєхєрсєн Петунъя эгч гvнзгий санаа алдах нь дуулдана. - Ээ маанаг толгойнуудаа гарч салхилцгаа. Тэгвэл арай дээрдэх байлгvй гэж Хагрид тэдэнд зєвлєснєє Харри руу эргэн: - Товчхон хэлэхэд чи бол шидтэн, ойлгов уу? гэлээ. Байшинд нам гvм болж алсад тэнгисийн шуугих чимээ салхи исгэрэх л сонсогдоно. - Би юу? гэж хэлэхдээ Харри єєрийн мэдэлгvй амаа ангайснаа мэдэрлээ. - Тийм ээ, чи бол шидтэн. Єєр юу байх вэ? дээ? Жаахан суралцвал улам сайн болох юм сан. Тийм эцэг эхтэй хvн єєрєєр байж болно гэж vv? Чи захиагаа унших цаг болжээ хэмээн хэлээд Харид ханзан дээр буцаж суухуй ханз хяхтнан улам навтайлаа. Харри гараа сунгаж удтал хvлээсэн шаравтар дугтуйг авлаа. Дугтуй дээр маргад ногоон єнгийн бэхээр тэнгис дундах байцан дээр байдаг овоохойн шалан дээр унтагч ноён Поттерт гэж хаяглажээ. Харри дугтуйг задлаад захиаг гаргаж уншлаа. ИД ШИДТЭН, ИЛБЭЧНИЙ <<ХОГВАРТС>> СУРГУУЛЬ Захирал: Альбус Дамблдор (Мерлиний нэгдvгээр зэргийн одонт, Агуу их илбэчин, Дээд зэргийн шидтэн, Олон улсын шидтэний холбооны ерєнхийлєгч) Эрхэмсэг ноён Поттер! Таныг ид шидтэний <<Хогвартс>> сургуульд оруулах болсноо Танд мэдэгдэхэдээ бид баяртай байна. Та энэ захианд хавсаргасан чухал ном, бусад зvйлсийн жагсаалттай танилцах ажаамуу. Хичээл есдvгээр сарын нэгэнд эхлэнэ. Таны уулийг долдугаар сарын гучин нэгэн хvртэл хvлээх болно. Yнэн сэтгэлээсээ хvндэтгэсэн, Минерва МакГонагалл орлогч захирал. Харрийн толгойд галын наадам болж байгаа юм шиг санагдана. Нэг нь нєгєєгєєсєє илvv хурц асуултууд агаарт хєєрч унан алийг нь эхэлж асуухаа Харри огт мэдэхгvй байлаа. Хэдэн хором єнгєрсний дараа тэрбээр єєртєє итгэлгvйхэн хvчлэн байж: - Миний уулийг хvлээнэ гэдэг чинь юу гэсэн vг вэ? гэлээ. - Чи надад нэг юмны тухай санууллаа гэдгийг Горгоноор тангараглая гэж хэлээд Хагрид духаа алгадахад, ингэж алгадвал адууг ч унагачихаж болмоор санагдана. Тэгээд гараа халаасандаа хийн ууль гаргаад ирлээ,. Яльгvй сэгсийсэн жинхэнэ амьд ууль мєн урт vзэг, хуйлсан цаас гаргав.
32
Тvvнийг хэлээ бултгануулан бичиж эхлэхэд нь Харри анхааралтай уншиж байлаа. Эрхэмсэг ноён Дамблдор! Харрид захиаг дамжуулж єглєє. Маргааш хэрэгцээтэй зvйлээ худалдаж авахаар тvvнтэй явна. Цаг агаар бэрх байна. Таны бvх юм ёсоороо байгаа гэдэгт итгэнэ. Хагрид Хагрид цаасаа хуйлж уулийн хошуунд зуулгаад хаалга руу очиж шууран буй тэнгисийн зvг уулийг тавилаа. Тэгээд буцаж ханзан дээр суугаад зvгээр л утсаар яриад ажлаа бvтээчихсэн мэт ерийн байдалтай байлаа. Харри амаа ангайн сууж байгаагаа мэдмэгцээ хурдхан хамхив. - Чи бид юу гээд зогслоо? гэж Хагрид асуутал тэрхэн агшинд Вернон ах сvvдрээс гарч ирлээ. Айсандаа царай нь vнсэн саарал болсон ч уурсан байгаа нь тодорхой харагдаж байв. - Тэр хаашаа ч явахгvй гэж Вернон ах хэллээ. Хагрид тоосонгvй. - Чам шиг зоригтой Магл тvvнийг яаж зогсоохыг харах юм сан... - Хэн гэнээ? гэж Харри сониучирхав. - Магл. Бид ид шидгvй бvх хvмvvсийг ингэж нэрлэдэг юм. Чамд аз таарсангvй... Эднээс муу Маглыг би амьдралдаа vзээгvй юм байна. - Бид тvvнийг vрчлэн авахдаа энэ бvх тэнэг явдлыг дуусгана гэж амалсан билээ. Бид тvvний энэ балай явдлыг зогсооно! Шидтэн гээд байгаа шvv! хэмээн Вернон ах зєрvvдлэсэн хэвээр. - Та нар мэдэж байсан юм уу? Та нар намайг шидтэн гэж... мэдэж байсан хэрэг vv? гэж Харри итгэлгvйхэн асуулаа. - Мэдэж байсан уу гэнээ?! Бид мэдэж байсан уу? Тиймээ, бид мэдэж байсан. Миний чєтгєр шvгэлсэн дvv хэн байсныг мэдэж байсан болохоор бид яаж мэдэхгvй байх билээ? Тэр ч цагтаа бас ийм захианууд авч энэ сургуульд орохоор явчихсан юм. Зуны амралт болгоноор гэртээ ирэхдээ халаасаараа дvvрэн мэлхийн тvрс авчирч, єєрєє дандаа цайны аягыг харх болгон хувиргадаг байлаа. Тvvнийг vнэлдэг цорын ганц хvн нь би байсан юм шvv. Тэр бол шулмас, жинхэнэ шулмас байсан даа! Харин аав ээжийн хувьд бол єєр. Тэд чинь Лили, Лили гээд л хошуу дэвсээд байх нь тэр! Гэр бvлдээ тийм шулам байхад тэд бахархаж суудаг байлаа хэмээн Петунъя эгч гэнэтхэн ярьж гарлаа. Тэрбээр амьсгаа авахаар хэсэгт тvгдэрснээ гvн санаа алдаад бvр хєвєрсєн яриа дэлгэв. Yvнийгээ олон жил дотроо хуримтлуулан хадгалж, энэ хугацаанд хашгиран хэлмээр санагдаж байсан ч тэсвэрлэж байгаад одоо л гаргахаар шидйсэн бололтой. - Дараа нь тэр сургуульдаа Поттертой танилцаж хамт явсан, тэд гэрлэж чамайг тєрvvлсэн юм. Би чамайг тийм хачин, тийм… хэвийн бус болно гэж мэдэж байсан юм аа! Дараа нь тэр дэлбэрч чамайг бидэнд авчирч єгсєн юм.
33
Харрийн царай даавуу шиг цонхийн цайлаа. Тэрбээр тvр хугацаанд юу ч хэлж чадахгvй байснаа ухаан оров. - Дэлбэрсэн гэнээ? Та нар эцэг эхийг минь машины осолд орсон гэдэг шvv дээ! гэж асуулаа. - Машины осол гэнэ шvv?! хэмээн Хагрид дуу алдан ханзнаас ууртайяа vсрэн босохуй Дурслийнхан буланд шигдлээ. - Лили, Жеймс хоёрыг машины ослоор хєнєєж дєнгєнє гэж vv? Yгvй ер, ийм юм байх уу даа? Сонсоогvй л юм байна! Ер нь Харри Поттер єєрийнхєє тухай юу ч мэдэхгvй байна гэдэг бол байж болшгvй зvйл. Манайд тvvний намтрыг ямар ч хvvхэд мэддэг юм. Харри чиний нэрийг єлгийтэй байхдаа л тогтоодог юм шvv! Эцэг эхийг чинь бас адил! - Яагаад тэр вэ? Аав ээж хоёрт маань юу тохиолдсон юм бэ? хэмээн Харри шийдэмгий єнгєєр асуув. Хагридын царай тєв боллоо. Харин ч эелдэг, халамжтай тєрх тодров. Тэгээд аядуу догдлонгуй дуугаар: - Би ийм юм болно гэж бодоогvй билээ. Чамайг авах vед хэцvvхэн юм тохиолдож болзошгvй гэж Дамблдор сануулж л байсан. Гэхдээ чамайг юу ч мэдэхгvй гэж би огт бодсонгvй шvv. Ай Харри минь, би чухам юу ярих ёстойгоо мэдэхгvй байна. Гэхдээ хэн нэг нь ярих ёстой баиз дээ? Харин чи єєрийгєє хэн гэдгийг мэдэхгvйгээр чи Хогвартс руу явж болохгvй шvv дээ гэлээ. Тэрбээр Дурслийг муухай харна. - За яахав чамд чадаж мэдэх зvйлээ ярих нь дээр гэж бодож байна. Харин бvгдийг ярьж чадахгvй л дээ. Яагаад гэвэл нууцлаг, ойлгомжгvй зvйл их vлдсэн юм... Хагрид дахин сууж гал ширтлээ. Тэгээд хэдэн хормын дараа: - Би нэг хvнээс... эхэлдэг юм билvv дээ. Тvvний тухай чамайг мэдэхгvй гэдэгт итгэж чадахгvй л байна шvv. Тvvнийг манай дэлхийнхэн бvгд мэддэг юм... гэлээ. - Тэр чинь хэн юм бэ? гэж дуугvй болсон Хагридыг дэмжих санаатай Харри асуув. - Тэр... Ер нь би тvvний нэрийг хэлэх дургvй. Тэртэй тэргvй болно биз. Бидний хэн нь ч дургvй байдаг юм. - Яагаад тэр вэ? - Луугаар тангараглая. Харри минь, хvмvvс айсан хэвээр байна. Учир нь энэ. Миний тухайд ч амаргvй л байна... Товчхон хэлэхд нэг шидтэн байсан юм... Сvvлдээ л муу хvн болчихсоноос биш. Бvр хамгийн муу нь болсон юм шvv. Муу муудаа бvр хамгийн муу. Муу дээр муу, муухай дээр улцан гэдэг л болсон юм. Тvvний нэрийг... гэснээ Хагрид сандарсандаа тvгдрэн дуугvй болов. - Та нэрийг нь биччихвэл дээргvй юу? гэж Харри хэллээ. - Yгvй ээ, яаж бичдэгийг нь мэдэхгvй байна. За яахав... Волан-де-Морт гэж Хагрид эцэст нь хvчлэн хэлээд: - Ахиж надаас бvv асуугаарай, би давтмааргvй байна. Ерєнхийдєє бол энэ шидтэн хорин жилийн тэртээ єєрийнхєє аялдан дагалдагчдыг хайж эхэлсэн юм. Олсон л доо. Зарим нь тvvнээс айсандаа аялдан дагалдаж, зарим нь эрх тэгш байна гэж бодоцгоож байлаа. Гэтэл тэр удах тутмаа улам их эрх мэдэлтэй болсон юм. Харанхуй єдрvvд байлаа, Харри миь. Хэнд итгэхээ ч мэдэхгvй. Тэгэхэд ер нь хэцvv байсан шvv. Тэрбээр ялж байлаа. Тvvнтэй тэмцдэг байсан ч эсэргvvцэх аваас алуулна. Хvмvvс
34
аймшигт vхлээр vхэж байв. Хогвартсыг л эс тооцвоос аюулгvй газар бараг vлдсэнгvй! Хэцvv нэрт ганцхан Дамблдороос л айдаг байсан гэж би санадаг юм. Ийм болоод л тэр сургууль руу довтолж зvрхэлдэггvй байж л дээ. Чиний аав ээж хоёр бол амьдралдаа миний л мэдэх сайн шидтэнгvvд байсан юм шvv. Сургуулийн хамгийн сайн сурагчид, анхны тєгсєгчид байлаа. Хэцvv нэрт яагаад урьд нь тэднийг єєртєє татах гэж оролдоогvйг би ойлгодоггvй юм... Тэднийг Дамблдортой дэндvv ойр дотно болохоороо харанхуй зvг рvv явахгvй гэж мэддэг байсан байлгvй дээ. Дараа нь тэднийг ятгачихаж дєнгєнє гэж бодсон хэрэг... Эсвэл тэднийг саад болгохгvйн тулд замаасаа зайлуулах гэсэн ч байж магадгvй. Ер нь vvнийг хэн ч мэдэхгvй л дээ. Зєвхєн арван таван жилийн тэрээ Хэллоуины vеэр та нарын амьдарч байсан хотод ирсэн гэдгийг л мэдэцгээдэг юм. Чамайг дєнгєж ойтой байхад тэр гэрт чинь ирээд... Хагрид хаанаас ч юм толбо болсон бохир алчуур гаргаж дуут дохио шиг чанга чимээ гарган нусаа нийлээ. Тэгээд: - Чи намайг уучлаарай Харри. Би тааруухан ярьдаг юм. Энэ тун гунигтай явдал шvv. Би аав ээж хоёрыг чин мэддэг байлаа. Сайн хvмvvс байсан юм. Илvv сайныг олохгvй шvv. Гэтэл... Ерєнхийдєє бол Хэцvv нэрт тэднийг алчихсан юм. Дараа нь тэр чамайг ч бас алах гэж байсан билээ. Харин vvнийг хэн ч ойлгож чаддаггvй юм даа. Мєрєє баллах гэж эсвэл хvн алах дур нь хvрээд л тэгсэн байх гэж би боддог юм. Чамайг алах гээд чадаагvй л дээ. Яагаад духан дээрээ сорвитой болсноо чи асууж байгаагvй юу? Энэ чинь эсгэчихсэн юм биш. Маш хэрцгий ууртай шидтэн чамайг хараасан vед л ингэж чадна. Тэр чиний эцэг эхийг хєнєєж байшинг чинь vнсэн товрого болгосон ч чамайг алж чадаагvй юм шvv. Тийм учраас л чи алдартай болсон юм даа, Харри минь. Тэрбээр алах л гэсэн хvнээ алдаг байсан авч чамайг дєнгєєгvй билээ. МакКиннонов, Боузонов, Прюиттов гээд л хvчтэй хvчтэй шидтэнгvvдийг хєнєєсєн авч чи нялх байхдаа амьд vлдэж чадсан юм даа хэмээн єєрийгєє буруутгасан байдалтай ярьжээ. Харри гэнэтхэн толгойгоо євдєхийг мэдэрлээ. Хагридыг яриагаа дуусах vед тvvний нvдний ємнvvр урьд танил болсон дvр зураг тодорлоо. Гэхдээ тэрхvv гялалзсан хурц ногоон гэрэл урьдынхаасаа улам тод vзэгдэв. Бас тvvний далимд урьд ємнє ой ухаанд нь орж байгаагvй чанга хvйтэн инээмсэглэл тодорлоо. Хагрид тvvнийг гунигтай царайлан ажиглаж байв. - Би чамайг єєрийнхєє гараар нурангиас гаргасан юм. Дамблдор намайг тийш нь явуулсан юм л даа. Дараа нь би чамайг... гэтэл: - Дэмий юм бvv ярь! хэмээн Вернон ах булангаас хашгирлаа. Харри Дурслийн тухай таг мартсан байснаас бондгос хийжээ. Харин Дурслийнхан тvvнийг мартаагvй байжээ. Ялангуяа зvрх зориг оросон Вернон ах. Яагаад гэвэл тэрбээр Хагридыг ууртай гэгч нь харж нудрагаа зангидсан байлаа. - Хvv минь чи сонс. Хэдийгээр чи жаахан зодуулчих юм бол эгнэгт эрvvл саруул болохоор хачирхалтай байгаа ч гэсэн эцэг эх чинь илбэч жилбэч байсан нь vнээн. Харин миний бодоход тэднийг vгvйд дэлхий амарсан юм шиг санагддаг шvv. Тэд хvссэн бvхнээ хийсэн харин энэ шидтэнгvvдтэй нийлбэл л муу юм болно гэж би мэдэж байсан юм... гэж Вернон ах єгvvлэв. Тvvнийг vгээ хэлж дуусаагvй байтал Хагрид ханзнаасаа ухасхийн босч халааснаасаа vнгэгдсэн ягаан шvхэр гаргаад сэлэм мэт Вернон ахад тулгаад:
35
-
Ахиад амаа нээх аваас... Би чамд санууллаа шvv. Дурсль би чамд сvvлчийн удаа сануулж байна гэлээ. Энэ аварга хvн шvхрээрээ хялбархан сvлбэчихнэ гэдгийг Вернон ах ойлгосон бололтой зориг зvрх нь шантран хананд наалдаж амаа хамхив. - Ингэвэл дээрсэн дээ гэж Хагрид хvндээр амьсгаадан хэлээд ханзан дээр суутал ханз хотойж бvр шаланд туллаа. Харрийн аманд янз бvрийн асуулт орж ирнэ. Олон зуун асуулт. - Харин тэр Волан... vгvй ээ, уучлаарай тэр Хэцvv нэрт яасан бэ? - Зєв асуулт байна, Харри. Тэр алга болсоон. Уусан алга болсон. Чамайг хєнєєх гэсэн шєнєє тэр шvv дээ. Тэгээд л чи улам алдартай болсон юм. Энэ бол байж болох бvх тааврын дотроос хамгийн нууцлаг таавар билээ... Тэрбээр улам улам хvчтэй болж байснаа гэнэтхэн ор мєргvй арилсныг ойлгох юм алга. Зарим нэг нь vхсэн л гэдэг юм. Харин би бол vгvй гэж санадаг! Тvvнд хvний гэхээр юу ч vлдээгvй гэж бодож айна... Зєвхєн хvн л vхдэг биз дээ. Бас зарим нэг хvн тvvнийг ойрхон энvvхэнд нуугдаад гарах цагаа хvлээж байгаа гэдэг боловч би тэгж боддоггvй юм. Тvvнтэй хамт байсан хvмvvс бидний талд ирсээн. Тэрбээр тэднийг илбээр нойрсуулсны дараа сэрсэн мэт л болцгоосон юм. Хэрэв тэр тэнд байсан сан бол тэдэнд иймэрхvv явдал тохиолдохгvй басан гэж би чамд хэлэх байна. Ер нь бол тэр энд хаа нэгтээ байгаа, харин хvч чадалгvй болчихсон гэж ихэнх хvмvvс vздэг юм. Цаашдаа тэмцэж тулалдахын аргагvй хэтэрхий сул дорой болчихжээ. Чиний юу ч юм тvvнийг доройтуулсан хэрэг. Тэр шєнє тvvний хvсээгvй ямар нэг юм болсныг би ч мэдэхгvй, єєр хэн ч мэдэхгvй... харин чи тvvнийг доройтуулсан нь тодорхой. Хагридын харцанд хайр хvндэтгэл илрэх авч Харри баясаж хєєрєхийн оронд энэ бvхэн алдаа гэдгийг мэдэрч байж байлаа. Шидтэн гэнэ vv? Тэгэхлээр Харри Поттер бол шидтэн байх нь ээ? Тvvний насан туршид нь Дадли доромжилж Вернон ах Петунъя эгч хоёр нь хавчиж шахаж байхад vнэхээр л шидтэн байсан юм бол хонгилд цоожлуулах болгондоо тэднийг яст мэлхий болгочихгvй яасан юм бэ? Хэрэв vнэхээр л дэлхийн агуу их шидтэнг ялж чадсан юм бол яагаад Дадли тvvнийг сургууль даяар бємбєг шиг элдэж, єшиглєж хєєж байдаг юм бэ? - Хагрид гуай. Таныг андуурч байх вий гэж айж байна. Би єєрийгєє шидтэн... шидтэн болж чадна гэж бодохгvй л байна шvv. Харин Хагридыг инээхэд их гайхлаа. - Шидтэн биш гэв vv? Чамайг уурлах юм уу гомдох vед чинь ямар нэг юм тохиолдож байгаагvй юу? Харри гал руу харсаар. Хагрид тvvнд чухал санаа тєрvvлжээ. Хэрэв бодоод vзэх аваас... Тvvний эргэн тойронд болж байсан бvх явдлууд Петунъя эгч, Вернон ах хоёрыг гарцаагvй уурлуулдаг байсан билээ. Гэхдээ энэ явдал тvvнийг гомдсон уурласан vед л тохиолддог байлаа. Жишээ нь тэрбээр Дадлийн танхай нєхдvvдэд хєєгдєж байхдаа тэднээс бултаж, яагаад ч юм сургуулийн гуанзны дээвэр дээр гарчихсан юм даг.. Бас Петунъя эгчээр vсээ халзан шахуу болтол хяргуулчихаад маргааш сургуульдаа яаж очно доо гэж байтал ганцхан шєнийн дотор vс нь ургачихаа биз дээ?... Сvvлчийн удаа шилэн хорго vзэж явахдаа Дадлид зодуулсныхаа дараа єєрєє ч мэдэлгvй Бразилын аварга могойгоор хариугаа авсан шvv дээ... Харри инээмсэлэн Хагридыг харахад тvvний царай туяаран гийж:
36
-
За, би чамайг итгvvлж чадав уу? Тэгтэл чи Харри Поттер шидтэн биш гээд байдаг. Чи мєдхєн Хогвартсын хамгийн алдартай сурагч болноо гэв. Тэгтэл зориг орсон юм байлгvй дээ, Вернон ах бууж єгєхгvйгээр шийдсэн бололтой: - Тvvнийг хааш нь ч явуулахгvй гэж би танд хэлээ биз дээ? Хvv <<Хай Камеронс>> сургуульдаа явж, тийш явуулах болсон бидэнд талархах ёстой. Би захиануудыг уншсан. Тэнд шившлэгийн ном, шидэт саваа ч гэх шиг баахан хэрэггvй юмны тухай бичсэн байна лээ... гэв. - Хэрэв єєрєє суралцая гэх аваас чам шиг лухгар Магл байсан ч тvvнийг болиулж чадахгvй, ойлгов уу? Лили, Жеймс хоёрын хvvг Хогвартст сургахгvй юм гэнэ. Чи чинь єєрийн ухаантай байгаа биз дээ?! Тvvнийг тєрмєгц л сургуульд бvртгэж авсан юм. Тэр сургуульд орооод долон жилийн дараа гэхэд л єєрийгєє ч танихаа болино. Тэнд єєр шигээ хvvхдvvдтэй байх юм. Та нартай байснаас хамаагvй дээр. Харин захирал нь сургуульд байж болох хамгийн сайн захирал Альбус єєрєє байх болно... гэж Хагридыг хэлтэл: - АЛЬ НЭГ ЗЄНЄГ ЄВГЄН ЭЛДЭВ ИЛБЭ ЖИЛБЭ ЗААХЫН ТЄЛЄЄ БИ МЄНГЄ ТЄЛЖ ЧАДАХГYЙ ШYY! гэж Вернон ах хашгирлаа. Тэр хэтэрхий хадуурчээ. Хагрид шvхрээ авч толгой дээгvvр нь эргvvлээд аянга адил хvржигнэж: - АЛЬБУС ДАМБЛДОРЫГ... МИНИЙ ДЭРГЭД ХЭЗЭЭ Ч... БYY ДОРОМЖИЛ! гэлээ. Шvхэр шуугин бууж Дадлиг чиглэлээ. Тэгтэл ягаан гэрэл гялсхийж дааман хаалга дуугарах шиг чимээ гартал, тэрхэн зуур Дадли хоёр гараараа єгзгєє даран євдсєндєє хашгиран дороо дэвхцэж байлаа. Тvvнийг цаашаа харах vед Дадлийн ємд цоороод гахайн торойн сvvл цухуйж байхыг Харри олж харлаа. Вернон ах чанга хашгираад Петунъя эгч, Дадли хоёрыг нєгєє єрєє рvv тvлхэн оруулж айдас дvvрэн харцаар агшин зуур Хагридыг харав. Хагрид шvхрээ харах зуур сахлаа самнан илж байлаа. - Би єєрийн эрхгvй дэмий юм хийчихлээ. Гэхдээ юу ч болоогvй ээ. Би тvvнийг гахай болгох гэсэн чинь гахайтай тєстэй л болохоос олигтой юм болсонгvй. Сvvл л ургалаа… Харин энэ тухай Хогвартсын хэнд ч хэлж болохгvй шvv гэж гуйх байна. Yнэндээ бол би… ийм юм хийж болохгvй учиртай. Yгvй ээ, чиний хойноос явж захиа дамжуулах vед ч жаахан жаахан болно гэж зєвшєєрсєн л дєє. Тэгээд л би vvнийг дуртайяа хийсэн хэрэг… Чамаас болоод л… гэж Хагрид сахал хємсгєє зангидан, хулчийсан янзтай хэллээ. - Та яагаад ид шид vзvvлж болдоггvй юм бэ? гэж Харри сонирхон асуув. - За даа… Yнэнээр нь хэлэх аваас би дээр vед сургуульд суралцаж байсан юм… Тэгээд намайг хєєчихсєн… би гуравдугаар ангид байдлаа. Миний шидэт савааг дундуур нь хугалаад л. Харин Дамблдор намайг vлдэхийг зєвшєєрч сургуульд ажиллуулсан юм даа. Дамблдор агуу их хvн шvv. - Таны яагаад хєєсєн юм бэ? - Орой болчихжээ. Маргаашийн ажил их. Маргааш бид хот орж ном бас бус юм худалдаж авна. Бид андууд юм чинь <<та>> гээд байлгvй шууд л <<чи>> гэж бай хэмээн Хагрид булзааруулан хэллээ. Тэрбээр зузаан хар хvрмээ тайлаад Харрийн хєлд хаялаа.
37
-
Yvгээр хучвал дулаахан шvv. Хvрэм єєрєє хєдлєєд эхэлбэл бvv анзаараарай. Нэг халаасанд нь би хулгана хийгээд мартчихсан шиг байна. Чухам аль халаасыг нь мэддэгvй ээ...
********************************************************************* Бvлэг 5 ТАХИР ГУДАМЖ Маргааш єглєє нь Харри эрт сэрлээ. Yvр цайсан гэж мэдэж байсан хэдий ч нvдээ нээхийг яарсангvй. <<Энэ зvvд байжээ. Хагрид гэдэг аварга биет хvн хvрч ирээд намайг шидтэнгvvдийн сургуульд оруулна гэж байна хэмээн би зvvдэлсэн ажээ. Одоо нvдээ нээвэл гэртээ нєгєє хонгилдоо байх биз>>. Гэнэт чанга цохих чимээ гарлаа. <<За Петунъя эгч ирлээ>> гэж Харри бодоод зvрх нь тvгшив. Гэхдээ нvдээ анисан хэвээр. Сэрэхэд vнээр харамсмаар зvvд байлаа. Тvг. Тvг. Тvг. Харри: - За, одоо бослоо гэж амандаа vглэв. Тvvнийг єндийхєд хучиж унтсан Хагридын хvнд хvрэм шалан дээр уналаа. Овоохойг гэрэл гийгvvлж шуурга зосчээ. Хагрид эвдэрхий ханзан дээр унтаж цонхны тавцан дээр хошуундаа сонин зуусан ууль суугаад хумсаараа цонх тогших ажээ. Харри хучлаганаасаа vсрэн бослоо. Дотор нь агаарын бємбєєг орчихсоэн мэт аз жаргал жаал хvvг хєвсєлзvvлнэ. Тэрбээр цонх руу очиж нээлээ. Ууль єрєєнд нисэн орж сонингоо Хагрид дээр унагаасан авч тэр сэрсэнгvй. Дараа нь ууль шалан дээр суугаад Хагридын хvрэмтэй ноцолдож гарлаа. - Боль! гэж Харри хэлээд уулийг vргээх гэж сарвалзсан авч ууль шувуу хошуугаа ууртайгаар тас няс хийлгэн хvрмийг зулгаасан хэвээр. - Хагрид! Ууль ирчихээд байна... хэмээн Харри чанга дуудлаа. - Хєлсийг нь тєл гэж Хагрид хэлээд ханзанд нvvрээ наан хэвтэж байв. - Юу гэнээ? - Сонин авчирсныхаа хєлсийг биднээс авах гэж байгаа юм. Халаасанд мєнгє байгаа. Хагридын хvрэм дан ганцхан халаасаар хийсэн юм шиг санагдана. Хэлхээтэй тvлхvvр, няцархай vрэл, дамартай олс, гаатай мєсєн чихэр, боодолтой цай... Эцэст нь Харри хачин зоос олж гаргалаа. - Тvvнд таван кнат єг гэж Хагрид нойрмоглон єгvvлэв. - Кнат гэнээ? - Жижигхэн хvрэл зоос байгаа. Харри таван жижигхэн хvрэл зоос тоолж аваад уулийн сарвайсан хєлд уяатай байгаа ширэн уутанд хийлээ. Ууль нээлттэй цонхоор нисэн одов. Хагрид чанга эвшээгээд єндийн сууж суниалаа. - Харри минь явах боллоо! Чи бид хоёрт ажил их бий. Бид Лондонгоор явж сургуульд хэрэг болох янз бvрийн юм худалдан авах хэрэгтэй байна.
38
Харри шидэт зоосыг гартаа эргvvлж тойруулан анхааралтай ажиглав. Тэгээд нэгэн зvйлийн тухай бодтол тvvний дотор байгаа аз жаргалын бємбєлєгт хий орж эхлэх шиг санагдав. - Хн-н-н... Хагрд аа? - Аа? гэх зуураа Хагрид аварга шаахайгаа углаж байв. - Надад мєнгє байхгvй атал та... гэтэл аварга биет маань єчигдрийн тохиролцоогоо чимээгvйхэн сануулах аятай тvvнийг анхааралтай харлаа. Ахмад хvмvvсийг <<та>> гэж сурсан ч Харри энэхvv эелдэг тусархаг Хагридыг <<чи>> гэж дуудахад амархан гэдгийг ойлгож байв. Тэгээд: - Єчигдєр орой Вернон ахын хэлснийг чи сонссон шvv дээ. Намайг ид шид сурахад мєнгє тєлєхгvй гэсэн биз дээ гэлээ. - Чи сандрах хэрэггvй ээ. Чи эцэг эхийгээ огт хайхраагvй гэж бодоод байгаа юм уу? гэж хэлээд Хагрид толгойгоо маажив. - Тэдний байшингаас юу ч vлдээгvй юм бол... - Тийм ээ, тэд алтаа гэртээ хадгалдаггvй байсан юм! Товчхон хэлэхэд эхлээд бид манай <<Гринготтс>> банкаар ороод гарна. Чи зайдас идчих. Хvйтэн ч гэсэн дажгvй. Харин би vнэндээ єчигдрийн тєрсєн єдрийн бялуунаас татгалзмааргvй л байна. - Шидтэнгvvд єєрийн банктай юм уу? - Ганцхан <<Гринготтс>> банк байдаг. Тэнд бvх юмыг албингууд зохицуулдаг юм. Харри гартаа барьж байсан зайдсаа унагачихав. - Албингууд гэнээ? - Тийм ээ. Тийм болохоор зєвхєн тэнэг хvн л банкыг ухъя гэж бодож чадах байх гэж чамд хэлмээр байна. Албингуудтай орооцолдвол аюултай шvv Харри минь. Yvнийг тогтоож аваарай. Харин чи ямар нэг юм хадгалах хэрэг гарвал <<Гринготтс>> л энэ дэлхийн хамгийн найдвартай газар шvv. Хогвартсын дараа л орох байх. Мєнгийг чинь авахаар очих vед чи єєрєє харах болноо. Би бас єєр нэг юм амжуулнаа. Дамблдор надад нэг зvйл даалгасан юм. Тэр надад ямагт хариуцлагатай зvйлээ даатгадаг билээ. Чамайг авчрах <<Гринготтс>>-оос юухан хээхэн авах гэх мэтчилэн. Надад итгэж болно гэж тэр мэддэг юм ойлгов уу? За гvйцлээ явцгаая гэж Хагрид бардам маягтай хэллээ. Харри Хагридыг даган цохион дээр гарлаа. Тэнгэр цэлмэг тэнгис нарны туяанд гялтганах ажээ. Вернон ахын хєлсєлсєн завь байсан хэвээрээ харин шуурганы дараа ёроолд нь ус тогтжээ. - Чи яаж наашаа ирсэн юм бэ? гэж Харри асуугаад эргэн тойрноо харсан авч єєр завь байсангvй. - Нисээд ирсэн юм гэж Хагрид хариулав. - Нисэж ирсэн гэнээ? - Тийм ээ, гэхдээ энэ тухай ярилцахаа болъё. Бид хоёр хамт байгаа цагт би шид vзvvлэх нь зохисгvй. Тэд завинд сууцгаалаа. Харри Хагридыг анхааралтай харах зуураа хэрхэн нисэж байсныг нь тєсєєлєх гэж оролдоно. - Yнэнийг хэлэхэд єєрєє сэлvvрдэх ч дэмий байнаа… Хэрэв би… Би хурдхан хєвчихєєр юм хийвэл чи Хогвартсад очоод хэнд ч хэлэхгvй биз? хэмээн Хагрид тvvн рvv хяламхийн єгvvлэв. - Яалаа гэж дээ! хэмээн ямар нэг ид шидтэй зvйл харахсан гэж тэсэж ядан байсан Харри шууд хэллээ.
39
Хагрид ягаан шvхрээ гаргаж ирээд завины ханыг хоёр удаа тогштол завь хурдалж гарав. - Яагаад зєвхєн тэнэг хvн л <<Гринготтс>>-ыг ухахаар оролдоно гэж? хэмээн Харри сониучирхлаа. - Шившлэг тарни байдаг юм. Тэндхийн хамаг нууц шvvгээнvvдий луу хамгаалдаг гэцгээдэг билээ. Бас тийшээ хvрч очих хэрэг гарна. <<Гринготтс>> Лондоны дор ролон зуун километрийн гvнд байдаг гээд бодоод vзэхгvй юу? Метроноос ч гvнд байдаг юм. Хэрэв дээрэмчинд аз таарч ямар нэг юм хулгайлж дєнгєлєє гэхэд тэндээс гарах гэсээр байтал єлсєж vхэх болно гэж Хагрид хариулаад сонингоо дэлгэв. Харрийг сонссон зvйлийнхээ тухай бодож суух зуур Хагрид <<Зєнч>> гэдэг сонингоо уншиж байв. Сонин уншиж байхад саад хийхэд дургvй гэж Вернон ахынхаа хэлдгийг Харри санаж байсан ч тvvний амьдралд ийм олон асуулт гарч байгаагvй болохоор тайван суулгах аргагvй ажээ. - Yгvй ер, Шидтэний Яам ахиад л тvлээ бэлтгэжээ хэмээн сонин эргvvлэх зуур Хагрид хэллээ. - Тийм яам байдаг юм уу? гэж Харри асуухдаа ингэх ёсгvй байсан гэдгээ хэтэрхий орой ухаарчээ. - Байлгvй яахав. Тэд Дамблдорыг сайд болгох гэсэн авч тэрбээр хэзээ ч Хогвартсыг орхихгvй гэдэг юм. Тэгээд л хєгшин Корнелиус Фаж сайд болсон доо. Тvvнээс муу хvн гэж хаа байхав. Тэгээд л Дамблдороос зєвлєгєє авах гэж єглєє бvр ууль явуулдаг юм гэж Хагрид хэллээ. - Шидтэний Яам юу хийдэг юм бэ? - Хамгийн гол ажил нь эх орны єнцєг булан бvрт ид шидтэн байдгийг хvмvvст мэдэгдэхгvй явдал. - Яагаад? - Яагаад гэж vv? Бvх хvмvvс асуудлаа шийдvvлэхээр шидтэн рvv гvйлдэх хэрэг гарна шvv дээ. Yгvй ээ тэд бидний тухай мэдэхгvй байсан нь дээр. Энэ агшинд завь эрэгт ирж зєєлхєн мєргєлєє. Хагрид сонингоо эвхэж аваад тэд чулуун шатаар єгсєн гудамжинд гарлаа. Тэднийг жижигхэн хот дундуур буудал чиглэн явах vед хажуугаар нь єнгєрєх хvмvvс Хагридыг гайхан харна. Харри тэднийг сайн ойлгож байлаа. Гол нь Хагрид ерийн хvнээс хоёр дахин том байснаас бус бєгєєд тэрбээр тоолуур зэрэг Харрийн санахад ерийн л гэмээр зvйлийг хуруугаараа заан чанга дуугаар: - Сонин юмаа, Харри! Маглуудын бодож олохгvй юм гэж алгаа! хэмээн уулга алдаж байсанд л оршино. Хагридыг гvйцэх амаргvй байсан учраас Харри яльгvй амьсгаадан: - Хагрид аа <<Гринготтс>>-т луу байдаг гэж чи хэлсэн vv? гэж асуулаа. Тэгэж л ярьцгаадаг юм. Ай даа, луутай бололх юм сан гэж Хагрид хариулав. - Чи луутай болмоор байгаа юм уу? - Бvр бага байхаасаа л хvсдэг байсан юм. За бид хvрээд ирлээ. Тэд буудал дээр ирсэн байв. Галт тэрэг таван минут тутамд Лондон руу явдаг юмсанж. Хагрид маглуудын мєнгийг ойлгохгvй нь гэдгээ хэлээд Харрид тийз авах хэдэн дэвсгэрт єглєє. Галт тэргэнд хvмvvс тэднийг улам ч сониучирхан харна. Хагрид шууд л хоёр суудал эзэлж суугаад циркийн жvжигчид тоглолтынхоо vед хэрэглэдэг шар єнгийн цацар мэт зvйл сvлжиж эхлэлээ. - Харри захиа чинь чамд байгаа биз? хэмээн гогцоо тоолонгоо тэр асуув. Харри халааснаасаа дугтуй гаргаж ирлээ.
40
-
Сайн байна. Тэнд сургуульд хэрэгтэй бvх зvйлийн жагсаалт байгаа гэж Хагрид хэлэв. Харри єгчигдєр анзаараагvй єнгєрсєн єєр хуудсыг дэлгэн уншиж эхлэлээ. ШИДТЭНИЙ <<ХОГВАРТС>> СУРГУУЛЬ
1. 2. 3. 4.
Дvрэмт хувцас Нэгдvгээр дамжааны оюутнуудад: Жирийн ажлын жанч гурав (хар) Шовгор оройтой жирийн бvрх нэг (хар), єдєр тутмынх Хамгаалах бээлий нэг хос (лууны ширээр буюу тvvнтэй адил зvйлээр хийсэн Євлийн дээл нэг (хар, мєнгєн товчтой) Хувцсан дээр оюутны нэр, овог бvхий хаяг оёсон байх ёстойг бvv мартаарай.
Номууд Оюутан бvр дараах номтой байх ёстой. Yvнд: <<Тарни, шившлэгийн дамжааны судар>> (нэгдvгээр анги). Миранда Гуссокл. <<Ид шидийн тvvх>>. Батильда Бэгшот <<Ид шидийн онол>>. Адальберт Уоффлинг <<Эхлэн суралцагчдад зориулсан хувиргалын гарын авлага>>. Эмерик Свитч <<Ид шидэт мянган ургамал, мєєг>>. Филлида Спор <<Шидэт ханд ба хор>>. Жигмышъякофф <<Гайхалтай амьтад ба тэдний байдаг газар>>. Ньют Саламандер <<Хар хvч: єєрийгєє хамгаалах гарын авлага>>. Квентин Тримбл Мєн дараах зvйлсийг бэлтгэх. Yvнд: 1 шидэт саваа 1 тогоо (цагаан тугалгаар хийсэн, хоёрдугаар хэмжээнд тохирсон) 1 багц шилэн буюу болор сав 1 дуран авай 1 зэс жинлvvр Оюутнууд мєн ууль, муур, бахын аль нэгийг єєртєє авчирч болно. НЭГДYГЭЭР ДАМЖААНЫ ОЮУТНУУД ХУВИЙН ШYYРТЭЙ БАЙХ ЁСГYЙГ ЭЦЭГ ЭХЧYYДЭД АНХААРУУЛЖ БАЙНА. Энэ бvхнийг Лондонгоос худалдаж авч болох уу? гэж Харри асуулаа. -
Орох газраа л мэдэж байвал болно гэж Хагрид хариулав. ***
Харри урьд нь Лондонд ирж байгаагvй бvлгээ. Харин Хагрид хаашаа очихоо мэдэж байсан ч зvгээр л яваад очиж дадаагvй бололтой. Тэрбээр
41
метроны хаалганд хавчуулж дараа нь вагоны суудал хэтэрхий жижигхэн галт тэрэг дэндvv удаан явж байна хэмээн чангаар гомдоллож байлаа. - Маглууд яаж ид шидгvйгээр болж байдгийг ойлгохгvй юм гэж vглэсээр эвдэрхий шатаар єгсєж дэлгvvр дvvрэн байх гудамжинд гарчээ. Хагрид аварга биетэй болохоороо хvмvvсийн дундуур чєлєєтэй зvтгэлэн зам гаргах агаад Харри хоцрохгvй дагахыг л хичээж байлаа. Тэд ном, хєгжмийн дэлгvvр, мухлаг, кинотеатрын дэргэдvvр єнгєрсєн авч шидэт саваа зэргийг худалдан авчихаар газар хаа ч тааралдсангvй. Энд эгэл жирийн хvмvvс хєлхєлдсєн эгэл жирийн л гудамж байлаа. Харрид эгшин зуур зvvдэлж байх шиг санагдав. Газар дор алтаар дvvрэн банк байж болох уу даа? Шившлэгийн ном, шvvр зардаг дэлгvvр гэж байдаг юм уу? Дурслийнхны бодож олсон аймшигтай тоглоом байвал яанаа? Дурслийг хошигнодоггvй гэдгийг Харри мэддэггvйсэн бол ингэж л бодох сон. Гэтэл хэдийгээр итгэмээргvй зvйл ярьсан ч гэлээ яагаад ч юм Хагридад итгэсээр байлаа. - Хvрээд ирлээ <<Цоорсон тогоо>>. Танил газар байна гэж хэлээд Хагрид зогсов. Энэ бол жижигхэн vзэмж муутай баар байлаа. Хэрэв Хагрид заагаагvйсэн бол Харри ажиглахааргvй байжээ. Дэргэдvvр нь єнгєрєх хvмvvс баарыг тоож харахгvй аж. Тэдний харц номын том дэлгvvрээс хєгжмийн дэлгvvр лvv шилжихдээ энэ хоёр дэлгvvрийн хооронд байгаа баарыг огт анзаарахгvй мэт. Зєвхєн Хагрид тэр хоёр л хараад байгаа юм шиг хачин сэтгэгдэл Харрид тєржээ. Гэтэл энэ тухай асуухаас нь урьтаж Хагрид тvvнийг дотогш орууллаа. Нэртэй газар байдаг гэхэд баар дэндvv бvvдгэр харанхуй ажээ. Буланд хэдэн ахимаг насны авгайчуул жижиг аягаар дарс ууж, нэг нь урт гаансаар тамхи татан сууж байлаа. Бортгон малгайтай жижигхэн хvн газрын самар лугаа vрчгэр халзан толгойтой vйлчлэгчтэй ярилцана. Тэднийг ороход нєгєє хvмvvс дуугvй боллоо. Бvгд л Хагридыг таньдаг бололтой инээмсэглэн гараараа даллаж, vйлчлэгч шилэн аяга авангаа: - Нєгєєдхєє авах уу, Хагрид минь? гэлээ. - Yгvй ээ, Том оо. Би Хогвартсын ажлаар энд ирлээ гэж хэлээд Хагрид Харрийн мєрєн дээр лужир гараараа алгадахад євдгєєрєє нахисхийн уначих шахлаа. - Авралт бурхан минь, энэ чинь... Энэ чинь нєгєєх vv?... гэж vйлчлэгч Харрийг ширтсэн хэвээр асуулаа. <<Цоорсон тогоо>>-нд нам гvм байв. - Бурхан намайг єршєє. Харри Поттер... ямар их хvндэтгэл вэ! хэмээн хєгшин vйлчлэгч бувтнана. Тэрбээр байгаа газраасаа яаран гарч ирээд Харрийн гарыг шvvрэн авав. Yйлчлэгчийн нvдэнд нулимс мэлтэрчээ. - Ноён Поттер, гэртээ тавтай морилно уу. Гэртээ тавтай морилоорой. Харри юу хэлэхээ мэдэхгvй байв. Бvгд л тvvнийг харна. Эмгэн тамхиа унтарсныг ч анзааралгvй гаансаа сорсоор. Хагрид баясан гэрэлтэж байлаа. Гэнэтхэн сандал хєдлєх чимээ гарч дараагийн агшинд Харри <<Цоорсон тогоо>>-нд байгаа хvмvvсийн гарыг атгаж байв. - Дорис Крокфорд. Ноён Поттер тантай уулзсан гэж итгэхгvй л байна шvv. - Сайхан байна, ноён Поттер минь сайхан байна. - Гарыг чинь атгахыг дандаа хvсдэг байлаа. Би бvр чичирч байна. - Ноён Поттер минь би баяртай байна. Тэр ч байтугай баярласан гэдгээ ч хэлж чадахгvй нь. Намайг Дингл, Дедалус Дингл гэдэг.
42
-
Би таныг харсан юм байнаа! Нэг удаа та дэлгvvрт над руу мэхийн ёслож билээ гэж Харрийг хэлтэл Дедалус Дингл догдлон сандарч бортгон малгай нь шалан дээр уналаа. - Тэр мэдэж байна! Та нар сонсов уу? Тэр намайг санаж байна! хэмээн Дедалус Дингл бусдыгаа харан хашгирлаа. Харри тэдэнтэй гар барьсаар л байв. Дорис Крокфорд тvvн рvv хоёрдахь бvр гуравдахь удаагаа ойртож ирлээ. Цонхигор залуу урагш гарч ирэхдээ ихээхэн догдолж, нэг зовхи нь чичигнэх ажээ. - Профессор Квирелл! Энэ бол Хогвартсад багшлах багш нарын чинь нэг профессор Квирелл гэж Хагрид тvvнийг танилцуулав. - П-П-Поттер! Тантай уулзсандаа хичнээн баяртай байгаагаа хэлж ч чадахгvй байна гэж профессор Квирелл ээрэн хэлээд Харрийн гарыг шvvрэн авлаа. - Профессор Квирелл та ид шидийн ямар салбарт багшилдаг вэ? - Хар урлагаас хамгаалах арга. Энэ ч танд хэрэг болохгvй биз дээ, Поттер минь? гэж хэлээд профессор Квирелл хэлсэн зvйлээ таалагдсангvй гэсэн бололтой инээд алдлаа. - Миний ойлгосноор бол та нар сургуульд хэрэгтэй номуудыг олж авахаар шидйсэн юм шив дээ? Харин надад цус сорогчдын тухай шинэ ном хэрэгтэй байна гэж хэлэхдээ профессор цус сорогчдын тухай бодлоосоо айсан мэт тєрхтэй харагдаж байв. Гэтэл vлдсэн хvмvvс Квирелл л ганцаараа Харрийн анхаарлыг татаад байгаатай эвлэрэхийг хvсэхгvй байлаа. Хагридын нvсэр дуу бусад дуу чимээг дарах хvртэл арваад хором єнгєрчээ. - Явах боллоо. Бид баахан юм худалдаж авах ёстой. Явъя, Харри. Дорис Крокфорд дахин Харрийн гарыг атгахад Хагрид тvvнийг дагуулан баарнаас гаргаж тал талаасаа ханаар хашигдсан жижигхэн хашаанд оруулав. Тэнд хогийн сав, зэрлэг євснєс єєр юу ч vгvй ажээ. - Би чамд юу гэж хэллээ? Би чамайг алдартай хvн гэж хэлсэн шvv дээ. Тэр ч байтугай профессор Квирелл чамайг хараад чичирч байлаа. Yнэндээ бол дандаа л чичирч байдаг юм. - Тvvний сэтгэл дандаа хєдлєж байдаг юм уу? - Тийм ээ, Хєєрхий залуу. Хичнээн авъяастай гээч. Тэрбээр ном vзэж шинжлэх ухаан судлаж байхдаа хэвийн байсан ч дараа нь жаахан дадлагажих санаатай жилийн чєлєє авсан юм... Тэгээд Хар ойд цус сорогчидтой тааралдаж бас тэнд чєтгєртэй уулзаж таагvй явдал болсон гэдэг. Тvvнээс хойш л тэс єєр болсон доо. Оюутнуудаасаа заадаг хичээлээсээ айна... Шvхэр маань яачих ваа? Цус сорогч гэнэ vv? Чєтгєрvvд гэв vv? Харрийн толгой эргэж гvйцжээ. Тэр vед Хагрид хогийн саван дээрх хананы тоосгыг тоолж байлаа. Дээрээсээ гурав... хажуугаасаа хоёр. Одоо Харри минь холдож vз. Тэрбээр шvхрээ хананд гурван удаа хvргэлээ. Тvvний хvрсэн тоосго чичрэн хєдєлснєє дунд нь бяцхан нvх гараад улам томорсоор хэдэн агшныд араа Хагрид багтан орохоор том нуман хаалга болчихлоо. Хаалганы цаана чулуурхаг тахир зам харагдана. Хагрид: - Тахир гудамжинд тавтай морилно уу гэлээ. Тэрбээр Харрийн гайхсан царайг хараад инээмсэглэв. Тэд хаалгаар ороод эргэж хартал ахиад л дан ханаар хvрээлэгдсэн байлаа.
43
Ойролцоох дэлгvvрийн ємнє тавьсан тогоонууд наранд гялалзах ажээ. <<Тогоо. Бvх хэмжээнийх. Зэс, хvрэл, цагаан тугалга, мєнгє. Єєрєє хутгадаг. Угсардаг>> гэсэн бичигтэй пайз дээр нь єлгєєстэй харагдана. - Ай даа, чамд яг л ийм тогоо хэрэгтэй. Гэхдээ эхлээд чиний мєнгийг авах ёстой гэж Хагрид хэлэв. Арван нvдгvйдээ Харри харамсаж байлаа. Тэд гудамж єгсєн явахдаа Харри дэлгvvр ємнє нь дэлгэсэн бараа, арилжаа хийж буй хvмvvс гээд бvх зvйлийг зэрэг харахын тулд толгойгоо ийш тийш нь эргэлдvvлж байлаа. Эмийн сангийн урд зогсох эмэгтэй дэргэдvvр нь єнгєрєхєд толгой сэгсэрч: - Нэг унц лууны элэг арван долоон сикл гэнэ. Эд лав солиорчээ гэж байв. Харахад баргардуу дэлгvvрээс гууглах чимээ гарна. “<<Ууль>> Худалдааны тєв. Ерийн ууль, эвэрт ууль, бэгбаатар, цагаан ууль” гэж бичсэнийг Харри уншлаа. Насаар тvvнтэй ойролцоо хэдэн хvvхэд єєр шилэн хоргонд хамраа наагаад тэнд тавьсан шvvрийг харж байна. - Хараач шинэ загвар <<Нисдэг лус-2000>>. Хамгийн хурдан нь гэлцэхийг Харри сонслоо. Энд жанч, дуран авай, янз бvрийн мєнгєн эдлэл гээд Харийн хэзээ ч vзээгvй зvйлсийг худалддаг дэлгvvрvvд байв. Шилэн лангуунд сарьсан багваахайн дэлvv, могой загасны нvд дvvрэн хийсэн торх, шившлэг бvхий овоолсон ном, шувууны єд, хуйлсан цаас, шидэт ундаатай лонх, сарны бємбєрцєг... гээд тєрєл бvрийн юм дvvрэн ажээ. <<Гринготтс>> гэж Хагрид хэллээ. Жижиг дэлгvvрvvдийн дээгvvр сvндэрлэх цасан цагаан байшингийн ємнє тэд зогсож байв. Харин гялалзтал зvлгэсэн хvрэл хаалганы дэргэд алтлаг улаан дvрэмт хувцастай... - Энэ бол албин гэж цагаан чулуун шатаар єгсєж байхдаа Хагрид тайван хэлжээ. Албин ухаалаг бор царайтай, шовх урт сахалтай Харрийн ажигласнаар маш урт хvзvv, тавхайтай аж. Тvvнийг мэхийн ёслоход тэд дотогш орлоо. Тэд одоо хоёр дахь энэ удаа мєнгєн хаалганы ємнє зогсож байв. Хаалган дээр дараах мєрийг сийлжээ. Yvнд: Yл таних хvн минь морил Yнэхээр шунахайрвал нvгэл болно Ажиллахыг бус авахыг урьтвал Аюул болно гэдгийг сана Бусдын юмыг авахаар ирсэн бол Буцаж гарахгvй vvрд vлдэнэ гэжээ. -
Тэнэг хvн л энэ банкийг ухах гэж оролдоно гэж би чамд хэлсэн шvv дээ гэж Хагрид єгvvллээ. Тэднийг мєнгєн хаалгаар нэвтрэхэд хоёр албин мэхийн угтсан агаад том гантиг єрєєнд оржээ. Урт лангууны ардах єндєр сандал дээр олон зуун албингууд суугаад бичиг vйлдэж зэс жинлvvрээр зоос хэмжиж томруулагч шилээр vнэт чулуу шинжиж байв. Танхимд Харрийн мэддэг тооноос ч олон хаалга байх бєгєєд албингууд хаалгаар хvмvvсийг оруулж гаргах ажээ. Хагрид, Харри хоёр лангуу руу дєхєж очлоо. - Єглєєний мэнд хvргэе. Бид ноён Харри Поттерын шvvгээнээс жаахан мєнгє авахаар ирлээ гэж сул байгаа албинд хандан Хагрид хэллээ. - Танд тvлхvvр нь байгаа юм уу, ноёнтоон?
44
-
Хаа нэгтээ байсан л юмсан гэж Хагрид хэлээд халаасандаа байгаа бvх зvйлээ гарган лангуун дээр тавихдаа албины бvртгэлийн дэвтэр дээр нохойн муудсан хоолны vлдэгдлийн асгачихлаа. Албин хамраа vрчийлгэв. Харри баруун талд нь суугаад улалзан асах нvvрс шиг том бадмаараг жинлэж буй албиныг харж байтал: - Оллоо гэж Хагрид хэлээд жижигхэн алтан тvлхvvр сунгалаа. Албин тvvнийг шинжсэн байдалтай хараад: - Ёсоороо юм шиг байнаа гэв. - Бас надад профессор Дамблдорын бичсэн захидал байгаа шvv. энэ бол долоон зуун арван гурав дугаар шvvгээний Хэцvv нэрттэй холбоотой юм гэж Хагрид цээжээ цэхлэн албархуу хэллээ. Албин захидлыг анхааралтай уншаад: - Сайн байна. Одоо та нарыг шvvгээ рvv чинь аваачна. Дэгээдэгч! гэж хэлээд захидлыг буцааж єглєє. Дэгээдэгч гэж бас албин ажээ. Хагридыг нохойн хоолоо буцааж халаасласны дараа тэд Дэгээдэгчийн араас нэгэн хаалга руу явлаа. - Долоон зуун арван гурав дугаар шvvгээний Хэцvv нэрт гэдэг чинь юу юм бэ? гэж Харри асуув. - Чамд хэлж чадахгvй нь ээ. Маш нууц. Энэ бол Хогвартст хамаатай зvйл. Дамблдор надад итгэдэг юм. Чамд нууцаа дэлгэхээргvйгээр би ажилдаа vнэнч билээ гэж Хагрид нууцхан байдлаар хэллээ. Дэгээдэгч тэдний ємнєх хаалгыг нээлээ. Эргэн тойрон гантиг байна гэж бодсон Харри гайхаж хоцорлоо. Тэд асан буй бамбар гийгvvлсэн чулуун хонгилд зогсож байв. Зам эгц доошоо явсан агаад шалан дээр нарийхан тємєр зам байлаа. Дэгээдэгчийг исгэрэхэд жижигхэн тэрэг шуугин чахран єнхєрч ирлээ. Тэд тэргэнд орох vед Хагрид арайхийн багтаж суугаад явцгаав. Тэд эхлээд хонгилыг дагасан тахир замаар явлаа. Харри замаа тогтоохыг хичээсэн авч баруун зvvн, зvvн баруун тийш чигээрээ ахиад л баруун, зvvн тийш гээд тогтоох аргагvй ажээ. Дэгээдэгч тэргийг жолоодоогvй болохоор тэрэг замаа мэддэг юм шиг санагдана. Харрийг хvйтэн агаар тосон нvдийг нь хорсгож байсан ч том харсан чигтээ байлаа. Нэгэн агшинд тэрбээр хонгилын vзvvрт гэрэл гялсхийхийг хараад луу юм болов уу гэж эргэж ажиглахыг завдтал хожимджээ. Тэрэг эгц доошоо явж байв. Одоо тэд газар доорх нуурын дэргэдvvр єнгєрч явна. Тааз хананд хаг, хагд дvvрэн ургажээ. - Хагрид аа, хаг хагд хоёр юугаараа ялгаатайг би огт мэддэггvй юм гэж тэрэгний чимээг дарахын тулд чанга дуугаар Харри асуулаа. Хагрид: - Хагд гэхэд <<д>> vсэг ордог юм. Ахиад юм бvv асуугаарай. Бvх юм маань урваж хєрвж байх шиг. Хагрид нов ногоон болчихжээ. Эцэст нь тэрэг ханад байгаа бяцхан хаалганы урд зогсоход тэрбээр тэрэгнээс гарч євдгєє чичрэхийг зогстол хана налах хэрэг гарлаа. Дэгээдэгч vvдийг нээлээ. Дотроос нь ногоон утаа бєєн бєєнєєрєє суунаглан гарснаа сарних vед Харри єєрийн эрхгvй дуу алдав. Дотор нь алтан зоосоор бvрдсэн овоо, мєнгєн багана, уул шиг хvрэл кнат дvvрэн байх авай. - Энэ бvгд чинийх гэж Хагрид инээмсэглэн хэлэв. <<Бvгд чинийх>> гэж байж боломгvй юм. Дурсль энэ мєнгєний тухай мэддэггvй байсан байж таарна. Мэддэгсэн бол нvдээ ч цавчиж амжаагvй байхад л булаагаад авчихна шvv дээ. Харрид их мєнгє зарцуулж байна гэж хичнээн ч
45
удаа vглэлээ дээ? Харин энэ бvх хугацаанд тvvний эрдэнэс Лондоны дор хадгалагдаж байжээ. Харрийг цvнхэндээ зоос хийхэд Хагрид туслалцлаа. - Алтан мєнгє нь галлеон. Нэг галлеон арван долоон мєнгєн сикльтэй, нэг сикль хорин есєн кнаттай тэнцдэг юм. Амархан байгаа биз? хэмээн Хагрид тайлбарлаж єглєє. Тэгээд: - Болноо энэ чинь хоёр улиралд хvрэлцэнэ. Yлдсэн нь эндээ байж л байг гэснээ Дэгээдэгч рvv эргэн харж: - Одоо бидэнд долоон зуун арван гурав дугаар шvvгээ хэрэгтэй. Арай аажуухан явж болохгvй юу? гэлээ. - Хурдыг зохицуулж болохгvй гэж Дэгээдэгч хариулав. Одоо тэд улам доошлон тэрэг урьдынхаасаа ч улам хурдлана. Агаар улам хvйтэн боллоо. Тэд газар доорх гангын дээгvvр єнгєрєх vед Харри харанхуй ёроолд нь юу байгааг харах санаатай єнгийтєл Хагрид дуу алдан тvvнийхvзvvнээс шvvрэн авч буцаан суулгав. Долоон зуун арван гурав дугаар шvvгээнд цоожны нvх байсангvй. - Холдоорой гэж Дэгээдэгч чухалчлан хэллээ. Тэрбээр хаалганд урт хурууныхаа нэгийг хvргэтэл хаалга хайлчихлаа. - Банкинд ажилладаг албингаас єєр хvн ингэж оролдвол дотогш нь сороод занганд оруулчихдаг юм гэж Дэгээдэгч хэлжээ. - Дотор нь хvн байгаа эсэхийг та нар дандаа шалгадаг уу? гэж Харри сонирхлоо. - Барагцаалбал арван жилд нэг удаа гэж Дэгээдэгч таагvйхэн инээмсэглэж хариулав. Энэхvv маш нууцлаг шvvгээнд маш чухал зvйл байгаа гэдэгт Харри итгэлтэй байлаа. Yгvйдээ гэхэд л маш том хэмжээний vнэт чулуу байгаа биз гэж бодоод тvvнийг харахаар урагш алхтал тэнд огт хоосон юм шиг санагдлаа. Тэгснээ шалан дээр хуйлаастай жижигхэн хvрэн цаас хэвтэж байхыг ажиглажээ. Харри тэнд юу байгаагасуумаар байсан ч элдэв юм шалгаах нь зохисгvй гэдгийг ойлгож байлаа. - Нєгєє тамын тэрэг рvvгээ буцаж очъё. Замдаа надтай бvv яриарай. Би амаа хамхиж байвал дээр юм гэж Хагрид хэллээ. *** Ахиад л тэргэндээ суун галзуурсан мэт давхисаар банкны гадаах гудамжинд ирж наранд гялбан анивчиж зогслоо. Одоо тvvний гарт дvvрэн мєнгєтэй цvнх байх агаад мєнгєє чухам яахаа ч мэдэхгvй бvх зvйлсийг эрэмбэ дараагаар нь худалдаж авна даа гэсэн бодол л тєрнє. Галлеоны фунттэй харьцах ханшыг мэдэх ч хэрэг байсангvй. Гол нь бvх насаараа vзээгvй их мєнгєтэй болсон гэдэг л чухал байв. Хэзээ нэгэн цагт Дадлид байснаас ч их мєнгєтэй болсон юм чинь. Энэ бол шидэт мєнгє vvнийг зєвхєн шидэт ертєнцєд л зарцуулж болно гэдгийг яагаад ч юм мартсан байлаа. Хагрид <<Хатагтай Малкин. Амьдралын бvх тохиолдолд хэрэглэгдэх хувцас>> гэсэн хаягтай дэлгvvр лvv толгой дохин заагаад: - Чамд дvрэмт хувцас авах хэрэгтэй байна. Би <<Цоорсон тогоо>> руу ухасхийж ороод аяга юм уувал чи дургvйцэхгvй биз дээ, Харри? Би энэ <<Гринготтс>>-ын тэргийг vзэж чаддаггvй юм. Дотор муу байна гэлээ.
46
Хагрид vнэндээ ч цонхийсон хэвээр байсантул зєвшєєрч толгой дохилоо. Харри цор ганцаараа хатагтай Малкины дэлгvvрт орох болсондоо сэтгэл дундуур байв. Хатагтай Малкин улаан ягаан хувцастай биерхvv инээмсэглэсэн шидтэн байлаа. - Хогвартсад суралцахаар болсон уу? Чи хаягийн дагуу иржээ. Манайд бас нэг сургуульд орох гэсэн хvvхэд байгаа гэж Харрийг ирсэн учраа тайлбарлахаас ємнє асуулаа. Дэлгvvрийн арын хэсэгт нимгэн цайвар царайтай нэг хvvхэд єндєр сандал дээр зогсоод єєр нэг шидтэн урт хар хувцас тvvнд тааруулахаар эргэлдэх ажээ. Хатагтай Малкин тvvнийг хажуугийн сандал дээр нь зогсоолоо. - Сайн уу! Бас Хогвартсад суралцах уу? гэж хvv асуув. - Тийм ээ гэж Харри товчхон хариуллаа. - Аав одоо надад сурах бичиг авч єгнє. Ээж шидэт саваа vзэж байгаа гэж хvv хэлэв. Тэрбээр vгээ сунган ядрангуй байртай ярих ажээ. Тэгээд: - Дараа нь би тvvнтэй хамт нисдэг шvvр vзэхээр явнаа. Яагаад нэгдvгээр дамжааныхан шvvртэй байж болохгvй гээд байгааг ойлгохгvй юм. Аавыгаа ятгаж байгаа авахуулчихаж дєнгєнє гэж бодож байна. Дараа нь би сургуульдаа нууцаар аваад очиж болох байлгvй гэв. Тэр хvvхэд Дадлитай тун ч адилхан санагдлаа. - Харин чамд шvvр бий юу? гэж тэр хvv асууна. - Байхгvй гээд Харри толгой сэгсэрлээ. - Чи квиддич тоглодог уу? - Yгvй ээ гэж Харри хэлээд квиддич гэдэг нь юу юм бол хэмээн бодлоо. - Би тоглодог юм аа.Факультетын шигшээд намайг авахгvй бол нvгэл болно гэж аавыг хэлэхэд би зєвшєєрдєг юм. Чи ямар тэнхимд орохоо мэдэж байгаа биз дээ? - Yгvй гэж гурав дахь удаагаа давтах vедээ єєрийгєє улам бvр тэнэг гэж бодож байлаа. - Ер нь хэн ч урьдчилан мэддэггvй тэнд л шийддэг юм билээ. Гэхдээ Слизеринд орно гэдгээ мэдэж байна. Манай гэр бvлийнхэн тэнд суралцаж байсан юм. Хэрэв намайг Пуффендуйд хуваарилбал би шууд л сургуулиас гарна. Чи тэгэх vv? - М-м-м гэж Харри олигтой юм хэлж чадахгvйдээ харуусан хий л гvнгэнэв. - Yгvй ер єє, чи vvнийг хараач! гэж нєгєє хvv цонх руу заан гэнэтхэн дуу алдлаа. Цонхны цаан Хагрид инээмсэглэн зогсож байв. Тэрбээр дотогш орж чадахгvйгээ тайлбарлах мэт гартаа барьсан хоёр том зайрмагаа Харрид харуулна. - Энэ бол Хагрид. Хогвартсд ажилладаг юм гэж тэр хvvгийн мэдэхгvй нэг ч атугай юм мэдэж байгаадаа баярласан Харри баясан єгvvллээ. - А-а-а. Би тvvний тухай сонссон юм байна. Тэнд vйлчлэгч хийдэг гэл vv? - Тэр ойн сахиул гэж Харри хєндий дуугаар хариулав. Энэ хvv агшин тутам таалагдах нь багассаар байлаа. - Тийм ээ жинхэнэ зэрлэг хvн гэж би дуулсан. Сургуулийн талбай дээрх овоохойд амьдардаг цаг ямагт уудаг гайхамшиг бvтээх гэж оролддог боловч ор дэвсгэрээ шатаагаад дуусдаг гэсэн. - Надад л лав их таалагддаг гэж Харри хvйтнээр єгvvлэв. - Yгvй ер єє? Яагаад чамтай хамт байгаа юм бэ? Чиний эцэг эх чинь хаана байна?
47
-
Тэд нас барсан юм аа гэж Харри товчхон хариулав. Хvvтэй энэ сэдвээр ярилцахыг огт хvссэнгvй. - Харамсалтай л юм. Тэд манайх байсан уу vгvй юу? гэж хэлэхэд тvvний хоолойд нэг их харууссан шинж алга байлаа. - Энэ тухайд асууж байгаа бол тэд шидтэнгvvд байсан юм даа. - Yнэнийг хэлэхэд сургуульд зєвхєн бидэн шиг хvvхдийг биш бас манайхны бус хvvхдvvдийг яагаад авдгийг огт ойлгохгvй юм. Тэд чинь єєр шvv дээ. Тэд єєр орчинд єссєн бидний тухай юу ч мэдэхгvй. Зарим нь бvр захиа авах хvртлээ Хогвартсын тухай хэзээ ч сонсоогvй байсан гээд л бод доо. Хогвартсад зєвхєн шидтэнгvvдийн хvvхэд л суралцах ёстой гэж би боддог юм. Харин ингэхэд овгийг чинь хэн гэдэг вэ? Харрийг хариулж амжихаас ємнє хатагтай Малкин ярианд оролцож: - Бvгд бэлэн боллоо гэв. Яриа дуусах шалтгаан гарсанд Харрийг гомдсон гэж хэлж болохгvй бєгєєд сандал дээрээс яаран буулаа. - Сургуульдаа очоод уулзацгаая гэж хvv араас нь хэллээ. Харри Хагридын худалдаж авсан самартай, шоколадтай зайрмагийг чимээгvйхэн идэж байв. Зайрмаг vнэхээр сайхан амттай болохоор ярихтай манатай байсан ч Харрийг яагаад ч юм дуугvй, гунигтай байхыг Хагрид анзаарчээ. - Юу болоо вэ? гэж Хагридыг асуухад Харри: - Юу ч болоогvй гэж худал хэллээ. Тэд цаас, vзэг худалдаж авахаар дэлгvvрт оров. Захидал бичихэд єнгє нь хувирдаг бэх худалдаж аваад Харри жаахан сэргэж баяслаа. - Хагрид аа, квиддич гэж юу вэ? хэмээн дэлгvvрээс гарах vедээ асуулаа. - Чєтгєр авмар квиддич гэдгийг мэдэхгvй байж болох уу даа?! Уучлаарай чамайг бараг бvх юм мэддэггvй гэдгийг чинь дандаа мартчихаад байх юм. - За боль доо, надад тэртээ тэргvй онцгvй байна гэж Харри дvнсгэрдvv хэллээ. Тэгээд хувцасны дэлгvvрт болсон явдлыг Хагридад ярьж єгєв. - Маглын гэр бvлийн хvvхдvvдийг сургуульд оруулж болохгvй гэж бас тэр хэлсэн шvv. Тэгээд... - Чи Маглын хvvхэд биш шvv дээ. Энэ хvvхэд чиний хэн гэдгийг мэддэг ч болоосой. Хэрэв манайх л юм бол хvvхэд байхаасаа л чиний нэрийг мэдэх учиртай сан... Чамайг <<Цоорсон тогоо>>-нд яаж угтаж авсныг чи харсан vv дээ. Сайн шидтэнгvvдийн дунд ч Маглуудаас тєрж тэдэнтэй хамт байсан хvмvvс бий шvv. Надад итгээрэй. Чиний ээж тvvний дvv хоёрыг аваад vз л дээ... - Квиддич гэж юу байдгийг чи надад хэлэхгvй юм уу? - Энэ бол бидний спорт. Шидтэнгvvдийн спорт. Маглуудынхєл бємбєг биш. Бvгд л квиддич тоглож хєгжєєн дэмжигчид зєндєє байдаг юм. Шvvр унаад агаарт тоглоно. Дєрвєн бємбєгтэй. Дvрэм журам гээд энэ бvхнийг тайлбарлахад хэцvv л дээ... - Тэгвэл Слизерин, Пуффендуй гэж юу вэ? - Сургуулийн тэнхимvvд. Дєрєв байдаг юм.Харин Пуффендуйд хамгийн мулгуучуудыг суралцдаг гэцгээдэг ч... - Намайг Пуффендуйд оруулна гэж мєрийцєхєд ч бэлэн байна гэж Харри баргар царайлан хэллээ. - Пуффендуй ч Слизеринээс хавьгvй дээр шvv. Дараа нь муу болцгоосон хvмvvс бvгд л Слизеринд сурсан байдаг юм. Хэцvv нэрт ч бас тэнд байсан гэж Хагрид илvv баргар дvртэй єгvvлэв.
48
-
Волан... уучлаарай, Хэцvv нэрт Хогвартсад сурч байсан юм уу? Олон жилийн ємнє хэмээн Хагрид єгvvлэв. Дараа нь тэд Харрийн амьдралдаа ч vзээгvй их номтой <<Флориш ба Блоттс>> гэдэг хаягтай дэлгvvрт сурах бичиг авахаар орлоо. Дэлгvvрийн шалнаас адар хvртэл тавиур дvvрэн ном байх аж. Тэнд жингээрээ бул чулуутай тэнцэхvйц хvнд ширэн хавтастай ботиуд, vл мэдэх дvрс бvхий эртний судрууд, юу ч бичигдээгvй хоосон хуудас бvхий номууд байлаа. Эдгээр номуудыг хараад хэзээ ч ном уншиж vзээгvй Дадли хvртэл догдлох байсан биз. Профессор Виндиктус Виридианы бичсэн <<Хэрхэн хараал хийж, хараалаас хэрхэн хамгаалах>> (Номын гарчиг дор <<Андуудаа баярлуулж атаатнаа мунхруул. Хариу авах хамгийн орчин vеийн аргууд>>, <> гэжээ) гэдэг номоос Харрийг бараг хvчээр холдуулах хэрэг гарчээ. - Би Дадлид яаж хараал хийхийг мэдмээр байна гэж Харри єгvvлэв. - Муухай бодол гэж хэлмээргvй байна. Гэхдээ ид шидийн хvчийг Маглуудын ертєнцєд хэрэглэж болдоггvй юм гэдгийг ойлгоорой. Заримдаа байдлаас болоод хааяа хэрэглэж болно л доо. Гэхдээ энэ бvхнийг шууд заадаггvй болохоор одоохондоо чи тэгэж чадахгvй. Эхлээд чи бусад олон зvйлийг мэдэх хэрэгтэй болно гэж хэлэхдээ Хагрид тvрvvн Харрийн хэлснийг ойлгон толгой дохиж байв. Чухамхvv vvнээс л болоод Дадлид торойн сvvл ургасан билээ. Харрийг цэвэр алтан тогоо авахыг Хагрид зєвшєєрсєнгvй. - Жагсаалтад цагаан тугалган тогоо хэрэгтэй гэсэн болохоор тvvнийг л авъя гэж аварга биет зєрсєн аж. Тэглээ ч тэд сайхан тохирсон жинлvvр, эвхдэг зэс дуран авай авлаа. Тэгээд тэд бvх зvйл нь ид шидтэй эмийн санд оров. Гайхсан Харри муухай vнэр танарыг огт анзаарсангvй. Тэнд ялзарсан єндєг, муудсан хулуу ханхлах ажээ. Шалан дээр ямар нэгэн нялцгай зvйлтэй торх, ханын дагуу хатаасан ургамал, нунтагласан vндэс янз бvрийн єнгийн нунтаг бvхий шилэн сав ярайж, адараас хэлхээтэй єд, соёо, махир хумс санжигнана. Хагридыг эмийн сангаас шидэт дом бэлтгэхэд хэрэглэгдэх зvйл худалдан авах хэрэгтэй байгаагаа ярьж байх зуур Харри тус бvр нь хорин нэгэн галлеоны vнэтэй нэ эвэртийн мєнгєн эвэр, цохны жижигхэн гялалзсан хар нvдийг (нэг шанага нь таван кнат) vзэж байлаа. Эмийн сангаас гараад Хагрид Харригаас захидлыг гуйн авч дахин анхааралтай сайн уншив. - Yгvй ээ, дутуу байна. Одоо шидэт саваа vлдсэн байна. Хєєе би одоо болтол чамд бэлэг аваагvй байна шvv дээ. єнєєдєр чиний тєрсєн єдєр гэлээ. Хvмvvс санаа тавихад Харри дасаагvй болохоор эвгvйцэж царай нь час улайлаа. - Гэхдээ та заавал... - Заавал ингэх ёсгvй мэдэж л байна. Чамд амьтан авч єгнєє. Яст мэлхий ч юм уу... Yгvй ээ, яст мэлхий сонирхохоо болиод зуун жил болж байна. Сургуулийнхан чинь чамайг шоолно. Мууранд би дургvй ээ би найтаагаад байдаг юм. Харин ууль авч єгье Хvvхдvvд уультай болохсон гэж хvсдэг тэгээд ч шуудан зєєх энээ тэрээ гээд ашигтай амьтан гэж Хагрид хайхрамжгvй єгvvлэв. Хорин хормын дараа тэд <<Ууль>> Худалдааны Тєв гэдэг дэлгvvрээс гарахад Харрийн нvд гялбана. Учирнь дэлгvvрт харанхуй шажигнаж шужигнасан чимээтэй, vнэт чулуу адил гялалзах нvднээс єєр гэрэлгvй байсан
49
юм. Харри сайхан цагаан ууль бvхий том тор гартаа барьжээ. Ууль толгойгоо жигvvр доогуураа шургуулан унтаж байв. Харри баярлаж талархсандаа болоод бараг зуун удаа Хагридад их баярлалаа хэмээн дуржигнуулж профессор Квирелл шиг ээрч байлаа. - За одоо больж vз. Дурслийнхан сайхан бэлэг єгдєггvй байсныг би ойлголоо. Харин чи тэдэнтэй биш бидэнтэй байгаа болохоор бvх юм єєр болно гэж Хагрид ичсэнээ нуух гэсэн мэт vглэн хэллээ. Тэгээд: - Одоо ганцхан шидэт саваа л vлдлээ. <<Олливандер>> луу явцгаая. Тэндээс хамгийн сайн саваа авч болох газар даа гэв. Харрийн амьсгал давхцана. Жагсаалтад байсан зvйлvvдээс шидэт саваа авахыг л хамгийн их хvсэж байсан юм. Дэлгvvр нэгэн жижигхэн байшинд байлаа. <<Олливандерын гэр бvл. МЭЄ 382 оноос шидэт саваа vйлдвэрлэгч>> гэж хэзээ ч юм алтан vсгээр бичсэн хаягны алт нь ховхрон унажээ. Тоостой шилэн лангуун доторх гандмал ягаан зєєлєвч дээр цорын ганцхан саваа байлаа. Тэднийг дэлгvvрт ороход дэлгvvрийн хаа нэгтээ хонх жингэнэжээ. Байр сав нь жижигхэн эзнийг хvлээх зуураа Хагридын суусан урт нарийхан хєлтэй ганцхан сандлыг эс тооцвол хов хоосон ажээ. Харри єєрийгєє маш чанга журамтай номын санд орчихсон мэтээр тєсєєлж байв.Тэрбээр Хагридаас маш олон зvйл асуумаар санагдаж байсан ч энд асууж зvрхэлсэнгvй. Тvvний оронд ханын дагуу шалнаас адар хvртэл єрсєн олон мянган нарийхан хайрцгийг харж байлаа. Яагаад ч юм дотор нь арзаганах шиг санагдана. Эндхийн тоос шороо, нам гvм байдал шидэт нууцаар дvvрэн бараг дуулдахааргvй чимээ гаргах шиг болно. - Єдрийн мэнд хvргэе гэх намуухан дуу гарлаа. Харри санаандгvй байсан болоод давхийв. Хагрид ч бас цочсон бололтой. Учир нь сандал шажигнах чимээ гарч аварга хvн маань догонцох сандлаасаа хурдхан холджээ. Тэдний ємнє хижээлдvv насны хvн зогсож байлаа. Тvvний том бараг єнгєгvй нvднээс нь дэлгvvрийн бvрэнхийг нэвтлэх сарны туяа гэмээр хачирхалтай гэрэл гарах аж. - Сайн байн уу? гэж Харри хvчлэн хэллээ. - Сайн. Би Харри Поттер тантай мєдхєн уулзана гэж бодож байсан юм. Таны нvд ээжийнхтэйгээ адилхан байна шvv. Дєнгєж єчигдєрхєн манайд ирээд л анхныхаа савааг авч байсан юм иг санагдаж байна. Уд модоор хийсэн арванд дюйм гаруй урт туяхан сайхан саваа. Жинхэнэ шидэт эмэгтэйд зориулагдсан саваа байсан даа гэж євгєн толгой дохин батлан єгvvлнэ. Ноён Олливандер Харрид бараг тулж ирлээ. Харри буруу хармаар эсвэл нvдээ анимаар санагдав. Энэхvv мєнгєлєг нvдний харц тvvнийг эвгvйцvvлжээ. - Аав чинь улаан модоор хийсэн савааг илvvд vздэг байсан юм. Арван нэгэн дюйм. Бас л их туяхан. Ээжийнхийг чинь бодвол арай хvчирхэг, юм хувиргахад тун ч зохимжтой. Аав чинь энэ савааг сонгосон гэж арай хэлж болохгvй л дээ. Шидтэн савааг биш харин саваа шидтэнгээ шилдэг юм. Ноён Олливандер Харритай бараг хамраа нийлvvлэх шахам ойрхон зогсож байв. Тэр ч байтугай Харри єєрийнхєє дvрсийг євгєний будангуйрсан нvдэнд харж байлаа.
50
-
Yгvй энэ чинь... гээд ноён Олливандр тvvний духан дээр байгаа сорвийг урт цагаан хуруугаараа тэмтрээд: - Энэ тухай ярих тусгvй байна. Гэхдээ ийм болгосон савааг чухамдаа би л зарсан юм шvv дээ. Арван гурван дюйм илvvхэн. Чш-ш. Энэ бол хvчирхэг, тун ч хvчирхэг саваа байсан даа. Муу гарт орсон ч адил... Хэрэв энэ саваа ингэхийг мэдсэн бол би... гэж аяархан хэллээ. Євгєн толгойгоо сэгсрээд Хагридыг харахад тэрхvv харцыг харж тэсвэрлэхгvй болсон Харрийн санаа амарлаа. - Рубеус! Рубеус Хагрид! Таныг дахин харсандаа баяртай байна... Царс мод, арван зургаан дюйм маш хєдєлгєєнтэй тийм биз? - Тийм байсаан ноёнтон гэж Хагрид хэллээ. - Сайн саваа байсан юм. Гэхдээ миний мэдэж байгаагаар таныг хєєх vедээ хоёр хэсэг болгочихсон гээ биз дээ? хэмээн ноён Олливандер гэнэтхэн ширvvн тєрхтэй асуулаа. - Э-э-э... Тэгсээн ноёнтоон гэж хэлэхдээ Хагрид доош хєлєє ширтэн агаад ч юм хєлєєрєє шал арчиж байлаа. Тэгснээ гэнэтхэн царай нь туяараад: Гэхдээ надад хугархай нь vлдсэн шvv гэв. - Тvvнийгээ ашигладаггvй гэж найдаж болно биз дээ? гэж ноён Олливандер ширvvхэн асуув. - Єє, яалаа гэж ноёнтоон хэмээн Хагрид хурдхан єчлєє. Хагрид ягаан шvхрээ маш чанга барьж байхыг Харри ажиглажээ. - Хм-м-м хэмээн ноён Олливандер бодлогшронгуй гvнгэнэснээ Хагридаас харцаа салгаад: - За яахав, одоо та ноён Поттер. Надад бодох чєлєє хэрэгтэй. Та аль гартаа таяг барьдаг вэ? гэж хэлээд халааснаасаа мєнгєн хуваарь бvхий урт шугам гаргаж ирлээ. - Би юу... Би баруун! гэж Харри тvгдчин хэлэв. - Гараа сунга. Яг ингээд. Євгєн Харрийн баруун гарыг хэмжиж эхлэлээ. Эхлээд мєрнєєс хуруу хvртэл дараа нь сарвуунаас тохой мєрнєєс шал євдєгнєєс суга хvртэл хэмжсэнээ яагаад ч юм толгойн тойргийн хэмжээ авлаа. - Саваа болгон дотроо маш хvчирхэг, шидэт шvншигтэй байдаг юм ноён Поттер оо. Энэ нь ганц эвэртийн хялгас, галт шувууны сvvлний єд ч юм уу эсвэл лууны хатаасан зvрх байж болно. <<Олливандер>> пvvсийн саваа бvр єєр єєр. Ав адилхан ганц эвэрт, луу, галт шувуу гэж байдаггvйтэй адил яг адилхан хоёр саваа гэж байхгvй. Хэрэв та бусдын саваа хэрэглэх аваас хэзээ ч сайн юманд хvрэхгvй гэж хэмжих зуураа євгєн тайлбарлаж єглєє. Шугам єєрєє хэмжиж харин ноён Олливандер аль хэдийн тавиур луу очиж хайрцгуудыг нэг нэгээр нь буулгаж байхыг Харри гэнэтхэн анзаарав. - Одоо болноо гэж хэлмэгц шугам шалан дээр уналаа. - Ноён Поттер эхлээд vvнийг vзэцгээе. Эвэр мод, лууны зvрх. Есєн дюйм. Их гоё тохиромжтой. Бариад даллаад vз. Харри савааг баруун гартаа бариад єєрийгєє маанаг хэмээн сэтгэсээр хамрынхаа ємнvvр хэд хэд савласан авч ноён Олливандер дор нь буцаагаад авчихлаа. - Энэ тохирохгvй нь ээ, єєрийг vзье. Агч мод, галт шувууны єд. Долоон дюйм. Маш эрсхэн. Туршаад vз дээ. Харри турших санаатай дєнгєж єргєтєл ноён Олливандер бас л буцаан авчээ.
51
-
Yгvй ээ vгvй, vvнийг ав. Яшил мод, ганц эвэртийн хялгас найм хагас дюйм маш туяхан. Алив туршаад vз дээ. Харри vзлээ. Дахиад оролдоод vзэв. Бас дахиад vзлээ. Ноён Олливандер чухам юу хvлээгээд байгааг огт ойлгохгvй юм. Ноён Олливандерын сандал дээр хураасан саваа овоорсоорр улам єндєр болж байв. Гэтэл ингэхдээ ноён Олливандер ядарч зvдрээгvйгээр барахгvй харин ч бvр баярлаж байх юм. Тавиураас улам олон хайрцаг авах тусмаа улам их хєєрч байгаа нь харагдана. - Ноён Поттер та ч ер бусын vйлчлvvлэгч юм аа? Сандрах хэрэггvй ээ, танд хэрэгтэй юм энд байгаа... гэхдээ... байз, яагаад болохгvй гэж? Тийм ээ, жинхэнэ ер бусын хослол. Шивээ навчит мод, галт шувууны єд арван нэгэн дюйм маш туяхан сайхан саваа. Ноён Олливандерын сунгасан савааг Харри авлаа. Тэгтэл хуруунууд нь гэнэтхэн бvлээн оргиод явчихлаа. Тэрбээр саваагаа толгой дээрээ єргєєд доош нь сvрхийлгэн буулгатал саваанаас нь галт наадмынх шиг хурц улаан алтан очис vсэрч гэрэл нь ханан дээр туяаран тусна. - Ай, сайн байна! Энэ л бидэнд хэрэгтэй байж. Маш сайхан байна. Байз байз... vнэхээр сонин юм... тун ч сонин юм даа... Ноён Олливандер савааг буцааж хайрцагт нь хийгээд хvрэн цаасаар ороох зуураа: - Сонин юм... маш сонин юм гэж vглэсээр байв. - Уулаарай чухам юу нь сонин байна? гэж Харри асуулаа. Ноён Олливандер тvvнийг гундсан нvдээрээ харснаа: - Ноён Поттер минь би зарсан саваа болгоноо санаж байдаг юм. Бvгдийг мэднэ. Таны саваан дотор галт шувуны єд байгаа гэж би хэлсэн. Ингэхэд галт шувуу бол ихэвчлэн сvvлнийхээ нэг л єд єгдєг юм. Харин энэ тохиолдолд хоёрыг єгсєн билээ, Тийм болохоор энэ саваа таныг сонгосон нь тун сонин санагдлаа. Учир нь шувууны хоёр дахь єд оногдсон тvvний дvv... Танаас нуух юу байхав. Тvvний дvv таны духан дээрх энэ сорвийг vлдээсэн юм шvv дээ. Харри хэнгэнэтэл санаа алдав. - Тийм ээ арван гурав хагас дюйм. Хувь заяа хачин юм даа. Саваа нь шидтэнгээ сонгож олдог гэж би танд хэлсэн байх аа? Тэгэхлээр бид танаас ихээхэн єєрчлєлт хvлээх ёстой болж байна, ноён Поттер минь. Хэцvv нэрт гэдэг хvн аймшигтай хэдий ч аугаа их vйл бvтээсэн юм шvv. Харрийн дотор эвгvйрхэв. Ноён Олливандер тvvнд таалагдсан гэдэгт итгэл муутай байлаа. Тэрбээр савааны vнэ долоон галлеоныг тєлж ноён Олливандер мэхийн ёслосоор Хагрид тэр хоёрыг vvд хvртэл vдэж єглєє. *** Хагрид тэр хоёр Тахир гудамыг нэвтлэн гарч буцах замд орох vед єдєр єнгєрч нар улам доошлон байв.Тэд ханыг нэвтлэн гараад <<Цоорсон тогоо>>-нд ороход тэнд нэг ч хvн байсангvй. Тэндээс гараад тэд єєр ертєнцєд орсон хэдий ч Харри тvvнийг огт анзаарсангvй дув дуугvй явсаар байв. Янз бvрийн хачин хэлбэртэй хайрцаг сав, дээр нь унтсан хэвээр байх ууль авч яваа Хагрид тэр хоёрыг метрогоор явах vед хvмvvс хэрхэн харж байгааг ч анзаарсангvй. Тэд урсгал шатаар єгсєн Пэддингтоны буудал дээр гарч ирэв. Ухаан санаа нь тахир гудамжинд хэвээр байгаа Харри Хагридыг мєрєн дээрээ алгадах vед л сая хаана байгаа мэдлээ.
52
-
Жаахан юм идэх хэрэгтэй байна... Чиний суух галт тэргийг иртэл амжинаа гэж Хагрид хэлэв. Тэр хоёр хамбургер аваад хуванцар сандал дээр сууцгаалаа. Єєрийнхєє бодлоос салсан Харри эргэн тойрноо харлаа. Тvvний дасал болсон бас арван нэгэн жил амьдарсан ертєнц нь одоо яагаад ч юм нэг л хачин санагдана. - Чи зvгээр биз, Харри? Нэг л чимээгvй байх чинь гэж Хагрид асуулаа. Харри байгаа байдлаа тайлбарлаж чадна гэж итгэхгvй байсан учраас хэрэгтэй vг олохоор мэрийн хамбургерээ зажилж байв. Тийм ээ, єнєєдєр тvvний амьдралд тохиолдсон хамгийн сайхан тєрсєн єдрийн баяр. Гэхдээ... гэхдээ л... - Бvгд л намайг онцгой хvн гэж бодоод байх юм. <<Цоорсон тогоо>>-нд байсан хvмvvс ноён Квирелл, ноён Олливандер гээд л... Гэтэл би ид шидийн тухай юу ч мэдэхгvй шvv дээ. Намайг агуу vйл бvтээнэ гэж яаж хvлээх юм бэ? би алдартай хэдий ч яагаад ийм болсноо огт мэдэхгvй. Тэр Волан... уучлаарай Хэцvv нэрт гэх гэсэн юм... Тvvний яасныг би ер мэдэхгvй шvv дээ. Ер нь эцэг эхийнхээ нас барсан тэр шєнє юу болсныг огт мэдэхгvй юм чинь... Хагрид ширээн дээгvvр тонгойв. Yс хємсєгтєє дарагдсан аймаар тєрхтэй энэ аварга хvнийг ийм аятайхан инээдэг гэхэд итгэхvйеэ бэрх байлаа. - Сандрах хэрэггvй ээ, Харри. чи бvх юмыг хурдан сурна. Хогвартсад бvх зvйлийг эхнээс нь эхлэдэг болохоор чи журам номоор нь л болно шvv дээ. Єєрєє єєрийнхєєрєє л байвал боллоо. Чамайг бусдаас онцгойлж байгаа чи алдар хvндтэй vргэлж тийм байх хэцvv гэдгийг би ойлгож байна. Гэхдээ чи надад итгээрэй. Хогвартст чи сайхан байх болно. Надад ч сайхан байсан vнэнийг хэлэхэд одоо ч сайхан хэвээр. Харрийн сууж буцах ёстой галт тэрэг ирэхэд Хагрид тvvний ачааг чирч оруулаад хагацах vдээ дугтуйтай юм єгч: - Энэ чиний Хогвартс хvрэх галт тэрэгний тийз. Есдvгээр сарын нэгэн <<Кингс Кросс>> буудал. Тийзэн дээр чинь бvх юм бичээтэй байгаа. Дурслийнхантай холбоотой асуудал гарвал уулиараа надад захидал явуулаарай. Намайг яаж олохоо ууль чинь мэднэ... За, тvргэн уулзацгаая Харри гэлээ. Галт тэрэг хєдєллєє. Харри Хагридыг алга болохоос нь ємнє сайн харж авах санаатай суудал дээр гараад хамраа цонхонд наалаа. Гэвч нvд ирмэхийн зуур Хагрид агаарт уусан алга болжээ. ********************************************************************* Бvлэг 6 ЕСЄН БYХЭЛ ДЄРЄВНИЙ ГУРАВ ДУГААР ТАВЦАНГААС ЭХЛЭСЭН ЖУУЛЧЛАЛ Харри Хогвартс руу явахаасаа ємнє Дурслийнханд амьдарч байсан наймдугаар сарыг хєгжилтэй сайхан єнгєрvvлсэн гэж хэлэхээргvй байлаа. Дурсль Хагридтай танилцсанаасаа хойш зан байдал нь єєрчлєгдсєн л дєє. Дадли одоо Харригаас айж нэг єрєєнд байхаасаа ч эмээдэг болсон бол Петунъя эгч Вернон ах хоёр Харрийг шатны хонгилд тvгжиж зvрхлэхгvй ямар нэг юманд
53
албадан хашгирахаа болиод vнэндээ тvvнтэй огт ярилцахгvй болжээ. Тэд их айхын зэрэгцээ Харрид уурсах авч тvvнийг ажиглаагvй дvр эсгэнэ. Энэ нь урьдынхаасаа хавьгvй аятайхан ч гэлээ ийм єєрчлєлт гарахад эхлээд баярлаж байсан Харри дараа нь уйдаж эхэллээ. Тэрбээр єрєєнєєсєє бараг vл гарна. Тэгээд ч анд нєхєртэй болсон юм чинь. Энэ нь нєгєє ууль шvv дээ. Харри тvvнийг Букля гэж нэрлэхээр шийджээ. Энэ нэрийг <<Ид шидийн тvvх>>-ээс олсон аж. Энэ болон бусад сурах бичгvvд онц сонирхолтой ажээ. Харри єдєржингєє орон дээр хэвтэж орой болтол ном уншиж байхад Букля учраа олж vе vе анд гардаг байв. Аз болоход Петунъя эгч тэдний єрєєгєєр орохоо больжээ. Ордогсон бол Буклягийн авчирсан vмхий хулгана таалагдахгvй нь лавтай. Шєнє бvр унтахаар хэвтэхийнхээ ємнє Харри тусгай цаасан дээр саваа зураад ханандаа наана. Есдvгээр сарын нэгэн хvртэл хэд хоног vлдсэнийг ингэж тоолбол амар ажээ. Наймдугаар сарын сvvлчийн єдєр Харри нагац ах эгчдээ маргааш Лондонгийн галт тэрэгний буудал дээр байх ёстой гэдгээ дуулгах санаатай Дурслийнхны зурагт vзэж суугаа зочны єрєєнд орлоо. Тэрбээр ирснээ мэдэгдэх гэж ханиалгатал тvvнийг харсан Дадли хашгирсаар єрєєнєєс гарч одлоо. - Вернон ахаа гэж Харри хулчгардуухан дуугарав. Вернон ах сонсож байна гэдгээ мэдэгдэн ямар нэг юм бувтналаа. - Би-и-и... Би маргааш Хогвартс явахын тулд... <<Кингс Кросс>> буудал руу очих ёстой. Вернон ах дахин нэг юм бувтнасан нь цааш ярьж болно гэсэн vг байлаа. - Та намайг хvргэж єгєхгvй юу? Тэрбээр нэг юм гvвтнэсэн нь зєвшєєрсєн хэрэг байх гэж Харри боджээ. - Баярлалаа гэж хэлээд Харрийг зочны єрєєнєєс гарахыг завдтал Вернон ах нь: - Галт тэрэгээр явна гэдэг чинь шидтэний сургууль орох сонин арга байна даа. Шидэт нисдэг хивсийг нь эрвээхэй идчихсэн хэрэг vv? гэв. Харри дуугvй байх нь дээр гэж бодлоо. - Yгvй тэр сургууль чинь хаана байдаг юм бэ? - Мэдэхгvй ээ гэж Харри vнэнээ хэлэв. Yнэхээр ч Хогвартсын хаягийг мэдэхгvй юм чинь. Тэгээд Хагридын худалдан авч єгсєн тийзийг халааснаасаа гаргаж: - Би ердєє л єглєєний арван нэгэн цагт есєн бvхэл дєрєвний гуравдугаар тавцангаас галт тэргэнд суух хэрэгтэй гэж тийзнээсээ хараагаа салган єгvvлэв. Нагац ах эгч хоёр нь тvvнийг солиотой хvнийг сонжих лугаа харлаа: - Ямар тавцан гэнээ? гэв. - Есєн бvхэл дєрєвний гурав дугаар тавцан. - Дэмий юм бvv ярь. Тийм дугаартай тавцан байхгvй байх ч ёсгvй гэж Вернон ах эрс хэллээ. - Миний тийзэн дээр тэгж бичсэн байна шvv дээ гэж Харри мєчєєгєє єгсєнгvй. - Ухаангvй амьтад. Бvгд жинхэнэ солиотнууд. Алив байз чи ч бас vзнээ. Харин буудлын хувьд бол би хvргэж єгнєє. Чиний аз болоход бид маргааш Лондон явах гэж байсан юм. Тэгээгvй бол ч чи єєрєє л явах байж дээ гэж Вернон ах толгой сэгсрэн єгvvллээ. - Та нар Лондон орж яах нь вэ? гэж хэдийгээр тvvнд хамаагvй ч яриаг эв найртай дуусгахын тулд Харри асуув.
54
-
Даддлийг эмнэлэгт аваачна. Сургуульд явахаас нь ємнє энэ хараал идсэн сvvлийг авахуулахгvй бол болохгvй гэж Вернон ах хариулжээ. Маргааш єглєє нь хэт догдолсондоо болоод унтаж чадаагvй Харри таван цагт сэржээ. Тэгээд босон жийнсээ углав. Шидэтний жанч ємсєєд буудал дээр очиж болохгvй байлгvй дээ. Дараа нь галт тэргэн дотор хувцасаа сольчихож болно биз. Тэрбээр Дурслийнхныг сэрэхээс урьтаж юу ч мартахгvйн тулд хэрэгтэй ном эд хогшлынхоо жагсаалтыг сайтар нягталж, Буклягаа торонд хийгээд єрєєн дотроо нааш цааш холхиж байлаа. Хоёр цагийн дараа Вернон ах нь тvvний том чемоданыг машиныхаа ард чихээд Петунъя эгч Дадлийг ятган Харритай хамт суулган явцгаалаа. Тэд <<Кингс Кросс>> буудалд яг арав хагас болж байхад ирлээ. Вернон ах Харрийн чемоданыг тэргэн дээр тавьж єєрєє тавцан дээр авчрав. Вернон ахыгаа яагаад ийм эелдэг байгааг гайхсан Харри араас нь дагаж явлаа. Харин Вернон ах хvрч ирээд ийш тийшээ харснаа шоолсон маягтай инээмсэглэхэд л сая эелдэг байсны учир тодров. Тэрбээр: - За хvv минь чи ирэх ёстой газартаа ирлээ. Энэ есдvгээр тэр аравдугаар тавцан байна. Чинийхээр бол тавцан чинь энэ хоёрын дунд байх ёстойёо доо. Байдлыг харахад арай барьж амжаагvй юм байлгvй дээ гэлээ. Тvvний зєв байлгvй яахав. Нэг тавцан дээр есийн тоо бvхий нєгєє тавцан дээр арвын тоотой том хуванцар самбар єлгєєтэй байлаа. Дунд нь юу ч алга. - За сайн суралцаарай гэж хэлэхдээ Вернон ах тун ч доогтой инээмсэглэж харагдана. Вернон ах тэгээд юу ч хэлэлгvй эргээд явчихлаа. Дурслийн машин буудлаас холдоход Вернон ах, Петунъя эгч, Дадли нар тvvнийг харан инээлдэж байхыг Харри ажиглажээ. Харрийн ам хатах шиг санагдав. Юу хийхээ огт мэдэхгvй айлаа. Агшин тутам догдлох нь нэмэгдсээр. Учир нь тавцан дээрх хvмvvс тvvнийг хачирхан харах аж. Буклягаас болсон юм байлгvй дээ. Харрийн хийж чадах юм гэвэл тэрхvv тавцан хаана байдгийг хэн нэгнээс асуух л байв. Харин чухам хэнээс вэ? Харри тавцан дээр жижvvрлэж байгаа цагдааг дэргэдvvрээ єнгєрєхєд даллан дуудсан авч есєн бvхэл дєрєвний гурав дугаартай тавцангийн тухай хэлэхээ болихоор шийджээ. Цагдаа тvvнийг солиотой хvн гэж бодох байлгvй гэж айсандаа тэр. Цагдаа Хогвартсын тухай хэзээ ч юу ч сонсоогvйн дээр тэр сургууль эх орны альхан хэсэгт байдгийг єєрєє мэдэхгvй болохоор Харри ч тайлбарлаж чадсангvй. Эцсийн эцэст цагдаа уурлалаа. Харрийг зориудаар тоглоом хийж байна гэж бодох шиг боллоо. Цєхрєнгєє барсан Харри арван нэгэн цагт ямар галт тэрэг явдгийг асуугаад тийм галт тэрэг байхгvй гэсэн хариу сонсов. Хvмvvсийн цагийг дэмий vрдэг золбин амьтдын тухай vглэсээр цагдааг явахад Харри барьц алдахгvйн тулд аль болохоор биеэ барьж байлаа. Хэрэв буудлын том цаг vнэн явж байгаа аваас галт тэргэнд сууж Хогвартс руу явахад аравхан хором vлдсэн аж. Тэрбээр чухам яаж суухаа огт тєсєєлєхгvй газраас хєндийрvvлж дийлэхээргvй том чемодан халаас дvvрэн шидэт мєнгє том ууль бvхий тортойгоо тавцангийн голд зогссоор. Буудал дээр очоод чухам юу хийх ёстойг Хагрид хэлэхээ мартсан юм байлгvй дээ. Жишээлбэл Тахир гудамж руу явахын тулд зvvн талаасаа гурав дахь тоосгыг тогшиж байсан шиг нэг юм хийх учиртай байж болно шvv дээ. Чемоданаасаа шидэт саваагаа гаргаж аваад ес, аравдугаар тавцангийн хооронд байх тасалбар тvгээврийг тогшдог ч юм билvv гэж бодлоо. Энэ агшинд тvvний хажуугаар хэсэг хvмvvс єнгєрєх vедээ ярьж буй яриа нь бvдэг бадаг сонсогдов.
55
-
Би баахан Маглууд л байх юм бодлоо шvv... Харри огцом эргэж харлаа. Энэ vгийг гал шаргал vстэй дєрвєн хvvхэдтэй ярилцах булцгархан эмэгтэй хэлжээ. Хvvхэд бvр л Харрийнх шиг чемодантай тэрэг тvрж бас ууль барьцгаажээ. Харри зvрхээ хvчтэй догдлохыг мэдэрч тэдний барааг алдчихгvйн тулд байдаг чадлаараа тэргээ тvрэв. Аз болоход тэд тєдхєн зогсож Харри ч тэдний яриаг сонсохуйцаар ойрхон очиж саатлаа. - Та нар хэддvгээр тавцангаас явах билээ? гэж эмэгтэй асуув. - Ес, дєрєвний гурав. Ээжээ би бас явъя л даа гэж шаргал vстэй жаахан охин жингэнvvлэн хэллээ. - Жинни чи дэндvv жаахан байнаа тайвшрах хэрэгтэй. Харин Перси чи эхлээд яв. Харахад хамгийн ахмад нь бололтой нэг хvv ес аравдугаар тавцанг чиглэн явлаа. Харри бvгдийг ажиглахын тулд нvдээ ч цавчихгvйг хичээн араас нь анхааралтай дагасан авч баахан жуулчид тvvнийг халхалчихлаа. Тэднийг явж єнгєрєхєд хvv аль хэдийн алга болчихжээ. - Фред одоо яв гэж булцгар эмэгтэй тушаалаа. - Би Фред бишээ, Жорж. Эмэгтэй та єєрийгєє бидний эх гэж яаж чадаж байнаа? Намайг Жорж гэдгийг харахгvй байна уу? - Жорж минь намайг уучлаарай гэж эмэгтэй хэллээ. - Тоглосон юм аа, би Фред байна гэж хvv хэлээд урагш хєдлєв. Тvvний ихрийн єрєєсєн араас нь яараарай гэж хашгирахад сонссон бололтой хэдхэн агшны дараа алга болчихсонд чухам яагаад ингэснийг Харри огт ойлгосонгvй. Одоо гурав дахь хvvгийн ээлж боллоо. Тэр бас л урагшаа явснаа нєгєє хоёрынхоо адил гэнэтхэн алга болчихжээ. Байдал ахиад л хэцvvдэв. Харри зvрх сэтгэлээ чангалан булцгар эмэгтэй рvv очоод: - Намайг уучлаарай гэж хулчгардуухан хэллээ. - Сайн байна уу хонгор минь. Хогвартс руу анх удаа явж байна уу? Миний бага хvv Рон ч бас шинэ гээд тэрбээр дєрвєн хvvхдийн хамгийн сvvлчийнхийг заалаа. Тэрбээр туранхай єндєр биетэй гар хєл томтой нvvрээрээ дvvрэн сэвхтэй эв хавгvй нэгэн ажээ. -
Тийм ээ. Гэхдээ чухам яаж... хэмээн Харрийг хэлтэл: Яаж тавцан руу очих вэ гэж vv? хэмээн булцгар эмэгтэй ойлгосон янзтай єгvvлэхэд Харри толгой дохилоо. - Сандрах хэрэггvй ээ гэж эмэгтэй нvд ирмэн хєгжилтэй хэлээд: - Чи ес аравдугаар тавцанг тусгаарласан хашлагыг шууд нэвтрэн явах хэрэгтэй. Хамгийн гол нь зогсож болохгvй бас хашлаганд тулна гэж айх хэрэггvй. Хэрэв сэтгэл хєдлєєд байгаа бол хурдан алхах юм уу, гvйвэл дээр. Чи яг одоо Роноос урьтаад яв л даа гэлээ. - За-а-а... тэгье гэж Харри хэлсэн хэдий ч дотор нь бєєдийсєн хэвээр байв. Тэгээд тэргээ тvрэн урагшлахдаа хашлагыг харлаа. Хашлага маш бєх бат юм шиг санагдана. Харри хашлага чиглэн явлаа. Хажуугаар нь явах хvмvvс байнга тvлхэж бас тэрэг нь хvнд болохоор хурдан явахад амаргvй байв. Гэхдээ Хогварстад очиж чадахгvй бол яанаа гэж айснаасаа болоод Харри алхаагаа тvргэсгэлээ. Одоохон тасалбар тvгээврийг мєргєєд бvх юм дуусна гэж бодсон хэдий ч
56
булцгар эмэгтэйн vгийг санамагцаа тэргэнийхээ бариулыг тонгойн дараад гvйж гарав. Хашлага улам ойртсоор. Нэгэнт хурдалсан тэргээ саатуулж чадахгvй болохоор одоо зогсож чадахгvй гэдгээ Харри мэдэж байлаа. Ердєє л ганц хоёрхон алхам vлдмэгц тэрээр юм мєргєнє гэж бодоод нvдээ анилаа... Гэтэл юм мєргєсєнгvй. Харри явдлаа удаашруулангаа нvдээ нээв. Тэрбээр хvн дvvрэн тавцан дээр зогсож байв. Тэнд улаан єнгєтэй галт тэрэг зогсох ажээ. Хаяг дээр нь: <<Хогвартс. Буухиа галт тэрэг. 11.00>> гэсэн бичиг байв. Харри эргэн харсан авч тасалбар тvгээвэр байсангvй. <<Есєн бvхэл дєрєвний гуравдугаар тавцан>> гэсэн бичиг бvхий дугуй тємєр хаалга харагдана. Ингэхлээр тэр хийх ёстой юмаа хийж бvх зvйл ёсоор болсон хэрэг. Тавцан дээр цугларсан хvмvvсийн дээгvvр галт тэрэгнээс гарах утаа суунаглаж хєл доогуур янз бvрийн єнгєтэй муурнууд хойш урагш холхих ажээ. Хvмvvсийн хашгирах хvнд чемодан тvжигнэх уульнууд нэг нэгнээ дуудан гуугчих чимээ сонсогдлоо. Эхний хэдэн вагонуудад сурагчид дvvрэн суугаад цонхоор толгойгоо цухуйлган эцэг, эхтэйгээ ярилцаж зарим нь суудлаа хадгалах ажээ. Харри суудал хайн цонхоор нь шагайсаар цааш явлаа. - Эмээ би бахаа ахиад л алдчихлаа гэж дугуй царайтай хvvхэд дэргэдvvр нь єнгєрєхдєє єгvvлэх сонсогдлоо. - Ээ, Невилл минь дээ гэж настайвтар эмэгтэй санаа алдан хэлж байна. Жаахан явтал бужгар vстэй хvvхдийг тойрон шавсан хvмvvс замд нь тээгэлдэв. - За vзvvл Ли. Алив vзvvлээч... гэж чанга дуугаар тэд гуйцгаана. Бужгар хvvхэд гартаа барьсан савны тагийг сєхєхєд тойрон зогссон хvмvvс айж ширвээтэн уулга алдлаа. Савнаас vстэй урт хєл цухуйсан байхыг Харри амжиж харжээ. Харри хvмvvсийн дундуур чихэлдсээр хамгийн сvvлд шахам байх нэгэн вагонд сул єрєє оллоо. Эхлээд тортой Букля уулиа оруулж тавиад дараа нь чемоданаа оруулах гэж vзэж тарав. Тэгтэл дээш нь гаргаж чадахгvй хоёр ч удаа унаган хєлєє євдтєл цохичихлоо. - Би туслах уу? гэж хоёр ихрийн єрєєсєн шаргал vстэй хvvхэд хэлэв. Тvvний ээж л Харрид яах ёстойг хэлж єгсєн билээ. - За, их баярлалаа гэж хэлээд Харри гvнээ амьсгаадав. - Хєєе Фред! Нааш ирж надад туслаач! Ихэр хоёр чемоданыг єрєєнд чирч оруулаад буланд тавилаа. - Баярлалаа гэж Харри хэлээд хєлсєнд норж дух руугаа унжих vсээ арагш сэгсрэв. - Энэ чинь юу вэ? гэж Харрийн духан дээрх сорвийг харсан ихрийн єрєєсєн сониучирхан асуулаа. - Намайг хараал идэг! Чи чинь тохиолдлоор... гэж нєгєє ихрийг хэлтэл: - Энэ мєн байна. Чи мєн vv? гэж тvрvvчийн ихэр єгvvлэв. - Би юу? хэмээн ойлгосонгvй байтал: - Чи Харри Поттер мєн vv? гэж нєгєє хоёр зэрэг асуув. - Юун тухай ярьсныг чинь одоо л ойлголоо. Тийм ээ, би мєн байна гэж Харри ичингvйрч єгvvлэв. Ихэр хоёр нvдээ бvлтийлгэн амаа ангайлган тvvнийг харахад Харри ичсэндээ царай нь улайжээ. Тэгтэл аз болоход хаанаас ч юм эмэгтэй хvний дуу гарч: - Фред? Жорж? Та нар энд байна уу? гэв.
57
-
Бид очлоо ээж ээ. Ихэр хоёр Харригаас арайхийж нvдээ салгаж вагоноос гарлаа. Харри гадаах хvмvvст харагдахааргvй газарт цонхонд ойртож суугаад тэднийг ажиглаж байв. Булцгар эмэгтэй гэнэтхэн халаасгнаасаа нусны алчуур гаргаж ирээд: - Рон чиний хамар муухай байна гэлээ. Тэдний хамгийн бага нь мултрах гэж оролдсон авч эмэгтэй тvvнийг барьж аваад хамрыг нь арчиж єглєє. - Ээж болиоч дээ! гэж хvvхэд эсэргvvцсэн ч ээжийгээ тавихаас наана мултарч дєнгєсєнгvй. - Ай-яа-яа, бяцхан Ронни балиар хамартай гэж ихрийн єрєєсєн шоолон хэллээ. - Дуугvй бай гэж Ронни хариуд нь єгvvлнэ. - Перси хаана байнаа? гэж ээж нь асуулаа. - Тэр явж байна. Тэдний ах ойртон ирлээ. Тэрбээр хувцасаа сольсон агаад хар єнгийн дvрэмт хувцасны энгэр дээр нь <<А>> vсэг бvхий гялалзсан мєнгєн тэмдэг байхыг Харри ажиглав. Тэрбээр: - Би хурдхан явахгvй бол болохгvй шvv, ээжээ. Би хамгийн эхний вагонд байгаа. Тэнд ахлагч нарт зориулсан хоёр вагон гаргасан юм билээ гэв. - Перси чи ахлагч болсон юм уу? Яагаад бидэнд хэлээгvй юм бэ? Бид мэдээгvй байсан шvv дээ гэж ихрийн єрєєсєн гайхширлаа. - Байзаарай, тэр бидэнд нэг удаа... ярьсан юм байна гэж нєгєє ихэр оролцов. - Хоёр удаа ч билvv. - Гурав байх аа. Эсвэл зунжингаа ярьсан байлгvй... гэтэл Перси: - Та нар боль доо гэж гараараа зангав. - Перси чиний хувцас яагаад шинэ биднийх хуучин байдаг юм бэ? гэж ихрийн єрєєсєн асуулаа. - Яагаад гэвэл тэр чинь одоо ахлагч гэж хэлэхдээ ээж нь хvvгээрээ бахархаж байгаа нь илт. Тэгээд: - За хvv минь явж vз. Сайн суралцаарай. Очоод уулиа илгээгээрэй гэлээ. Ээж нь Персийн хацрыг vнсээд явуулав. Тэгээд ихрvvд рvv эргэн: - Та хоёр энэ жил томоотой байх ёстой шvv. Жорлон дэлбэлсэн гэдэг ч юм уу муу мэдээ уульнаас авах юм бол... - Жорлон дэлбэлэх гэнээ? Бид хэзээ ч жорлон дэлбэлээгvй шvv гэж нэг нь гайхав. - Тэгвэл vздэг ч юм билvv? Сайхан л санаа байна. Баярлалаа ээжээ гэж нєгєє нь дэмжлээ. - Энэ инээд биш шvv. Роннигоо харж хандаж байгаарай гэж ээж нь хэлэв. - Айх хэрэггvй. Бид жаахан Роннигоо ємєєрєлгvй яахав. - Та нар дуугvй бай гэж Ронни бувтналаа. Тэрбээр ихрvvдээс дvv авч нуруугаараа бараг чацуу бас хамрын vзvvр нь улаан байхыг бодохолд ээж нь ширvvхэн арчсан бололтой. - Ээж та гайхах байх даа. Бид сая галт тэргэнд хэнтэй тааралдсаныг таа даа? гэж ихрийн нэг нь хэллээ. Харри тэдэнд харагдахгvйн тулд арагшаа хурдхан налав. - Бидэнтэй хамт буудал дээр байсан хар vстэй хvvхдийг санаж байна уу? Тvvнийг хэн гэдгийг мэдэх vv? гэж нєгєє ихэр нь асуулаа.
58
-
Хэн юм бэ? Харри Поттер! Харри охины жингэнэсэн дууг сонслоо. - Хєєе ээж ээ, би вагонд орж тvvнийг харъя. Тэгье л дээ ээж ээ... - Жинни чи тvvнийг харсан шvv дээ. Тэгээд хєєрхий хvvг амьтны хvрээлэнгийн амьтан шиг хараад байх хэрэггvй. Чи vнэн хэлэв vv, Фред? Яаж мэдсэн юм бэ? - Би єєрєєс нь асуусан юм. Сорвийг нь хараад асуусан юм байхгvй юу. Yнэхээр шарх нь хvмvvсийн ярьдагчлан цахилгаан шиг юм билээ. - Єє, хєєрхий амьтан ганцаараа байх нь аргагvй. Би бvр яагаад хvн гаргаж єгєхгvй байгаа юм бол? гэж бодож байсан юм. Эелдэг, хvмvvжилтэй сайн хvv байна лээ гэж эмэгтэй ярьж байв. - Энэ гол нь биш ээ. Хэцvv нэрт чухам ямар хvн байсныг тэр санаж байгаа болов уу? Ээж нь гэнэтхэн ширvvсэж: - Фред би чамайг энэ тухай асуухыг хориглож байна. Бодохын ч хэрэггvй. Энэ тухай тvvнд єнєєдєр сануулах хэрэгтэй гэж vv? гэлээ. - За болъё, болъё. Би сануулахгvй. Дохио чанга дуугарлаа. - Алив хурдлаарай! гэж эмэгтэйг хэлэхэд шаргал vстэй гурван хvv вагонд яаран орж цонхны дэргэд зогсоод ээж дvv нараа vнсэх хєдєлгєєн vзvvлнэ. Тэгтэл охин уйллаа. - Жинни уйлахаа болиорой. Бид чамайг уулиар дарж єгнєє гэж ихрийн єрєєсєн тvvнийг тайтгарууллаа. - Бид сургуулийн жорлонгийн суултуурыг чамд явууламз гэж нєгєє нь дvрсгvйтэнэ. - Жорж! гэж ээжийгээ анхааруулахад: - Би тоглож байна шvv дээ ээжээ гэлээ. Галт тэрэг байрнаасаа хєдлєлєє. Эмэгтэй хєвгvvдээ гар даллан vдэж бяцхан охин инээж уйлсаар вагон дагаж гvйхийг Харри харж байв. Тэгээд галт тэрэг хурдаа нэмсэн учраас охин хоцорлоо. Галт тэрэг яльгvй баруун тийш эргэтэл тавцан ч харагдахгvй болов. Цонхны цаагуур байшингууд жирэлзэнэ. Харри сэтгэл хєєрснєє мэдэрлээ. Хаашаа явж байгаа тvvнийг юу хvлээж байгаа тухай мэдэхгvй ч ард vлдээсэн бvхнээс илvv л байх байлгvй дээ. Єрєєний vvд онгойн шаргалт vстийн нэг нь цухуйгаад: - Энэ суудал сул уу? Єєр вагонд суух ч суудал алга гээд Харрийн эсрэг талын суудлыг заан асуув. Харрийг толгойгоо дохиход шаргал vст хурдхан суулаа. Тэрбээр Харрийг нууцхан хяламхийн харснаа байгалийн байдлыг ихэд сонирхсон дvр vзvvлэн цонхоор ширтэж явлаа. Хvvгийн хамарт ээж нь арчиж амжаагvй хар толбо байхыг Харри харлаа. - Хєєе, Рон. Ли Жордан биднээс хоёр вагоны цаан аварга том тэмээн аалз авч явна. Бид тийшээ явлаа гэж ихрvvд шагайн хашгирлаа. - Явж л байхгvй юу гэж Ронх айхрамжгvйхэн хэлэв. - Харри, бид чамд єєрсдийгєє танилцуулаагvй шvv дээ. Фред, Жорж Уизли. Энэ бидний дvv Рон. Дахин уулзацгаанаа гэж ихрvvд инээмсэглэн хэлжээ. - Уулзатлаа баяртай гэж Рон, Харри хоёр бараг зэрэг хэллээ. Ихрvvд явцгаалаа.
59
-
Чи vнэхээр Харри Поттер юм уу? гэж Рон гэнэтхэн асуув. Вагонд сул суудал єчнєєн байхадяг эсрэг талд суусан нь тохиолдлын хэрэг биш, юм асуух гэсэн нь тодорхой боллоо. Харри толгой дохив. - Аа, би Фред, Жорж хоёрыг бас л дамшиглаж байна гэж бодсон юм. Yнэхээр чиний духан дээр... гэж Рон хэлээд Харрийн духыг гараараа заалаа. Харри vсээ хойш болгон духаа ил гаргалаа. Рон сорвиноос нvд салгалгvй харна. - Тэгэхээр энэ бол Хэцvv нэрт... - Тийм ээ. Гэхдээ би vvнийг санадаггvй юм гэж Харри хэллээ. - Юу ч санадаггvй гэж vv? бvр юу ч мэдэхгvй юу? хэмээн єєр хариулт сонсоно гэж итгэсэн Рон лавлав. - Би баахан ногоон гэрлийг л санадаг юм. Ингээд л гvйцээ. - Yгvй ер гээд Рон толгой сэгсэрнэ. Тэрбээр Харригаас нvд салгалгvй ширтэн илбэдvvлсэн мэт сууж байснаа єндийн цонхоор харлаа. - Танай гэрийнхэн бvгд шидтэнгvvд vv? гэж Харри асуув. Рон тvvнийг сонирхож байгаа шиг єєрєє ч тvvнийг сонирхож байлаа. - За даа, тийм. Тийм гэх vv дээ. Ээжийн vеэл ах Маглаас гаралтай нягтлан бодогч байдаг гэсэн. Гэхдээ бид тvvний тухай огт ярьдаггvй юм гэж хэсэг бодсоныхоо дараа Рон єгvvлэв. Харрийг сургуулийн дvрэмт хувцасаа авч байхад дэлгvvрт тааралдсан цонхигор хvvхдийн ярьж байсан жинхэнэ ид шидтэнгvvдийн гэр бvлийнхнээс Уизлийнхан гаралтай гэдэг нь тодорхой боллоо. - Би чамайг маглуудтай амьдарч байсан гэж дуулсан юм. Тэд ер нь ямар вэ? гэж асуухдаа Роны нvдэнд сониуч байдал тодорно. - Хэдийгээр бvгд тиймгvй ч... аймшигтай. Миний нагац ах, vеэл нар маань цєм аймаар. Би чам шиг гурван шидтэн ахтай байсан ч болоосой. - Би таван ахтай. Єєрєє би зургаа дахь нь. Тэднээс илvv байхын тулд бvх юм хийх хэрэг гарна. Билл сургуулийнхаа тэргvvний сурагч. Чарли квиддич тоглож ахмадын зангиа зvvдэг байлаа. Перси сая ахлагч боллоо. Фред Жорж хоёр дvрсгvйтэх дуртай ч сайн дvн авдаг болохоор бvгд тэдэнд хайртай. Одоо бvгд л намайг ах нараасаа дутахгvй сурах ёстой гэцгээдэг юм. Сайн сурлаа ч нэмэргvй дээ. Би хамгийн дvv нь юм чинь. Би тэднээс илvv байх ёстой ч чадахгvй гэж боддог юм. Тэгээд ч таван ахтай байхад шинэ хувцас ємсєнє гэж хэзээ ч байхгvй. би сургуульдаа дандаа хуучин хувцас ємсєєд л явж байна. Дvрэмт хувцас Биллийнх, шидэт таяг Чарлийнх, харх маань Персийнх гэж Рон гунигтай дуугаар єгvvлнэ. Рон гараа хvрэмнийхээ дотуур халаасанд шургуулж тэндээс унтсаар байгаа тарган бор харх гаргаж ирэв. - Энэ хархыг Короста гэдэг юм. Бvтэн єдєржингєє унтдаг ямар ч ашиггvй амьтан. Аав маань Персийг ахлагч болсон гэж дуулаад ууль авч єгсєн юм. Би ч авмаар байсан боловч мє..., vгvй ээ, оронд нь харх авсан юм. Роны чих улайлаа. Рон хэтэрхий их юм ярилаа гэж бодсон бололтой дуугаа хураагаад цонхоор харж байв. Эцэг эхэд нь ууль худалдан авах мєнгє байхгvй гэдгээс ичих хэрэггvй юм гэж Харри бодлоо. Эцсийн эцэст єнгєрсєн сарын эхэн хvртэл амьдралдаа мєнгєтэй байж vзээгvй шvv дээ. Энэ тухайгаа ч Ронд ярьлаа. Бас Дадлийн
60
хуучин хувцасыг ємсдєг байсан, тєрсєн єдрєєрєє олигтой бэлэг авч байгаагvйгээ ч дурсав. Рон жаахан сэргэж ирлээ. - Хагридыг надад хэлэх хvртэл би шидтэн гэдгээ мэдэхгvй байсан юм. Бас эцэг эх, Волан-де-Мортын тухай ч мэддэггvй байлаа... гэж Харрийг хэлтэл Рон тvvнээс хєндийрч суудлынхаа араас зуурав. - Юу болов оо? гэж Харри гайхан асуулаа. - Чи чинь Хэцvv нэртийг нэрээр нь хэлчихлээ шvv дээ! Би бодохдоо тvvнийг... гэж Рон айсан хvндэтгэсэн єнгє хослуулан хэлэв. - Би энэ нэрийг хэлэхдээ зоригтой хvн болох гээгvй юм. Зvгээр л тvvний нэрийг хэлж болохгvй гэж мэдсэнгvй. Тэгэхлээр миний ярьсныг ойлгов уу? Би бас єєр олон юм мэдэхгvй болохоор сурах л хэрэгтэй байна... Би... Би... Би сургуулийнхаа хамгийн муу сурагч болох байх л гэж айж байна. Харри єєрєє эртнээс тvгшиж байсан бодлоо гаргаж хэллээ. - Айх хэрэггvй ээ. Маглуудын гэр бvлд єссєн олон сурагч сургуульд байдаг юм. Тэд бvх юмыг хурдан л сурдаг шvv дээ гэж Рон тvvнийг зоригжуулав. Тэднийг ярилцаж байх зуур галт тэрэг Лондонгоос гарч vхэр, хонь бэлчээрлэх тал нугаар давхих ажээ. Тэр хоёр дуугаа хураан цонхоор харна Арван хоёр хагасын vед хонгилоос хачин чимээ гарч байснаа эрvvндээ хонхорхойтой инээмсэглэсэн эмэгтэй шагайж: - Хvvхдvvд ээ, юм авч идэхгvй юу? гэлээ. Єчигдєр оройноос хойш юу ч идээгvй Харри энэ сайхан vгийг дуулаад vсрэн бослоо. Роны чих дахиад л улайж хачиртай талх авч гарсан хэмээн бувтнаж байв. Тэгээд Харри ганцаараа хонгилд гарлаа. Дурслийнхантай амьдарч байхдаа тэрбээр хэзээ ч мєнгєтэй байгаагvй шигээ амтлаг зvйл худалдан авах боломжгvй байсан нь мэдээж. Харин одоо тvvний халаасанд алт, мєнгєн зоос дvvрэн байсан болохоор даахынхаа хэрээр <<Марс>> худалдан авсан ч бэлэн байв. Харин тэр эмэгтэйд <<Марс>> байсангvй. Тvvний алган дээр <<Берти Боттс>> гэдэг vрлэн чихэр байв. Уутан дээрээ янз бvрийн амттай гэсэн бичигтэй юм. Бас тvvнд <<Друбблс>>-ын “хамгийн сайн тэсэрдэг бохь”, <<шоколадан мэлхий>>, хулуут жигнэмэг, тогоон хэлбэртэй амтат боов, шидэт саваа шиг мєсєн чихэр гээд Харрийн хэзээ ч хараагvй амталж vзээгvй шидэтний ертєнцийн амттан дvvрэн ажээ. Юу ч алгасаж vлдээхгvйн тулд бvх юмнаас жаал жаалхныг аваад эмэгтэйд арван нэгэн мєнгєн сикль, долоон хvрэл кнат тєллєє. Харри тэвэр дvvрэн юмтай ирээд сул суудал дээр асгахад Рон гайхан харав. - Чи ийм их єлссєн юм уу? - Би єлсєж vхэх шахлаа гэж Харри хэлээд хулуут жигнэмэгийг задлан шууд л талыг нь vмхэж орхив. Рон хаа нэгтээгээ байсан цаасан хайрцагнаас хачиртай талх дєрвйиг гаргаж ирлээ. - Намайг утсан vхрийн маханд дургvй гэдгийг ээж дандаа мартдаг юм аа гэж тэр гунигтайхан хэллээ. - Сольж vзье. Наашаа суу... гээд Харри тvvнд жигнэмэг сарвайв. - Yгvй ээ, энэ хачир чамд таалагдахгvй. Мах нь хуурай сvмс ч байхгvй гээд Рон толгойгоо сэгсэрснээ: - Бид олуул болохоор ээж маань... гэтэл Харри: - За vvнээс ид гэж амттан руугаа заалаа.
61
Тэрбээр бусадтай хуваалцах юмтай байж хэзээ ч vзээгvйн дээр vнэнийг хэлэхэд хуваалцах хvн ч байсангvй. Тэгээд Ронын нєгєє талд суугаад худалдан авсан зvйлээ амтархан хувааж идэхэд тун ч аятайхан санагджээ. Хачиртай талыхг тэд тэгсхийгээд мартлаа. - Энэ юу вэ? Арай жинхэнэ мэлхий биш биз дээ? гэж Харри <<шоколадан мэлхий>> гартаа авангаа асуув. Хэрэв vнэхээр жинхэнэ мэлхий байсан ч Харри гайхахааргvй байсныг хэлэх нь зvйтэй. Одоо юунд ч гайхахааргvй болж байгаа шиг тvvнд санагдана. - Yгvй ээ, жинхэнэ биш. Шоколадаар мэлхий дуурайлгаж хийсэн байдаг юм. Хэрэв чи идвэл цаасыг нь бvv хаяарай. Надад Агриппа байхгvй... гэж Рон инээмсэглэн хэлэв. - Юу гэнээ? - Тийм ээ, чи мэдэхгvй нь зєв. Дотор нь <<Алдарт шидтэнгvvд>> гэдэг цувралын цуглуулах зураг байдаг юм. Хvvхдvvд тvvнийг цуглуулдаг. Надад таван зуу шахам зураг бий. Гэхдээ Агриппа бас Птолемей байхгvй шиг санагдаж байна. Харри <<мэлхий>>-г задалж зургийг гаргалаа. Зураг дээр бараан шилтэй, урт махир хамартай мушгирсан буурал vстэй буурал живэр, нагалтай хvний дvрс байв. Зургийн доод талд: <<Альбус Дамблдор>> гэсэн бичиг харагдана. - Дамблдор гэдэг чинь энэ vv! хэмээн Харри дуу алдлаа. - Харин чи Дамблдорын тvvхийг сонсоогvй гэж бvv хэлээрэй! Би нэг <<мэлхий>> авч болох уу, Агриппа таарч магадгvй... Рон єгvvлэв. Харри зургийг эргvvлээд: Альбус Дамблдор одоо <<Хогвартс>> сургуулийн захирал. Манай vеийн агуу их шидтэнд тооцогддог. Профессор 1945 онд хар шидтэн Грин-де-Вальдыг ялсан, лууны цусыг хэрэглэх арван хоёр арга нээсэн, Николас Фламелтай хамт алхимийн талаар хийсэн бvтээлvvдээрээ алдартай. Цєєхvvл хєгжим сонсох, кегли тоглох дуртай гэж бичсэн байлаа. Харри зургийг дахин эргvvлээд хартал дvрс алга болчихсон байсанд их гайхлаа. - Тэр алга болчихож! гэж Харри хэллээ. - Чи тvvнийг бvтэн єдрийн турш тэндээ байна гэж бодоогvй биз дээ. Зvгээр эргээд ирнэ. Надад дахиад л Моргана таарлаа. Одоо ийм зураг зургаа болчихлоо. Эсвэл чи авч цуглуулгаа хийж эхлэх юм уу? гэж Рон хэлэв. Рон задлаагvй байгаа бєєн <<мэлхий>> рvv санамсаргvй мэт харахад тvvнийг ажигласан Харри: - Чи ид л дээ. Харин маглуудын зургийг авахад тэд хаашаа ч алга болдоггvй гэж чи мэдэх vv? гэлээ. - Юу гэнээ? Тэд огт хєдєлдєггvй юм уу? Сонин юм даа! гэж Рон тун ч их гайхлаа. Зураг дээр Дамблдорын дvрс дахин гарч ирээд тvvн рvv инээмсэлэх хvртэл Харри зургийг харсаар байв. Рон тvvнийг ажигласангvй. Тvvний хэлснээр бол зураг харахаас шоколад идэх нь илvv сонирхолтой байсан ч Харри зурагнаас хараа салгаж чадахгvй байлаа. Тєдхєн Дамблдор, Морганы зэрэгцээ тvvний цуглуулгад Вудкрофтын Хенгист, Альберик Граннион, Цирцей, Парацельс, Мерлин нарын зураг нэмэгдлээ. Хамраа яаралгvй маажих удган Клиоднагийн дvрс бvхий сvvлийн зургийг гаргатал багагvй хугацаа єнгєрчээ. Гартаа vрэл бvхий уут барьсан Харрийг харсан Рон:
62
-
Болгоомжтой байгаарай. Янз бvрийн амттай гэж бичсэнийг анхаарах хэрэгтэй шvv. Yгvй ээ тэнд амтат зvрж, шоколад, гаа зэрэг жирийн амттай vрэл байдаг боловч заримдаа бууцай, бєєр эсвэл гvзээ амтагддаг юм. Нус амтагдсан чихэр таарсан гэж Жорж ярьж байсан шvv гэлээ. Рон ногоон єнгєтэй vрэл аваад харж байснаа хазаад: - Фv! Брюселлийн байцаа байна! гээд vрчийв. Тэд vрлvvдийг идэх зуур багагvй хєгжилдєцгєєжээ. Харри шарсан талх, самар, буурцаг, зэдгэнэ, хоол амтлагч, ногоо, кофе, май загасны амттай vрэл идэж vзлээ. Роны идэхээс айж байсан саарал vрлийг зоригтойхон vмхтэл халуун ногоо байх нь тэр. Цонхны цаадах байдал эрс єєрчлєгдєв. Хагалсан газрын оронд ой гол ногоон толгод харагдана. Тэгтэл єрєєний хаалгыг нэг хvн тогшоод дугуй царайтай хvv орж ирлээ. Тавцан дээр байхдаа Харри тvvний дэргэдvvр єнгєрсєн юм. Тэрбээр юу юугvй уйлах гэж байгаа мэт харагдлаа. - Уучлаарай. Та нар миний бахыг хараагvй биз? гэж хvv асуув. Рон Харри хоёр толгойгоо зэрэг сэгсрэхэд хvv зовлонгоо тоочиж: - Би тvvнийг алдчихлаа! Дандаа надаас зугтааж байдаг юм! гэлээ. - Тэр олдоноо гэж Харри батлан єгvvлэв. - Магадгvй ээ. Хэрэв та нар харвал... хэмээн дугуй царайт гунигтайяа хэлжээ. Ингэж хэлээд тэр явлээ. - Юундаа ингэтэл догдолсныг нь ойлгохгvй юм. Би бах авч явсан бол тавцан дээр л алдах байсан. Миний харх ч бахнаас дээрдэх юмгvй шvv дээ. Энэ тухай юу ч ярих вэ дээ гэж Рон мєрєє хавчигануулан хэллээ. Харх нь Роны энгэрийн цаана тухтайяа хэвтэн унтаж байлаа. - Аль дээр vхчихсэн юм уу, эсвэл унтаж байгаа ч юм уу бvv мэд. Ингээд л байж байдаг юм. Єчигдєр тvvнийг би ид шидийн хvчээр шар болгочихвол арай сонин юм уу гэж бодоод оролдсон авч бvтэлгvй болсон. Чи хар л даа би одоохон vзvvлье... гэж Рон хэллээ. Тэгээд чемоданаа ухаж хуучирсан маягийн шидэт саваа гаргаж ирэв. Саваа хэд хэдэн газраа халцархай vзvvрт нь нэг цагаан юм гялалзах ажээ. - Ганц эвэртийн хялгас нь бараг ил гарчихсан юм. За... гэж Рон бvрэгдvvхэн байдлаар хэллээ. Тvvнийг саваагаа єргєж амжаагvй байтал єрєєний vvд дахин нээгдэв. Yvдэн дээр дахиад л нєгєє дугуй царайтай хvvхэд байх агаад энэ удаа єтгєн хvрэн vстэй сургуулийн дvрэмт хувцас ємссєн охин дагуулжээ. Охины vvдэн шvд яльгvй том юм. - Та нар бахыг хараагvй биз? Невилл тvvнийгээ алдчихаад би эрэлцэж байгаа юм. Та нар харсан уу, vгvй юу? гэж охин даргархуу дуугаар асуулаа. - Энэ хvvхэд энд ирсэн шvv дээ. Хараагvй гэдгээ бид тvvнд хэлсэн гэж Рон хариулсан авч охин тvvний гарт байгаа шидэт саваанд анхаарлаа хандуулаад сонссонгvй бололтой. - Чи ид шид vзvvлж байгаа юм уу? Бид харъя л даа гэж хэлээд охин сул суудалд суухад Рон бухимдаж эхлэлээ. - Э-э-э... За, яахав гэж тэрбээр итгэлгvйхэн єгvvлэв. Тэгээд ханиалгаснаа ахин саваагаа єргєж:
63
Шахмал тарган харх минь шар єнгєтэй бол
Шарах нар шиг шар тос шиг зvстэй бол гэлээ. Тэрбээр саваагаа далласан авч юу ч єєрчлєгдсєнгvй. Короста урьдынхаа адил саарал хэвээрээ унтсан янзаараа байлаа. - Шившлэг чинь зєв юм уу? Яагаад ч юм нєлєєлєхгvй байгааг хараа биз дээ? Би жаахан туршиж vзэх санаатай номноос хэдэн шившлэг цээжилсэн чинь болж л байсан шvv дээ. Манай гэрийнхэнд шидтэн байхгvй л дээ. Харин би Хогвартсаас захиад аваад их гайхсан шvv. Дэлхий дээр ид шидийн хамгийн сайн сургууль юм чинь гайхсан ч гэсэн сайхан байсаан. Би сурах бичгээ цээжилсэн ч гэлээ бусдаас илvv сайн суралцахад хангалтгvй байлгvй дээ. Ингэхэд намайг Гермиона Грэйнжер гэдэг. Та нарыг хэн гэдэг вэ? хэмээн охин дуржигнуулав. Охин маш хурдан ярих авч Харри хэлснийг нь ойлгосноор барахгvй харин ч тvгшиж эхлэлээ. Гэхдээ Роныг харахад бас л сурах бичигт байгаа зvйлvvдийг цээжлээгvй юм байна гэдэгт итгэж болохоор байлаа. - Би Рон Уизли гэж Рон хэллээ. - Харри Поттер гэж Харри єєрийгєє танилцуулав. - Чи vнэхээр Харри Поттер гэж vv? гээд охин их л анхааралтай харснаа: - Чиний тухай бvгдийг мэднэ гэдэгт бvv эргэлзээрэй. Би нэмэлт хичээл болгож жагсаалтад байхгvй хэдэн ном авсан юм л даа. чиний нэр <<Ид шидийн орчин vеийн тvvх>>, <<Хар урлагийн хєгжил уналт>>, <<Хорьдугаар зууны ид шидийн ертєнцийн агуу их vйл явдлууд>> гэдэг номнуудад байна лээ гэв. - Тийм vv? гэж хэлэхдээ Харри єєр юу ч хэлж чадахааргvй цочирдсон байлаа. - Бурхан минь, чи мэдээгvй байсан юм уу? Би чиний оронд байсан бол єєрийнхєє тухай бичсэн бvх юмыг олж унших байсан даа. Та нар аль тэнхимд орохоо мэдэж байгаа юу? Би зарим нэг юм дуулсан болохоор Гриффиндорт орох болов уу гэж бодож байгаа. энэ л хамгийн сайн хувилбар юм шигээ. Дамблдор ч энэ тэнхимд сурч байсан гэж би сонссон. Коктевранд ч суралцахад муугvй байхаа... За, бид Невиллийн бахыг олохоор явлаа. Та хоёр одоо хувцасаа сольж ємсвєл дээр дээ. Бид ирэх болчихлоо шvv дээ гэж охин хэлэв. Тэрбээр дугуй царайтыг дагуулан одлоо. - Ямар тэнхимд орохоо би ч мэдэхгvй байна. Гэхдээ энэ охинтой адил байх гэж Рон хэлээд шидэт саваагаа чемодаднд буцаан хийх зуураа: - Энэ тэнэг шившлэгээс болоод юу ч бvтсэнгvй. Yvнийг тус болно гэж Жорж зааж єгсєн авч одоо бодоход єєрєє зохиочихоод л намайг даажигнасан юм байна л даа гэв. - Ах нар чинь ямар тэнхимд сурдаг юм бэ? гэж Харри асуув. - Гриффиндор. Аав ээж ч бас тэнд байсан юм. Намайг єєр тэнхимд орчихвол чухам юу болохыг мэдэхгvй байна. Когтевранд орвол ч муугvй л байх харин Слизеринд хуваарлигдчихвал яана даа гэж Рон гунигтайхан єгvvлэв. - Энэ чинь нєгєє Волан... Хэцvv нэрт сурч байсан тэнхим мєн биз дээ? - Тийм ээ гэж Рон толгой дохиод дуугvй боллоо. Нэг л хямрангуй тєрхтэй болсон харагдлаа.
64
-
Короста сахал яльгvй цайруу болох шиг надад санагдсан шvv. Тэгэхээр шившлэг бага ч атугай нєлєєлсєн байлгvй дээ гэж Харри тvvнийг тайтгаруулахын тулд хэлээд: - Танай ах нар чинь сургуулиа тєгсєєд одоо юу хийж байгаа вэ? гэж асуув. Шидтэнгvvд сургуулиа тєгсєєд чухам юу хийдгийг мэдэхгvй болохоор Харрид сонин байлаа. - Чарли Румынд луу судалж байгаа. Билл <<Гринготтс>> банкинд ажилладаг, тэр ажлаараа Африк явсан гэсэн. Чи <<Гринготтс>>-ын тухай дуулсан уу? Саяхан тэнд юу болсныг сонсоо биз дээ. Хэдийгээр Маглууд єєр сонин уншдаг ч гэсэн <<Зєнч>> сонинд энэ тухай бичсэн байна лээ... Нэг хvн маш нууц шvvгээг ухах гэж оролдсон юм байх аа гэж Рон тайлбарлав. Харри нvдээ бvлтийлгэн гайхав. - Тэгсэн гэж vv? Дээрэмчид яасан бол? - Яагаа ч vгvй. Энэ тухай л бичиж байгаа шvv дээ. Тэднийг барьж чадаагvй. Энэ бол хvчтэй хар шидтэн байсан гэж аав хэлдэг юм. Єєр хvн <<Гринготтс>>-д орж шvvгээ ухчихаад дараа нь бvрэн бvтэн гарч ирж чадахгvй нь мэдээж. Гэхдээ дээрэмчид юу ч хулгайлаагvй нь хамгийн хачирхалтай. Yvний ард Хэцvv нэрт байгаа гэж бvгд айцгааж байгаа юм. Харри сонссон зvйлээ эргэцvvлэн бодлоо. Одоо Хэцvv нэрт гэж хэн нэгэн хvн тэр ч байтугай єєрєє єєртєє сануулах vед айдас тєрєх боллоо. Нэгэнт л шидэтний ертєнцєд орсон болохоор ингэх ч ёстой байж магадгvй юм. Гэхдээ <<Волан-де-Морт>> гэж хэлэхд тvvнд илvv амар байв. Учир нь энэ нэрийг санаандгvй хэлэхэд тvvнд айж ичихээр юм тохиолдоогvй билээ. - Чи ингэхэд квиддичийн тухай сонсоо л биз дээ? Аль багийг дэмждэг вэ? гэж асуухдаа Рон тун ч итгэлтэй байв. - Би нэг ч баг мэдэхгvй ээ гэж Харри vнэнээ хэлжээ. - Арай ч дээ! Энэ чинь дэлхийн хамгийн сайхан тоглоом шvv дээ! гэж хэлэхдээ Рон бvр арга нь тасарсан мэт харагдав. Баг бvрт долоон тоглогч байдаг дєрвєн бємбєгєєр тоглодог хvн бvр єєр єєрийн байр vvрэгтэй гэдгийг Рон тайлбарлаад дараа нь ах нартайгаа vзсэн хамгийн том тэмцээнvvдийн тухай ярилаа. Бас мєнгєтэй сэн бол ямар шvvр авах тухайгаа ч ярьж байв. Тэрбээр Харрид тоглоомын нарийн ширийнийг ярьж байтал хаалга нь нээгдэж харин энэ удаа бахаа алддаг Невилл тvvнийг дагалдагч Гермион Грэйнжер хоёр биш байлаа. Єрєєнд гурван хvvхэд орж ирэхэд голд нь байгаа хvvхдийг Харри шууд танилаа. Тэр бол Харрийг сургуулийн хувцсаа авч байхад хатагтай Малкины дэлгvvрт байсан цонхигор царайтай хvv байв. Тэрбээр одоо Харрийг дэлгvvрт байснаасаа ч илvvтэй сонирхон харах ажээ. - Yнэн юм уу? Энэ єрєєнд Харри Поттерыг явж байна гэж галт тэрэг даяар ярьцгааж байна. Тэгэхээр чи мєн vv? гэж цонхигор царайт vvдэн дээрээс асуув. - Тийм ээ гэж Харри толгой дохив. Цонхигор царайттай хамт ирсэн хоёр хvv булиагаар барахгvй харахад аятайхан санагдахааргvй аж. Цонхигор хvvхдийн хоёр талд зогссон нь эгээ л бие хамгаалагч мэт. - Энэ бол Крэбб Гойл хоёр. Харин би єєрєє Малфой, Драко Малфой гэж Харрийг нєгєє хоёрыгоо ажиглаж байсныг мэдсэн цонхигор царайт хайхрамжгvйхэн танилцуулав.
65
Рон ханиалгалаа. Ингэж л инээдээ барьж байгаа юм шиг Харрид санагдав. Драко Малфой Роныг таагvйхэн хяламхийгээд: - Миний нэр чамд инээдтэй санагдаа ю? Чамайг хэн гэдгийг би асуух ч vгvй. Шаргал vстэй, сэвхтэй хvvхэд бол Уизлийн гэр бvлийнх гэж аав надад хэлсэн юм. Тэднийх байж болохоосоо ч олон хvvхэдтэй гэнэ лээ хэмээн Малфой доромжлонгуй урсгаснаа Харри руу хандаж: - Манай дэлхий дээр бусдыг бодвол хамаагvй илvv шидтэний хэд хэдэн салбар байдаг тухай чи мєдхєн мэдэх болно. Yvнд багтах гавъяагvй хvмvvстэй нєхєрлєх хэрэггvй шvv. Бvх юмыг ойлгож авахад чинь би тусланаа гэлээ. Тэрбээр гар барихаар сунгасан авч Харри хараагvй мэт дvр эсгэв. - Баярлалаа. Гэхдээ би хэн нь хэн бэ гэдгийг єєрєє мэдчихэж дєнгєнєє хэмээн Харри хvйтнээр єчив. Драко Малфой улайгаагvй ч цайвар хацар дээр нь улаавтар толбо vvсчээ. - Би чиний оронд байсан бол илvv болгоомжлохсон. Хэрэв чи арай эелдэг байхгvй бол эцэг эх шигээ л дуусна шvv. Тэд яг л чам шиг ямар юм сайн ямар юм муу гэдгийг мэддэггvй байсан юм. Хэрэв чи энэ Уизли Хагрид нар шиг хvмvvстэй наалдаад байвал муу л юм болно доо гэж тэр яаралгvй єгvvлэв. Харри Рон хоёр суудлаасаа зэрэг бослоо. Роны царай vс шигээ зэсэн улаан болжээ. - Чи vvнийгээ дахиад хэл л дээ гэж Рон шаардана. - Та нар бидэнтэй зодолдох гээд байна уу? хэмээн Малфой хvчлэн хэллээ. - Хэрэв чи эндээс хурдхан тонилохгvй бол тэгнэ дээ гэж Харри зоригтой хэлэв. Vнэнийг хэлэхэд тvvний дуу хоолой єєрєєс нь ч илvv зоригтой дуулджээ. Крэбб Гойл хоёр Рон тэр хоёроос хамаагvй том ажээ. - Бид ч явна гэж байхгvй шvv. Тийм vv хvvхдvvд ээ? Тэгээд ч бид их єлсєж байна. Харин та нарт идэх юм зєндєє байна шvv дээ хэмээн Малфой нєхєд рvvгээ харан хvйтнээр инээмсэглэн єгvvлэв. Гойл суудал дээр байгаа <<шоколадан мэлхий>> авахаар сарвайтал Рон тvvн рvv дайрлаа. Гэвч тvvнийг хvрэхээс ємнє Гойл аймшигтай чангаар орилов. Гойлын гарт Короста жижигхэн хурц шvдээ зоон зvvгджээ. Крэбб, Малфой хоёр ухаангvй зугатаж, Гойл євдсєндєє хархыг сэгсэрч унагаах санаатай гараа савлана. Эцэст нь Короста тvvнийг арайхийн тавьж хаалттай цонх мєргєн унахад нєгєє гурав агшин зуур бараагvй болжээ. Тэд єрєєнд єєр олон харх байна гэж бодсон юм байлгvй дээ. Эсвэл хvний алхаа чимээг дуулсан ч байж болох юм. Учир нь хэдхэн агшны дараа єрєєнд Гермиона Грэйнжер орж ирлээ. - Та нар юу болоод байнаа? гэж тэрбээр шалан дээр асгарсан амттан, хархаа сvvлнээс нь барьсан Роныг хараад асуув. - Энэ ухаан алдчихсан юм шиг байна гэж Рон Харрид хандан хэлээд Коростаг анхааралтай харснаа: - Yгvй ээ, итгэмгvй юм! Тэр ахиад л унтчихаж гэлээ. Короста vнэхээр унтаж байлаа. - Чи урьд нь Малфойтой уулзаж байсан уу? гэж Рон сониучирхав. Харри тахир гудамжинд уулзсан тухайгаа ярьж єглєє. - Би тэдний гэр бvлийн тухай дуулсан юм аа. Хэцvv нэрт алга болмогц тэд манай талд хамгийн тvрvvн ирсэн гэдэг. Тэднийг тvvний ид шидэд автсан гэцгээдэг юм. Харин аав маань vvнд
66
итгэдэггvй юм даа. Малфойн эцэгт Хар талд орох шалтгаан хэрэггvй байсан гэж аав маань хэлсэн билээ гэж Рон ярилаа. Гермиона vvдэн дээр зогссоор байсан тул Рон тvvнд хандаж: - Бид чамд туслах уу? гэлээ. - Та нар яарахгvй бол хувцсаа сольж амжигvй шvv. Би сая галт тэрэгний жолоочоос асуусан чинь одоо бараг хvрээд ирчихлээ гэсэн. Та нар зодолдоо юу? Сайн байна гэхээс єєр vг алга. Сургуульдаа ч очоогvй байтлаа сахилгагvйтэж эхлэдэг! - Бид бишээ, Короста зодолдсон юм. Чамайг гарвал бид хувцсаа солимоор байна гэж Рон охиныг ууртай харсаар хэллээ. - Бололгvй яахав. Ер нь бол вагон даяар шуугиан дэгдэж бvгд л балчир хvvхдvvд шиг аашлан хонгилоор гvйлдээд байхаар нь би ирсэн юм. Харин чиний хамар заваан байгааг єєрєє мэдэж байна уу? хэмээн хэлэхдээ Гермиона эгдvvцсэн байдалтай иймэрхvv зvйлтэй эвлэхгvй гэсэн тєрхтэй байлаа. Рон тvvнийг ууртай харцаар vдэж Харри цонхоор харж байв. Цонхоор сvмбэрлэн харагдах уулсын тэртээ эцэс тєгсгєлгvй ой vргэлжилнэ. Бvрий болж тэнгэр бараандуу яагаа єнгєтэй vзэгдэнэ. Галт тэрэг хурдаа саалаа. Харри, Рон хоёр хvрмээ хурдхан тайлаад урт хар жанчаа нємєрлєє. Роны жанч яльгvй богинодож хормой дороос нь спортын ємд цухуйж харагдана. - Бид таван хормын дараа Хогвартст очно. Тээшээ галт тэргэндээ vлдээх ажаамуу. Тусгайлан сургуульд чинь хvргэж єгєх болно хэмээн галт тэрэг даяар зарлах дуулдана. Харрийн сэтгэл vймрэхэд гэдэс нь урвах шиг санагдан, Роны царай улам цайж нvvрэн дээрх сэвх нь тодоос тод болжээ. Тэд vлдсэн идэх юмаа халааснууддаа чихэж аваад хvмvvсийн шавалдан байгаа хонгилд гарлаа. Галт тэрэг хурдаа улам хассаар зогсов. Хонгилд бvгд чихэлдэн байсан ч хэдэн хормын дараа харри ямар ч байсан гэрэлгvй жижигхэн тавцан дээр гарсан байлаа. Гадаа хvйтэн, бие жихvvцvvлнэ. Тавцан дээр зогссон хvvхдvvдийн толгой дээр том дэнлvv савлаж байхад Харрийн таньдаг дуу гарч: - Нэгдvгээр дамжааныхан! Нэгдvгээр дамжааныхан наашаа ирцгээ! Хєєе Харри чи давгvй биз? гэлээ. Хvvхдvvдийн толгой дээгvvр Хагридын нvvр царай туяарч харагдав. - За бvгд цугларав уу? Тэгвэл миний араас! Хєл доорхоо харж яваарай! Нэгдvгээр дамжааныхан бvгд миний хойноос! Тэд эгц доошоо явсан нарийн замаар Хагридыг дагаж хальтирч бvдэрсээр явлаа. Тэднийг харанхуй нємрєн авахуйд єтгєн шугуйд орсон мэт Харрид санагдана. Яриа хєєрєє нам гvм болж бvгд чимээгvй явахад цаг ямагт бахаа алдаж байдаг Невилл хvv л хоёр удаа найтаажээ. - Одоо жаахан явахад л Хогвартс харагдана! Бvгд наашаа болгоомжтой яваарай! гэж Хагрид эргэж харалгvй хашгирлаа. - Ай-яа-а! гэж цєм гайхаж бахархан дуу алдацгаав. Тэд том хар нуурын эрэг дээр зогсоцгоож байлаа. Харин нєгєє талд єндєр байцын орой дээр аварга том шилтгээн байх агаад нvсэр цонхон дээр нь оддын туяа тусах ажээ. - Нэг завинд дєрвєєс илvv хvн сууж болохгvй хэмээн Хагрид тушаагаад эргийн дэргэд дайвалзах олон завийг заалаа. Харри, Рон хоёр Гермиона, Невилл хоёртой нэг завинд таарчээ. - Сууцгаасан уу? Тэгвэл УРАГШАА! гэж єєрийнхєє завинд суусан Хагрид хашгирав
67
Завинууд байрнаасаа хєдлєж шил мэт толигор нуурын мандлаар хєвлєє. Бvгд л аварга шилтгээнийг ширтэн дуугvй байцгаана. Шилтгээн байгаа цохио ойртох тусмаа улам єндєр болох ажээ. - Толгойгоо бєхийлгєєрэй! гэж цохинд тулж ирээд Хагрид хашгиран хэлэв. Бvгд бєхийхєд завинууд аварга том ангалыг халхалсан ороонгын шугуй руу шургалаа. Тэд шугуй єнгєрмєгцєє шилтгээнд тулаад зогсдог бололтой харанхуй хонгилд орсноо тєдхєн газар дорх буланд ирж зогслоо. Хагрид хоосон завинуудыг харж байснаа нэг юм олж vзэв бололтой. - Хєєе чи! Энэ чиний бах уу? гэж Невиллээс асуув. - Ай даа, Тревор! гэж Невилл баяртай дуу алдан гараа сарвайж аваад цээжиндээ наалаа. Хагрид аварга том дэнлvvгээрээ зам гэрэлтvvлэн тэднийг шатаар дээш дагуулсаар тєдхєн шилтгээний ёроол дбайх шvvдэрт норсон нугад авчирав. Бас дахин шатаар яваад том царсан хаалганы ємнє ирлээ. - Бvгд энд байна уу? Хєєе чи бахаа алдчихаагvй биз? хэмээн Хагрид асууна. Бvх юм ёсоороо байгааг харсан Хагрид аварга нударгаа єргєн цамхагын хаалгыг гурван удаа тогшлоо. ********************************************************************* Бvлэг 7 ХУВААРИЛАГЧ БYРХ Хаалга нээгдэв. Хаалганы цаана єндєр нуруутай хар vстэй маргад ногон хувцастай шидэт эмэгтэй зогсож байлаа. Тvvний ширvvн царайг ажсан Харри ийм хvнтэй маргах хэрэггvй ер нь зай барих нь зvйтэн гэж боджээ. - Профессор МакГонагалл минь, эд нэгдvгээр дамжааныхан гэж Хагрид тvvнд хэлэв. - Баярлалаа Хагрид. Бид эднийг авч явна гээд шидэт эмэгтэй толгой дохилоо. Тэрбээр хvvхдvvдийг араасаа дага гээд цааш эргэн явлаа. Тэгээд тэд Дурслийнхны байшин ч дотор хялбархан багтчихмаар нvсэр том танхимд орллоо. <<Гринготтс>>-ынх шиг чулуун хананд бамбар дvрэлзэж, адар нь бараг харагдахгvй агаад тэдний гарч ирсэн сайхан гантиг шат дээд давхар луу чиглэлсэн байв. Тэд професср МакГонагаллын араас бул чулуу шигтгэсэн шалан дээгvvр явцгаана. Баруун талд байх хаалттай хаалганы дэргэдvvр єнгєрєхдєє Харри олон зуун хvvхэд шуугилдахыг сонсчээ. Тэнд бvх сургуулийнхан цугларсан юм байлгvй. Гэвч профессор МакГонагалл тэднийг тийш нь аваачсангvй, харин жижигхэн хооосон танхимд оруулав. Нэгдvгээр дамжааныхан хоорондоо шахцалдаж нэг нэгийхээ хvзvv рvv амьсгалан тvгшvvртэй харцгааж байлаа. - Хогвартсад тавтай морилцгооно уу гэж профессор МакГонагалл тэдэнтэй сая л мэндчилээд:
68
-
Одоо хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан хийх цайллага эхэлнэ. Гэхдээ та нарыг ширээнд суухаас ємнє тэнхимvvдэд хуваарилах учиртай. Сонголт бол маш чухал ажил. Яагаад гэвэл єнєєдрєєс эхлээд сургууль тєгсєх хvртэл тэнхим чинь тан нарын хоёр дахь гэр байх юм. Та нар хамт суралцаж нэг єрєєнд унтаж танай тэнхимд тусгайлан гаргаж єгсєн єрєєнд чєлєєт цагаа хамт єнгєрvvлэх болно. Сургуульд Гриффиндор, Пуффендуй, Коктевран, Слизерин гэсэн дєрвєн тэнхим бий. Тэнхим бvр єєрийн эртний тvvхтэй тєгсєж гарсан алдартай шидтэнгvvдтэй билээ. Та нар Хогвартсад суралцах хугацаандаа амжилтынхаа тоогоор тэнхимдээ шагналын оноо авах бєгєєд сахилга бат алдвал оноо хасагдах юм. Жилийн эцэст хамгийн их оноотой тэнхим тэнцээнд тvрvvлнэ. Энэ бол нэр тєрийн хэрэг шvv. Та нар бvгдээрээ єрхийнхєє гэр бvлийн сайн гишvvн болно гэдэгт итгэж байна. Ёслолын ажиллагаа хэдхэн хормын дараа бvх сургуулийнхны ємнє явагдана. Одоо та нар тvр зуур амарч бодлоо тєвлєрvvлэхийг хvсье гэлээ. Тэрбээр товч нь бараг чихэнд нь тулах шахсан Невиллийн жанч, Роны бохир хамрыг ажиглаад амжлаа. Харри чичирхийлсэн гараараа унжаад байдаг vсээ илэх гэж оролдов. - Хvмvvс та нартай уулзахад бэлэн болмогц би буцаж ирнэ гэж хэлээд профессор МакГонагалл vvд рvv явснаа агшин зуур эргэн хараад: - Томоотой байцгаагаарай гэлээ. Харри чимээтэй нь аргагvй амьсгал авлаа. - Яаж сонгодог юм бол доо? гэж Роноос асуув. - Ямар нэг сорилтыг давах хэрэг гарах байлгvй дээ. Энэ бол хэцvv гэж Фред хэлсэн ч би тvvнийг урьдынх шигээ даажигнасан гэж бодож байна. Зvрх нь галзуурсан мэт цохилохыг Харри мэдэрлээ. Сорилт гэнээ? Бvх сургуулийнхны ємнє vv? Гэтэл тэр ид шидийн тухай мэдэхгvй шvv дээ. Ийм тохиолдолд юу хийх вэ? Yнэнийг хэлэхэд энд ирмэгц л ийм юм болно гэж огт бодоогvй билээ. Тэрбээр тvгшингvй эргэж харснаа бусад хvvхдvvд бас айсан байдалтай байхыг ажиглав. Харрийн дэргэд зогсоод ямар шившлэг цээжилсэн тухайгаа тvvнээс сонгох ёслолын vед аль нь хэрэг болох тухай эргэн тойрныхондоо шивнэн ярих Гермиона Грэйнжрээс бусад нь бvг дуугаа хураажээ. Харри тvvний vгийг сонсохгvй байхыг хичээнэ. Тэрбээр амьдралдаа ингэж сэтгэл vймэрч vзсэнгvй. Тvvний багшийн ємсєж байсан хар хиймэл vс хєх болсон хувирсанд Харрийг буруутай гэж бичсэн захиаг сургуулиас нь Дурсльд явуулах vед ч ингэж тvгшээгvй билээ. Тэгэхэд тvvнд муу юм болсон ч одоо тvvнээс ч долоон дор байв. Харри эр зоригоо хєвчилж сорилтод бэлтгэхийн тулд шал руу шагайн зогсоно. Профессор МакГонагалл хэзээ ч хvрч ирээд тvvнийг аймшигт шvvх рvv ачаачиж болох шvv дээ. Гэнэтхэн агаарт муухай хашгирах чимээ гарахад Харри цочсондоо болоод овсхийлээ. - Юу вэ?... гэж хэлсэн боловч чухам юу болж байгааг хараад амаа ангайн зогслоо. Бусад хvvхдvvд ч мєн адил. Хаалганы нєгєє талын хананаас єрєєнд хий vзэгдлvvд нэвтрэн орж ирлээ. Тэд хорь орчим юм шиг байна. Хув лугаа тунгалаг цайвардуу єнгєтэй хий vзэгдлvvд хоорондоо ярилцан нэгдvгээр дамжааныхныг хараагvй ч юм уу, хараагvй дvр vзvvлж ч байгаа юм уу єрєєн дотуур холхино. Тэд маргалдаж байх бололтой.
69
-
Тvvний нvглийг мартаж єршєєх хэрэгтэй. Бид тvvнд дахин нэг боломж єгєх ёстой гэж би vзэж байна... хэмээн бяцхан бvдvvн гэлэнтэй адилхан нэг нь хэллээ. - Хvндэт Номлогч минь бид тvvний хийснээс илvv боломж Пивзэд олгоогvй гэж vv? Тэр биднийг шившиг болгож доромжилж байна. Ер нь миний бодоход тэр хэзээ ч хий vзэгдэл байгаагvй... Бие барьсан ємдтэй дугуй эрээн захтай хий vзэгдэл дуугvй байснаа нэгдvгээр дамжааныхныг сая л харсан мэт ширтээд: - Хєєе та нар чинь энд юу хийж байгаа юм бэ? гэв. Хэн ч хариу хэлсэнгvй. - Энэ чинь сурагчид байна шvv дээ! Сонголтоо хvлээж байна уу? гэж бvдvvн Номлогч дуу алдаад тэдэн рvv инээмсэглэв. Хэд хэдэн хvvхэд итгэлгvйхэн толгой дохилоо. - Та нарыг Пуффендуйд орно гэж найдаж байна. Миний хайртай тэнхим! Би урьд нь тэнд сурч байсан юм гэж Номлогч инээмсэглэсэн хэвээр єгvvлэв. - Эндээс явцгаа. Сонгох ёслол одоо эхлэнэ гэх ширvvн дуу гарлаа. Профессор МакГонагалл хий vзэгдлvvдийг муухай харахад тэд нэг нэгнийхээ араас яаран хана нэвтлэн алга болов. - Цувраад жагсацгаа. Миний араас яв! гэж профессор нэгдvгээр дамжааныханд хандан тушаалаа. Харрийн хєлд тугалга цутгачихсан юм шиг санагдана. Тэрбээр цайвар vстэй хvvхдийн ард тvvний ард Рон зогсоод тэд жижиг танхимаас гарч, цамхагт орох vедээ байсан танхимыг хєндлєн гараад давхар хаалгаар Гол танхимд орлоо. Энэ дэлхий дээр ийм сайхан ийм хачирхалтай газар байдаг гэж Харри тєсєєлж ч чадахгvй байв. Танхимд буй урт дєрвєн ширээний ард хуучин сурагчид суусан байх агаад дээгvvр нь агаарт хєвєн нисэх олон мянган лаа гэрэлтvvлэх ажээ. Ширээн дээгvvр гялалзсан алтан таваг, цом єржээ. Танхимын нєгєє vзvvрт мєн л тийм урт ширээний ард багш нар сууцгаана. Профессор МакГонагалл нэгдvгээр дамжааныхныг энэ ширээ рvv дагуулж ирээд багш нар луу нуруугаа ахлах дамжааныхан руу нvvрээ харуулж зогсохыг тушаав. Бvдэг гэрэлд бvдэг дэнлvv шиг цайрах олон зуун нvvр царай Харрид харагдана. Ахлах дамжааныхан дунд энд тэндгvй хий vзэгдлvvдийн мєнгєлєг дvрс зурсхийн vзэгдэнэ. Харри тэдний харцнаас бултах гэсэндээ дээш хартал дээр нь одод тvгсэн хилэн хар адар байлаа. - Yvнийг тэнгэртэй адилхан болгох гэж зориуд илбэдсэн юм. Би энэ тухай <<Хогвартсын тvvх>>-ээс уншсан гэж дахиад л тvvний хажууд байсан Гермиона шивнэн хэллээ. Yvнийг vнэхээр адар гэж итгэхэд бэрх ажээ. Гол танхим шууд тэнгэртэй нийлсэн юм шиг Харрид санагдана. Ямар нэг чимээ гарахад Харри тааз ширтэхээ болиод урагш хартал профессор МакГонагалл нэгдvгээр дамжааныхны ємнє харахад ерийн нэг мухар сандал байрлуулаад дээр нь шовгор оройтой шидэт бvрх тавилаа. Бvрх малгай далан нєхєєс болсон, vнгэгдсэн тун ч бохир ажээ. Петунъя эгч байсан бол шууд л хог руу хаях байлгvй. <<Сонин юм. Энэ малгай энд яагаад байгаа юм бол? Дотроос нь циркийн илбэчин шиг туулай гаргах ёстой юм болов уу?>> хэмээн Харри бодлоо. Толгойд нь олон зуун бодол эргэлдэх ажээ.
70
Тэрбээр эргэж хараад бусад хvvхдvvд ч бvрхнээс харц салгахгvй байгааг ажиглангаа єєрєє ч тvvнийг анхааралтай харж байлаа. Тэгтэл бvрх малгай хєдєллєє. Дараагийн эгшинд малгай дээр амтай адилхан нvх гараад дуулсан нь: Харахад би муухай ч гэсэн Харааж загнах хэрэг байхгvй Харин надаас ухаантай малгайг Хаанаас та нар олохгvй шvv Бvрх, бортого, тоорцог малгай Бvгд л надаас сайхан нь маргаангvй Yнэхээр надаас ухаантай аваас Єєрийгєє би идэхээс ч буцахгvй Бодлыг чинь би нэвт харнам Болгоомжгvйтэж битгий нуугдаарай Хэрэв намайг ємсєх л юм бол Хэнтэй суралцахыг чинь хэлээз єгємз Эр зоригтнууд сурдгаараа алдартай Энэхvv Гриффиндорт ч орж болно Тийм хvмvvс хvчтэй, алдартай Тэгээд ч эелдэг байдаг юм Ажил хєдєлмєрєєс айдаггvй хэн ч Ашид Пуффендуйтай холбогдох болно Чинхvv vнэнч чанартай хvмvvс л Чигээрээ зvтгэх тэсвэртэй байдаг Уураг тархи чинь зvгээр бол Уншиж мэдэхийг хvсдэг бол Хошин зантай мэдлэгтэй бол Хойшлуулалгvй Когтевраныг зорих хэрэгтэй Магадгvй зарим нь Слизеринд очоод Мадаггvй андаа олж авна Овжин зальжин хэн ч гэсэн Огт эргэлзэлгvй тийшээ явна Айх хэрэггvй ємсєєд vз Амдах тавиланг чинь vнэн хэлэмз Итгэлтэй гарт орсон шvv та нар Ингэж єєр юу ч чадахгvй Єргєж буулгах гаргvй ч гэсэн Єєрєєрєє би бахархдаг юм Дуу дуулж дуусмагц танхимд байгаа хvмvvс зэрэг алга ташлаа. Бvрх малгай дєрвєн ширээ рvv мэхийн ёслов. Ам нь алга болж дуугаа хураан хєдлєхєє болилоо.
71
-
Бид бvгдээрээ ємсєж vзэх хэрэг гарах нь ээ. Надад худал хэлсэн худалч Фредэд би vзvvлээд єгнєє гайгvй гэж Рон шивнэн хэлэв. Харри албан хvчээр инээмсэглэлээ. Малгай ємсєнє гэдэг ид шидийн тухай мэдлэгээ шалгуулахаас амар байлгvй яахав. Гэхдээ тvvнийг олон хvн харна шvv дээ гэхээс санаа зовж байлаа. Тэгээд ч бvрх тvvнээс дэндvv их юм шаардаж байна шvv дээ. Харри єєрийгєє хурц ухаантай, сэтгэхvй сайтай тэр дундаа зоригтой гэж бодохгvй байв. Хэрэв бvрх малгай догдолсноосоо болоод дотор нь муухай оргиж буй хvмvvст зориулсан тэнхим байдаг гэж хэлсэнсэн бол харри энэ л надад таарна гэж шууд ойлгохоор байлаа. Гартаа хуйлаастай урт цаас барьсан профессор МакГонагалл урагш гарав. Тэгээд: - Намайг дуудахад та нар гарч ирээд малгайг ємсєн сандал дээр сууна шvv. За эхлэе. Абботт, Ханна! гэлээ. Ичсэнээсээ ч болсон уу, айснаасаа ч болсон уу царай нь улайсан цайвар гэзэгтэй охин эгнээнээс бvдрэн гарч сандал руу очоод зєвхєн магнайг нь тєдийгvй нvдийг нь халхалсан малгайг ємсєєд сандал дээр суув. Тєдхєн… - Пуффендуй! гэж бvрх малгай чанга хашгирлаа. Баруун талын ширээнд суусан хvvхдvvд алга нижигнvvлэн ташихад Ханна босож тийшээ очин сул суудал дээр суув. Ширээний орчимд эргэлзэж байсан бvдvvн Номлогч тvvнд гар даллан баяр хvргэхийг Харри анзаарлаа. - Боунс, Съюзен! - Пуффендуй! гэж бvрх малгай дахин хашгирахад Съюзен ширээ рvv яаран очиж Ханнатай зэрэгцэн суув. - Бут, Терри! - Когтевран! Одоо зvvн жигvvрийн хоёр дахь ширээнээ суусан хvvхдvvд алга ташиж, зарим ахлах ангийнхан тэдэнтэй нэгдсэн Территэй гар барихаар суудлаасаа босож байлаа. Мэнди Броклхерст мєн л Когтевраны ширээ рvv чиглэж, Лаванда Браун Гриффиндорт тэнхимийн анхны шинэ гишvvн боллоо. Зvvн жигvvрийн захын ширээнээ суусан хvvхдvvд баяр хvргэн хашгиралдаж байхад дунд нь ихэр хоёр байхыг Харри харлаа. Миллисент Булстроудыг Слизеринд хуваарилав. Учир явдал тоглоом хийсэнд байж магадгvй ч Слизериний тухай сонссны дараа тийшээ хуваарилагдсан болон тэдний ширээнд сууж буй хvvхдvvд Харрид нэг л онцгvй санагдаж байлаа. Харри єєрийгєє жинхэнэ ёсоор дорд vзэж байв. Тvvнийг хуучин сургуульдаа байхад биеийн тамирын багш нь хєл бємбєг, сагсан бємбєг тоглуулахдаа багийн ахлагч нарыг томилдог тэд єєрсдєє тоглогчдоо сонгодог байсан нь санагдав. Тvvнийг сул дорой байснаас бус харин Дадлитай маргахыг хvсдэггvй болохоороо хамгийн сvvлд авдаг байжээ. - Финч-Флетчли, Жастин! - Пуффендуй! Бvрх малгай заримдаа нэгдvгээр дамжааныхныг дєнгєж ємсмєгц агшин зуур тэнхимийг нь хэлж, заримдаа жаахан бодлогширч байгааг Харри ажиглажээ. Цуваанд Харрийн ємнє зогсож байсан Симус Финниган гэдэг цайвар vстэй хvvхэд Гриффиндор тэнхимд хуваарилагдталаа сандал дээр бараг бvтэн минут суув. - Грэйнжер, Гермиона!
72
Харрийг бодвол ээлж дугаараа тэсэж ядан хvлээж амжилттай болно гэдэгтээ огт эргэлзэхгvй байсан Гермиона охин нэрээ сонсмогц сандал руу бараг гvйж очоод бvрхийг агшин зуур ємслєє. - Гриффиндор! гэж бvрх хашгирав. Рон хэдийгээр эргэлзэж байсан ч ах нартайгаа зэрэгцэн сурна гэсэн итгэлтэй байлаа. Харин бvхнийг мэдэгч аманцар Гермионатай цуг суралцахыг огт хvсэхгvй байгаа бололтой дургуйцэн дуу алдана. Хэтэрхий их сэтгэл хєдєлсєн vед тєрдєг аймшигтай бодлуудын нэг нь Харрийн тархинд харван орлоо. <<Намайг аль ч тэнхимд таарахгvй гэж бvрх хэлвэл яанаа?>> гэж тэрбээр бодов. Харри єєрийгєє бvрх малгай ємсєн сандал дээр суусны дараа нэг хором, арав хорин хором тэр ч байтугай их цаг єнгєрєхєд малгай огт дуугарахгvй байгаагаар тєсєєлж vзлээ. Тэгвэл профессор МакГонагалл малгайг нь нь аваад алдаа гарсан нь илэрхий тул буцаад Лондон явбал дээр дээ гэж хэлэх байлгvй. Yнэндээ ганцхан Харри ч догдолсон хэрэг бишээ. Yргэлж бахаа алдаж байдаг Невилл Долгопупсын дуудахад тэрбээр сандалд хvрэхээсээ ємнє таварцаглаж унасан юм. Бvрх малгай <<Гриффиндор>> гэж хашгирахаасаа ємнє нилээд бодлогоширсон бєгєєд Невилл очих газраа сонсмогцоо сандлаасаа vсрэн босож малгайгаа ч тайлахаа мартан ширээ рvv гvйсан билээ. Невилл буцан гvйж ирээд Мораг Макдугалд малгайгаа єгчээ. Малфойг дуудахад тэрбээр их л албархуу байдалтай эгнээнээс гарсан бєгєєд хvсэл мєрєєдєл нь агшин зуур биелэгджээ. Малгай тvvний толгойд дєнгєж хvрмэгцээ л: - Слизерин! гэж хашгирсан юм. Малфой тvрvvнд нь энэ тэнхимд хуваарилагдсан Крэбб Гойл нартайгаа нилсэндээ их л сэтгэл хангалуун харагдана. Сонголтод орох хvvхдvvд улам цєєрсєєр. Мун, Нотт, Паркинсон, ихэр эгч дvv Патил дараа нь Салли-Энн Перкс тэгээд... - Поттер Харри! Харрийг урагш нэг алхтал танхим даяар дуу чимээ болж гайхсан царай vзэгдэв. - Поттер гэж хэлсэн vv? - Нєгєє Харри Поттер мєн vv? Малгай нvдийг нь таглахаас ємнє Харрийн харсан зvйл гэвэл тvvнийг сайн харахаар урагш зvтгэсэн хvмvvс дvvрсэн том танхим байлаа. Тэгээд л нvдийг нь хар юм халхалчих нь тэр. - Хм-м-м. Амаргvй асуулт байна. Тун ч амаргvй юм. Их зоригтой гэдэг нь харагдаж байна. Ухаан ч муугvй. Авъяас ч хангаллтай. Бурхан єршєєг, бас єєрийгєє тодруулах сайхан хvсэлтэй байдаг нь сонирхолтой... Би чамайг хаана хуваарилдаг юм билээ? гэх аядуу дуу чихэнд нь сонсогдоно. Харри хоёр гараараа сандлаасаа сайн зуурчээ. <<Слизеринд л биш байгаасай. Слизеринд л биш байгаасай>> гэж бодлоо. - Тэгэхлээр Слизеринд очмооргvй байгаа юм шив дээ? Чи итгэлтэй байна уу? Чамд агуу их боломж чадал байгааг би харж байна. Харин Слизерин бол агуу болоход чинь туслах нь гарцаагvй... Гэтэл чи хvсэхгvй байгаа юм биз дээ? За яахав, чи vvндээ vнэхээр итгэлтэй байгаа юм бол... Тэгвэл... Гриффиндор!
73
Бvрх малгай энэ vгийг урьдынхаасаа ч илvv чанга хашгирах шиг Харрид сонсогджээ. Тэрбээр малгайг тайлаад хєлєє чирэн байгаагаа мэдрэн ширээ рvvгээ алгуурхан явлаа. Ямар ч байсан сонголтонд орсон юутай ч атугай Слизеринд очоогvйдээ сэтгэл нь ихэд амарсан тэрбээр тvvнд алга нижигнvvлэн ташсаар байгааг ч анзаарсангvй. Шаргал ахлагч Перси сандлаасаа vсрэн босч Харрийн гарыг шvvрч аван атгаад сэгсэрч байхад ихэр Фред, Жорж хоёр байдаг чадлаараа: - Поттер бидэнтэй! Поттер бидэнтэй! гэж хашгирч байлаа. Харри хvvхдvvдтэй гар барьснаа ёслолын ажиллагааны ємнє харсан нимгэн ємдтэй хий vзэгдлийн урдаас харсан сул суудал дээр лагхийн суув. Хий vзэгдэл тvvний гарыг зєєлєн алгадахад тvvнд гэнэтхэн аймаар таагvй санагдлаа. Гараа яг мєстэй хувинд дvрчихсэн мэт санагджээ. Тэгээд одоо л багш нарын гол ширээг харах боломжтой болов. Хамгийн буланд Хагрид суух агаад Харрийг хармагцаа эрхий хуруугаа гозойлгоход Харри инээмсэглэнэ. Ширээний голд буй хааных гэмээр том алтан сандалд Альбус Дамблдор залрах ажээ. Харри vvнийг шууд танилаа. Харрийн галт тэргэнд ирсэн шоколадан <<мэлхий>> чихрээс гарсан цаасан дээрх зурагтайгаа яг адилхан юм. Дамблдорын мєнгєн vс хий vзэгдлийнхээс ч танхимд байгаа бусад зvйлээс илvv тод туяарна. Бас <<Цоорсон тогоо>>-нд танилцсан сэтгэлийн хєдєлгєєнтэй, залуу профессор Квиреллыг Харри олж харлаа. Квирелл одоо том ягаан алчуураар толгойгоо ороосон нь урьдынхаасаа ч хачин харагдана. Гуравхан хvvхэд vлдсэн учраас ёслолын ажиллагаа єндєрлєх дєхєж байв. Лайзу Турпинийг Когтевранд хуваарилаад одоо Роны ээлж ирлээ. Айснаасаа болоод царай нь ногоорохыг Харри харжээ. Харри ширээн доогуур хуруугаараа загалмайлах vед бvрх малгай: - Гриффиндор! гэж чанга хэллээ. Харри бусдын хамт алгаа чанга ташиж байх зуур Рон тvvнтэй зэрэгцэн суув. - Сайн байна Рон, ёстой сайхан гэж Перси Уизли тvvнийг магтаж энэ зуур жагсаалтын хамгийн сvvлд байсан Блейз Цабини Слизерины ширээ рvv явлаа. Профессор МакГонагалл жагсаалтаа хуйлаад шидэт бvрхийг танхимаас гаргав. Тvvний ємнє байгаа алтан таваг хоосон байхыг Харри харлаа. Тэгээд их л єлсєж байгаагаа мэджээ. Галт тэргэнд хэдхэн цагийн ємнє биш харин хэдэн зууны ємнє л юм идэж байсан шиг санагдана. Альбус Дамблдор суудлаасаа босож гараа алдлахад нvvрэнд нь баярын мишээл тодроно. Ємнє нь байгаа сурагчдаас єєр юу ч тvvнийг vvнээс илvv баярлуулахгvй нь мэдээж гэсэн байдалтай аж. Тэгээд: - Тавтай морилоорой! Хогвартсад тавтай морилогтун! Цайллага эхлэхээс ємнє би хэдэн vг хэлэх гэсэн юм. Энэ vг бол: Дvйнгэ, Хєєс, Yлдэгдэл, Мэх. Та бvхэнд баярлалаа! гэлээ. Дамблдор суудалдаа суулаа. Танхимд хєгжин хашгирах алга таших чимээ хадна. Харри инээх vгvйгээ ч мэдэхгvй сууж байв. - Тэр... тэр жаахан юмтай байх аа? гэж зvvн талд суух Персигээс итгэл муутай асуулаа. - Юмтай гэнээ? хэмээн Перси хайнгадуухан асууснаа гэнэтхэн ухаарч:
74
-
Тэр чинь суут хvн! Дэлхийн хамгийн сайн шидтэн! Гэхдээ чи ерєнхийдєє зєв хэллээ. Тэр жаахан юмтай л даа. Харри шарсан тємсєє яах гэж байна? гэлээ. Харри ширээ рvv хараад гайхсандаа хєшчихлєє. Ширээн дээр байсан тавгууд идэх юмаар дvvрчээ. Нэг ширээн дээр ийм олон сайхан хоол байхыг Харри хэзээ ч харсангvй. Давтмал мах, шарсан дэгдээхэй, гахай хонины мах, зайдас, шарсан тємс, жигнэмэг, царцаамал, вандуй, лууван, шєл амтлагч бас яагаад тавьсныг нь мэдэхгvй гаатай мєсєн чихэр хvртэл байлаа. Дурслийнхан Харрийг єлсгєж байгаагvй ч хvссэнээр нь єгч байгаагvйг хэлэх хэрэгтэй. Харин Дадли болохоор єєрєє идмээргvй байсан ч Харрийн дуртай зvйлийг хаман иддэг байсан юм. Гэхдээ одоо Харри Дурслийн байшинд байгаа биш болохоор гаатай мєсєн чихрээс бусад бvх юмнаас нь жаахан жаахныг тавьж аваад идэж эхэллээ. Хоол тун сайхан ажээ. Харрийн юм идэж айхыг харсан нимгэн ємдтэй хий vзэгдэл: - Муугvй харагдаж байна шvv гэж гунигтайхан хэлэхэд: - Та идэх vv? гэж Харри асуув. Харин хий vзэгдэл толгой сэгсэрчээ. - Би бараг дєрвєн зуун жил юм идсэнгvй. Юм идэх шаардлагагvй ч хоол идмээр л байдаг юм. Ингэхэд би єєрийгєє танлцуулаагvй юм байна. Ноён Николас де Мимси-Дельфингтон таны мэдэлд. Гриффиндор шилтгээнд амьдрагч хий vзэгдэл. - Би чамайг мэднээ. Ах нар маань чиний тухай ярьсан юм. Чи бол бараг толгойгvй Ник! гэж Рон гэнэтхэн хэллээ. - Та нар намайг ноён Николас де Мимси гэвэл дээр дээ гэж хий vзэгдлийг ширvvхэн тєрхєєр хэлж эхэлтэл Симус Финниган яриаг нь таслав. Тэр бол цуваанд Харрийн ємнє зогсож асан цайвар vстэй хvvхэд билээ. - Бараг толгойгvй гэнээ? Бараг толгойгvй байж яаж болох юм бэ? Ноён Николас хvссэн зvйлийг нь яриагvй болохоор жаахан таагvй байлаа. - Ингээд гэж хэлээд тэрбээр зvvн чихнээсээ татлаа. Тvvний толгой хvзvvнээсээ салаад яг л пvрштэй юм шиг мєрєн дээр нь унав. Чихээ дарахад хєдєлдєг ажээ. Хэн нэгэн хvн тvvнийг толгойгvй болгох гэсэн ч гvйцээж чадаагvй нь тодорхой. Бараг толгойгvй Никийн мєрєн дээр хэвтэх толгой нэгдvгээр дамжааныхны нvvр царайг ажиглангаа сэтгэл ханамжтай инээмсэглэнэ. Тэгээд баруун чихнээсээ таттал часхийн дуугараад хуучин байрандаа орлоо. Хий vзэгдэл ханиалгаж байна. - За, Гриффиндор факультетын шинэ сурагчдын тєлєє! Энэ жил сургуулийн аварга болоход та нарыг бидэнд туслана гэж найдаж болно биз дээ? Гриффиндор шагнал авалгvй ингэж удаж vзээгvй л юмсан. Ялалтыг зургаан жил дараалан Слизеринийхэн авлаа шvv дээ. Слизерин шилтгээний хий vзэгдэл Цуст Бароныг тэсвэрлэх аргагvй боллоо. Харри Слизерины ширээний зvг харахад цусанд будагдсан аймаар тєрхтэй хий vзэгдэл vзэгдлээ. Барон Малфойтой хамт суух агаад харин Малфой тvvнтэй цуг байгаадаа нэг их баярлаагvйд нь Харри баясаж байв. - Тэр яагаад цус болчихсон юм бэ? гэж vvнийг ихэд сонирхсон Симус асуулаа. - Би хэзээ ч асууж байсангvй гэж бараг толгойгvй Ник эелдэгээр хариулав. Бvгд цадаад єєрєєр хэлбэл чадахынхаа хирээр идэж аваад байтал тавагнууд гэнэт хоосорч цэв цэвэрхэн болж лааны гэрэлд гялалзах нь тэнд ямар ч хоол хийгээгvй мэт ажээ. Гэтэл ердєє л хэдхэн агшны дараа тавган дээр ахиад л амттан дvvрлээ. Тєрєл бvрийн зайрмаг, алимны бялуу, жимсний чанамал,
75
шоколадтай боов, чанамалтай боов, мушгиа боов, зэдгэнэ, царцаамал, цагаан будааны чунз гээд л... Харрийг янз бvрийн амттанаар тавгаа дvvргэх зуур ширээний ард гэр бvлийн тухай яриа єрнєлєє. - Би бол аль аль талтай. Аав маань Магл харин ээж шидтэн. Ээж гэрлэтлээ тvнд юу ч хэлээгvй гэдэг юм. Аав маань vнэнийг мэдээд нэг их баярлаагvй гэж би ойлгосон хэмээн Симус хэллээ. Бvгд инээлдэв. - Харин Невилл чи? гэж Рон асуулаа. - Би... би шидтэн эмээ дээрээ єссєн юм. Гэхдээ манай гэр бvлийнхэн цємєєрєє намайг жинхэнэ Магл гэдэгт итгэлтэй байсан билээ. Миний хамаатан Элжи ах намайг гэнэтхэн ямар нэг гайхамшигтай зvйл хийнэ гэж бодоод оролддог л байлаа. Намайг шидтэн болоосой гэж их хvсдэг байсан даа. Нэг удаа намайг эрэг дээр зогсож байтал чимээгvйхэн гэнэт ирээд ус рvv тvлхчихсэн чинь би эгээ л живчихээгvй. Ер нь би найман нас хvртлээ жирийн хvvхэд байсан л даа. Намайг найм хvрэхэд Элжи ах цай уухаар манайд ирээд намайг барьж аваад цонхоор гаргасан юм. Тэр миний толгойг уруу харуулан хєлєєс маань бариад байтал Энид эмээ тvvнд бялуу єгчээ. Ах бялуу авахаар сарвайхдаа намайг алдчихгvй юу. Би хоёр давхраас ниссэн авч бяцарчихаагvй юм. Яг л бємбєг шиг ойж буугаад зам даган єнхєрчээ. Тэд бvгд л баярлаж эгч бvр єхєєрдсєндєє болоод уйлсан гээч. Харин намайг Хогвартсаас захиал авах vед та нар тэднийг харсан ч болоосой. Тэд намайг захидал авахгvй шидтэн биш гэж айцгаасан юм. Хамаатан Элжи ах маань баярласандаа болоод надад бах бэлэглэсэн юм даа. Рон, Невилл хоёр тvvний баруун талд сууж байсан бєгєєд Невиллийн яриаг сонсох зуураа тэрбээр бас зvvн талдаа суух Перси Гермиона хоёрын яриаг ч чагнав. Гермиона хичээлийн тухай ярьж байгаа нь мэдээж гэж тааж болохоор байлаа. - Бид шууд л хичээлээ vзэж эхлэх байх гэж бодож байна. Бидэнд сурах зvйл их ч би хувьдаа хувиргахыг илvv сонирхдог. Ямар нэг зvйлийг єєр юм болгон хувиргана гэдэг маш хэцvv шvv дээ. - Битгий их юманд санаарх. Та нар жижиг зvйлээс эхлэнэ шvv дээ. Шvдэнзийг зуу болгох ч юм уу, тиймэрхvv... Харри дулаацаж нозоороод нvдээ анилдан байгааг мэдэрлээ. Унтчихгvйн тулд нvдээ бvлтийлгэн ийш тийшээ хартал багш нарын ширээ таарлаа. Хагрид том цомоор ямар нэг юм ууж, профессор МакГонагалл профессор Дамблдортой ярьж, нєгєє хачин ороолтоо тайлаагvй профессор Квиррелл гялтганасан хар vстэй унжуу хамартай, євчтэй юм шиг шарангуй арьстай Харрийн танихгvй багштай хєєрєлдєж суух ажээ. Бvх зvйл гэнэтхэн болов. Унжуу хамарт гэнэтхэн Харрийн нvд рvv ширттэл тvvний толгой тэсэхvйеэ бэрх євджээ. Тvvний цахилгаантай адилхан сорви нь агшин зуур цайртлаа улайсах шиг санагдав. - Ёо! гэж хэлээд Харри духаа алгадлаа. - Юу болсон бэ? гэж Перси сонирхов. - Юу-у ч болоогvй хэмээн Харри хvчлэн хэллээ. Євчин эхэлсэн шигээ тvргэн намжлаа. Гэхдээ унжуу хамарттай харц тулгарах vед тєрсєн сэтгэгдэл энэ багшид таалагдсангvй дээ гэх бодол тvvний толгойноос гарахгvй байв.
76
-
Тэр профессор Квиррелтэй ярилцаж байгаа хvн хэн бэ? гэж Персигээс асуув. - Чи Квиреллийг мэддэг юм уу? Яагаад сэтгэл нь vймэрсэн юм бол гэж би гайхагvй байна. Профессор Снеггтэй хамт суухад vймрэхгvй байхын аргагvй. Тэрбээр шидэт хор найруулах хичээл заадаг боловч энэ нь тvvнд таалагддаггvй. Харин профессор Квиреллын оронд очих юмсан гэж боддог хэмээн хэлцдэг юм. Энэ Снегг бол Хар урлагийн том мэргэжилтэн. Харри хэсэг хугацаанд Снеггийг ажигласан боловч тэр тvvнийг дахин харсангvй. Бvгд амтанд цадмагц амттангууд тавагнаас алга болж профессор Дамблдор ахиад л суудлаасаа бослоо. Бvгд чимээгvй болцгоов. - Хм-м-м! гэж Дамблдор чанга ханиалгаснаа: - Одоо бvгд цадацгаасан бол би ахиад хэдэн vг хэлмээр байна. Хичээл эхлэхээс ємнє та нар юухан хээхэн ойлгох ёстой. Сургуулийн талбайд байгаа ой руу бvх сурагчид орох хориотой гэдгийг нэгдvгээр дамжааныхан тогтоож авах хэрэгтэй. Ахлах дамжааны зарим хvvхдvvд ч єєрсдийгєє бодоод vvнийг санаж байвал зvгээр... гэв. Дамблдорын гялалзсан нvд агшин зуур Уизлийн ихэр хоёрын шаргал толгой дээр тогтлоо. - Манай сургуулийн харуул ноён Филчийн хvсэлтээр та нарыг завсарлагааны vеэр vймvvлж болохгvй гэдгийг сануулъя. Одоо квиддичийн бэлтгэлийн тухай. Бэлтгэл долоо хоногийн дараа эхлэнэ. Єєрийнхєє тэнхимийн шигшээд тоглох хvсэлтэй хvvхдvvд хатагтай Нугарагчтай уулзах ёстой шvv. Эцэст нь энэ хичээлийн жилд гуравдугаар давхрын хонгилын баруун хэсэг зовж vхэхийг хvсээгvй бvх хvнд хаалттай гэдгийг та нарт мэдэгдэх ёстой. Харрийг инээд алдахад тvvн шиг баярласан хvvхэд цєєхєн байлаа. - Тэр тоглож байгаа биз дээ? гэж Харри Перси рvv эргэн асуув. - Магадгvй л юм. Уул нь тийшээ яагаад явж болохгvй гэдгийг дандаа л тайлбарладаг юм сан. Жишээ нь ойд аюултай амьтад байдгийг цєм мэддэг болохоор энэ тухай ойлгомжтой. Харин энэ бvгдийг тайлбарлах ёстой байтал тэгсэнгvй шvv дээ. Yгvй дээ л гэхэд ахлагч бидэнд хэлчихмээр юм гэж Перси Дамблдорыг муухай харангаа хэлэв. - Одоо унтахаар явахаасаа ємнє сургуулийнхаа сvлд дууг дуулцгаая! гэж Дамблдор уриаллаа. Дамблдор vзvvр дээр нь суусан ялааг vргээх гэсэн юм шиг саваагаа сэгсрэхэд алтан тууз цуварч эхлээд ширээн дээгvvр хєєрснєє агаарт дvvжилсэн vгсийн дээгvvр асгарлаа. - Хvн бvр хvссэнээрээ дуулна. За эхлээд! гэж Дамблдор мэдэгдлээ. Танхим даяар: Хогвартс, Хогвартс бидний хайртай Хогвартс Хосгvй эрдмээ бидэнд сургаж хайрлаач Нас хамаагvй чанар л чухал болохоор Настай залуу халзан халзангvйг сургаж єгєєч Одоо толгойд хоосон салхи л зугаалж байна Огт юмгvй vхсэн ялаа л дvvрэн байна Эрдэм мэдлэг багтахаар зай зєндєє байна
77
Эрхэм сургаалаа бидэнд айлдаж хайрлаач Оргvй мартвал бидэнд сануулж туслаач Огт мэдэхгvй бол тайлбарлаад єгєєч Чадах л юмаа хийгээрэй Хогвартс минь Чамайг бид хэзээ ч гутаахгvйг хичээх болно хэмээн цуурайтууллаа. Чанга, аяар, хєгжилтэй, гунигтай, удаан, хурдан гээд хvн бvр л хvссэнээрээ дууллаа. Тэгэхлээр бvгд л дуугаа янз бvрийн хугацаанд дуусгасан нь мэдээж. Бvгд чимээгvй болсон байхад Уизлийн ихрvvд сургуулийнхаа сvлд дууллыг гашуудлын марш лугаа удаан, ёслол тєгєлдєр дуулсаар байлаа. Дамблдор саваагаараа дохин удирдаж хvvхдvvдийг дуулж дуусахад чухам єєрєє л бусдаас чанга алга ташлаа. - Ай, сайхан дуу шvv! гэж уулга алдаад нvдээ арчин (Дамблдор уярсандаа болоод нулимс унагажээ): - Дууны ид шид бидний урам зоригийг сэргээнэ. Одоо унтах боллоо. Гvйгээд марш! гэлээ. Персигээр удирдуулсан нэгдvгээр дамжааныхан ярилцан суусаар буй ахлах дамжааныхан дэргэдvvр явж Гол танхимаас гараад гантиг шатаар єгсєв. Харрийн хєл ахиад л тугалга цутгасан мэт хvндэрнэ. Харин энэ удаа догдолсноос бус ядарсан цадсанаас болжээ. Тэр ч байтугай хонгилд дvvжилсэн зураг дээр байгаа хvмvvс хоорондоо шивнэн ярилцаж тэднийг хуруугаараа зааж байгааг ч гайхах сєхєєгvй нойрмоглож явлаа. Перси тэднийг хоёр ч нууц хаалгаар дагуулж гарахад болох л юм болж байгаа мэт санагдана. Нэг хаалга нь хєдєлгєєнт хананы цаана нэг нь таазнаас дvvжилсэн урт хивсэнцэрийн ард байх ажээ. Тэд эвшээлгэн хєлєє арайхийн чирсээр янз бvрийн шатаар єгєн явахдаа очих газартаа хэзээ хvрэхийг єєрєєсєє асуухаа ч больжээ.Тэгтэл Перси гэнэтхэн зогслоо. Тэдний ємнє агаарт таягнууд хєвєх бєгєєд Персийг урагш нэг алхтал таягнууд тулаанд бэлтгэх маягтай эргэлдсэнээ тvvнийг дайрч эхлэлээ. Дайрахдаа цохихгvй харин хэдэн хуруу ойртоод одоо холд гэж хэлэх мэт дохих ажээ. - Энэ бол Пивз. Бидний дагуул гэж Перси тэдэн рvv эргэж шивнээд дуугаа чангаруулан: - Пивз чи харагдаач! гэлээ. Хариу болгон уртаар таагvй чимээ гаргав. Тэрхvv чимээг агаарын бємбєлєгєєс хий гарахтай адил гэж хэлж болно. - Чи намайг Цуст Барон руу очоод энд юу болоод байгааг хэл гэж хvсээ юу? Тэгтэл тас хийх чимээ гарснаа таагvй байрын хар нvдтэй том амтай жижигхэн хvн гарч ирээд тааз шал хоёрын хооронд хєлєє ачаад єєрт нь огт хэрэггvй таягийг тулсан мэт дvр vзvvлэн зогслоо. - Оо-ёо-ёо! Нэгдvгээр дамжааны балчирууд! Одоо хэдvvлээ хєгжилдєнєє гэж тавлангуй инээмсэглэн хэлэв. Агаарт дvvжлэгдсэн хvн гэнэтхэн тэдэн рvv шуугихад тэд нэгэн зэрэг толгойгоо бєхийлгєлєє. - Пивз минь эндээс явж vз. Тэгэхгvй бол Барон энэ тухай мэдэх болно шvv! Би тоглоогvй байна! гэж Перси эрс байдлаар хэллээ.
78
Пивз хэлээ гаргаснаа таягаа Невиллийн толгой дээр унагаачихаад алга болов. Тэрбээр уурласандаа хонгилд тавьсан баатрын дуулгыг юугаар ч юм тачигнуулан холдохыг тэд сонсож байлаа. - Та нар vvнээс болгоомжлох хэрэгтэй. Тvvнийг хазаарладаг ганц хvн нь Цуст Барон. Харин Пивз бол ахлагч биднийг ч тоодоггvй юм гэж Перси анхааруулан хэллээ. Тэд хvрч ирлээ. Тэд хонгилын vзvрт байх ягаан торгон хувцастай бvдvvн эмэгтэйн хєргийн ємнє зогсож байв. - Нууц vг? гэж эмэгтэй ширvvн асуулаа. - Луучын мєхєл гэж Персийг хэлэхэд хєрєг хажуу тийш болж хананд байгаа дугуй нvхийг нээлээ. Тэд нvхээр єєрсдєє бие даан гарсан боловч эв хавгvй Невиллийг тvлхэх хэрэг гарсан аж. Тэгээд Гриффиндор факультетынханд зориулсан амралтын єрєєнд орлоо. Тохитой дугуй єрєєнд зєєлєн тавилга тавьжээ. Перси охидуудад унтлагын єрєєнд орох хаалга зааж єгєєд хєвгvvд єєр хаалгаар орлоо. Тэд дугуйрсан шатаар єгсєв. Тэд цамхагуудын аль нэгэнд л байгаа бололтой. Явсаар унтлагын єрєєнд ирлээ. Энд хар хvрэн хилэн хєшгєєр халхалсан лавир бvхий дєрвєн хєлтэй таван ор байлаа. Ор дэвсгэрийг засчихжээ. Тэд юм ярихтай мантай ядарсан болохоор хувцасаа чимээгvйхэн тайлаад орондоо орцгоолоо. - Сайн идлээ шvv, тиймээ? Скаберрс эндээс холд! Харри энэ миний орны даавууг хэмлээд байна гэж Рон тvvнийг тусгаарласан хvнд хєшигний цаанаас vглэх нь сонсогдов. Харри Роноос ямар амттан илvv таалагдсаныг асуух гэсэн авч амжсангvй дэрэнд толгойгоо хvргээд л унтчихжээ. Харри хачин зvvд зvvдэлсэн нь хэтэрхий их идсэнээс болсон байлгvй дээ. Тэрбээр зvvдэндээ профессор Квиреллийн толгойн ороолтыг ороочихсон явах юм. Харин ороолт нь тvvнийг Слизерин факультетэд ор чи тэнд л байх тавилантай гэж ятгах ажээ. Харри харин яагаад ч Слизеринд орохгvй гэж ороолтын хэлснийг эсэргvvцнэ. Ороолт нь улам улам хvндэрсээр байсан тул Харри тvvнийг тайлах гэж оролдовч толгойг нь улам чанга ороон євтгєж харин Малфой дэргэд нь зогсоод Харрийн дэмий оролдохыг хараад инээж байлаа. Тэгтэл Малфой унжуу хамартай Снегг багш болон хувирч хvйтнээр чанга инээх агаад дараа нь хурц ногоон гэрэл асахад хєлсєндєє норж чичирсэн Харри сэрсэн бvлгээ. Харри нєгєє талаараа эргэж хэвтээд дахин унтлаа. Тэрбээр маргааш єглєє нь сэрээд урд шєнє чухам юу зvvдэлснээ огт санахгvй байлаа. ********************************************************************* Бvлэг 8 ШИДЭТ УУСМАЛЫН МЭРГЭЖИЛТЭН -
Хєєе тvvнийг хараач! Хаана байнаа? Тэр єндєр шар залуугийн дэргэд.
79
-
Нvдний шилтэй юу? Чи царайг нь харав уу? Чи сорвийг нь харав уу? Энэхvv шивнэлдэх яриаг Харри маргааш єглєє нь унтлагынхаа єрєєнєєс гарахдаа сонсчээ. Харрийн хичээллэж буй єрєєний хаалганы цаана тvvнийг харах гэсэн сурагчид овоорч тvvнийг хонгилд гарахад нэг л янзын хvмvvс дэргэдvvр нь зориудаар єнгєрєх зуураа нvvр царайг нь ажиглах ажээ. Харин Харри хvмvvсийг бvv ингээсэй гэж бодож байлаа. Тэр дараагийн танхимд яаж очихыг бодох хэрэгтэй байтал тэд саад болоод байв. Хогвартсад зуун дєчин хоёр шат бий. Зарим нь єргєн тавиу зарим нь нарийн давчуу. Зарим шат нь пvрэв гаригт нэг тийш баасан гаригт єєр тийш хvргэж єгнє. Бас Харрийг єгсєх буюу уруудах vед хэд хэдэн гишгvvр нь гэнэтхэн алга болчихдог шат ч бий. Тийм шатаар явахдаа харайх хэрэг гардагийг мартаж болохгvй. Хаалганууд ч бас амаргvй. Зарим нь эелдэг зєєлнєєр гуйлгаж байж нээгдэнэ, зарим нь тодорхой газар хvрэхэд нээгдэнэ, зарим нь бvр хуурамч бєгєєд оронд хана байх ажээ. Ер нь шат, хаалга, анги, хонгил унтлагын єрєєний байрлалыг тогтооход хэцvv тийм болохоор Ховгвартсын бvх зvйл єнєєдєр тэнд маргааш энд гэх мэтээр vргэлж солигдож айдаг юм шиг санагдана. Хєрєг дээр байгаа хvмvvс бие бие рvvгээ зочлох буюу хонгилд буй баатруудын хуяг дуулга ч гvйж чадна гэдэгт Харри итгэлтэй байв. Хий vзэгдлvvд ч бишгvй тєвєг учруулна. Тvvний онгойлгох гэж буй хаалганаас гэнэтхэн хий vзэгдэл нэвтрэн гарч ирэхэд Харри ухаан алдах дєхдєг байв. Гриффиндор шилтгээний хий vзэгдэл тэдний холбоотон Бараг толгойгvй Ник л тєвєг уддаггvйн дээр тэр нэгдvгээр дамжааныханд хаана явах яаж нэвтрэхийг зааж єгєхдєє баяртай байдаг юм. Гэтэл Пивз бол хаалттай хоёр хаалга хаашаа ч хамаагvй авч явдаг шатнаас ч аюултай. Ялангуяа хичээлд хоцрон ирэх vедээ тааралдвал бvр хэцvv. Пивз хvvхдvvдийн толгойн дээрээс цаасны сав унагаж, хєл доорх хивсийг татаж тэднийг шохойгоор чулуудах буюу єєрийнхєє харагдахгvйг далимдуулан сэмхэн гэтэж ирээд хамраас нь чимхэж: <<Баригдлаа!>> гэж хашгирдаг байлаа. Пивзээс єєр хэн ч юу ч хийм муу байж боломгvй мэт санагдах авч бас тийм биш ажээ. Сургуулийн харуул Аргус Филч тvvнээс ч долоон дор. Анхны єглєє л Харри Рон хоёр тvvний анхаарлыг татжээ. Харамсалтай нь тааруухан утгаараа тэр л дээ. Филч тvvнийг нэг хаалга онгойлгох санаатай ноцолдож байхад нь таарч л дээ. Азгvйтэхэд чухам энэ хаалганы цаана нєгєє Альбус Дамблдорын цайллаган дээр яриад байсан хvvхдvvдийн орох хориотой гуравдугаар давхрын хонгил байдаг юмсанжээ. Филч тvvнийг тєєрсєн гэдэгт итгэхээс шууд татгалзаж хориотой газар луу зориуд орох гэж оролдсон хэмээн итгэж тэднийг газар дорх зооринд хорино гэж заналхийлсэн авч чухам vед дэргэдvvр нь єнгєрч явсан профессор Квирелл тэднийг аварчээ. Филч, ноён Норрис гэдэг тосон саарал зvстэй туранхай бас єєр шигээ бvлтгэр нvдтэй мууртай билээ. Муур ганцаараа хонгилыг харгалзана. Хэн нэгэн хvvхэд журам зєрчиж хориотой шугам руу нэг л алхах аваас муур дорхноо алга болж хоёр агшны дараа Филч шуухитнасаар хvрээд ирнэ. Филч сургуулийн бvх нууц орцыг Уизлийн ихрvvдийг эс тооцвол хэнээс ч илvv сайн мэдэх бєгєєд яг л хий vзэгдэл шиг санамсаргvй гараад ирнэ. Хvvхдvvд тvvнийг vзэн ядаж ихэнх нь ноён Норрисыг єшиглєчих юм сан гэж мєрєєддєг байлаа.
80
Гэхдээ хэрэгтэй тасалгаагаа олно гэдэг юу ч био. Учир нь хичээл хийнэ гэдэг аль нэг єрєє эрэхээс хамаагvй хэцvv байлаа. Ид шид гэдэг шидэт саваагаар даллаж хэдэн хачин vг хэлэхээр зогсохгvй гэдгийг Харри тєдхєн ойлгосон юм. Лхагва гариг бvрийн шєнє дундын vед тэд дуран авай руу очин шєнийн тэнгэрийг судалж янз бvрийн оддын нэрийг бичиж гаригууд яаж хєдєлдгийг тогтоож авдаг байлаа. Долоо хоногт гурван удаа тэднийг цамхагын цаана байх хvлэмж рvv аваачна. Тэнд намхан тарган хатагтай Стебль тэдэнд ургамлын тухай шинжлэх ухаан болох ургамал судлал зааж энэхvv хачин ургамал мєєгийг хэрхэн ашиглах тухай ярьж єгдєг байв. Хамгийн ядаргаатай хичээл нь ид шидийн тvvх байлаа. Энэ бол хий vзэгдэл заадаг цорын ганц хичээл юм. Профессор Бинс их єтєлсєн агаад нэг удаа багшийн єрєєнд ханын зуухныхаа урд унтчихаад маргааш єглєє ньь хичээлд биегvй ирж билээ. Бинс нэгэн хэмээр тасралтгvй ярьж хvvхдvvд нэр цаг хугацааг бичиж авахдаа Харгис Эмерикийг Хачин Уриктай андуурах бєлгєє. Профессор Флитвик гэж сурагчиддаа харагдахын тулд ширээний ард ном давхарлаж тавиад дээр нь зогсдог тожгор багш шившлэг заана. Тэрбээр хамгийн анхны хичээл дээр ангитай танилцах зуураа бvртгэлийн дэвтэр авч хvvхдvvдийн овгийг дэс дараалан дуудаж байснаа Харрийн нэрэнд хvрмэгцээ хачин дуугараад тавцан дээрээсээ ойчиж алга болсон билээ. Харин професор МакГонагалл тэс єєр хvн байв. Харри тvvнийг хараад тvvнтэй наалдахгvй байх нь дээр гэж бодсон нь зєв байжээ. Ухаантай хэдий ч чанга тэрбээр нэгдvгээр дамжааныхан хичээлд ирээд суудалдаа сууцгаахад маш ширvvн vг хэлсэн билээ. - Хувиргал бол Хогвартсад та нарын vзэх ид шидийн ухааны хамгийн тvвэгтэй аюултай бvлгийн нэг юм. Миний хичээл дээр сахилгын ямар ч зєрчил гаргасан хvн ангидаа буцаж ирэхээргvй хєєгдєнє. Би та нарт анхаарууллаа шvv гэж хэлсэн юм. Хvvхдvvд ийм vг соноод биеэ барьж байтал дараа нь профессор МакГонагалл дадлагынхаа ажлыг эхлэж ширээг гахай болгон хувиргаснаа буцаагаад ширээ болгочихлоо. Бvгд мэл гайхаж єєрсдєє хийж vзэх юм сан гэх хvсэлдээ шатаж эхлэлээ. Гэхдээ эд зvйлийг амьтан болгон хувиргаж суртал мєдгvй гэдгийг тэр дороо ойлгоцгоожээ. Профессор МакГонагалл хvvхдvvдийн цээжлэх ёстой огт ойлгомжгvй самуурмаар хэд хэдэн єгvvлбэр бичvvлснийхээ дараа хvvхэд бvрд нэг нэг шvдэнз тарааж єгєєд зvv болгон хувиргах ёстой гэлээ. Хичээл дуусах vед ганцхан Гермиона Грэйнжерийн шvдэнз л жаахан єєрчлєгдсєн байв. Профессор МакГонагалл нэг vзvvр нь шовх мєнгєлєг єнгєтэй болсон Гермионагийн шvдэнзийг хvvхдvvдэд харуулаад охиныг харан инээмсэглэлээ. Ингэж инээхийг нь харсан хvvхдvvд ширээг гахай болгон хувиргахыг vзсэнээс ч илvv гайхсан аж. Тэдэнд профессор МакГонагалл огт инээж чаддаггvй юм шиг санагддаг байж л дээ. Профессор Квиреллийн заадаг Хар урлагаас хамгаалах хичээлийг тэсэн ядан хvлээдэг байлаа. Гэхдээ Квиреллийн хичээл нь хичээл гэхээсээ хошин наадмыг илvv санагдуулна. Тvvний єрєєнд сармис нэвт ханхална. Румынд тааралдсан цус сорогчдыг айлгахын тулд сармис vнэртvvлдэг тэднийг тvvнтэй учраа олохоор Хогвартсад ирнэ хэмээн айдаг гэж хvvхдvvд хэлцдэг бєлгєє. Квиреллийн толгой дээрх ороолт ч хичээлийг тєв тvвшин болгодоггvй байлаа. Энэ ороолтыг аймшигтай махчинаас салахад нь туслах vед Африкийн нэгэн хан хvv бэлэглэсэн гэж профессор ярьдаг авч vvнд хэн ч итгэдэггvй юм шиг санагдсан. Яагаад гэвэл нэгдvгээрт махчидыг яаж дийлсэн тухай Симус
81
Финниганыг асуухад профессор Квиреллийн царай нь улайгаад цаг уурын тухай ярьж эхэлсэн юм. Уул нь Симус бvх зvйлийг нарийн мэдэхсэн гэсэн дээ нvд нь гялалзаж байсан юм. Хоёрдугаарт ороолтоос нь хачин vнэр ханхална. Уизлийн ихрvvд энэ бол Африкийн хан хvvгийн бэлэг биш зvгээр л урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж нотолдог байв. Тэдний vгээр бол профессор цус сорогчдоос айж тэднээс бvрэн хамгаалах гэсэндээ хувцсан дотуураа сармисны хумс хийдэг ороолтондоо ч бас сармис нуудаг ажээ. Бас санаандгvй байгаад цус сорогчдод баригдчихгvйн тулд сургуульд ємсдєг хувцастайгаа унтдаг гэцгээнэ. Харри эхний хэдэн єдєр хичээллэхдээ бусдаас дутахгvй юм байна гэдгээ мэдээд санаа нь амарчээ. Маш олон сурагчид Маглын гэр бvлд тєрж єссєн тэр ч байтугай Хогвартсаас захидал авах хvртлээ хэн гэдгээ мэддэггvй байжээ. Тэглээ ч нэгдvгээр дамжааныханд сурах юм бишгvй байв. Шидтэний гэр бvлд тєрж єссєн эцэг эхээсээ гадна шидтэн таван ахтай Рон хvртэл бусдаасаа тєдийлєн ялгарахгvй ажээ. Баасан гариг Харри Рон хоёрын хувьд тун агуу єдєр боллоо. Тэд нэг ч удаа замаасаа хазайхгvй Их танхимд єглєєний цайндаа очиж чаджээ. - Єнєєдєр юу орох вэ? гэж Харри будаандаа чихэр нэмэнгээ асуув. - Уусмал бэлдэх хоёр хичээл Слизеринийхэнтэй хамт хийнэ. Хичээлийг тэдний удирдагч профессор Снегг заах юм билээ. Тvvнийг єєрийн сурагчдынхаа талд байдаг бусад багш нараас хамгаалдаг тэдэндээ хамгийн сайн дvн тавьдаг гэцгээдэг. Yнэн худлыг нь єнєєдєр л харъя гэж Рон хариулав. МакГонагалл Гриффиндор тэнхимийн удирдагч хэдий ч уржигдар тэдэнд маш их гэрийн даалгавар єгсєн юм л даа. Тэднийг цайгаа ууж байтал шуудан ирлээ. Одоо Харри vvнд дасчээ. Гэхдээ сургуульд ирсэн анхныхаа єглєє зуугаас доошгvй ууль цайны vеэр гол танхимд гуугалсаар нисэн орж ирээд ширээн дээгvvр эздээ хайн эргэлдэж євдєг дээр нь захидал унагахад их л айсан билээ. Одоохондоо Букля тvvнд нэг ч захиа авчраагvй л байв. Ууль нь хааяа тvvний мєрєн дээр сууж хошуугаараа чихийг нь оролдохоор бусад уульны хамт танхимд нисэн ирдэг авч зvсэм бялуу идчихээд уульнууд амьдардаг vvрэндээ очиж нойрсохоор нисэн оддог байлаа. Харин энэ єглєє Букля чихрийн сав, тавагтай чанамал хоёрын хооронд суугаад Харрийн тавган дээр битvvмжилсэн дугтуй унагав. Харри анхныхаа захидлыг уншихгvйгээр тайван ундалж чадахгvй байсан учир захиаг шууд л задлав. Захидалд жигд бус vсгээр: Хvндэт Харри минь, баасан гаригт vдээс хойш чамайг хичээлгvй гэдгийг би мэдэж байна. Ийм болохоор хэрэв чи хvсвэл гурван цагийн vед аяга цай уухаар манайд ирээрэй. Сургуульд орсон эхний долоо хоног чинь ямархуу єнгєрснийг мэдмээр байна. Буклягаар хариу явуулаарай. Хагрид гэж бичсэн байлаа. Харри Роноос vзгийг нь гуйж аваад захидлын ар талд: <<Дуртайяа очъё. Дараа уулзая. Баярлалаа>> гэж сараачаад Букляд єглєє. Харрийн аз болоход Хагридтай хамт цай уухаар болжээ. Учир нь сургуульд тохиолдсон явдлуудаас хамгийн таагvй нь шингэний тухай хичээл байсан юм. 82
Хичээлийн жил эхлэхэд хийсэн цайллаган дээр профессор Снегг тvvнийг анх хараад л дургvй байгааг Харри мэдэрсэн билээ. Снеггийн заасан эхний хичээл дуусах vед л тэр андуурснаа мэджээ. Снегг Харрид дургvйгээр барахгvй vзэн ядаж байв. Снеггийн танхим газар доорх харанхуй єрєєнvvдийн нэгэнд байна. Тэнд цамхагт байхаас хамаагvй хvйтэн ханын дагуу тавьсан шилтэй уусмалд хєвж байдаг амьтнуудыг тооцвол бvр ч аймшигтай санагдана. Снегг бас л Флитвикийн нэгэн адил бvртгэл нээснээр хичээлээ эхлэж хvvхдvvдтэй танилцав. Поттер гэсэн нэрэнд хvрээд мєн Флитвикийн адил зогслоо. - Єє, за. Харри Поттер. Манай шинэ алдартан гэж аяархан дуугарлаа. Драко Малфой тvvний анд Крэбб Гойл нар алгаараа нvvрээ даран байж даажигнан хєхрєлдєв. Ангийхантай танилцаж дуусаад Снегг танхимыг анхааралтай ажиглалаа. Нvд нь Хагридынх шиг хар авч аварга биетийн нvднээ гэрэлтдэг энхрийлэл дутах аж. Снеггий нvд яагаад ч юм харанхуй хонгилыг санагдуулахаар хvйтэн хєндий ажээ. Тэрбээр: - Та нар одоо шидэт уусмал бас тvvнтэй адил зvйлсийг бэлтгэдэг чухам оновчтой тодорхой хичээл vзэх болно гэж хэлэв. Снегг бараг шивэгнэж ярих авч хэлэх vг нь профессор МакГонагаллынх шиг сонсогдохуйц тод агаад тэр єєрєє ч ангид болж байгаа явдлуудыг хар аяндаа хянаж чадах аж. Яг л профессор МакГонагаллын хичээл дээр байдаг шигээ хоорондоо шивэгнэлдэхгvй єєр зvйл оролдохгvй сууцгаана. - Энэ шинжлэх ухаан бол саваагаар дэмий даллахтай огт адилгvй. Тийм болохоор л энэ хичээлийг ид шидийн шинжлэх ухааны чухал хэсэг гэж бараг ойлгодоггvй юм. Харин би та нарыг их л учиртай vнэр гарган удаан буцлах тогоотой уусмалын таатай vнэр хvний тараагуур судсанд орох vедээ ухаан мэдрэлийг нь єєрчлєх чадалтай шингэний аядуухан ид шид зэрэгт дуртай байх болов уу гэж итгэж байна... Алдар хvндийг яаж жижигхэн шилэнд хадгалдаг, аймшигт хорыг яаж чанадаг бас миний хичээлд ирдэг дэмий чалчигчидтай л адил байхгvй гэвэл vхлийг хэрхэн хєєж болох тухай ч заана гэж Снегг vргэлжлvvлэн єгvvлэв. Ингэж хэлснийхээ дараа улам ч нам гvм боллоо. Харри Рон хоёр бие биеэ хараад юу ч ойлгосонгvй гэдгээ мэдлээ. Харин Гермиона Грэйнжер єєрсдийгєє чалчаа хvмvvсийн тоонд оруулчихвий гэж байгаа бололтой тэсэж ядан суух аж. Снегг гэнэтхэн: - Поттер би гаймуугийн няцалсан vндсийг шарилжны хандтай холивол юу болох вэ? гэж асуулаа. <<Ямар няцалсан vндсийг ямар хандтай холино гэнээ?>> хэмээн Харри асуух гэснээ болилоо. Тэрбээр Роныг хяламхийн харсан авч цаадах нь асуултын учрыг ойлгоогvй болох нь харагдаж байв. Харин Гермиона Грэйнжер хариултыг сайн мэдэж байгаа бололтой гараа сарвалзуулж харагдана. - Би мэдэхгvй юмаа ноёнтоон гэж Харри хэллээ. Снеггийн царайд vзэн ядах єнгє тодроно. - За тийм байдаг байж... Алдартай гэдэг маань ч талаар болох шив. За, Поттер минь дахиад нэг vзье дээ. Хэрэв надад гиваан аваад ир гэвэл та хаагуур эрэх вэ? гэж Снегг асуухдаа Гермионагийн єргєсєн гарыг анзаараагvй дvр vзvvлнэ.
83
Харин Гермиона арай л суудлаасаа ховх vсэрчих нь холоvй єндєлзєн гараа єргєсєєр байхад Харри гиваан гэж юу байдгийг огтхон ч тєсєєлєхгvй байв. Тэгээд инээдээ барьж ядахн байгаа Малфой, Крэбб, Гойл нарыг аль болохоор харахгvйг хичээж байлаа. - Би мэдэхгvй юмаа ноёнтон минь гэж Харри хэлэв. - Тэгэхээр Поттер та сургуульдаа ирэхээсээ ємнє сурах бичгээ харъя гэж огт бодоогvй юм шив дээ? Харри тvvний хvйтэн нvднээс хараагаа салгалгvй эгцлэн харахыг хичээнэ. Yнэндээ бол Дурслийнд байхдаа шинэ сурах бичгvvдээ уншсан авч <<Ид шидэт мянган ургамал мєєг>>-ийг бvгдийг цээжилсэн гэж Снегг тооцлоо гэж vv дээ? Снегг дахиад л Гермионагийн догдолсондоо болоод чичрэх гарыг анзаараагvй дvр vзvvлсээр. - За яахав, харин чонын хор, гэлэнгийн тан хоёр ямар ялгаатай вэ? Тайван суух аргагvй болсон Гермиона гараа дээш єргєн єндєлзсєєр. - Би мэдэхгvй байна. Харин Гермиона яг мэдэх байх шиг атал та тvvнийг яагаад асуухгvй байгаа юм бэ? гэж Харри аяархан хэллээ. Хvvхдvvд инээлдэв. Малфой болон тvvний хоёр найзаас єєр хэн хэн шоолон инээж байгаа мэдэх санаатай эргэн харлаа. Багаар бодоход арваад хvvхэд инээлдсэний дотор Симус ч байв. Гэхдээ Симусыг дэмжсэн маягтай нvдээ ирмэхэд Харри тvvнийг шоолсондоо бус харин яагаад ч юм ухаалаг санагдсан хариултыг нь бодоод инээсэн юм байна гэж мэдлээ. Харин Снегг тэгж бодоогvй нь илт. Тэр Гермиона руу агшин зуур эргэн хараад: - Суу! гэж зандраад: Гаймуу, шарилж хоёроор <<амьд vхлийн ундаа>> гэж нэрлэхээр хvчтэй унтуулах шингэн бэлтгэдэг. Харин гиваан бол vхрийн цєснєєс гаргаж авдаг чулуу бєгєєд та нарыг ихэнх хороос авардаг юм. Чонын хор, гэлэнгийн тан гэдэг нь манчин хэмээх нэртэй нэг л ургамал шvv дээ. Ойлгов уу? Хэлсэн бvх зvйлийг бичиж авцгаа! гэлээ. Бvгд vзгээ яаран авч цаасаа шажигнуулж гарлаа. Гэлээ ч Снеггийн намуун ду гарсан шуугианыг дарах ажээ. - Таны увайгvй хариултаас болоод би Гриффиндорын тооцоонд торгуулын оноо бичлээ. Гриффиндорын нэгдvгээр дамжааныхны хувьд Снеггийн хичээл хамгийн онцгvй байх нь тодорхой болж Харрийг суулгасны дараа бас л таагvй явдал гарсан юм. Снегг сурагчдыг хос хосоор нь болгоод хатиг эмчлэх жирийн уусмал бэлтгэх даалгавар єглєє. Тэрбээр урт хар жанчаа шар шур хийлгэн анги тойрон явах зуураа хvvхдvvд хэрхэн хатсан навч жинлэж могойн шvдийг ууранд нvдэж байгаа харж байв. Снегг багш єєрт нь таатай санагдсан Малфойгоос бусад бvх хvvхдийг шvvмжилж єрєєнд ногоон хортой утаа дvvрч чанга шажигнах чимээ гарах vед эвэрт эмгэн хумсыг яаж чанадгийг Малфойгоос сурцгаа хэмээн уриалж байв. Тэгтэл Невилл яагаад ч юм Симусын тогоог унагаж орхисон чинь тогоо нь хэлбэр дvрсгvй шаваас болон хувирч дотор нь чанаж байсан уусмал шалан дээгvvр урсахдаа ойролцоо байсан сурагчдын шаахайг тvлэн цоолжээ. Хэдэн агшны дараа хvvхдvvд сандал дээр гарч зогсоод тогооноос асгарсан уусмалд гар хєл нь тvлэгдэж улаан цэврvv болсон Невилл євдсєндєє болоод ёолж байлаа. - Мангуу амьтан! Та нар тогоогоо гал дээрээс авахаасаа ємнє уусмалд vхэр зарааны єргєс нэмчихэж дээ? гэж Снегг хашгичин асгарсан шингэнийг алгаараа булан руу шавхан цацах ажээ.
84
Невилл хариулахын оронд ярвайн уйлж хамар дээр нь ч улаан цэврvv гарчээ. - Тvvнийг эмнэлэг рvv аваач гэж Снегг багш Симуст хэлснээ зэргэлдээх ширээний ард юм хийж байсан Харри Рон хоёр луу эргэж: - Поттер та уусмалд vхэр зарааны єргєс хийж болохгvй гэдгийг яагаад тvvнд хэлсэнгvй вэ? Хvн муу байвал єєрийгєє сайн болно гэж бодоо юу? Танаас болоод Гриффиндорын тооцоонд ахиад нэг торгуулийн оноо нэмлээ шvv гэв. Энэ vнэхээр шударга бус явдал учраас Харри эсэргvvцэх санаатай ам нээх гэтэл Рон тvvнийг ширээн доогуур єшиглєлєє. - Битгий анзаар. Снегг хэрэв уурлавал ихээхэн хорон хvн гэж би сонссон юм хэмээн Рон шивнэв. Цагийн дараа тэд єрєєнєєс гарч шатаар єгсєн явахад Харрийн толгойд элдэв таагvй бодол эргэлдэж Хогвартсд ирэхдээ баяр хєєртэй байсан нь хийсэн алга болжээ. Сургуульд ирээд ганцхан долоо хонохдоо торгуулийн хоёр оноо авсан нь ердєє л Снеггийн vзэн ядалтаас болсон билээ. Харин яагаад гэдгийг мэдэхсэн гэж хvснэ. - Харцаа дээгvvр байлга. Фред Жорж хоёр ч Снеггийн хичээл дээр азгvйтдэг юм. Чи тэднийг тvvнээс хэдэн торгууль авсан гэж бодож байна? Би чамтай хамт Хагридынх руу очиж болох уу? гэж Рон тvvнийг тайтгаруулна. Гуравт тав дутуу байхад тэд шилтгээнээс гарч сургуулийн талбай дээгvvр Хагридынх руу явлаа. Хагрид Хориотой ойн чєлєєн дахь бяцхан модон байшинд суудаг байв. Yvдэн дээр нь ангийн нум, хос углааш єлгєєтэй байх аж. Харрийг vvд тогшиход цаана нь ууртай маажиж чангаар хуцах чимээ гарахыг тэд сонсов. Агшин зуурын дараа: - Боль, Соёот минь буцаад! гэх Хагридын чанга зандрах дуулдлаа. Yvд яльгvй онгойж цаанаас нь vс болсон танил царай харагдав. - Орцгоо. Соёот буцаад! гэж Хагрид урилаа. Хагрид vvдээ дэлгэж том хар нохойны хvзvvвчнээс зуурч арайхийн тогтоох аж. Ямар vvлдэр гэдгийг Хагрид мэдэхгvй ч ийм нохойгоор бодон гєрєєлдєг гэж тайлбарлав. Байшин ганцхан єрєєтэй юм. Адараас гайхан гуя, дотрыг нь гаргасан гургуул дvvжилж задгай гал дээр зэс данхтай зvйл буцлах агаад буланд навсархай бvтээлгээр бvтээсэн том ор харагдана. - Та нар яг л гэртээ байгаа юм шиг тухлаарай гэж хэлээд Хагрид Соёотыг тавихад Рон руу давхиж очоод чихийг нь долоож байв. Соёот нохой эзэнтэйгээ адил харахад аймаар ч vнэн хэрэгтээ vгvй гэдэг нь илт. - Энэ бол Рон гэж том данханд ханд буцалгахаар ус хийж боорцог таваглаж байгаа Хагридад Харри танилцуулав. Боорцог таваглах vед хатаад чулуу болсныг илтгэх чимээ гарна. - Уизлийн хvvхдvvдийн нэг vv? Танай ихэр хоёрыг харуулдсаар амьдралынхаа хагасыг єнгєрєєлєє. Тэд дандаа л Хориотой ой руу орох гэж зvтгэж би барих хэрэг гардаг юм гэж Хагрид Роны сэвхтэй нvvрийг харангаа хэлэв. Чулуужсан боорцог шvд хугалчихаж мэдмээр авч Харри Рон хоёр их л амтархан идэж буй дvр vзvvлж сургуулийн эхний єдрvvд хэрхэн єнгєрсєн талаар Хагридад ярьж єглєє. Соёот нохой толгойгоо євєр дээр нь тавин хэвтэх агаад асгарсан шvлс нь дvрэмт хувцсыг норгож байв.
85
Хагрид Филчийг хєгшин шулам гэж хэлэхийг дуулаад Харри Рон хоёр их баярлажээ. - Тvvний муур ноён Норрисыг Соёоттой нэг танилцуулаад vзэх юмсан. Намайг сургуульд очих хэрэг гарахад тэр муур мєрийг минь vнэрлэн дагадгийг та нар мэдэхгvй л дээ. Тvvнээс нуугдах аргагvй хуурах ч аргагvй. Yнэрлээд л намайг олчихдог юм. Филч л тvvнийг над руу тавьдаг нь гарцаагvй. Харри Хагридад Снегг багшийн хичээлийн тухай ярьлаа. Хагрид ч бас Роны нэгэн адил тvvнийг санаа зовох хэрэггvй гэж зєвлєв. Учир нь сурагчдын ихэнх нь Снеггэд таалагддаггvй ажээ. - Тэр намайг vзэн ядаад байх шиг санагдах юм. Тэр хамаагvй ээ! Яасан гэж тэр вэ? хэмээн Хагрид эсэргvvцэв. Гэхдээ Хагрид ингэж хэлэхдээ харцаа яльгvй буруулах шиг санагджээ. - Чарли ах чинь яаж байгаа вэ? Надад их таалагддаг байсан юм. Араатан амьтантай харьцахдаа ч гаргуун даа гэж Хагрид Рон руу эргэж яаран сонирхжээ. Хагрид ярианыхаа сэдвийг зориуд єєрчлєєд байна уу даа гэж Харри єєрєєсєє асуухаар байв. Рон луу судалж байгаа Чарли ахынхаа тухай Хагридад ярьж байх зуур Харри ширээн дээрх данхны таглаан дор байсан хэсэг цаасыг авч vзлээ. Энэ бол <<Зєнч>> сонины хайчилбар байв. <<ГРИНГОТТС>> БАНКИНД БОЛСОН ЯВДЛЫН ТУХАЙ “СYYЛИЙН YЕИЙН МЭДЭЭ” гэсэн гарчигтай єгvvлэл байв. Долдугаар сарын гучин нэгэнд <<Гринготтс>> банкинд орсон vл мэдэгдэх дээрэмчний нэвтэрсэн байдлыг мєрдєн шалгах ажил vргэлжилж байна. Хvмvvсийн дунд тарсан яриагаар бол энэ vйлдлийг vл мэдэгдэх хар шидтэнгvvд vйлдсэн гэж vзэж байгаа юм. Єнєєдєр <<Гринготтс>> банкны албингууд банкнаас юу ч хулгайлагдаагvй гэж мэдэгдлээ. Дээрэмчдийн ухсан шvvгээ хоосон байжээ. Хачирхалтай тохиолдлоор шvvгээн дотор байсан зvйлийг тэр єглєє эзэн нь авсан байна. <<Бид шvvгээнд юу байсныг хэлэхгvй. Ийм болохоор та бvхэнд элдэв асуудал тулгараагvй бол бидний ажилд оролцох хэрэггvй>> гэж энэ єглєє <<Гринготтс>> банкны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдлээ. Хэн нэгэн хvн <<Гринготтс>>-ыг дээрэмдэхээр оролдсон гэж Роны ярьсныг Харри нэхэн саналаа. Харин Рон єдрийг нь хэлээгvй юм. Тэгтэл одоо... - Хагрид аа! <<Гринготтс>>-ыг яг миний тєрсєн єдрєєр дээрэмдсэн юм байна шvv дээ! Биднийг тэнд байхад л дээрэмчид орсон байж болзошгvй! гэж Харри уулга алдлаа. Энэ удаа Хагрид тvvнтэй харц тулгарахаас зайлсхийгээд байгаад эргэлзэх юмгvй болов. Аварга биет маань vл ойлгогдох юм бувтнаад ахин чулуужсан боорцогноосоо Харрид єгчээ. Харри эелдэгээр талархал илэрхийлсэн ч боорцгийг авсангvй нєгєє хайчилбарыг дахин уншлаа. <<...Дээрэмчдийн ухсан шvvгээ хоосон байжээ. Хачирхалтай тохиолдлоор шvvгээн дотор байсан зvйлийг тэр єглєє эзэн нь авсан байна.>>
86
Тэр єглєє Хагрид долоон зуун арван гурав дугаар шvvгээнээс хуйлаастай хvрэн цаас авсан шvv дээ. Хулгайчид vvнийг эрсэн юм болов уу? Харри Рон хёор оройн хоолоо идэхээр цамхаг руугаа буцахдаа чулуужсан боорцгоор халаасаа дvvргэсэн байв. Гэрийн эзнийг єгєхєд татгалзаж чадаагvй аж. Хагридтай уулзсан шиг юм бодогдуулахуйц зvйл нэг ч хичээл дээр тааралдаагvй дээ гэж Харри бодлоо. Хэрэв Харрийн зєв бол Хагрид хуйлаастай цаасыг яг цагийг нь олж авав уу, эсвэл vгvй юу? Одоо энэ хуйлаастай цаас хаана байгаа юм бол? Yvнийг хадгалахад <<Гринготтс>>-оос илvv найдвартай газар хэрэг болно шvv дээ. Бас Снегг профессорын тухай тvvнд ярихыг хvсээгvй ямар нэг юм Хагрид мэдээд байгаа юм биш биз гэсэн асуулт єєртєє тавьж явлаа.
********************************************************************* Бvлэг 9 ШЄНЄ ДУНДЫН ХАЛЗ ТУЛААН Хогвартсд ирэх хvртлээ Харри мань Дадлигаас єєр хvнийг ингэтлээ vзэн ядаж болно гэж огт тєсєєлєєгvй явжээ. Гэхдээ Драко Малфойтой уулзах хvртлээ л тэр шvv дээ. Yнэндээ тэд сургуульд орсон эхний долоо хоногтоо бараг тааралдаагvй юм. Хамтран суудаг ганцхан хичээл нь профессор Снеггийн хичээл байлаа. Харри Рон хоёр Хагридынхаас буцаж ирэхдээ Гриффиндорын амралтын єрєєнд єлгєсєн зарлалыг хараад гайхан дуу алдацгаажээ. Мягмар гаригаас эхлэн шvvрээр нисэх бєгєєд Гриффиндор Слизериний нэгдvгээр дамжааныхан хамт нисэж сурах юм байна. - Гайхалтай юм аа. Яг л мєрєєдєж байснаар маань болох нь л дээ. Малфойн ємнє зvгээр ч нэг тэнэг хvн шиг бус шvvрээр яаж нисэхээ мэдэхгvй мангуу амьтан болж харагдах нь дутаад байжээ хэмээн Харри баргар царайлан хэлэв. Энэхvv зарлалыг унших хvртлээ Харри хурдхан шиг нисэж сурах юмсан гэж тэнгэр бурханд залбирч байжээ. Хогвартсын нэг ч хичээл ийм сонирхолтой байгаагvй юм. Харин одоо... - Хэн нь тэнэг болохыг чи хаанаас мэдсэн юм? Малфой єєрийгєє квиддич сайн тоглодог гэж бvхний ємнє сайрхдагийг бид мэдэх хэдий ч энэ бол дэмий яриа гэж мєрийцєхєд бэлэн байна хэмээн Рон хэлэв. Yнэхээр ч Малфой нисэх тухай хэтэрхий их ярьдаг байлаа. Тэрбээр нэгдvгээр дамжааныхныг тэнхимийн шигшээд авахгvй байна хэмээн гомдоллож янз бvрийн шvvрээр хаана хэрхэн нисэж байсан тухай уртын урт яриа дэлгэн бардамнадаг байлаа. Энэ яриа нь ихэвчлэн Малфой нисэж явахдаа Маглуудын нисдэг тэрэгтэй тулгараад хэрхэн самбаа гаргаж бултсан тухай тvvхээр тєгсдєг байв. Гэхдээ энэ сэдвээр ярьдаг цорын ганц хvvхэд Малфой байгаагvй юм. Симус Финниганы яриаг сонсох аваас тэрбээр бvх л хvvхэд насаа шvvрээр нисэж єнгєрєєжээ. Тэр ч байтугай Рон хvртэл Чарлийн хуучин шvvрийг авч
87
яваад дельтаплантай мєргєлдєх шахсан тухайгаа сонсох л хvн байвал ярихад бэлэн байдаг юм. Ер нь шидтэнгvvдийн гэр бvлд єссєн бvх хvvхэд квиддичийн тухай байнга ярьдаг байв. Квиддичээс болоод Рон нэг єрєєнд хамт унтдаг Дин Томастай ширvvхэн маргаад амжжээ. Динийг хєл бємбєгт дуртай болохоор ганцхан бємбєгєєр тоглодог, тоглогчид нь нисэх хориотой тоглоом ямар ч сонирхолгvй хэмээн Рон баталдаг байв. Маргааш нь Рон Дины орон дээр єлгєєстэй байдаг хєл бємбєгийн <<Вест Хэм>> багийнхны зургийн ємнє зогсож байхыг Харри харлаа. Рон зураг дээрх тоглогчдыг хєдєлгєх гэж хуруугаараа чичих ажээ. Тэрбээр Маглуудын гэрэл зураг дээрх хvмvvс нь шидтэнгvvдийн ертєнцийн зураг шиг хєдєлдєг нvд ирмэдэг инээдэг байх ёстой гэж бодсон нь лавтай. Гэхдээ шидтэнгvvдийн гэр бvлд тєрсєн хvvхэд болгон тийм байгаагvй юм. Невилл хэзээ ч шvvртэй байгаагvй эмээ нь нисэх тухай бодохын ч хэрэггvй гэдэг байсныг хvлээн зєвшєєрдєг юм. Харри дотроо тvvний тvмэн зєв гэж боддог байв. Невилл зогсож байхдаа ч элдэв явдалд ороолцолддог юм чинь. Харри шиг Маглуудын гэрт тєрж єссєн Гермиона Грэйнжер ч нисэх цагаа хvлээн Невиллээс дутахгvй догдолж байв. Хэрэв нисэхийг сурах бичгээр сурчихдагсан бол аваад Гермиона аль хэдийн шувуунаас дутахгvй хєєрч байхсан биз. Гэхдээ ингэх боломжгvй л дээ. Гермиона хэдийгээр авъяастай ч гэлээ нэг ч оролдлого хийж чадахгvй юм. Мягмар гаригт єглєєний цай ууж суухдаа Гермиона охин номын сангаас авсан <<Квиддичийн тvvх>> гэдэг номоос уншсан эхлэн нисэгчид хэрэгтэй заавар зєвєлгєєгєєр бусдыгаа залхааж байв. Харин Невилл тvvний ярихыг маш анхааралтай сонсож нэг ч vг алгасахгvйг хичээх зуураа байн байн лавлан шалгаана. Хэдэн цагийн дараа шvvрэн дээр тогтоход энэ онол хэрэг болно гэж бодсон бололтой. Харин шуудан ирж Гермионагийн заах хичээлийг тасалдуулсанд бусад хvvхдvvд ихээхэн баярлацгаажээ. Баасан гаригаас хойш Харрийг нэг ч захиа аваагvй гэдгийг Малфой сайн мэдэж байв. Малфойн ууль vнэндээ ч ууль биш шар шувуу нь тvvний гэрээс янз бvрийн амттантай илгээмж байнга авчрах бєгєєд хvv ч баяртайяа задлан анд нєхдєє дайлдаг байлаа. Тэрбээр бусдаасаа ялгарахыг хvсдэг юм чинь аргагvй шvv дээ. Мягмар гаригт Харри юу ч аваагvй бол Невиллийн бэгбаатар тvvний эмээгийн явуулсан жижигхэн боодолтой юмыг авчирчээ. Невилл их л баяртайгаар тvvнийг задлаад цагаан утаа шиг юм дvvрсэн жижигхэн шилэн бємбєлєгийг хvvхдvvдэд vзvvлэв. - Энэ бол сануулагч! Намайг мартамхай гэж эмээ маань мэддэг болохоороо явуулжээ. Энэ бємбєлєг мартсан зvйлийг сануулдаг юм. Yvнийг чанга атгахад хэрэв улайх юм бол... гэж тайлбарлалаа. Тэгтэл тvvний гар дахь бємбєлєг хурц улаан єнгєтэй болмогц Невиллийн царай туяарч: - За энэ дээ... гэлээ. Чухам юу мартсанаа санах гэж байх зуур Малфой тvvний дэргэдvvр єнгєрєхдєє бємбєлєгийг гараас нь булаагаад авчихлаа. Харри Рон хоёр зэрэг ухасхийн босов. Гэхдээ зодолдох гээгvй юм л даа. Учир нь тэр хоёроос том биетэй Малфойн найзууд холгvй байв. Тэгсэн ч гэлээ тэсвэрлэх аргагvй юм. Гэтэл тэдний хоорондуур професоор МакГонагалл оржээ. Тэрбээр Хогвартсын бусад багш нарыг бодвол яльгvй будлианыг мэдрэхдээ онцгой билээ.
88
-
Юу болоод байнаа? хэмээн ширvvн асуулаа. Малфой миний сануулагчийг булаагаад авчихлаа гэж Невилл тайлбарлав. Малфой муухай царайлснаа сануулагчийг Невиллийн ємнєх ширээн дээр тавиад: - Би зvгээр л харах гэсэн юм хэмээн гэмшсэн маягтай хэлээд хажуу тийш зайллаа. Ингэж л профессор МакГонагаллын уурыг дарах гэсэн бололтой. *** Єдрийн гурав гуч гэхэд Харри Рон болон Гриффиндорын нэгдvгээр дамжааны бусад хvvхдvvд нисэхэд сургах талбай руу яаран алхацгаасаар ирлээ. Нарлаг тунгалаг єдєр бєгєєд сэвшээ салхи сэвэлзэж хvvхдvvдийг толгодоос эгнээгээрээ бууж явахад євс ногоо хєл доор нь дуугарна. Тэд модны орой салхинд ганхах Хориотой ойгоос хол байдаг сургуулийн нутаг дэвсгэр дээрх тэгш талбай руу очлоо. Слизериний нэгдvгээр дамжааныхан тэнд ирчихсэн байв. Газарт хорин шvvр эгнэн хэвтэх ажээ. Жорж, Фред нар сургуулийн шvvрийг шvvмжлэн хэлэлцэхийг Харри нэг удаа сонссон юм. Зарим шvvр нь хэт єндєрт гарвал булгидаг зарим нь зvvн тийшээ хадуурдаг гэнэ. Тэгж байтал нислэгийн багт хатагтай Нугарагч хvрч ирлээ. Тэрбээр богинохон буурал vстэй шонхорынх лугаа шар нvдтэй юм. - Та нар юугаа хvлээсэн юм?! Бvгд шvvрнийхээ харалдаа зогсоцгоо. Алив хурдлаарай хэмээн шавдуулав. Харри урдаа байгаа шvvрийг харлаа. Зарим сvрэл нь тал тал тийшээ арзайсан хуучивтар шvvр аж. - Баруун гараа шvvр лvгээ сунгаад: <<Дээшээ!>> гэж хэл хэмээн хатагтай Нугарагч жагсаалын ємнє зогсоод хэллээ. - Дээшээ! гэж хорин хоолой хашгирав. Харрийн шvvр гарт нь vсрэн орж ирсэн авч ихэнх сурагчдынх тэгсэнгvй. Невиллийн шvvр байрнаасаа огт хєдлєєгvй бол Гермиона Грэйнжерийн шvvр яагаад ч юм газар дээгvvр єнхєрчээ. Шvvр яг л морь шиг айсан хvнийг мэдээд тvvн захирагдахгvй болдог юм биш байгаа гэж Харри боджээ. Невилл <<Дээшээ>> гэж хоолойгоо чичрvvлэн хэлсэн болохоор дээшээ болоогvй хэрэг биз. Дараа нь хатагтай Нугарагч агаарт шvvрнээсээ уначихгvйн тулд яаж унах ёстойг vзvvлээд шvvрээ зєв барьсан эсэхийг шалган явж байв. Хатагтай Нугарагч Малфойг шvvрээ буруу барьсан байна гэхэд Харри, Рон хоёр ихээхэн баярлажээ. - Гэхдээ би анх удаа нисэж байгаа биш шvv дээ! гэж Малфой гоморхон эсэргvvцлээ. Хатагтай Нугарагч тvvнийг энэ жилvvдийн турш буруу нисэж байжээ хэмээн мэдэгдэхэд ингэж маргах нь єєрийгєє нотолж чадахгvй гэдгийг ойлгов бололтой Малфой дуугvйхэн сонсож байлаа. - Одоо намайг шvгэл vлээхэд та нар газраас хvчтэй тvлхэлтээр хєєрєєрэй. Шvvрээ хэвтээ байдлаар чанга бариад метр, метр хагас хиртэй хєєрснийхєє дараа буух хэрэгтэй. Буухын тулд урагш ялимгvй бєхий. За шvглийн дуугаар ниснэ. Гурав, хоёр... гэж хатагтай Нугарагч хэллээ.
89
Гэтэл газар дээр ганцаараа vлдчихвий гэж айж сандарсан Невилл хатагтай Нугарагчийг шvглээ vлээхээс урьд дээш ухасхийв. - Тэр хvv, буцаад! гэж хатагтай Нугарагч хашгирсан ч Невилл яг л лонхноос бvлт vсэрсэн бєглєє шиг дээш тэмvvллээ. Хоёр, дєрєв, зургаан метрийн єндєрт гарсан хойно нь Харри Невиллийн айсан цонхигор царайг олж харлаа. Невилл айсандаа амаа ангайн шvvрнээсээ гулсан унахыг ч харлаа. Пид! Невилл эвгvй чимээ гарган газарт унав. Шvvр нь харин дээш хєєрсєєр Хориотой ойн зvг алгуурхан нисэн алга болжээ. Хатагтай Нугарагч тvvний дээрээс тонгойход царай нь Невиллийнхээс ч илvv цонхийсон байв. - Бугуй нь гэмтжээ хэмээн тvvний хэлэхийг Харри сонслоо. Хатагтай Нугарагч дээш босохдоо тайвширсан царайтай болсон байв. - Хvv минь бос! Босоорой. Одоо зvгээр гэж тэр хэллээ. Тэрбээр бусад сурагч руу хандан: - Би энэ хvvг эмнэлэг рvv аваачина. Та нар юу ч хийлгvй намайг хvлээж байгаарай. Шvvрнvvдээ газарт тавь. Намайг байхгvйд шvvрэндээ хvрэх аваас <<квиддич>> гэж хэлэхээс ч хурдан зуур Хогвартсаас явах болно шvv. Явъя хvv минь гэлээ. Хатагтай Нугарагч уйлсаар байгаа Невиллийг тэврэн цамхаг чиглэн явлаа. Невилл бас доголж байв. Тэднийг нилээд холдон хатагтай Нугарагч аливаа юм сонсохооргvй болох vед Малфой инээд алдаад: - Та нар тvvнийг харав уу? Эв хавгvй яг л шуудайтай элс гэсэн vг! гэлээ. Слизериний бусад хvvхдvvд ч тvvнтэй санал нэг байв. - Малфой дуугаа тат гэж Парвати Патил хэлжээ. - Yгvй ер єє, чи энэ мангар Долгопупсыг ємєєрч байгаа хэрэг vv? гэж Слизериний болхидуу царайтай охин Пэнси Паркинсон гэдэг охин хэлээд: - Чамд ийм бvдvvн уйланхай хvvхэд таалагддаг гэж хэзээ ч бодсонгvй шvv хэмээн нэмж єгvvлэв. - Хараач! Тvvний эмээгийн явуулсан тэнэг юм нь энэ байна гэж Малфой хашгираад урагш ухасхийн газраас нэг юм авлаа. Нарны туяанд сануулагч гялалзана. - Малфой тvvнийгээ надад єг гэж Харри аяархан хэллээ. Бvгд чимээгvй болж тvvнийг харцгаав Малфой ичгvvргvй инээмсэглэн: - Би vvнийг модон дээр ч юм уу дараа нь Долгопупс єєрєє авчихаж болохоор газар тавьчихъя гэж бодож байна гэлээ. - Наааш нь єгчих гэж Харри хашгирсан ч Малфой шvvрээ унан агаарт хєєрлєє. Тэрбээр нисэж чаддаг гэж хэлсэн нь оргvй ч бус бололтой талбайн ойролцоо ургасан царсны орой дээгvvр дvvлж байв. - Поттер чи vvнийг надаас ав л даа! гэж тэрбээр дээрээс хашгирлаа. Харри ч шvvрээ шvvрэн авав. - Болохгvй ээ! Хатагтай Нугарагч ингэхийг хориглосон шvv дээ. Чамаас болоод Гриффиндорт эвгvй зvйл тохиолдоно гэж Гермиона Грэйнжерийг хэлэхэд Харри ч зогтуслаа. Охины зєв байсан ч Харри vгэнд нь орохыг хvссэнгvй. Цус нь хєєрч бvх зvйлийг мартжээ. Тэрбээр шvvрээ алавхийн унаж аваад хєлєєрєє хvчтэй тvлхтэл
90
газраас хєєрлєє. Yс нь салхинд хийсэж хувцас хунар нь саржигнахыг сонссон ч гэнэтхэн хязгааргvй баярлаж байгаагаа мэдлээ. Юу ч хийж чадахгvй гэж бодож байтал бас чадах юм байдаг байжээ. Яагаад ч юм шидтэний гэр бvлд єсєж хvvхэд байхаасаа заавал нисэж сурах шаардлагагvй юм шиг санагджээ. Учир нь тэрбээр нисэж чадаж байна шvv дээ. Нисэх тун ч сайхан байв. Тэгээд яльгvй гэдийн улам дээшээ хєєрєхєд газарт vлдсэн охид айж хашгирах, Рон дэмжин уулга алдах нь сонсогдоно. Харри шvvрээ эргvvлээд Малфойтой нvvр тулгарлаа. Гайхсан янзтай харагдана. - Нааш нь єг! Тэгэхгvй бол шvvрнээс чинь унагана шvv! гэж Харри тvvнд хашгирлаа. - Єє, тийм vv? гэж Малфой даажинтай асуусан ч санаа зовсон байдал илэрхий. Харри юу хийх ёстойгоо яагаад ч юм мэдэж байв. Тэрбээр урагш тонгойж шvvрээ хоёр гараараа чанга атган Малфойн зvг дvvгvvрийн чулуу шиг ухасхийлээ. Малфой арайхийн бултаж амжихуй Харри дэргэдvvр нь дvvлснээ огцом эргэж зэрэгцэн ирлээ. Доор алга таших дуулдана. - Малфой минь уйдаа юу? Одоо Крэбб Гойл хоёр байхгvй ганцаараа гэдгээ мэдээрэй. Чамд хэн ч туслахгvй гэж Харри чанга хашгирлаа. Малфой ч бас ингэж бодов бололтой: - Чаддаг юм бол бариад ав л даа! хэмээн хашгираад шилэн бємбєлєгийг дээш нь чулуудаад доошоо нислээ. Бємбєлєг дээш хєєрснєє хэсэг зуур агаарт тогтоод унаж эхлэх нь яг л удаашруулсан зурагт гардаг шиг харагдана. Тэрбээр урагш бєхийж шvvрний ишийг доош чиглvvлээд хэдхэн агшин хурдлав. Хурд улам нэмэгдэж чихэнд нь салхи шуугин доор зогсох хvvхдvvдийн айн хашгирах чимээг дарна. Харри хурдаа саалгvй гараа сунгаад газарт хvрэхэд хагас метр зай vлдэх vед бємбєлєгийг барьж авлаа. Яг тэр vедээ шvvрээ тэгшилж амжив. Тэгээд гартаа бємбєлєгєє атгасаар ногоон дээр зєєлєн буулаа. - Харри Поттер! Тvvний зvрх нь газарт буухаас ч хурдан цохилно. Профессор МакГонагалл тvvний зvг гvйж явна. Харри одоо болох явдлаас айн чичирсээр хєл дээрээ бослоо. - Би Хогвартст ажиллаж байх хугацаандаа хэзээ ч, хэзээ ч... Профессор МакГонагалл тvгшнээсээ бахардах шахаж нvдний шил нь наранд гялалзана. - Та яав аа... Хvзvvгээ хугалах ньь байна шvv дээ... - Профессор оо тэр буруугvй... - Патил авхай би танаас асуугаагvй байна... - Гэхдээ Малфой... - Ноён Уизли минь одоо болно. Поттер намайг одоохон дагаад яв. Малфой болон тvvний найзууд дийлсэн байртай инээмсэглэхийг харсан Харри хєлєє арайхийн чирсээр шилтгээн тийш явах профессор МакГонагаллын араас гэлдэрлээ. Сургуулиас хєєгдєнє гэдэгтээ огт эргэлзэхгvй байв. Тэрбээр єєрийгєє звєтгєх юм хлэмээр байвч хоолой нь зангираад болсонгvй. Профессор МакГонагалл эргэж харалгvй хурдан алхахад Харри хоцорчихгvйн тулд алхаагаа хурдасган гvйх хэрэг гарлаа. Тvvний ажил дууссан юм шиг санагдана. Сургуульд ороод хоёрхон долоо хоног болоод тэр шvv. Одоо арван минутын дараа эд хогшлоо буцаан эмхлэх
91
хэрэг гарч байдаг. Дурсль тvvнийг гэрийнхээ vvдэнд зогсохыг хараад юу гэх бол? Тэд цамхагийн vvд рvv очих шатаар єгсєж дараа нь гантиг шатаар явахад профессор МакГонагалл дуугарахгvй л байв. Тэрбээр vvднvvдийг огцом хєдєлгєєнєєр нээж хонгилоор хурдан алхаж уруу царайлсан Харри араас нь дагана. Профессор МакГонагалл тvvнийг Дамблдор руу авч яваагаас зайлахгvй биз ээ? Харри мєн л сургуулиас хєєгдсєн ч сургуульдаа ойн харуулаар vлдсэн Хагридын тухай бодлоо. Тvvнийг ч бас vлдээгээд Хагридын туслах болгох ч юм билvv? Харрийн зvрх баярлан догдолсноо дорхноо намдав. Тэгээд олон жилийн турш Хагридын араас хvнд цvнх барин дагаж Рон болон бусад хvvхдvvд анги дэвшин суралцаж жинхэнэ шидтэн болохыг харж сургууль хавиар гэлдрэх хэрэг гарч дээ гэж бодсоноо євдсєн мэт ярвайлаа. Профессор МакГонагалл нэг танхимын vvдэнд гэнэтхэн зогсоод vvдийг татаж дотогш шагайв. - Уучлаарай профессор Флитвик. Би танаас нэг юм асууж болох уу? Надад Вуд хэрэгтэй байна. <<Вуд гэнэ vv? Энэ нь юу юм болдоо?>> гэж Харри бодсоноо айх шиг боллоо. Харин Вуд гэдэг нь бахим биетэй тавдугаар дамжааны сурагч бєгєєд танхимаас гарахдаа профессор МакГонагалл тэр хоёрыг гайхан харж бав. - Хоёулаа намайг дагаад яв! гэж профессор МакГонагалл тушаагаад хонгилоор тэднийг дагуулж явлаа. Вуд Харрийг сониучирхан харна. Порфессор МакГонагалл тэднийг самбар дээр дэмий vг бичих Пивзээс єєр хэн ч байхгvй танхимд орууллаа. - Пивз минь эндээс яв! гэж профессор МакГонагалл хэлэв. Пивз цэрдээ сагс руу чулуудав. Сагс хоосон байсан бололтой их чимээ гарчээ. Пивз амандаа хараал хэлсээр ангиас влаа. Профессор МакГонагалл vvд хаагаад хоёр хvv рvv эргэв. - Поттер та Оливер Вудтэй танилц. Вуд чамд би баригч олж єглєє шvv. Вудын гайхсан тєрх бахархлаар солигдов. - Та vнэн хэлж байна уу? профессор оо. - Туйлын vнэн. Энэ хvv нялх байхаасаа сурсан мэт шувуу шиг л нисдэг юм. Би амьдралдаа тийм зvйл vзсэнгvй. Поттер та анх удаа шvvр унаа биз дээ? Харри дуугvйхэн толгой дохив. Юу болоод байгааг огт ойлгохгvй байсан ч сургуулиас хєєх гээгvй юм шиг санагдан дотор нь онгойжээ. - Хvv энэ юмыг агаарт хорин метр хєєрєн барьж авсан юм. Нэг ч газар хєхрєєгvй шvv. Чарли Уизли ч ингэж чадахгvй байх гэж хэлээд профессор МакГонагалл тvvний атгасаар байгаа бємбєлгийг толгойгоороо дохив. Вуд мєрєєдєл нь гайхамшигтайгаар биелсэн мэт шинжтэй байлаа. - Поттер чи квиддич тоглохыг хэзээ нэгэн цагт харсан уу? гэж Вуд асуув. Тvvний нvд нь гялалзана. - Вуд бол Гриффиндор тэнхимийн шигшээ багийн ахлагч гэж профессор МакГонагалл тайлбарлаж єглєє. Вуд тvvнийг анхааралтай харснаа: - Баригч хийхэд яг таарах юм байна. Хєнгєн хурдан. Yvнд <<Нисдэг лус2000>> юм уу <<Зvлгэгч-7>> зэрэг сайн шvvр олж єгєх хэрэгтэй гэлээ.
92
-
Бас профессор Дамболдортой яриад нэгдvгээр дамжааныхныг шигшээд оруулахыг зєвшєєрvvлэх талаар ятгаад vзнээ. Яагаад гэвэл ноднингийхийг бодвол бидэнд илvv хvчтэй баг хэрэгтэй байна. Слизерин баг сvvлийн тэмцээнд биднийг балласан шvv. Дараа нь би хэдэн долоо хоног Северус Снеггийг эгц харж чадахгvй явсан сан... гэж профессор МакГонагалл хэллээ. Профессор МакГонагалл Харрийг нvдний шилнийхээ дээгvvр ширvvн харна. Тэгснээ гэнэтхэн инээмсэглэж: - Харин таныг бэлтгэлээ тааруухан хийж байна гэж сонсох юм бол бодлоо єєрчилж хатуухан хандах болно гэдгийг санаарай. Таны эцэг квиддич тоглодог байсан юм. Одоо танаар бахархах байсан даа... гэлээ. *** -
Чи тоглоод байна уу?... Энэ яриа vдийн хоолон дээр болжээ. Профессор МакГонагалл тvvнийг талбайгаас дагуулж яваад яасан тухай Харри дєнгєж яриад дуусаж байв. Харрийг ярьж байх зуур Рон vхрийн мах бєєртэй хуушуур амтархан идэж байснаа яриа дуусах vед хуушуураа амандаа ойртуулсан хэвээрээ хєшиж орхисон байлаа. - Баригч гэнэ vv? Нэгдvгээр дамжааныхныг хэзээ ч... Чи лав Хогвартсын тvvхэнд гарсан хамгийн залуу тоглогч болох байлгvй... гэж хэлэхдээ Рон гайхаж бахархсан шинжтэй байв. - ...Сvvлийн зуун жилд тэр шvv. Вуд энэ тухай надад ярьсан юм гэж хэлээд Харри хуушуураа амтархан идлээ. Єнєєдєр болсон явдлын дараа тун ч их єлсчээ. Рон сонссон зvйлдээ итгэж ядан амаа ангайсан хэвээр Харригаас нvд салгалгvй сууна. - Би дараагийн долоо хоногоос бэлтгэлд гарна. Харин хэнд ч бvv яриарай. Вуд vvнийг нууцлая гэсэн юм гэж Харри нэмж хэллээ. Танхимд Фред Жорж хоёр орж ирээд Харрийг харснаа тvvнийг эрж байсан бололтой чиглэсээр дєхлєє. - Чи сайн байн. Вуд бидэнд ярьж єгсєн. Бид ч бас шигшээгийн довтлогчид шvv дээ гэж Жорж аядуухан хэлэв. - Энэ жил бид сургуулийнхаа квиддичийн цомыг авах байлгvй дээ. Манай ах Чарли Хогвартсыг тєгссєнєєс хойш бид хожиж vзсэнгvй. Гэхдээ энэ жил манайд сайхан баг бvрдлээ. Чи их сайн болноо. Вуд чиний тухай бидэнд ярихдаа хєєрсєндєє болоод дэвхцэж байна билээ гэж Фред хэлжээ. - За бид явах боллоо. Ли Жордан сургуулиас дамжиж болох шинэ нууц хонгил олсон гээд байгаа юм гэж хэлээд ихэр хоёр явлаа. Фред Жорж хоёрыг дєнгєж явмагц ширээ рvv дєхєж ирсэн хvvг хараад нэг их баярлахааргvй байв. Энэ бол Малфой vнэнч бие хамгаалагч Крэбб Гойл хоёртойгоо яваа нь тэр. - Поттер сургуульдаа сvvлчийнхээ хоолыг зооглож байна уу? Маглууд руу буцаад явах уу? Галт тэр чинь хэдэд хєдлєх вэ? гэж Малфой даажинтай асуув. - Газар дээр тэгээд ч хоёр бяцхан андтайгаа байхдаа их зоригтой байгааг чинь харж байнаа хэмээн Харри хvйтнээр хариуллаа.
93
Крэбб Гойл хоёрыг бяцхан гэж хэлж болохгvй нь мэдээж ч гэсэн гол ширээний ард олон багш нар байсан болохоор тэр хоёр нvvрээ ярвайлгахаас хэтэрсэнгvй. - Хэзээ ч гэсэн би чамтай дангаараа учраа олчихож дєнгєнє. Хvсээд байвал єнєє орой шvv. Шидтэнгvvдийн халз тулаа. Нударгаар бус зєвхєн шидэт саваагаар. Чи яав Поттер? Нээрээн чи чинь шидтэнгvvдийн халз тулааны тухай хэзээ ч сонсоогvй шvv дээ гэж Малфой хэлэв. - Тэр сонссоон. Би тvvний засуул болно. Харин чи хэнийг авах юм бэ? гэж хэлээд Рон хурдхан босож Малфойн ємнє зогслоо. Малфой чухам хэн нь дээр вэ гэсэн шиг хоёр андаа харлаа. - Крэббийг авна. Шєнє дунд vзэлцвэл болох уу? Тэгвэл шєнє дунд шагнал хадгалдаг єрєєнд хvлээж байя. Дандаа онгорхой байдаг юм гэж тэрбээр хэлэв. Малфойг холдоход Харри Рон хоёр бие биеэ харлаа. - Юун халз тулаан бэ? Чи миний засуул болно гэдэг чинь юу гэсэн vг вэ? гэж Харри сонирхлоо. - Хэрэв чамайг vхвэл гэрт чинь хvргэж єгєх хvнийг дагуул гэдэг юм хэмээн Рон хаа хамаагvй юм ярьж байгаа юм шиг тайван хэлээд хєрсєн хуушуураа авлаа. Тэгснээ Харрийн царайг хараад: - Гэхдээ чи сандрах хэрэггvй ээ. Жинхэнэ халз тулаан буюу єєрєєр хэлбэл жинхэнэ шидтэнгvvд тулалдах vед л vхэх тохиолдол гардаг юм. Малфой та хоёрын хийж чадах юм бол ихдээ л бие бие рvvгээ оч шидэх юм чинь. Та хоёр одоохондоо юу ч чадахгvй болохоор нэг их сvйдтэй юм байхдгvй. Дашрамд дурдахад тэр чамайг татгалзана гэж бодсон доо. Мєрийцсєн ч бэлэн байна гэлээ. - Би саваагаа хичнээн даллаад юу ч болохгvй бол яах вэ? гэж Харри сониучирхлаа. - Тэгвэл саваагаа хаяад нармайг нь нээгээрэй гэж Рон зєвлєлєє. - Уучлаарай... Тэр хоёр анзааран харвал Гермиона Грэйнжер ємнє нь зогсож байлаа. - Энд тайван хооллочих арга алга уу? гэж Рон гайхашрангуй асуув. Гермиона тvvний хэлэхийг огт тоосонгvй. Тэгээд ч Роныг бус Харрийг харж байлаа. - Би Малфойтой ярьж байхад чинь санамсаргvй сонсчихсон юм аа... - Санамсаргvй бус гэж мєрийцєхєд ч бэлэн байна гэж Рон оролцлоо. - ...Тэгээд шєнийн цагаар сургууль дотор тэнэх ёсгvй гэж хэлэх гэсэн юм. Хэрэв чамайг барьчихвал Гриффиндор торгуулах болно. Чамайг заавал барина даа. Чи факультетээ тоохгvй энэ ярьснаа хийх гэж байгаа бол цэвэр хувиа бодсон хэрэг шvv. - Энэ чамд хамаагvй ээ гэж Харри хэллээ. - Баяртай гэж Рон яриаг дуусгав. *** Хэдэн цагийн дараа Харри нvдээ нээсэн хэвээр Дин, Симус хоёрын (тэд унтлагын єрєєндєє тавуулаа байдаг боловч Невилл эмнэлэгээс гараагvй байжээ) жигдхэн амьсгалахыг сонсон хэвтэж байхдаа: <<Ийм сайхан єдєр ингэж таагvй дуусах ч гэж дээ>> хэмээн бодлоо. Рон оройжингоо тvvнд <<Хэрэв чам руу хараал илгээвэл буруу харчихаарай. Яаж хариулдагийг нь би санахгvй байна>> гэх мэтчилэн vнэт зєвлєлгєє єгчээ.
94
Сургуулийн дvрмийг нэг єдєр хоёр удаа зєрчвєл юу болохыг Харри ойлгож байв. Тэгээд ч Филч юм уу ноён Норрис тэднийг барих боломж их. Гэхдээ харанхуйд юм л бол доогтой царай нь харагдаад байгаа Малфойг дийлэх боломж бас ч багагvй. Халз vзэлцвэл гайгvй шvv дээ. Ийм боломжийг алдаж болохгvй. - Арван нэг хагас. Хожимдох л гээгvй бол явах боллоо гэж Рон шивнэлээ. Тэд нємрєгєє хєдєрч шидэт саваагаа аваад єлмий дээрээ гэтсээр унтлагын єрєєнєєс гарч шатаар уруудан Гриффиндорын амралтын єрєєнд орлоо. Ханан зууханд цог улалзаж єрєєнд байгаа буйдан сандал тvvний гэрэлд овойсон хар сvvдэр болон зэвvvн харагдана. Тэгтэл нєгєє талаас нь бvдvvн Ледийн зургаар халхалсан гарах хаалганы дэргэдэх нэг сандлын тэндээс: - Харри чамайг ямар ч байсан vvнийг хийнэ гэж итгэхгvй байна гэх дуу гарав. Гэрэл аслаа. Сандал дээр нь ягаан нємрєг ємсєж хємсєг зангидсан Гермиона Грэйнжер сууж байв. - Чи юу? Явж унтаач! гэж Рон ууртай шивнэлээ. - Би бvх юмны тухай танай ах Персид арай л ярьчихсангvй. Тэр ахлагч юм чинь vvнийг зогсоож чадах л байсан байх. Гэхдээ би дуугараагvй л дээ гэж Гермиона ярьсаар. Бусдын хэрэгт ингэж эрээ цээргvй хошуу дvрж чаддаг хvн энэ дэлхий дээр байдаг гэж Харри тєсєєлєє ч vгvй билээ. - Явцгаая гэж Ронд хэлээд бvдvvн Ледийн зургийг хєдєлгєн цоорхойгоор орлоо. Харин Гермиона амархан бууж єгєхийг бодсонгvй. Тvvнийг цоорхойгоор шургаж араас нь ирээд уурласан галуу шиг шуухитнаж байхад тэд хонгилд зогсож байлаа. - Та нар факультетаа бодохгvй зєвхєн єєрсдийгєє бодоцгоож байна. Би Слизеринийхнийг цом авчихаасай гэж хvсдэггvй шvv. Та нараас болоод би хувиргал хийхэд зайлшгvй шаардлагатай хэд хэдэн шившлэг мэдсэнийхээ тєлєє профессор МакГонагаллаас авсан шагналын оноогоо бид алдах болж байна. - Яв гэж Харри Рон хоёр зэрэг шивнэлээ. - За яахав би та нарт хэлсэн шvv. Та нар маргааш Лондон руу буцах галт тэргэнд суух vедээ миний хэлснийг санах болноо... Тvvний хэлсэн vгний нарийн утгыг тэр хоёр сайн мэдсэнгvй. Гермиона ярьж ч дуусалгvй нууц дохионыхоо vгийг хэлэхээр бvдvvн Ледийн зураг руу хартал тэр алга байлаа. Тэгэхээр бvдvvн Леди єєр хvнтэй уулзахаар явсан хэрэг. Гермиона ч Гриффиндорын шилтгээн єєд буцаж чадахгvй болжээ. Унтлагын єрєєнєєс гарахад нууц vг хэрэггvй ердєє л зургийг хєдєлгєхєд болдог байхад цамхагт ороход нууц vггvйгээр тэр дундаа нууц vгийг мэдээлдэг бvдvvн Ледигvйгээр бvтэшгvй хэрэг. - Би одоо яах вэ? гэж Гермиона шивнэн асуулаа. - Энэ чиний л мэдэх хэрэг. Бид явах болчихлоо оройтож ирнэ гэж Рон хэлэв. Тэднийг хонгилын vзvvр ч хvрээгvй байтал Гермиона гvйцэж ирээд: - Би та нартай хамт явна гэлээ. - Бидэнд падгvй гэж тэр хоёр нэгэн дуугаар хэлэв. - Би Филчид баригдталаа тэнд хvлээгээд зогсож байх хэрэг vv? Хэрэв тэд бид гурвыг барьчих юм бол би та нарыг болиулахаар ятгасан гэдгээ
95
vнэнээр нь хэлнэ. Та нар ч батлах байлгvй. Тэгвэл намайг яах ч ч vгvй шvv дээ. - Чи ийм л муухай амьтан даа гэж Рон чанга хэлэв. - Хоёулаа дуугvй бай! Би нэг юм сонслоо гэж Харри огцом дуугарлаа. Тэдэнд шуухних адил чимээ сонсогдов. - Энэ ноён Норрис байна гэж хэлээд Рон харанхуй руу єнгийн шvvрс алдлаа. Харин энэ бол ноён Норрис байсангvй. Невилл байв. Тэрбээр шалан дээгvvр цагариглан хэвтээд бєх унтаж байсан боловч тэднийг ойртмогц агшин зуур сэрж vсрэн бослоо. - Бурхан тэнгэр минь та нар намайг оллоо! Би энд хэдэн цаг болж байна. Шинэ нууц vгээ санадаггvй ээ хэмээн дуу алдав. - Чимээгvй Невилл ээ. Нууц vг <<торойн хоншоор>>. Гэхдээ энэ чамд тус болохгvй. Бvдvvн Леди хаашаа ч юм явчихсан гэж Рон шивнэн хэллээ. - Гар чинь яаж байна? гэж Харри яаран асуулаа. - Сайн байгаа. Хатагтай Помфри ганцхан хормын дотор л ясыг нь бороолуулчихсан гэж хэлээд Невилл гараа сунган даллаж vзvvлэв. - Тэгвэл сайн байна гээд Харри баяртай инээмсэглэснээ яагаад энд ирснээ санамагц царайгаа барайлган: - Єє-є-є... Невилл минь бид нэг тийшээ явах хэрэгтэй дараа уулзая... гэлээ. - Намайг бvv орхиоч! Би энд ганцаараа vлдэхгvй. Намайг энд хэвтэж байхад дэргэдvvр маань Цуст Барон хоёр ч удаа єнгєрсєн гэж Невилл орилоод эв хавгvй биетэй болохоороо арай л уначихсангvй. Рон цагаа харснаа Гермиона Невилл хоёр луу ууртай хяламхийв. - Хэрэв та хоёроос болоод Харри бид хоёр баригдах юм бол би Квиреллийн ярьдаг <<хий vзэгдлийн хараал>>-ыг цээжлээд та хоёр дээр турштлаа санаа амрахгvй шvv. Гермиона <<хий vзэгдлийн хараал>>-ыг хэрхэн илгээдгийг Ронд хэлэх санаатай амаа ангайтал Харри тvvнийг болиулав. Тэрбээр хуруугаа уруулдаа наагаад тэднийг даллалаа. Єндєр цонхоор тусах гэрлийн туяанд дєрвєлжилсєн хээтэй vзэгддэг хонгилоор тэд єлмий дээрээ гэтэн явлаа. Булан тойрох бvрдээ Харри одоохон Филчтэй юмуу ноён Норристой тааралдах байх даа гэж бодож байв. Гэхдээ одоохондоо тэдэнд аз дайрчээ. Тэд сvvлчийн буланг тойрч сvvлчийн шатаар харайн єнгєрєєд гуравдугаар давхарт гараад шагнал хадгалдаг єрєєнд сэмхэн гэтэж орлоо. Малфой Крэбб хоёр тэнд байхгvй болохоор тэд тvрvvлж ирсэн хэрэг. Єрєєнд сарны гэрэл тусаж шагнал хадгалдаг болор савнуудыг гялтагнуулна. Цом сvлд бvхий бамбай, жааз, баримлууд алт мєнгєєр туяарах ажээ. Харри, Рон, Гермиона, Невилл дєрєв єрєєний нєгєє талд байгаа vvднээс нvд салгалгvй хана даган урагшиллаа. Малфой гэнэтхэн харанхуйгаас гарч ирээд шуд довтлож болзошгvй гэж бодоод Харри шидэт саваагаа гаргав. Гэтэл хэн ч гарч ирсэнгvй. Хэн нэгэн хvн цагийг удаашруулчихсан юм шиг санагдаж хормын хугацаа цаг шиг урагшлах ажээ. - Тэр хоцорчээ. Айсан юм болов уу? гэж Рон шивнэв. Хажуу єрєєнд чимээ гарахад тэд огло vсэрцгээжээ. Чимээ гармагц Харри саваагаа єргєсєн авч тэр дуу Малфойнх биш байлаа. - Хонгор минь сайн vнэрлээрэй. Тэд буланд нуугдсан байх ёстой. Энэ бол ноён Норрист хандсан Филчийн дуу байлаа. Айж чичирсэн Харри нєгєєдvvлээ араасаа дага гэж дохиод Филч муур хоёрын гарч ирэх ёстой
96
хаалганы нєгєє тал руу єлмий дээрээ гэтэн хурдхан явлаа. Хамгийн ард яваа Невиллийг єрєєнєєс дєнгєж гарах vед Филч орж ирж байгаа дуулдлаа. - Тэд энд л байгаа. Нуугдсан байх аа гэж vглэх нь тэдэнд сонсдоно. Харри нєхдийнхєє анхаарлыг татахаар тэднийг харлаа. Тэгээд: <<Наашаа!>> гэж чимээгvйхэн дохиод хана дагуулан баатрын дуулга тавьсан урт хонгилоор чимээгvйхэн гэтэв. Филчийн ойртох чимээ ард нь тодхон сонсдоно. Гэтэл Невилл гэнэтхэн айн хашгираад урагш ухасхийлээ. Мэдээж хэрэг эв хавгvй Невилл хол явж чадалгvй бvдрэхдээ урдаа гvйж явсан Роноос зууран авч тєдий л єндєргvй тавцан дээр буй хуягтай баатрыг дайран хоёул цуг уналаа. Тэд бvх л цамхаг даяар нvргэсэн чимээ гарган шалан дээгvvр єнхрєв. - Гvйцгээе! гэж Харри бачимдан хашгираад дєрвvvл эргэж ч харалгvй араасаа Филч хєєж буй эсэхийг ч мэдэлгvй байдаг чадлаараа зугтлаа. Тэд онгорхой хаалга руу зvтгэлэн аз болоход хаалганы модыг мєргєчихєлгvй гараад баруун тийш эргэж хонгилоор гvйлдсэнээ дараах хонгилоор дэгдэн алга бллоо. Бусдаасаа тайван ухаалаг Харри хэдийгээр сvvлд нь айснаасаа болоод vхэх шахаж зvрх нь цээжнээсээ гарчих шахан булгилан байсан ч бvх vйл явдлыг яаж зохицуулснаа мэдэлгvй хаана байгаа хаашаа яваагаа ч тоолгvй тvрvvлэ гvйж байсан юм. Тэрбээр адраас дvvжлээстэй хивсийг мєргєєд зогтусалгvй толгойгоо бєхийлгєн гартал аз болоход хаалга нээлттэй байж тэд нууц хонгилд орлоо. Тэд хонгилын мухар хvртэл гvйгээд шившлэгийн хичээл ордог танхимын ойролцоо зогсов. Ямар ч гэсэн хол зай туулж чадсанаа мэдлээ. Учир нь халз тулаан хийхээр сонгосон єрєє эндээс хол хоцорчээ. - Бид холдож чадсан байх аа гэж Харри амьсгаадан хэллээ. Тэд халууцсан биеэ хvйтэн хананд наагаад ханцуйгаараа хєлєрсєн духаа арчив. Хажууд нь Невилл байдгаараа бєхийчихсэн ямар нэг юм амандаа бувтнан шуухитнана. - Би... чамд... хэлсэн шvv дээ. Би чамд хэлсэн шvv дээ хэмээн Гермиона хоёр гараа цээжиндээ наан амьсгаадна. - Бид Гриффиндор шилтгээнд буцаж очих хэрэгтэй. Аль болох хурдан явъя гэж Рон хэллээ. - Малфой чамайг хуурсан гэж Гермиона ярианд оролцов (хэдийгээр амьсгаагаа дарж амжаагvй ч дуугvй байж чадахгvй зантай юм чинь). Тэгээд: - Чамайг ойлгосон гэдэгтитгэж байна. Тэр чинь тийшээ очъё гэж бодоогvй харин Филч тэр єрєєнд нэг хvн ирэх ёстой гэж мэдэж байсан юм. Хэн нэг хvн тэнд очно гэдгийг Малфой тvvнд ойлгуулсан байхгvй юу гэлээ. Энэ бол vнэн гэж Харри бодсон ч энэ тухай ярихыг хvссэнгvй. Тэгээд хариу хэлэхийн оронд гараа даллан: - Явцгаая гэв. Хэлэхэд амархан ч хийхэд амаргvй гэдэг л боллоо. Тэд арав алхаж амжаагvй байтал хэн нэг нь хаалганы бариул эргvvлэх дуулдаж ойролцоох тасалгаанаас Пивз гарч ирлээ. Тэрбээр тэднийг харангуутаа баярласандаа уулга алдав. - Пивз минь чимээгээ аядаж хайрлаач. Чамаас болоо биднийг сургуулиас хєєнє шvv гэж хэлээд Харри хуруугаа уруулдаа наалаа. Пивз баяртайяа янцаглав. - Бяцхан сурагчид минь шєнє тэнээд л байна уу? Муу байна даа хvvхдvvд минь маш муу байна. Та нарыг барина шvv дээ.
97
-
Чи л хэлэхгvй бол биднийг барихгvй ээ. Пивз минь болгоож vзээч гэж Харри гараа цээжиндээ зєрvvлэн гуйлаа. - Би Филчийг дуудах ёстойёо доо. Энэ миний vvрэг. Ингэвэл та нарт ч хэрэгтэй гэж Пивз санваартны дуугаар хэлсэн ч нvд нь таагvй гялалзаж байв. - Замаас зайл гэж Рон тэсэлгvй хашгираад Пивзийг цохих гэж байгаа юм шиг гар далайлаа. Рон тvргэдэж алдаа гаргах нь тэр. - СУРАГЧИД СУРГУУЛЬ ДОТОР ТЭНЭЖ БАЙНА! СУРАГЧИД СУРГУУЛЬ ДОТОР ТЭНЭЖ ЯВНА. ОДОО ШИВШЛЭГИЙН ТАНХИМД БАЙНА! гэж Пивз байдаг чадлаараа орилов. Тэд амь наснь хэр хурдан гvйхээс шалтгаалах юм шиг агаарт тогтож байсан Пивзийн доогуур шурган зугтлаа. Гэвч хонгилын мухарт очтол хаалттай хаалга тулгарчээ. - За гvйцээ! Бvх юм дууслаа! Бид баларлаа! гэж Рон дуу алдаад хаалгыг мєрлєж vзлээ. Тэгтэл хєлийн чимээ дуулдав. Пивзийг хашгирахад Филч гvйн ирж байгаа нь тэр. - Алив хєдлєєч гэж Гермиона ширvvн тушаагаад Харрийн гараас шидэт савааг булаан авч тvгжээтэй хаалгыг тогшоод: - Алохомора! гэж шивнэлээ. Цамхаг шажигнаж vvд нээгдэхэд тэд дотогшоо хурдхан орж хаалгыг хаагаад хонгилд юу болж байгааг сонсох санаатай чихээ наан чагнав. - Тэд хаашаа зугтсан бэ Пивз? Алив хурдал би хvлээж байна хэмээн Филчийн хэлэх дуулдав. - Эелдэгхэн хэл. - Намайг бvv уурлуул Пивз! Тэд хаашаа зугтсан бэ? - Эелдэгхэн гуйхгvй бол би юу ч мэдэхгvй гэж Пивз зєрvvдлэв. Тvvний зєрvvд зан Филчийг нугалав бололтой. - За яахав хэлж хайрлаач дээ! - Мэдэхгvй! Юу ч мэдэхгvй! Ха-ха-ха! Эелдэгхэн бай гэж эхлээд чамд хэлээ биз дээ? Ха-ха! Ха-ха-ха! гэж Пивз баярлан хашгирлаа. Пивз хаашаа ч юм шуугин нисэж Филч уурсан хараахыг тэд сонсов. - Хаалга тvгжээтэй гэж тэр бодож байгаа. Бид мултарч дєнгєсєн байх. Невилл чи зоригтой байгаарай! гэж Харри шивнэлээ. Харин Невилл тvvний ханцуйг нэг хоёр хором хэртэй шаргуу дугтарсаар байжээ. - Чи яагаад байнаа? гэж Харри дурамжхан хэлээд тvvнийг харлаа. Тvvн рvv эргэхдээ Невиллийн аль эрт харсан зvйлийг шууд олж харлаа. Эхний агшинд хий юм vзлээ гэж боджээ. Єндєєдєр болсон бvхний дараа ийм юм тааралдах гэдэг арай ч хэтэрмээр. Гэхдээ тvvний харсан зvйл бодитой атлаа аж ширвээтмээр ажээ. Энэ хаалгаар дараах єрєєнд орж болно гэж Харри эндvvрчээ. Тэд єрєєнд биш хонгилд байв. Гуравдугаар давхрын хориотой хонгилд шvv. Сурагчдыг яагаад энэ хонгилд орохыг хориглодог учрыг одоо л тэр ойлголоо. Тэдний ємнє шалнаас тааз хvрэхээр аварга том нохой зогсож байлаа. Тэр нохой гурван толгойтой ухаангvй эргэлдсэн гурван хос нvдтэй урилгагvй зочдыг vнэрлэн мурчилзах гурван хамартай шvлс нь савиран унжсан шар соёо бvхий гурван том амаа ангайсан аж. Нохой одоохондоо дєлгєєн байж тэднийг vнэрлэн зургаан нvдээрээ ширтэн байх vед одоохондоо амьд байгаа цорын ганц шалтгаан бол тэднийг
98
гэнэт ороод ирэхэд нохой тvр зуур самгарджээ гэдгийг Харри мэдлээ. Гэтэл нохой юу болоод байгааг мэдэх шиг болов. Yvнийг алсад аянга нижигнэх лугаа чангаар гурван амаараа архирах дуу нотлоно. Харри хаалганы бариулаас шvvрлээ. Одоо бол Филч vхэл хоёрын нэгийг сонгох хэрэгтэй байв. Тэрбээр Филчийг илvvд vзжээ. Тэд нvд ирмэх зуур хаалгаар гарч чанга хаагаад хажуугаас нь нь харвал нисэж байна уу даа гэмээр хурдан гvйцгээлээ. Филч хонгилд байсангvй. Тэднийг єєр газар хайхаар эндээс явсан юм байлгvй дээ. Гэхдээ тvvнийг байхгvй гэж баярлах ч гомдох ч юм алга. Одоо тэдэнд ялгаагvй юм чинь. Тэдний хvсэж буй ганцхан юм бол энэ аймшигт мангасаас аль болохоор холдох явдал л байлаа. Тэд долдугаар давхарт гарч бvдvvн Ледийн хєргийн дэргэд очтолоо зогссонгvй. - Та нар хаана байваа? гэж тэрбээр тэдний хєлєрч улайсан нvvрийг харангаа асуув. - Энэ хамаагvй ээ. Торойн хоншоор, торойн хоншоор! гэж багтрах шахсан Харри арайхийн хэллээ. Хєрєг хажуу тийш болоход тэд ханын нvхээр шурган амралтын єрєєнд ороод удаан гvйсэн учирсан бvхнээсээ болоод чичирцгээсээр сандал дээр тамирдан уналаа. Тэдний хэн нэг нь дуугарах хvртэл нилээн хугацаа єнгєрєв. Невиллийн хувьд тэр хэзээ ч ярихааргvй болсон тєрхтэй харагдана. - Сонин юм тэд юу боддог байнаа? Ийм нохойг сургуульд байлгах ч гэж дээ. Yvнийг хорих биш харин элдvvрийг нь хангавал таарна гэж Рон тvрvvлэн дуугарлаа. Гермиона юм бодохтой болсон ч зан нь дороо л хувирчээ. - Та нар чинь яах гэж нvдтэй байдаг юм бэ? Тэр нохой юун дээр зогсож байгааг харсангvй юу? гэж дурамжхан асуулаа. - Шалан дээр. Би vнэндээ хєлийг нь хараагvй л дээ. Толгойг нь харахад л хангалттай байлаа гэж Харри хэлэв. - Yгvй ээ, шалан дээр биш савны таган дээр зогсож байсан юм. Ямар нэг юм манаж байна гэдгийг тэнэг хvн ч ойлгоно доо. Гермиона тэднийг ширвэн хараад бослоо. - Санаа чинь амарсан байлгvй. Биднийг алах буюу тvvнээс ч дор сургуулиас хєєлгєж болох байлаа. Одоо та нар дургvйцэхгvй бол би явж унтлаа гэж тэрбээр ширvvхэн хэлэв. Рон гайхсандаа амаа ангайн хоцорлоо. - Yгvй ээ бид дургvйцэхгvй. Бид тvvнийг хvчээр авч явсан юм шиг л... хэмээн Гермионаг далд орсон хойно Харри хvчлэн хэлэв. Харри орондоо ороод єнєєдєр болсон явдлын тухай бус харин Гермиоангийн ярьсан зvйлийг л бодож байв. Нохой ямар нэг юм манаж байгаа тухай бодсон хэрэг. Тэрбээр Хагридын хэлсэн: <<Хэрэв ямар нэг юм нуумаар бол дэлхийн хамгийн найдвартай газар <<Гринготтс>> юм. Хогвартсыг л эс тооцвол>> гэсэн vгийг эргэн саналаа. Харри одоо долоон зуун арван гурав дугаар шvvгээнээс авсан хуйлаастай зvйл хаана байгааг таах шиг боллоо.
99
********************************************************************* Бvлэг 10 ХЭЛЛОУИН Маргааш єглєєгvvр Харри Рон хоёр цайгаа ууж суухыг харсан Малфой нvдэндээ ч итгэсэнгvй. Тэд ядарсан хэдий ч хєєр баяртай харагдана. Малфой тэдэнтэй уулзахгvй гэдэгтээ эргэлзэхгvй байсан юм. Учир нь сургуулиас хєєгдсєн бол Харри Рон хоёр Лондон хvрэх галт тэргэнд суух учиртай шvv дээ. Малфойг бодвол тэр хоёр vнэхээр аз жаргалтай байлаа. Харри Рон хоёр єглєє сэрээд шєнє болсон явдлын тухай ярилцахдаа гурван толгойтой нохой тааралдсан нь сайхан адал явдал тєдийгvй ахиад ч тиймрхvv явдалтай учрахаас буцахааргvй байв. Єглєєний цай ууж байхдаа Харри нєгєєх Дамблдорын даалгавараар <<Гринготтс>>-оос Хагридын авсан хуйлаастай зvйлийн тухай тэр зvйл одоо гуравдугаар давхрын хориотой хонгилд байж магадгvй тухай Ронд ярьж єглєє. Ямар юмыг тийм сайн хамгаалах ёстой вэ гэдгийг тэд таахыг оролдоно. - Энэ нь нэг бол маш vнэтэй нэг бол маш аюултай зvйл байх гэж Рон хэллээ. - Yнэтэй атлаа бас аюултай ч байж болоно гэж харри бодлогошронгуй єгvvлэв. Энэ нууцлаг зvйлийн тухай тэдний мэдэж байгаа юм гэвэл урт нь барагцаалбал таван сантиметр гэдгээс цаашгvй. Гэтэл ямар зvйл гэдгийг багцаалан хэлэхэд энэ бол дэндvv бага юм. Харин Невилл Гермиона хоёрын хуврьд нохойн дор байсан нууц саванд чухам юу байгаа нь огт хамаагvй ажээ. Невилл болохоор гурван толгойтой нохойн ойр орчимд хэзээ ч очихгvй юм шvv гэж л бодож байв. Гермионаг их мэдэгч vргэлж юманд хошуу дvрж тушааж байх дуртай болохоор энэ удаа Харри Рон хоёртой ярихаас татгалзаж дуугvй байхад нь тэр хоёр баярлаж байлаа. Харри Рон хёор хориотой хонгилд байгаа юмыг мэдэх сэн гэхээсээ илvv Малфойгоос хариугаа авах сан гэж хvсэж байлаа. Гэтэл долоо хоногийн дараа тйим боломж гарч тэднийг ихэд баярлуулжээ. Энэ явдал єглєєний цайны vеэр гол танхимд шуудан зєєгч уульнууд нисэж ирэх vеэр болсон юм. Танхимд буй бvх хvvхдvvд зургаан ууль урт хуйлаастай зvйл дамжлан нисэж ирэхийг харжээ. Хуйлаастай зvйл дотор чухам юу байгааг Харри бусдаасаа илvv сонирхож байв. Уульнууд тvvний ширээн дээгvvр эргэлдэн Харрийн идэх гэж дєхvvлсэн хоолон дээр хуйлаастай юмаа унагаж таваг хагалахад тэрбээр тун ч их гайхжээ. Зургаан уулийг хєєрєн одож амжаагvй байхад долоо дахь ууль нисэн ирж хуйлаастай зvйл дээр захидал хаялаа. Харри дугтуйг нээснээ хуйлаастай зvйлийг тvрvvлж задлаагvй маань аз болжээ гэж бодов. Захидалд: ШИРЭЭНД БАЙХДАА ХУЙЛААСТАЙ ЗYЙЛИЙГ БYY ЗАДЛААРАЙ. Тэнд таны шинэ шvvр <<Нисдэг лус-2000>> байгаа бєгєєд бусаддаа мэдэгдэх хэрэггvй. Учир нь нь нэгдvгээр дамжааны бvх хvvхдvvд шvvртэй болгож єгєєч
100
гэж гуйх болно. Оройн долоон цагт анхны бэлтгэл явагдах квиддичийн талбай дээр Оливер Вуд таныг хvлээж байх болно. Профессор М. МакГонагалл гэжээ. Харри хєєр баяраа нууж ядан захидлыг Ронд сарвайлаа. - <<Нисдэг лус-2000!>>. Ийм шvvрийг би гартаа ч барьж vзээгvй юм байна гэж Рон уулга алдахад дуунд нь атаархсан єнгє сонсогдож байв. Тэд хичээл эхлэхээс ємнє амжиж шvvрээ vзэхээр танхимаас гарлаа. Гэтэл тэднийг шат дєхєж очтол Крэбб Гойл хоёр зам хаан зогсов. Тэр хоёр Малфойн ардаас гарч ирмэгцээ Харрийн гараас хуйлаастай зvйлийг булааж аваад тэмтэрч vзсэнээ: - Энэ шvvр байна гэж хэлээд Харри єєд буцаан чулуудахад нvvрэнд нь атаархсан хорссон байдал тодрох ажээ. Харин Роны атаархал гэнэн цагаан байсан бол Малфойн атаархал хорон хар байлаа. - Энэ удаа бvтэхгvй ээ, Поттер минь. Нэгдvгээр дамжааныхан шvvртэй байх ёсгvй. Рон тэссэнгvй. - Энэ чинь зvгээр нэг хуучин шvvр биш. <<Нисдэг лус-2000>> байхгvй юу. Харин чи гэртээ vлдээсэн шvvрнийхээ тухай юу гээд байлаа? <<Солир-260>> гэлvv? Энэ шvvр муугvй ч <<Нисдэг лус-2000>>-тай харьцуулах аргагvй шvv дээ гэж дийлсэн байдалтай хэлээд Малфойг шоолонгуй инээмсэглэнэ. - Уизли чи шvvрний талаар юу мэдэх вэ дээ? Чиний мєнгє богинохон шvvр ч авч хvрэхгvй юм чинь. Чи ах нартайгаа олон жил цуглуулсан мєнгєєрєє хэсэг хэсгээр нь аваа биз дээ гэж Малфой бувтнав. Роныг хариу хэлэхээс ємнє Малфойн хажууд профессор Флитвик хvрэлцэн ирлээ. - Та нар маргалдаагvй биз? гэж тэр асуулаа. - Профессор оо, Поттерт шvvр илгээсэн байна гэж Малфой их л сэтгэл ханамжтай хэлэв. - Тийм ээ тийм. Тэгэх ёстой юм. Профессор МакГонагалл таныг онцгойлон vзсэнээ надад ярьсан юм. Харин ямар загвар вэ? гэж профессор Флитвик инээмсэглэн Харрид хэлжээ. - <<Нисдэг лус-2000>> ноёнтоон. Ийм шvvртэй болсондоо би Малфойд талархах учиртай гэж Харри инээдээ барьж ядан хэлэхэд Малфой тvvнийг айсан vл ойлгосон байдалтай харна. Крэбб Гойл хоёр ч холдож Харри, Рон хоёр шатаар єгсєхдєє инээдээ арайхийн барьж явав. Малфой их уурссан бас арчаагvй харагдаж байснаас л тэр. - Хамгийн инээдтэй нь энэ бол vнэн. Хэрэв Малфой Невиллийн сануулагчийг булаагаагvй бол би шигшээд орохгvй байсан даа... гэж Харри гантиг шатны хамгийн дээд талд гараад инээн хэллээ. - Энэ чинь сургуулийн журам дvрмийг зєрчсєний шагнал гэж бодож байна уу? гэх ууртай дуу ард гарлаа. Тэд эргэж хартал Гермиона Грэйнжер шатаар єгсєн ирж явав. Тэрбээр Харрийн гарт буй хуйлаастай зvйлийг таагvй харна. - Чи бидэнд юм хэлээгvй биз? гэж Харри хэллээ. - Ямар ч байсан шийдвэрээ бvv єєрчлєєрэй. Энэ чинь бидэнд их ач тустай зvйл шvv гэж Рон нэмлээ. Гермиона хамраа сєхєн дэргэдvvр нь бардамхан явж єнгєрчээ.
101
Тэр єдєр Харри хичээлээ анхаарахад хэцvv байв. Тvvний бодол санаанд заримдаа орон дор нь шинэ шvvр байгаа унтлагын єрєє заримдаа єнєє орой бэлтгэл хийх квиддичийн талбай эргэлдэнэ. Оройн хоолон дээр тэр чухам ямар хоол байсныг анзааралгvй хам хум залгиж орхиод Роны хамт <<Нисдэг лус>>аа задлахаар дээш хурдаллаа. - Ёстой гоё оо! гэж Рон гайхамшигтай шvvрнээс харцаа ч салгах тэнхээгvй бахархан дуу алдав. Шvvр ялгаж мэдэхгvй Харри хvртэл гайхан бахархжээ. Улаан модоор хийсэн гялалзсан иштэй урт эгцхэн сvрэлтэй <<Нисдэг лус-2000>> гэсэн алтан vсэгтэй нэг vгээр хэлэхэд гайхамшигтай шvvр байв. Долоо болох дєхєхєд Харри цамхагаас гарч квиддичийн талбай руу явлаа. Тэнд бvхэл бvтэн цэнгэлдэх хvрээлэн байсан бєгєєд тийм хvрээлэнг урьд нь тэр хэзээ ч хараагvй ажээ. Эгнээ суудал нь ерийн цэнгэлдэхийг бодвол хамаагvй дээр агаарт болж буй тэмцээнийг vзэгчид vзэхэд тохиромжтой байхаар байрлуулжээ. Талбайн нєгєє vзvvрт дээрээ цагариг бvхий гурван алтан шон байна. Маглын хvvхдvvд савангийн хєєс гаргаж тоглодог гуурсыг санагдуулахуйц тэдгээр цагариг бvхий шонгууд хорин метрийн єндєрт байх аж. Харри ахиад л агаарт хєєрмєєр санагдаад болохгvй болохоор нь Вудыг хvлээлгvй шvvрээ унаад хєлєєрєє тvлхэн тэнгэрт гарлаа. Юутай ч зvйрлэшгvй сайхан ажээ. Харри эхлээд нэгэн цагаригт ойртсоноо дээш хєєрч талбайн дээгvvр нааш цааш нислээ. <<Нисдэг лус-2000>> Харрийн єчvvхэн хєдлєхийг ч алдахгvй дагаж хvссэн зvйлийг нь ягштал биелvvлнэ. - Хєєе Поттер, буугаач! Цэнгэлдэх хvрээлэнд том модон хайрцаг сугавчилсан Оливер Вуд иржээ. Харри дэргэд нь буулаа. - Сайн байна. Профессор МакГонагаллын хэлсэн vгний учрыг одоо л би ойлголоо... Чи vнэхээр агаарт тєрсєн юм шиг байна. Єнєєдєр би чамд дvрэм журмыг тайлбарлаж єгнє. Тэгээд чи шигшээгийнхэнтэйгээ бэлтгэлээ хийнэ. Долоо хоногт гурван удаа цуглардаг юм гэж хэлэхдээ Вудын нvд гялалзаж байв. Тэрбээр цэнгэлдэхэд авчирсан хайрцагаа онгойлголоо. Дотор нь янз бvрийн хэмжээтэй дєрвєн бємбєг байна. - Сайн байна. Хэдийгээр квиддич тоглох амаргvй ч тоглоомын журмыг тогтооход амархаан. Тал бvрээс тус бvр долоон тоглогч оролцоно. Гурван ангуучин, хаалгач, хоёр довтлогч, нэг баригч. Ангуучдаас эхлэе. Баг бvрт гурав байна ойлгов уу? - Гурван ангуучин гэж Харри хэлэхдээ хэмжээгээрээ хєл бємбєгийн бємбєгний хэртэй тод улаан бємбєг гаргаж байгаа Вудыг харлаа. - Энэ бємбєгийг квофлл гэдэг юм. Ангуучид энэ бємбєгийг бие биедээ дамжуулан эсрэг талын аль нэг цагаригт хийх ёстой. Оруулах бvрт арван оноо. Ойлгов уу? - Ангуучид бємбєгийг хоорондоо дамжуулан цагаригт оруулах ёстой гэж Харри давтаад: - Квиддич чинь шvvртэй зургаан цагаригтй сагсан бємбєг шиг юм уу? гэж асуув. - Сагсан бємбєг гэж юу вэ? - Онцгой юм байхгvй ээ гэж Харри хурдхан хариуллаа. Тvvнийг <<Квиддич гэж юу вэ?>> хэмээн асуухад Хагрид, Рон болон бусад хvмvvс яагаад тэгж гайхсаныг одоо л ойлголоо. Вуд ч яг л тvvн шиг гайхжээ.
102
-
Баг бvр хаалгачтай байна. Би Гриффиндор багийн хаалгач. Би єєрийнхєє цагаригнуудын дэргэд байж єрсєлдєгчєє бємбєг хийлгэхгvй байх ёстой гэж Вуд vргэлжлvvлэн тайлбарлана. - Гурван ангуучин, нэг хаалгач. Тэд квоффл гэдэг бємбєгєєр тоглоно. Бvгд тодорхой би ойлголоо гэж Вудын ярьсныг алгасалгvй тогтоохыг хичээсэн Харри давтав. Тэгснээ хайрцагт байгаа гурван бємбєгийг хараад: - Yvгээр яадаг юм бэ? гэж асуув. - Одоо vзvvлье. Май vvнийг гээд тvvнд крикетийнх шиг багаахан цохиур бариуллаа. - Одоо талбай дээр довтлогчид юу хийдгийг чи vзнээ. Харин энэ хоёр бємбєгийг блажер гэдэг юм. Вуд хэмжээгээрээ квоффлоос арай бага хар хєх єнгийн хоёр бємбєгний тухай тайлбарлалаа. Бємбєгнvvдийг харцгийн ёроолд тусгайлан гаргасан хонхорт уян туузаар даруулан тогтоосон нь тээвэрлэх vед vvрнээсээ ойн гарахаас сэргийлсэн би. Бємбєгнvvд тэрхvv туузыг сунган гарах гэж байгаа юм шиг Харрид санагдана. - Холдоорой гэж Вуд сануулаад хайрцгийн дэргэд сєхрєн сууж нэг бємбєгийг даруулсан туузыг мулталлаа. Тэгтэл хар бємбєг тэнгэр лvv чавхдан нисчээ. Харрийн толгойг онох гэсэн мэт чиглэн доош буулаа. Харри хамраа онуулчихгvйн тулд цохиураа далайн байдаг чадлаараа дээш нь цохичихов. Бємбєг тэнгэр лvv шуугин хєєрснєє Вудыг чиглэн уналаа. Вуд тэнгэрээс эрчээрээ унах бємбєгийг хvлээж байгаад ойртон ирмэгц нь овжин vсрээд газарт наан дараад авлаа. - Харав уу? гэж Вуд хэлээд буцан тэмvvлэх бємбєгийг хайрцагт хийж уян туузаар даруулав. - Блажер бол талбайгаас асар хурдтай нисэж тоглогчдыг шvvрнээс нь унагах гэдэг юм. Тийм болохоор баг бvр хоёр довтлогчтой байна. Манай багийнх ихэр хоёр Уизли. Тэд бид бvхнийг блажераас хамгаалж эсрэг багийн тоглогч руу нисэхээр бємбєгийг цохих зорилготой. Иймэрхvv байдлаар... Чи бvгдийг сайн тогтоов уу? - Гурван анчин бємбєгийг цагаригт хийх, хаалгач цагаригийг хамгаалах, довтлогчид блажерийг буцаан цохих vvрэгтэй гэж Харри тvгдрэлгvй хариулав. - Сайн байна гэж Вуд магтлаа. - Хєєе блажер хэнийг ч хорлож байгаагvй биз дээ? гэж vгийн далимд асууж буй сэтгэгдэл тєрvvлэх санаатай асуув. - Хогвартсад бол vгvй ээ. Хоёр удаа л блажер тоглогчийн эрvvг хугалсан юм байна. Одоо цааш явъя. Багийн сvvлчийн гишvvн бол баригч юм. Єєрєєр хэлбэл чи. Чамд квоффл блажер хоёр огт хамаагvй... гэж Вуд хэллээ. - Тэр бємбєгнvvд чинь толгой хагалчихаагvй vед л гэж Харри тэсэлгvй єгvvлэв. - Зовох хэрэггvй ээ, Уизлийнхан vvргээ сайн биелvvдэг юм. Тэд чинь хvн л болохоос блажер гэсэн vг. Вуд гараа хайрцагт оруулан сvvлчийн бємбєгийг гаргаж рлээ. Тэр нь тvрvvчийн бємбєгийг бодвол хариугvй жижигхэн ердєє л хушгын тєдий ажээ. Тэрхvv бємбєг алтлаг єнгєтэй хажуугаараа мєнгєлєг єрєвлєгтэй юм. - Энэ бол тоглоомд хамгийн чухал vvрэгтэй алтан снитч. Yvнийг барихад их хэцvv. Учир нь маш их хурдан нисдэг болохоор харахад бэрх. Yvнийг
103
л баригч барих ёстой. Чи нєгєє багийн баригчаас тvрvvлж vvнийг барихын тулд талбайд байраа байнга солих хэрэг гарна. Снитч тэнгэрээс хэзээ ч хамаагvй хаана ч хамаагvй унадаг гэдгийг анзаарах хэрэгтэй. Хаана хэзээ гэдгийг хэн ч мэдэхгvй. Бємбєг таахын аргагvй тахир замаар ниснэ. Снитчийг барьж авсан баг шууд л зуун тавин оноотой болно. Энэ бол бараг л ялалт гэсэн vг. Тийм болохоор баригчийн эсрэг ямагт хориотой аргууд хэрэглэдэг юм. Аль нэг баг снитчийг барьж авсан vед л тэмцээн дуусна. Тэгэхгvй бол тэмцээн зуун жил ч vргэлжилж магадгvй. Хамгийн удсан тоглолт гурван сар vргэлжилсэн шиг санагдаж байна. багууд завсарлагагvй тоглохдоо яльгvй дугхийхийн тулд тоглогчдоо сольдог байлаа. За одоо асуулт байна уу? гэж Вуд асуув. Харри толгой сэгсэрлээ. Тэрбээр талбай дээр юу хийх ёстойгоо сайтар ойлгосон ч яаж гэдэг асуулт л vлдлээ. Вуд алтан бємбєгийг хайрцагт нямбайлан хийгээд: - Бид одоохондоо снитчийг туршиж vзэхгvй ээ. Хэтэрхий харанхуй болохоор бид бємбєгєє алдчихаж магадгvй. Энэ бємбєгєєр л vзье гэж хэлээ халааснаасаа снитчийн хиртэй гольфын хэдэн бємбєг гаргалаа. Тэд агаарт хєєрч Вуд бємбєгийг байдаг чадлаараа хааш нь ч хамаагvй угсруулан шидэж эхэллээ. Харри бvх бємбєгийг барьж авахад Вуд vнэхээр баярлажээ. Хагас цаг бэлтгэл хийсний дараа бvр харанхуй болсон учраас тэд бэлтгэлээ дуусгалаа. - Энэ жил цомон дээр манай багийн нэрийг сийлэх болох нь ээ гэж Вуд баяртайяа инээмсэглэн хэллээ. Тэгээд цамхагийн зvг гэлдрэх зуураа: Манай тvрvvчийн баригч Чарли Уизли єєрийн дуртай луугаа судлахаар явчихаагvйсэн бол Английн шигшээд тоглох байсан даа. Гэхдээ би чамайг тvvнээс илvv тоглогч болчихвол гайхах юм алга гэлээ. Харри хичээл ном, гэрийн даалгавар дээр нь долоо хоногт гурван удаа бэлтгэл гээд их л завгvй байсан болохоор Хогвартсад ирээд хоёр сар болсныгоо мэдмэгц бvр гайхаж хоцорчээ. Хоёр сарын дотор шилтгээн нь тvvний гэр орон болсон тєдийгvй Улаан модон гудамжны дєрєвдvгээр байшинд арван жил болохдоо ч ингэж дасаагvй юм. Энд л тав тухтай сууж анд нєхєдтэй болсон билээ. Тэгээд ч Хогвартсад юм бvхэн сонин ялангуяа нэгдvгээр дамжааныхны хичээл хvндэрч юухан хээхэн мэддэг болмогц бvр ч сонирхолтой санагдах болжээ. Тэд аравдугаар сарын гучин нэгний єглєє Хэллоуины баярын ємнє сэрэхэд баярын тэмдэг болох жигнэсэн хулууны сайхан vнэр хонгилоор нэг тархсан байлаа. Шившлэгийн хичээл дээр профессор Флитвик хэлэхдээ Харрийн аль эртээс сурахыг хvссэн тэр зvйл рvv орох болжээ гэж хэлсэн юм. Профессор Флитвик нєгєє Невиллийн бахыг анги дотур хэд хэдэн удаа нисгэсний дараа Харри болон бусад сурагчид энэхvv урлагийг эзэмшин эд зvйлс, амьтдыг нисгэхсэн гэдэг хvсэлдээ шатах болов. Одоо энэхvv мєрєєдєл биелж эхлэлээ. Тийм болохоор энэ єдєр vнэхээр сайхан болох нь ээ. Профессор Флитвик тэднийг хос хосоор нь болгов. Невилл тvvний анхаарлыг татах санаатай горьдонгуй нvдээр харж байсан болохоор Харри маань Симус Финнигантай нэг хос болсондоо vнэхээр их баярлажээ. Харин Рон азгvйтэхдээ Гермиона Грэйнжертэй нэг хос болчихлоо. Хэдийгээр Гермиона ч тєдий л их баярлаагvй боловч хэн нь илvv гомдолтой 104
байгааг хэлэхэд бэрх ажээ. Харри шvvр авснаас хойш Гермиона охин Рон тэр хоёртой нэг ч удаа яриагvй юм. - Бидний хийж сурсан бугуйныхаа хєдєлгєєнийг бvv мартаарай. Бугуй хєнгєн огцом шуугиантай эргэх ёсой шvv. Шидэт vгээ зєв дуудах нь чухал. <<Эф>> гэхийн оронд <<эс>> гэж хэлчихээд шалан дээр одост даруулан хэвтэж байсан шидтэн Баруффиог мартаж болохгvй гэж профессор Флитвик сургамжлана. Yр дvнд хvрэх амаргvй байлаа. Харри профессор Флитвикийн заасны дагуу бvх юмыг ёсчлон хийсэн авч Симус тэр хоёрын агаарт хєєргєх гэсэн єд ширээн дээрээс хєндийрсєнгvй. Тэсвэргvй Симус биеэ ч барьж чадахаа болиод шидэт саваагаараа єдийг доихсон чинь оч хаяад єдийг шатаачихлаа. Харри шовгор малгайгаараа гал авалцсан єдийг унтраажээ. Зэргэлдээх ширээнд байгаа Ронд ч аз таарсангvй. - Вингардиум Левиоса! гэж тэрбээр салхин санс шиг урт гараа даллан хашгирах авч урд нь хэвтэх єд огт хєдєлсєнгvй. - Чи шившлэгээ буруу хэлээд байна. Вин-гар-диум Леви-о-са гэж хэлэхдээ <<гар>> гэдэг vеийн <<а>>-г уртаар дуудах ёстой гэж Гермиона сэтгэл дундуур хэлэх нь Харрид дуулдав. - Тийм л сайн юм бол єєрєє хэлэхгvй юу гэж Рон дургvйцнэ. Гермиона жанчныхаа ханцуйг шамлаж саваагаа даллаад шившлэгээ хэллээ. Єд ширээнээс хєндийрч Гермионагийн дээр бvтэн хагас метрийн єндєрт дvvжлэгдэв. - Єє, их сайн байна! Грэйнжер авхай чадлаа гэдгийг бvгд харлаа шvv дээ! гэж профессор Флитвик алга ташин хэллээ. Хичээл дуусахад Рон бvр санаагаар унаж гvйцсэн байлаа. - Тvvнтэй хэн ч нийлэхгvй нь мэдээж шvv дээ. Yнэнийг хэлэхэд тэр чинь жинхэнэ шулмас хэмээн хонгилд байгаа сурагчдын дундуур зvтгэлэнгээ Рон vглэж явав. Тэд бєєн хvvхдvvдийн дундаас арайхийн гартал Харрийг анзаараагvй бололтой нэг хvvхэд хажуугаас нь мєргєж орхив. Энэ бол Гермиона байлаа. Тэрбээр буцаж гvйгээд хvvхдvvдийн дунд орчихсон ч Харри тvvний уйлсан царайг харж амжаад сэтгэл нь тvгшлээ. - Тэр чиний хэлснийг сонссон юм шиг байна гэж Ронд хандан сэтгэл тvвдэнгvй хэллээ. - Тэгээд яагаав? Хэн ч тvvнтэй нєхєрлєхийг хvсэхгvй байгааг мэдсэн л баймаар юм даа гэж Рон хайхрамжгvй хэлсэн авч нэг л эвгvй санагджээ. Гермиона дараагийн хичээл дээр ч тvvний дараагийнх дээр ч vзэгдсэнгvй. Тэрбээр бvтэн єдєр ирсэнгvй. Орой болж Хэллоуинд зориулсан цайллагад оролцохоор гол танхим руу буух vедээ Харри Рон хоёр Парвати Патил гэдэг охин Лавендер найздаа Гермионагийн тухай ярьж байхыг санамсаргvй сонсчээ. Гермиона эмэгтэйчvvдийн бие засах газарт уйлсан хэвээр огт тайтгарахгvй ганцааранг минь vлдээ гэж гуйгаад байгаа ажээ. Роныг харахад сэтгэл нь тавгvй байх шиг санагдсан ч хэдэн хормын дараа баяр ёслолын байдалтай гоёсон гол танхимд орохдоо Гермионагийн тухай мартжээ. Хана адарт олон мянган сарьсан багваахай жигvvрээ дэвэн суух агаад зарим нь хар vvл шиг доошлон хулуунд хатгасан лааны гэрлийг сарниулна. Хичээлийн шинэ жил эхлэхэд зориулж хийсэн цайллагынх шиг ширээн дээр байх алтан тавагнууд гэнэтхэн тєрєл бvрийн амттанаар дvvрлээ.
105
Харрийг хальстай нь жигнэсэн тємс хийж авах vед танхимд профессор Квирелл гvйн орж ирлээ. Толгойн ороолт нь тал дээрээ гарч нvvрэнд нь айсан шинж тодроно. Квирелл шууд профессор Дамблдорын зvг очоод ширээ тохойлдож амьсгалаа дарахыг танхимд байгаа бvх хvvхдvvд чимээ даран харцгаана. - Савдаг савдаг... газар доорх... танд хэлэх гэж яараад... гэж хэлмэгцээ Квирелл ухаан алдан шалан дээр уналаа. Танхимд vймэлдэж эхлэв. Тэгтэл профессор Дамблдорын шидэт саваанаас ойх ягаан очийг хараад бvгд чимээгvй боллоо. - Ахлагч нар аа! Факультетынхнаа унтлагын єрєєнд нь яаралтай аваач! гэж Дамблдор хvнгэнэв. Ширээний араас vсрэн боссон Перси vvргээ ойлгов бололтой: - Хурдхан намайг дагаарай! Нэгдvгээр дамжааныхан бvv салаарай! Миний хэлснийг хийх аваас аймшигтай юм юу ч болохгvй! Нэгдvгээр дамжааныхан над руу ир! Хэн ч хоцорч болохгvй шvv! Би ахлагч болохоор бvгд миний тушаалыг биелvvлцгээ! гэж тушаалаа. - Савдаг яаж цамхагт нэвтрэв ээ? гэж Харри шатаар яаран єгсєх зуураа Роноос асуув. - Би яаж мэдэх юм бэ? надаас бvv асуу. Савдгийг тэнэг гэдэг болохоор хачин л юм. Пивз маань Хэллоуины ємнє жаахан тогломоор санагдаад орулчихсан юм болов уу? гэж Рон мєрєє хавчин єгvvлэв. Шатаар єгсєх хєдєлгєєнийг харахад бvгд л яарч байгаа бололтой. Харин Пуффендуйн сурагчид л єєрсдийгєє хэн гэдгийг харуулж нэгэн хонгилд бєєгнєрєлдєн бусдыгаа явахад саад болж байв. Харри Рон хоёр бєєн хvvхдvvдийн дундуур зvтгэлж явснаа Харри гэнэтхэн Роны ханцуйнаас шvvрч: - Би сая л саналаа. Гермиона! гэлээ. - Гермиона юу гэж? хэмээн Рон гайхав. - Тэр чинь савдгийн тухай мэдэхгvй шvv дээ. Рон хємхийгєє зуулаа. - За яахав гэж хэдэн агшны дараа тасалдуулан хэлээд эр зоригоо чангалсан бололтой: - Хэрэв биднийг Перси харчихгvй бол ч... гэлээ. Тэд тонгойсоор Пуффендуйн сурагчдын дунд ороод эсрэг тал руу буюу тэдний цамхаг руу явлаа. Тэднийг хэн ч анзаараагvй бєгєєд хэсэг хугацааны дараа тэд хvvхдvvдийн дундаас гараад хоосорсон хонгилоор эмэгтэйчvvдийн бие засах газар луу гvйлдлээ. Тэд булангаар тойроод хvрэх газартаа хариугvй дєхтєл ард нь хєлийн чимээ сонсдов. - Энэ Перси байна! гэж Рон шивнээд Харриг татаж том чулуун хананы ард хамт нуугдлаа. Гэтэл тэдний хажуугаар Перси биш харин профессор Снегг гvйн єнгєрєв. Тэрбээр хонгилоор гvйн бараа тасарлаа. - Энэ тэнд юу хийж байгаа юм болоо? Яагаад бусад багш нарын хамт доод хонгилд байхгvй байна вэ? гэж Харри шивнэв. - Намайг мэдэж байгаа гэж бодоо юу? Тэд єлмий дээрээ гэтэн Снеггийн далд орсон хонгил руу ороход тvvний хєлийн чимээ сонсогдсоор байлаа. - Тэр гуравдугаар давхар луу явж байна гэж Харрийг хэлтэл Рон гараа єргєєд: - Юм vнэртэж байна уу? гэв. Харри vнэрлэснээ хамраа vрчийлгэв. Агаарт шивэр олон жил цэвэрлэгvй нийтийн жорлонгийн vнэр ханхална.
106
Yнэрийн зэрэгцээ архирах дуу аварга хєлийн чимээ гарлаа. Рон гараа сунгахад хонгилын нєгєє vзvvрт тэднийг чиглэн явах аварга том юм харагдлаа. Тэд сvvдэрт нуугдаад нєгєє зvйлийг хонгилын гэрэлтэй хэсэгт гарч ирэхийг ажиглаж байв. Энэ бол єндрєєрєє дєрвєн метр орчим саарал гантиг шиг арьстай vхэр чулууг санагдуулам овгор товгор биетэй наргил модны самар шиг жижигхэн халзан толгойтой аймаар амьтан аж. Савдгийн хєл нь богинохон мод шиг бvдvvн товруу бvхий том тавхайтай юм. Гар нь хєлєєсєє хавьгvй урт болохоор гартаа барьсан аварга бороохой нь шалан дээгvvр чирэгдэнэ. Тvvнээс гарч буй vнэр ямар ч бороохойноос илvv хєнєєхєєр байхад яагаад бороохой чирч явааа нь ойлгомжгvй. Савдаг vvдний дэргэд зогсоод бєхийн дотогш харлаа. Тэгээд ямар нэг шийдвэр гаргах гэсэн бололтой урт чихээ дэлдэгнvvлнэ. Толгойг нь харваас тархи жижигтэй бололтой удаан бодлоо. Эцсийн эцэст шийдвэрээ гаргаад бєхийсєєр єрєєнд орчихов. - Хараач тvлхvvр нь цоожиндоо vлдчихэж. Бид тvvнийг цоожилж болно шvv дээ гэж Харри шивнэлээ. - Муугvй л санаа байна гэж Рон догдлон хэлэв. Тэд хаалга руу гэтэх vед Харрийн ам хатах шиг санагдана. Роных ч тэгсэн байлгvй дээ. Тэд савдгийг єрєєнєєс бvv гараасай гэж бурхан тэнгэрт залбиараад бvр ойрхон очсоноо Харри урагш ухасхийн хаалгыг хаагаад цоожин дахь тvлхvvрийг эргvvллээ. - Боллоо! гэж тэд ялсан байртай дуу алдацгаав. Амжилтандаа баясаж хєєрсєндєє улайсан тэд ирсэн vг рvvгээ эргэж булан ч хvрч амжаагvй байтал айж цєхєрсєн дуу сонсогдлоо. Энэхvv дуу хэдхэн агшны єнмє Харрийн цоожилсон єрєєнєєс гарах аж. - Єє болохгvй гэж Рон чимээгvйхэн хэлээд царай нь Цуст Бароных шиг цонхийлоо. - Энэ чинь эмэйгтэйчvvдийн бие засах газар байна шvv дээ! гэж Харри хэлээд амаа ангайсан чигтээ хєшчихлєє. - Гермиона! гэж тэр хоёр зэрэг уулга алдав. Одоо тохиолдох зvйл бvv тохиолдоосой гэж хvсэвч сонголт хийх боломж байх уу даа? Тэд огцом эргээд vvд рvv буцаж гvйлээ. Айсандаа Харрийн гар салганан чичрээд тvлхvvрийг эргvvлж чаддаггvй ээ. Эцэст нь арайхийн онгойлгов. Тэгээд байдаг чадлаараа хаалгыг татаж хоёулаа дотогш орлоо. Гермиона Грэйнжер хаалганы эсрэг талын хананы дэргэд зогсож байв. Хий vзэгдэл шиг хана нэвтлэх гэсэн мэт биеэ байдгаар нь хураачихсан одоохон ухаан алдах гэж байгаа юм шиг харагдана. Савдаг бороохойгоо даллан ханын ваарыг нураасаар тvvн рvv дєхєж явлаа. - Тvvний анхаарлыг сарниул! гэж Харри цєхєрсєн дуугаар Ронд хашгираад шалан дээр хэвтэж байсан угаалтуурын бєглєєг шvvрэн авч байдаг чадлаараа хана руу чулуудлаа. Савдаг Гермионагаас тєдий л холгvй зогсоод хэн хашгирсныг харахаар эв хавгvй алгуурхан эргэхэд жижигхэн догшин нvд нь Харрийг олж хартлаа тэнэг юм шиг анивчиж байв. Савдаг хэний зvг дайрахаа шийдэж ядан зогссоноо бороохойгоо єргєєд Харри руу алхлаа. - Хєєе хоосон толгой! гэж єрєєний булан хvртэл гvйж амжсан Рон хашгираад хэсэг тємєр хоолойгоор савдгийг чулуудав. Савдаг хэдийгээр мєрєє тємєрт оногдохыг мэдээгvй боловч хашгирах чимээг сонсоод ахин
107
зогслоо. Тvvнийг эв хавгvй муухай биеэ Рон рvv эргvvлэх зуур Харри дэргэдvvр нь єнгєрєн Гермионагийн хажууд очжээ. - Алив зугтъя! Зугтацгаая! гэж Харри хашгираад Гермионаг хєтлєх гэсэн авч цаадах нь хананд наалдчихсан юм шиг огт хєдєлсєнгvй. Тэрбээр айсандаа амаа ангайн Харрийг харахгvй хэлсэн vгийг нь сонсохгvй байгаа мэт санагдана. Нvд нь айж цочсон хэвээрээ. Харрийн хашгирах дуу єрєєнд цуурайтан савдгийг гайхшралд оруулжээ. Олон юмтай зэрэг тулгараад чухам юу хийхээ мэдэхгvй байв. Гэтэл ухаан орсон бололтой гэнэтхэн уурлаж муухай орилоод Роны зvг алхлаа. Рон тvvнд хамгийн ойр байсан болохоор зугтах газаргvй байлаа. Тэгтэл Харри маш эрэлхэг атлаа маш болчимгvй алхам хийлээ. Тэрбээр савдгийн араас гvйн очоод vсрэн нуруунд нь зvvгдээд хоёр гараараа хvзvvгээр нь тэврэн зуурлаа. Савдаг том биетэй болохоороо туранхай жаахан Харрийн зvvгдсэнийг анзаарахгvй байж болох ч хамар луу нь урт мод шургуулж байгааг мэдэхгvй байхын аргагvй ажээ. Харри vсрэх vедээ яагаад ч юм авч гарсан саваагаа гартаа барьж явсан юм. Хэдийгээр нэгдvгээр дамжааныхан саваагаар тулалдаж чадахгvй ч саваагаа авч явсан нь олз болжээ. Тэрбээр савдгийн араас vсрэн хvзvvгээр нь тэврэх vед баруун гартаа барьсан саваа нь савдгийн хамрын нvх рvv орчихжээ. Савдаг євдсєндєє орилж эргэлдсэнээ бороохойгоо эргvvлэхэд Харри байдаг чадлаараа хvзvvнээс нь зууран дvvжлэгдсээр байв. Уул нь савдаг тvvнийг газарт унагах юм уу, бороохойгоороо няц цохичихож чадах сан. Айсандаа болж ухаан алдах шахсан Гермиона шалан дээр суун тусаж харин Рон шидэт саваагаа шvvрч аваад чухам юу болохыг нь ч сайн мэдэлгvй санаандаа хамгийн тvрvvн орж ирсэн: - Вингардиум Левиоса! гэдэг vгийг хэллээ. Тэгтэл гэнэтхэн савдгийн гарт байсан бороохой гараас нь мултран агаарт хєєрч агшин зуур тогтсоноо аажимхан эргээд эзнийхээ толгойг балбаж гарчээ. Савдаг ганхаж байснаа єрєєний ханыг доргитол чангаар уналаа. Харри хєл дээрээ босов. Зvрх нь догдолж ухаан санаа нь тєвлєрєхгvй ажээ. Рон саваагаа єргєсєн хэвээр чухам юу болсныг ч сайн ойлгохгvй зогссоор. - Тэр… тэр vхчихсэн vv? гэж анх удаа ам нээн Гермиона асуув. - Yгvй байх аа. Зvгээр л хэсэг зуур ухаан алдсан хэрэг гэж арайхийн дуугарахтай болсон Харри хэллээ. Тэгээд бєхийн савдгийн хамраас шидэт саваагаа авлаа. Саваанд нь хатсан саарал цавуу шиг юм наалдчихжээ. - Ямар муухай нустай юм бэ гэж хэлээд Харри саваагаа савдгийн ємдєнд арчлаа. Тэгтэл хаалга тасхийж хєлийн чимээ гарахад тэр гурав гайхан харав. Тэд ямар чимээ шуугиан гаргаснаа анзаараагvй ч дор байгсад савдгийн унах орилох чимээг сонссон бололтой. Хэсэг хугацааны дараа єрєєнд профессор МакГонагалл араас нь профессор Снегг тvvний хойноос профессор Квирелл орж ирлээ. Квирелл савдгийг харснаа аяархан дуу алдаад зvрхээ даран шалан дээр уналаа. Снегг савдгийг бєхийн харж профессор МакГонагалл Харри Рон хоёрыг харцаараа сvлбэнэ. Тvvний ийм их уурласан байхыг Харри хэзээ ч хараагvй юм. Уруул нь хvртэл цайчихсан байв. Савдгийг дийлсэн хэмээн шагналын таван оноо єгєх болов уу гэж Харри бодсон авч таатайхан бодол нь замхарлаа. - Та нарын юу сэдсэнийг асууж болох сон болов уу? гэж профессор МакГонагалл ууртай хvйтнээр асуув.
108
Харри байрнаасаа огт хєдлєхгvй саваагаа єргєсєн хэвээр зогсох Роныг хялайн харлаа. Профессор: - Та нар азаар л амьд vлдлээ. Яагаад унтлагынхаа єрєєнд очоогvй юм бэ? гэлээ. Снегг хутганы ир шиг хурц харцаар Харрийг харахад Харри шал ширтэв. Яагаад ч юм Роныг саваагаа буулгаасай гэж маш их хvсэж байлаа. Гэнэтхэн сvvдрээс сулхан дуу гарч: - Профессор МакГонагалл аа тэд намайг эрж энд ирсэн юм гэлээ. - Хатагтай Грэйнжер vv? Гермиона яаж ийгээд хєл дээрээ босчээ. - Би савдгийг хайж явсан юм яагаад гэвэл… Яагаад гэвэл би тvvнийг єєрєє дєнгєнє гэж бодсон юм л даа… Яагаад гэвэл тvvний тухай бичсэн номын санд байгаа бvх номыг уншсан болохоороо тэдний тухай сайн мэднэ… Рон гайхсандаа саваагаа унагаачихлаа. Харри ч учрыг нь мэдэж байв. Гермиона Грэйнжерийг багшид худлаа хэлнэ гэж хэн санах билээ?! Гермиона Грэйнжер шvv дээ. Гермионаг хэн гэдгийг Харри мэддэг ч тvvнийг худал хэлж чадна гэж санаанд нь багтахгvй байв. Тvvний хэлсэн vг vнэмшихээр дуулдана. - Хэрэв тэд намайг олоогvй бол би vрэгдэх байлаа. Харри тvvний хvзvvнээс зvvгдэн хамарт нь саваагаа шургуулсан юм. Харин Рон тvvний бороохойг илбэдэн савдгийг ухаан алдуулчихсан. Тэд профессоруудын хэн нэгнийг дуудах завгvй байсан л даа. Тэднийг ирэх vед савдаг намайг алах гэж байлаа хэмээн Гермиона vргэлжлvvлэв. Харри Рон хоёр энэ байдлыг огт гайхалгvй бvх л зvйл Гермионагийн хэлснээр болсон мэт дvр vзvvлэхийг хичээцгээж байлаа. - За яахав vнэхээр тийм бол... Грэйнжер авхай та тэнэгхэн байна даа. Савдгийг дийлнэ гэж яаж санаанд чинь оров оо? гэж професср МакГоанагалл тэр гурвыг хараад бодлогоширонгуй хэлэв. Гермиона толгойгоо унжуулна. Харри гайхсандаа дахиад л юу ч хэлж чадахгvй болжээ. Хэн ч байлаа гэсэн лав л Гермиона хэзээ ч сургуулийн дvрэм журмыг зєрчихгvй нь мэдээж юм даг. Гэтэл одоо болохоор Рон тэр хоёрыг аврах гэсэндээ зориудаар дvрэм журам зєрчсєн юм шиг царай гаргаж байдаг. Энэ нь Снегг гэнэтхэн хvvхдvvдэд амттан тарааж эхлэхтэй адил гайхалтай хэрэг билээ. - Хатагтай Грэйнжер таны буруугаас болоод Гриффиндорын тооцоонд торгуулын таван оноо нэмэгдлээ! Би таныг их vнэлдэг байсан авч vvнээс болоод гомдлоо шvv. Одоо та нар гайгvй бол цамхаг руугаа буцсан чинь дээр. Бvх хvvхдvvд амралтынхаа єрєєнд цайллагаа дуусгаж байгаа гэж профессор МакГонагалл хєндийхєн хэллээ. Гермиона тасалгаанаас гарч явлаа. Профессор МакГонагалл тэр хоёр луу эргээд: - За яахав хатагтай Грэйнжерийн ярихыг сонссон ч гэлээ та нарт аз таарсан гэдгийг батлан хэлэх хэрэгтэй. Тэгээд ч нэгдvгээр дамжааныхан нас бие гvйцсэн уулын савдагтай тулалдаад байдаггvй юм. Та хоёрт тав таван оноо єглєє. Болсон явдлын тухай профессор Дамблдорт мэдэгдэнэ. Та нар одоо явцгаа гэв. Тэд бие засах газраас гараад хоёрдугаар давхарт гартлаа ганц ч дуугаралгvй явснаа сэтгэл амран санаа алдацгаажээ. Савдаг болон тvvний vнэр танар саяын болсон явдлаас хол байна гэдэг юутай сайхан. - Бидэнд арваас илvv оноо єгч болох л байсан даа гэж Рон vглэнэ. - Чи тав гэх гэсэн юм уу? Таван оноогоор Гермионаг торгосныг бvv мартаарай гэж Харри залруулан хэлэв.
109
-
Хэдийгээр бид хоёр тvvнийг аварсан ч тэр бас биднийг аварсан шvv гэж Рон хvлээн зєвшєєрлєє. - Хэрэв бид савдгийг жорлонд тvгжээгvйсэн бол тvvнийг аварч чадахгvй байлаа шvv гэж Харри сануулав. Тэд бvдvvн Ледийн хєрєг рvv дєхєж очлоо. - Торойн хоншоор гэж тэр хоёр зэрэг хэлээд дотогш орцгоов. Дотор олон хvнтэй чимээ шуугиантай байлаа. Тэд цайллаган дээрээс авчирсан хоол хvнсийг амтархан идэх ажээ. Тэднийг хvлээн сондгойрон зогсох Гермионагаас бусад нь юм идэцгээнэ. Харри Рон хоёр тvvн рvv дєхєж очоод чухам юу хэлэхээ мэдэхгvй гайхан зогслоо. Тэгснээ гэнэтхэн: <<Баярлалаа>> гэж хоёулаа зэрэг хэлэв. Тэд ширээ рvv яарцгаалаа. Энэ vеэс Гермиона Грэйнжер тэдний анд болсон билээ. Хэдийгээр дараа нь бие биеэ ойлгохгvй явдал гарч байсан ч дєрвєн метр єндєр уулын савдгийг ялсан нь vvнтэй огт хамаагvй юм. ********************************************************************* Бvлэг 11 КВИДДИЧ Арван нэгдvгээр сарын эхээр тэнгэр их муухайрлаа. Цамхагийн эргэн тойрны уулс ногоон байснаа саарал болж нуурын ус хєлдvv тємрийг санагдуулж єглєє бvр хяруу унана. Нисэж сурах талбай дээр шvvрээ гэсгээж байгаа Хагридыг цамхагынхаа цонхоор Харри хэд хэдэн удаа харжээ. Хагрид сохор номинигийн арьсаар хийсэн урт дээл минжний сороор дулаалсан том гутал, туулайн ноолуураар хийсэн бээлий ємссєн байлаа. Сургуульд квиддичийн тэмцээн эхэллээ. Хэдэн долоо хоногт байнгын хvнд бэлтгэл хийсний дараа бямба гаригт Харри анх удаа талбайд гарах байв. Гриффиндорын шигшээ Слизерины шигшээтэй vзэлцэх юм. Гриффиндорын шигшээ ялбал сургуулийн аваргад аман хvзvvдэх ажээ. <<Харрийн квиддич тоглохыг бараг хэн ч хараагvй юм чинь>> гэж бодсон Вуд Харрийг багийнхаа нууц болгон хадгалж, тоглолтын ур чадварыг нь хэнд ч vзvvлэхгvй байхаар шийдсэн юм. Гэвч Харрийг Гриффиндорын багийн баригч болсон тухай мэдээ ямар нэг байдлаар багийн хvрээнээс хальжээ. Тvvнийг сайн тоглогч болно гэж зарим нь ярьдаг бас зарим нь тvvнийг тоглох vед унахад нь тосож авахаар гудас барин гvйлдэх хэрэг гарна гэж даажигнадгийн аль нь муу вэ гэдгийг Харри мэдэхээ болилоо. Гермиона тvvний анд болсон явдал vнэндээ азтай хэрэг байлаа. Хэрэв тэр байгаагvй бол гэрийнхээ даалгаврыг хийж чадахгvй болох байв. Учир нь Вуд тvvнийг байнга нэмэлт бэлтгэл хийлгэхээр яг тулган дууддаг байжээ. Дашрамд дурдахад чухамхvv Гермиона л тvvнд <<Квиддичийн тvvх>> гэдэг маш сонирхолтой номыг уншуулахаар єгчээ. Харри тvvнийг уншаад квиддичийн дvрмийг долоон зуун янзын аргаар зєрчдєг энэхvv долоон зуун зєрчил 1473 оны дэлхийн аваргын тєлєє тэмцээний vеэр гарсныг мэдэж авсан юм. Бас хамгийн жижиг хамгийн хурдан хvн л баригч
110
болдог тэмцээний vеэр зєрчлийн ихэнх хэсэг баригчтай холбогдон гардгийг ч мэдэж авчээ. Мєн vхэлд хvргэсэн азгvй тохиолдол талбай дээр маш цєєхєн гардаг ч тэмцээний дундуур алга болсон тоглогчид олон сарын дараа Сахарын цєлєєс олдсон тохиолдлыг уншсан байна. Харри Рон хоёр Гермионаг уулын савдгаас аварсны дараа тэр охин сургуулийн дvрэм зєрчихийг бараг хайхрахаа больж vг хэлээ ололцоход амар болжээ. Анхны тэмцээн эхлэхээс нэг хоногийн ємнє тэр гурав завсарлагааны цагаар гадаа гарч Гермиона юу чаддагаа vзvvлсэн аж. Тэрбээр халааснаасаа жимсний чанамалын шил гаргаж газар дээр тавид нэг юм хэлэнгээ саваагаараа дохисон чинь шилэн дотор гэнэтхэн хурц хєх дєл цацарчээ. Хамгийн сонирхолтой нь галтай шилийг нэг газраас нєгєє газар луу зєєж тэр ч байтугай халаасандаа хийж блоно. Цэнхэр дєл яльгvй халаавч тvлэхгvйн дээр шил нь хvйтэн хэвээрээ байна. Тэд шилтэй гал руу нуруугаа харуулан дулаацаж суутал гэнэтхэн Снегг гараад иржээ. Профессор ихээхэн доголж явахыг Харри шууд ажиглав. Харри, Рон, Гермиона гурав галаа Снеггэд харуулахгvйн тулд шахалдан сууцгаалаа. Хашаанд гал тvлэх хориотой гэдэгт тэд эргэлзсэнгvйн. Снегг галыг харахгvй ч тэдний гэмшсэн царайг vзээд буруутгах єєр шалтаг олжээ. Харин Харри єєрийг нь хичээнгvйлэн эрж яваа гэдэгт огт эргэлзсэнгvй. - Поттер наадах чинь юу вэ? гэж Снегг дєхєж ирмэгцээ хайнгадуухан асуув. Харри гартаа байсан <<Квиддичийн тvvх>> гэдэг номоо профессорт vзvvлжээ. - Номын сангийн номыг сургуулиас авч гарах хориотой. Номыг чинь авлаа. Та vvнийхээ тєлєє таван оноогоор торгуулна гэж Снегг мэдэгдэв. - Энэ дvрмийг дєнгєж сая бодож оллоо доо. Харин хєл нь яачихсан юм бол? гэж доголсоор холдох Снеггийг хараад Харри ууртай бувтналаа. - Мэдэхгvй юм даа, гэхдээ vнэхээр євдєж байгаа юм байна гэж Рон хорсонгvй хэлэв. Тэр vдэш Гриффиндорын амралтын єрєє онцгой шуугиантай байлаа. Харри, Рон, Гермиона гурав цонхны хажууд суугаад Гермиона тэдний швшлэгийн хичээлийн даалгаврыг шалгаж байв. Тэрбээр: <<Ингэвэл юу сурах вэ дээ?>> гэж хэлээд тэдэнд хуулуулдаггvй авч гэрийн даалгаврыг нь шалгадаг байсан болохоор тэд ямар ч гэсэн тvvнээс зєв хариу авна. Харрийн сэтгэл нэг л тавгvй. <<Квиддичийн тvvх>> номыг нь Снегг багш эргvvлж єгєєгvйд тун ч харамсаж байлаа. Анхны тэмцээний ємнє энэ ном их л хэрэг болох сон доо. Чухам яагаад профессор Снеггээс айх ёстой юм бэ? гэж Харри єєрєєсєє асууна. Тэгээд хариу ололгvй Снеггийг олж уулзаж номоо авахаар явлаа гэж Рон Гермиона хоёрт хэлээд эрсхэн бослоо. - Чамаас би дээр гэж Рон Гермиона хоёр зэрэг хэлсэн авч толгой сэгсрэв. Бусад багш нарын дэргэд байхад нь хэлвэл Снегг татгалзахгvй байх гэсэн сайхан бодол тvvнд тєржээ. Тэгээд багш нарын єрєє рvv буцаж очоод vvдийг нь тогшлоо. Хэн ч дуугарсангvй. Бас дахин тогшив. Ахиад л чив чимээгvй. Снегг чухам энд л номыг маань vлдээсэн байх гэж Харри гэнэтхэн бодлоо. Єєр vед сэн бол буцаад л явах байсан ч одоо бол тvvнд энэ ном тун чухал байсан юм. Маргааш тоглохын ємнє тайвшрах хэрэгтэй байсан болохоор ингэх нь ч зєв байсан биз. Харри vvдийг яльгvй нээгээд шагайтал аймаар юм харагдлаа.
111
Багш нарын єрєєнд Снегг Филч хоёр байв. Снегг урт жанчаа євдєгнєєсєє дээш шуучихсан суж байна. Нэг хєл нь цус болж хvнд гэмтсэн харагдана. Филч тvvний баруун талд зогсоод боолт сарвайж байв. - Муухай амьтан. Хэн нэгэн хvн аль нэг аманд нь хазуулчихгvй гурван толгойноос зэрэг бултаж чадах болов уу? гэдгийг мэдмээр байна гэж Снегг хэллээ. Харри vvдийг хаан алгуурхан холдтол... - Поттер! гэх дуулдав. Уурандаа Снеггийн царай хvрлийж барьж байсан жанчныхаа хормойг хурдхан буулгав. Гэмтсэн хєлєє Харрид харуулахгvй гэж профессор хvссэн бололтой. Харри догдлон амьсгаадав. - Би номоо буцааж авч болох болов уу гэж мэдэх гэсэн юм. - Эндээс зайл! Хурдхан тонил! Снеггийн ээлжит торгуулийн тухай хашгирахаас урьтах санаатай багш нарын єрєєнєєс ухасхийн гарлаа. Шатны гишгvvрийг хоёр хоёроор алгасан цамхаг руу буцаж харайлгав. - Болсон уу? Чи юу болчих воо? гэж Харрийг єрєєнд орж ирэхэд Рон асуулаа. Харри харсан бvх зvйлийнхээ тухай сэмхэн шивнэж ярив. Ярьж дуусаад санаа алдан: - Энэ бvхний учрыг ойлгов уу? Тэр Хэллоуины єдрєєр нєгєє гурван толгойт нохойн дэргэдvvр єнгєрєх гэсэн юм байна! Рон бид хоёр савдагийн тухай сануулах гэж чамайг хайж явахдаа тvvнийг хонгилд чухам тийшээ явж байхыг харсан юм! Нохойн манаж байгаа зvйлийг л авах санаатай юм байна! Чухам тэр єєрєє л цамхагт савдагийг нэвтрvvлэн хvмvvсийн анхаарлыг сарниулан vймvvлээд авах гэсэн юмаа тайван хулгайлахаар шийдсэн гэж шvvрээрээ ч мєрийцєхєд бэлэн байна гэлээ. Гермиона тvvнийг гайхсан нvдээр бvлтийн харна. - Yгvй ээ, ингэх ёсгvй. Би тvvнийг олиггvй хvн гэж мэддэг ч тэр Дамблдорын цамхагт нуусан зvйлийг хулгайлах гэж оролдмооргvй юм гэж татгалзан хэлэв. - Чиний vгээр бол бvх багш нарєє сэвгvй байж таарна. Би хувьдаа Харритай санал нэг байна. Снегг ямар ч юманд орж чадах хvн. Харин чухам юу авах гэсэн юм бол? Нохой юу манаад байнаа? гэж Рон шууд эсэргvvцэн хэллээ. Харрийг хэвтэрт орсон хойно нєгєє л асуултууд толгойд нь эргэлдэнэ. Хажууд нь Невилл чанга хурхирах авч Харри унтаж чадахгvй л байв. Тэрбээр уг бодлоосоо салах гэж мэрийнэ. Учир нь хэдэн цагийн дараа амьдралдаа анх удаа тоглолтын талбай дээр гарах гэж байгаа юм чинь сайн унтаж авах хэрэгтэй шvv дээ. Гэхдээ Снеггийн царай зvсийг мартана гэдэг амаргvй ажээ. Тэрбээр Харрийг гэмтсэн хєлєє харсан гэдгийг мэдэж байгаа. Маргааш єглєє нь хvйтэн хэдий ч нарлаг байв. Гол танхимд шарсан зайдасны сайхан vнэр vнэртэж болох явдлын тухай хvvхдvvдийн хєєрєлдєх чимээ тvгнэ. - Чи жаахан ч атугай юм идэх хэрэгтэй гэж Харрийн ємнєх таваг хоосон байхыг харсан Гермиона халамжлангуй хэлэв. - Би юу ч идмээргvй байна гэж Харри татгалзав. - Yгvй дээ гэхэд зvсэм шарсан талх идээч гэж Гермиона шаардана. - Би єлсєєгvй байнаа гэж Харри эрсхэн хэлээд vvнийгээ батлахын тулд толгойгоо сэгсрэв.
112
Тvvний сэтгэл ихэд хєдєлж байлаа. Талбайд гартал ердєє л ганцхан цаг vлдсэн юм чинь. - Чи юм идэж тэнхээ авах хэрэгтэй. Бусад тоглогчдыг бодвол баригчийн эсрэг улам бvдvvлэг тоглодог юм гэж Симус Финниган Гермионаг дэмжин хэллээ. - Баярлалаа, Симус гэж Харри талархал илэрхийлээд тvvнийг зайдсан дээрээ сvмс хийхийг инээмсэглэн ажиглана. Арван нэгэн цагт цэнгэлдэх хvрээлэн пиг дvvрчээ. Бvх сургуулиараа цугласан бололтой. Олон хvvхэд гартаа дуран барьжээ. Суудал газраас єндєрт байласан ч тэнгэрт болж буй зvйлийг харах амаргvй шvv дээ. Рон, Гермиона, Невилл, Симус хєл бємбєгийн <<Вест Хэм>> багийн шvтэн бишрэгч Дин нар хамгийн дээд эгнээнд суужээ. Тэд Харрийг баярлуулахын тулд Короста хархын урж гэмтээсэн Роны нэг цагаан даавуугаар том туг хийж дэлгэн барьжээ. Туган дээр <<Поттерыг ерєнхийлєгч болгоё>> гэж бичсэн байв. Зураг сайн зурдаг Дин туган дээр Гриффиндор тэнхимийн сvлд болсон аварга арсланыг зуржээ. Тэд даавуугаа дэлгэхэд Гермиона амандаа ямар нэгэн юм бувтнатал vсэг зураг янз бvрийн єнгєєр гэрэлтэж байв. Энэ vед Харри багийнхаа бусад гишvvдийн хамт хувцасны єрєєнд суугаад биеийн тамирын урт улаан жанчаа ємсєж байлаа. Слизерины шигшээгийнхэн талбай дээр ногоон хувцасай гарах ёстой аж. Вуд ханиалгаж анхаарлыг єєртєє татан чмиээгvй байхыг анхааруулаад: - Эрхэмсэг ноёд оо гэлээ. - Бас хатагтай гэж багийн довтлогч Анжелина Жонсон охин нэмлээ. - Хатагтай нараа. Одоо цаг маань ирлээ гэж Вуд нэмэв. - Агуу их цаг ирлээ гэж Фред Уизли оролцлоо. - Бидний хvлээсэн цаг гэж Жорж vргэлжлvvлэв. - Оливер дандаа л нэг vг хэлдэг юм. Ноднин жил бид шигшээд байсан болохоор vгий нь цээжилчихсэн гэж Фред Харри руу эргэн харж шивнэлээ. - За, чимээгvй байцгаа. Єндєєдрийнх шиг хvчтэй багтай байж vзэлгvй би олон жил боллоо. Бид хожино. Би мэдэж байна хэмээн Вуд нэмж хэлэв. Хэрэв хожигдвол юу болох тухай анхааруулах аятай бvгдийг ширvvхэн харцаар харснаа хэн ч ялагдлын тухай бодоогvй гэдгийг мэдмэгцээ: - Сайн байна. Гарцгаая. бvгдэд амжилт хvсье гэлээ. Харри хувцасны єрєєнєєс Фред Жорж хоёрын араас гарлаа. Догдолсондоо болоод євдєг нь нугарах шахаж айсан Харри чангаар алга таших чимээн дор талбай дээгvvр алхахдаа бvхний нvдэн дээр уначихгvй нь гэдэгтээ итгэж явлаа. Тэмцээнийг хатагтай Нугарагч шvvлээ. Тэрбээр талбайн голд гартаа шvvрээ бариад багуудыг урд урдаасаа харан жагсахыг хvлээж зогсоно. - Бид цэвэр шударга тоглох хэрэгтэй. Хvн бvр бvгд хичээгээрэй гэж хэлээд бvгдийг ойрт гэж занган дуудлаа. Тэрбээр бvх тоглогчид биш харин Слизерины шгшээгийн ахлагч зургадугаар дамжааны Маркус Флинтэд хандаж хэлэх шиг Харрид санагджээ. Флинтийн тєрєл тєрєгсєд савдаг байсан шиг харагдах юм гэж Харри бодлоо. Тэгснээ vзэгчдийн суудал дээр дэлгэсэн <<Поттерыг ерєнхийлєгч болгоё>> гэсэн бичигтэй тугийг харав. Тvvний зvрх оволзон булгиллаа. Зориг зvрх орж байгаагаа ч мэдрэв. - За шvvрээ унацгаа. Харри єєрийнхєє <<Нисдэг лус-2000>>-д мордлоо.
113
Хатагтай Нугарагч мєнгєн шvгэлээ тасхийтэл vлээгээд арван дєрвєн тоглогчийн хамт агаарт хєєрлєє. Ингээд тэмцэж эхлэв. - Одоо Квоффл бємбєг Гриффиндорын Анжелина Жонсоны гарт байна. Энэ охин сайн ангуучин тєдийгvй бvх зvйлээрээ сайхан... - Жордан! гэж тэмцээний тайлбарлагч ихрvvдийн анд Ли Жорданыг хянаж байхын тулд зориуд зэрэгцэн суусан профессор МакГонагалл дуугаа чангаруулан анхааруулав. Жорданын байнга хадуурдгийг профессор сайн мэдэх бvлгээ. - Уучлаарай профессор оо. Одоо Анжелина маш сайн бултаж срсєлдєгчдєє хуураад Алиса Спиннетэд шууд дамжууллаа. Энэ охины Оливер Вуд олж бэлтгэсэн бєгєєд єнгєрсєн жил ердєє л нєєцєд байсан юм. Ахиад Жонсонд дамжууллаа... Єє, бємбєгийг Слизерины багийн ахлагч Маркус Флинт аваад урагш давшлаа. Флинт тэнгэрт бvргэд шиг л дvvлж байна. Одоохон бємбєгийг шиднэ дээ. Yгvй ээ, бємбєгийг хаалгач Вуд гайхамшигтай vсрэн шvvрээд авлаа. Одоо Гриффиндор сєрєг довтолгоонд орлоо. Бємбєг авсан ангуучин Кэти Белл Флинтийн баруун талаар сайхан тойрч гараад талбай дээгvvр хєєрч явна... Єє, ямар азгvй юм бэ? Толгойгоо блажераар цохиулаад их л євдсєн бололтой.Одоо бємбєг Слизерин багт шилжлээ. Эдриан Пьюси єрсєлдєгчийнхєє хаалга руу ниссэн боловч тvvнийг хоёр дахь блажер зогсоолоо. Бємбєгийг Фред Уизли юм уу Жорж Уизли илгээсэн байлгvй дээ. Энэ хоёрыг ялгах аргагvй л дээ... Ямар ч гэсэн Гриффиндорын довтлогчид сайн гэдгээ харууллаа. Бємбєгийг Жонсон авлаа. Тvvний урд хэн ч алга, тэр урагшаа тэмvvлсээр сайхан нисэж байна даа! Охин хурдалж буй блажераас бултаад шууд хаалганы ємнє очлоо. Анжелина, шидээрэй! Хаалгач Блетчли дvvлсэн боловч алдчихлаа. Оноо! Гриффиндор анхны оноо авлаа! Гриффиндорын хєгжєєн дэмжигчдийн алга таших, Слизерины бишрэгчдийн орилох уулга алдах чимээ хvйтэн агаарт тvгж дулаацуулах шиг санагдана. - Хєєе, дээр байгаа хvvхдvvд жаахан цаашлаарай гэхийг Рон Гермиона хоёр сонслоо. - Хагрид байна! Рон Гермиона хоёр ангийнхныгаа цаашлуулан шахахад гарсан зайд нь Хагрид арайхийн багтаж суулаа. - Би эхлээд овоохойноосоо тэмцээнийг vзэж байлаа. Гэхдээ л цэнгэлдэх хvрээлэнд арай єєр болохоор л бvгд хєгжилдєцгєєгєд байх шиг. Снитч гарч ирсэн vv, vгvй юу? гэж хэлээд Хагрид хvзvvндээ зvvсэн том дуранг харуулав. - Yгvй ээ. Харри одоохондоо ажилгvй байна гэж Рон толгой сэгсэрлээ. - Хvнд байдалд ороогvй л бол сайн байна гэж хэлээд Хагрид дурангаа нvдэндээ ойртуулан тэнгэрт цэг мэт vзэгдэх Харри Поттерыг харлаа. Харри нvдээ онийлгон талбай дээгvvр нисэхдээ снитч ойртож ирэхийг харахаар мэрийн тэнгэрийг хараачлана. Энэ бол Вудын боловсруулсан тєлєвлєгєєний нэг хэсэг юм. <<Снитч гарч иртэл тоглоомоос хол байгаарай. Хэрэг болоогvй vед єрсєлдєгчийнхєє хараанд єртєєд байвал тэд чиний эсрэг бvдvvлэг тоглолт хийх аюултай>> гэж Вуд хэлсэн ажээ. Анжелинаг бємбєг оруулахад Харри хєєр баяраа нууж чадалгvй талбай дээгvvр хэд хэргэлдээд дахиад л тэнгэрийг харуулдаж байв. Тэгтэл нэг юм
114
гялсхийсэн авч энэ нь ихрийн єрєєсний цаг наранд гялбасанхэрэг байлаа. Тэгтэл хэдхэн агшны дараа тvvний зvг их бууны сум шиг хурдалж яваа блажерыг олж хармагцаа тvvнээс бултахдаа Фред Уизлид ч зам тавьж єглєє. - Зvгээр vv? гэж Фред нисэх зуураа хашгираад блажерыг Маркус Флинтийн vг хvчтэй цохив. - Бємбєг Слизерин багийнханд байна. Анчин Пьюси нэгдvгээр болон хоёрдугаар блажераас бултаад ихэр хоёр Уизли, Кэти Белл нарыг хуураад цааш... байз энэ чинь снитч биш биз? хэмээн Ли Жордан энэ vед агаарт болж байгаа vйл явдлыг тайлбарлаж байв. Yзэгчид чанга шивнэлдэн, Эдриан Пьюси сонирхохоо больсон квоффлоо унагаагаад алтан бємбєгийг харах санаатай эргэж хартал зvvн чихний нь хажуугаар шунгинан єнгєрєв. Харри бємбєгєє олж харлаа. Сэтгэл нь хєдлєсєн тэрбээр шууд л доош шунгалаа. Слизерины баригч Теренс Хиггс ч бас снитчийг олж харжээ. Харри тэр хоёр бємбєг рvv зэрэг тэмvvлэхэд бvх анчид єєрийнхєє бємбєгийг ч мартаад Харри Хиггс хоёр авхаалж самбаа хурдаа хэрхэн сорьж байгааг ажиглан агаарт зогслоо. Харри Хиггсээс хурдан байжээ. Тэрбээр удраа хурдлан байгаа жижигхэн бєєрєнхий бємбєг, тvvний хєдлєх сэртэнг хараад хурдаа нэмж гvйцэхээр дєхтєл... - Тvн! Доод талд Гриффиндорын хєгжєєн дэмжигчидийн дургvйцэн шуугилдах сонсогдоно. Харрид савдаг шиг санагдсан Маркус Флинт хар хурдаараа ирэн Харрийг мєргємєгц Харри агаарт тогтохыг хичээн шvvрнээсээ зуурсаар хажуу тийшээ хийсчээ. - Дvрэм зєрчлєє! гэх дуу дороос гарлаа. Хатагтай Нугарагч шvгэлдэн тэмцээнийг зогсоогоод Флинтэд хатуу анхааруулга єгч, Слизерины хаалга руу чєлєєт цохилт хийх эрх олголоо. Талбай дээр vймээн болж байх vед алтан бємбєг хаашаа нь мэдэгдэхгvй чиглэлд алга болжээ. - Шvvгчийг талбайгаас хєє! Дvрэм зєрчигчид улаан хуудас! гэж vл тайтгарах Дин Томас хашгирлаа. - Чи дуртай хєл бємбєгєє vзээгvй гэдгээ мартсан байлгvй дээ. Квиддич тоглоход талбайгаас хєєдєггvй юм. харин улаан хуудас гэдэг чинь юу вэ? гэж Рон тvvнээс асуулаа. Харин Хагрид Динийг дэмжихэд Рон их л гайхжээ. - Дvрмээ єєрчлєх хэрэгтэй юм байна. Флинт чинь Харрийг газарт унагах нь байна шvv дээ гэж Хагрид хэлэв. Тайлбарлагч Ли Жордан хамаагvй байж болохгvй гэдгийг сайтар мэдэж байсан ч єєрийнхєєрєє зvтгэхээс єєр аргагvй болжээ. - Урьдаас тєлєвлєсєн илэрхий бєгєєд шударга бус муухай алдааны дараа... гэтэл: - Жордан! гэж профессор МакГонагалл зандарлаа. - Энэ илэрхий булхайтай явдлын дараа... гэж Жордан залруулсан ч: - Жордан, би танд сануулж байна шvv... гэлээ. - За, за. Сая Флинт Гриффиндор багийн баригч Харри Поттерыг унагах шахсан ч ийм явдал хэнд ч тохиолдож болохыг vгvйсгэх аргагvй гэж хэлэхдээ Жордан илэрхий шоглосон байдалтай байсан ч профессор МакГонагалл яаж ч чадсангvй.
115
-
Одоо Гриффиндор торгуулийн цохилт хийнэ. Бємбєг Спиннетэд байгаа бєгєєд тэрбээр арагш дамжууллаа. Бємбєг Гриффиндорынхонд байгаа хэвээр... Бvх юм Харрийг ээлжит блажераас бултах vед эхлэлээ. Тvvний шvvр гэнэтхэн доош шунгаж ширvvн булгиж гарлаа. Харри одоохон унаж бяц vсрэх вий гэж бодсон ч бємбєг толгойд нь тун ч ойрхон аймшигтай шуугин єнгєрчээ. Шvvрний ишнээс сайтар зуурч євдгєєрєє хавчин тогтож байв. Тэрбээр амьдралдаа ийм арчаагvй хєєрхийлєлтэй байж vзсэнгvй. Тэгээд шvvрээ тэгшилж дєнгєсєн авч хэдэн агшны дараа бvх юм дахиад л давтагдлаа. Шvvр нь тvvнийг унагаах гэж байгаа юм шиг санагдана. <<Нисдэг лус-2000>> бол унасан хvнээ гэнэтхэн унагаахаар шийдэх ёсгvй гэж Харри мэдэж байсан ч чухамдаа тэгж шийдсэн мэт ажээ.Харри шvvрээ єєрийнхєє хаалга руу залах гэсэн авч Вудыг завсарлага ав гэж хашгирмаар санагджээ. Гэтэл шvvрийг хянах аргагvй болсон байв. Эргэж ч чадахгvй, залж ч чадахгvй байлаа. Шvvр тэнгэрээр хаа хамаагvй нисэж гэв гэнэтхэн огцом эргэн тонгочиход Харри арайхийн тогтож байв. Ли тэмцээнийг vргэлжлvvлэн тайлбарласаар: - Бємбєг Слизериныханд байна. Флинт бємбєгєє алдлаа. Бємбєгийг Спинет авчээ. Спиннет Белл рvv дамжууллаа. Белл нvvрэндээ блажераар хvчтэй цохиуллаа. Блажер нармайг нь нээсэн байлгvй дээ... Тоглосон юм, тоглосон юм профессор оо... Слизериныхан бємбєгийг шидлээ. Yгvй ээ, энэ чинь... Слизерины хєгжєєн дэмжигчид найрсагаар алга ташлаа. Хvмvvс бvгд тоглоомд анхаарлаа хандуулаад Харрийн шvvр хачин зан гаргаад байгааг хэн ч анзаарсангvй. Шvvр нь огцом огцом хєдлєж Харрийг талбайн нєгєє тал руу улам єндєрт хєєргєн авч одлоо. - Харри тэнд яагаад байгааг олйгохын арга алгаа. Юу бодоод байгаа юм бол? Тvvнийг мэддэггvйсэн бол тэр шvvрээ бус шvvр нь тvvнийг залаад байх шиг... Yгvй ээ... ингэмээргvй юм... гэж Хагрид тvvнийг дурангаар харангаа гvвтнэнэ. Гэнэтхэн нэг нь хашгирч Харри руу анхаарал тавихад бvгд тvvнийг харцгаалаа. Тyvний шvvр агаарт огцом хєрвєєснєє дахин эргэлдэхэд Харри арайхийн тогтож байв. Дараа нь цэнгэлдэх даяараа уулга алдав. Шvvр гэнэтхэн тонгочоод эргэхдээ Харрийг унагаачихлаа. Одоо тэрбээр єрєєсєн гараараа шvvрний ишнээс дvvжигнэн явна. - Флинтэд мєргvvлээд шvvр нь гэмтчихэв vv? гэж Симус шивнэнэ. - Yгvй ээ, тэгэх ёсгvй. Маш хvчтэй хар шид л нєлєєлчихгvй бол ийм шvvр яах ч vгvй. Хирийн хvн <<Нисдэг лус-2000>>-ыг эвдэж чадна гэж vv? хэмээн Хагрид чичирхийлсэн дуугаар хэлэв. Энэ vгийг сонсоод Гермиона Хагридын дуранг шvvрэн авснаа Харрийг харахын оронд vзэгчдийн зvг чиглvvлээд шимтэн дурандаж байлаа. - Чи яаж байнаа? гэж Рон хэлэхдээ царай нь цонхийсон байв. - Би мэдсэн юмаа. Энэ бол Снегг байна. Хараач гэж Гермиона уулга алдлаа. Рон дуранг авлаа. Тэдний эсрэг талд Снегг сууж байна. Харц нь Харри дээр тєвлєрч амандаа нэг юм тасралтгvй vглэх ажээ. - Тэр шvvрийг илбэдээд байна гэж Гермиона тайлбарлав. - Бид яах ёстой вэ? - Yvнийг надад даалгачих.
116
Роныг юм хэлж амжихаас ємнє Гермиона алга болов. Рон ахиад л Харрийг дурандлаа. Шvvр тун айхавтар булгиж удаан дvvжлэгдэж чадахгvй гэдэг нь илт. Yзэгчид босож зогсоод болж буй явдлыг амаа ангайн айсан байртай ширтэнэ. Уизлийн ихрvvд Харрид туслахаар ухасхийлээ. Тэд тvvнд гараа сунгаад аль нэг шvvрэндээ сундлана гэж тооцсон авч болсонгvй. Тэднийг арайхийн ойртмогц шvvр улам дээш хєєрч байв. Тэд Харрийг унахад нь барьж авахаар шийдсэн бололтой доохнуур нь эргэлдэж байлаа. Энэ vед Маркус Флинт бємбєгийг аваад хэн ч хараагvйг ашиглан Гриффиндорын цагаригт таван удаа хийжээ. - Гермиона тvргэлээрэй гэж Рон шивнэнэ. Гермиона зvтгэсээр Снеггийн сууж буй суудал руу дєхєн очиж нэг эгнээний доогуур гvйж явлаа. Гермиона профессор Квиреллийг дайрч унагаачихаад уучлалт гуйх ч завдалгvй яаран гvйж байв. Тэрбээр Снеггийн эсрэг талд очиж суугаад шидэт саваагаа гарган аль тvрvvнээс толгойд нь эргэлдсэн хэдэн vгээ хэллээ. Саваанаас од цэнхэр дєл тасран гарч профессорын жанчны хормойг шvргэв. Шатаж байгаагаа мэдэхэд Снеггэд барагцаалбал гучаад агшин шаардагджээ. Гермиона ямар ч буруугvй гэдгээ мэдэгдэхийн тулд тэр зvг хараагvй ч гэлээ тvvнийг чанга орилоход санасандаа хvрснээ мэдлээ. Снегг тvvнийг харсангvй. Гермиона vл ажиглагдах хєдєлгєєнєєр тvvнээс гал дєлийг салган єєрийнхєє халаасанд байсан жижигхэн шилэнд оруулж авлаа. Гермиона даиад л буцан зvтгэсээр Снеггээс холдоход профессор чухам юу болсныг яаж хvсээд ч мэдэж чадахааргvй байлаа. Энэ нь бvрэн хангалттай болжээ. Тэртээ дээр Харри гэнэтхэн шvvрэн дээрээ авиран гарч чадлаа. - Невилл минь нvдээ нээж болно! гэж Рон хашгирав. Невилл сvvлийн таван хормын турш нvvрээ Хагридын хvрмэнд наагаад чанга уйлж суусан юм. Шvvгч Нугарагч тоглолтыг зогсоогоогvй ч тэмцээн тvр зогссон байлаа. Гэхдээ Харри шvvрэн дээрээ гарч тогтоод гэнэтхэн доошоо хурдалсны учрыг хэн ч ойлгосонгvй. Цэнгэлдэх даяараа тvvнийг анхааран ширтэж айсан болохоор Харри гараа гэнэтхэн хєдєлгєн дотор нь муухай оргисон юм шиг ам руугаа ойртуулахыг сайтар харжээ. Харри шvvрээ газартай зэрэгцээ болгооод vсрэн дєрвєн хєллєн буухуй гарт нь нэг юм гялалзаж байлаа. - Би снитчийг барьчихлаа! гэж тэрбээр толгой дээрээ алтан бємбєгийг єргєн бариад хашгиран хэлэв. Тэмцээн ойлгохын аргагvй дууслаа. - Тэр бємбєгийг бариагvй бараг залгичихсан шvv дээ гэж хориод минутын дараа Флинт гомдоллосон авч хэн ч тоож сонссонгvй. Харри тоглоомын дvрэм зєрчєєгvй юм чинь ямар ч хамаагvй юм л даа. Ли Жордан чанга яриагчаар: - Гриффиндорын шигшээ зуун дал, жарын харьцаагаар хожлоо хэмээн баяртайгаар зарлав. Харин Харри vvнийг сонссонгvй. Тvvнийг єєрийнхєє барьсан алтан бємбєгийг хvмvvст харуулсны дараа Рон, Гермиона, Хагрид нар Хагридын овоохойд авчирчээ. Харри тэнд аагтай цай ууж сууна. - Снеггээс л боллоо. Гермиона бид бvгдийг харсан. Тэр чамайг нvд салгалгvй ширтэн швшлэг уншаад байсан шvv гэж Рон тvvнд тайлбарлаж єглєє.
117
-
Дэмий юм. Снегг тэгж яах юм бэ? хэмээн Хагрид дургvйцэв. Тэрбээр Харрид тэрхvv хачирхалтай явдал тохиолдоход тvvнийг анхааралтай харж байсан болохоор Рон Гермиона хоёрын шивнэлдсэнийг сонсоогvй, Гермиона хаашаа явсныг ч мэдээгvй ажээ. Харри, Рон, Гермиона гурав Хагридад vнэнийг хэлэх нь зєв vv, буруу юу гэж бодон бие биеэ харцгаав. Харри vнэнийг хэлэх нь дээр гэж vзжээ. - Би тvvний тухай жаал зугаа юм мэдсээн. Хэллоуины баярын vеэр тэр гурван толгойтой нохойн дэргэдvvр єнгєрєх гэсэн юм. Тэгэхээр бид тvvнийг нохойн манаж байгаа зvйлийг авахаар санаархсан гэж бодсон л доо гэж Хагридад тайлбарлалаа. Хагрид давхийн данхаа унагаачихлаа. - Та нар Пушокын тухай яаж мэдсэн юм бэ? хэмээн тэрбээр vг хэлэхтэйгээ болмогц асуув. - Ямар Пушок? - Энэ чинь миний нохой. Єнгєрсєн жил би бааранд нэг грек залуутай танилцаад худалдаж авсан юм. Дараа нь тvvнийг Дамблдорт юм мануулахаар... гэж Хагридыг хэлтэл: - Юу мануулахаар? гэж Харри хурдхан асуулаа. - Намайг та нар асуултаар булж гvйцлээ. Энэ бол нууц. Бvр нууцын нууц ойлгов уу? гэж Хагрид хэлэв. - Гэхдээ Снегг чухам тvvнийг чинь л хулгайлах гэсэн шvv дээ хэмээн хэлэхдээ Харри тvvнийг ам нээнэ гэж боджээ. - Шал дэмий юм. Снегг бол <<Хогвартс>> сургуулийн багш юм чинь амьдралдаа тийм юм хийхгvй гэж Хагрид тоомсоргvй хэлэв. - Тэгвэл яагаад Харрийг хорлох гэсэн юм бэ? хэмээн Гермиона дуу алдлаа. Єнєєдєр болсон явдлын дараа Снеггийн тухай бодол нь vндсээрээ єєрчлєгдєж Харри Рон хоёрын хэлснийг эсэргvvцэж байснаа мартсан мэт ажээ. - Би илбэ жилбэ гэж юу болохыг мэднэ. Тvvний тухай бvгдийг уншсан болохоороо хэн нэгнийг илбэдэх гэж байвал шууд л тааварлана шvv! Хараал жатгаа хvргэхийн тулд хараа хэрэгтэй байдаг. Снегг Харрийгаас нvд салгахгvй тэр ч байтугай огт цавчихгvй байхыг эхлээд би дурангаар дараа нь сэмхэн дєхєж очоод харсан юм! - Энэ чинь худлаа гэж би та нарт хэлж байна шvv дээ. Харрийн шvvр тэгэхэд яасныг би мэдэхгvй ч Снегг бол сурагчаа хєнєєхєєр оролдох хvн биш. Ер нь та гурав сайн сонс. Єєрсдийнхєє хамаагvй юманд хошуу бvv дvрж бай. Та нар Пушокын тухай тvvний хамгаалж буй зvйлийн тухай ч мартацгаа. Энэ бол зєвхєн Дамблдор бас Николас Фламелтэй л хамаатай юм... хэмээн Хагрид уурсангуй хэллээ. - Аан! Тэнд бас Николас Фламел гэгэч оролцсон байх нь ээ? гэж Харри сэтгэл ханамжтай єгvvлэв. Хагридыг харахад єєрєє єєртєє уурласан нь илт. Гэхдээ юу ч єєрчлєгдєх нь єнгєрчээ.
118
********************************************************************* Бvлэг 12 ЕИНАЛЕЖЫН ТОЛЬ Зул сарын баяр дєхлєє. Арван хоёрдугаар сарын дундуур нэг єглєє сэрэхдээ шилтгээн цасанд хучигдаж том нуур хєлдсєн байхыг харцгаажээ. Тэр єдєр Уизлийн ихрvvд бєєрєнийлсєн цасаа ид шидээр нисгэтэл тэр нь профессор Квиреллийн шилэн хvзvvнд оночихсон учир хэд хэдэн оноогоор торгуулсан юм. Тэр єглєє сургуульд шуудан авчрахаар цасан шуурга туулж чадсан хэдхэн ууль vхэнгээ алдаж, Хагрид тэднийг дахин нисдэг болгохын тулд нилээн сайн оролдох хэрэг гарлаа. Сурагчид євлийн амралтаа тэсэж ядан хvлээхдээ єєр зvйлийн тухай бодохоо больжээ. Сургууль хэтэрхий хvйтэн байсан болохоор Харригаас бусад нь дулаан тухлаг гэр орондоо очих гэснээс ч тэгсэн байж болох л юм. уул нь Гриффиндорын амралтын єрєє унтлагын єрєє гол танхимд дулаахан байлаа.Учир нь ханын зууханд тvлсэн гал нэг хором ч унтрахгvй ассаар. Гэхдээ хонгилоор салхи нэвт vлээн хєлдєєж танхимуудын хєлдvv цонх салхинд жингэнэн чичигнэж одоохон хагарах нь уу гэмээр санагдана. Хонгилд ордог профессор Снеггийн хичээл дээр бvр ч хэцvv байв. Сурагчдын амнаас гарсан уур агаарт цагаан vvл шиг суунаглаж хvvхдvvд тvлэгдэх болон бусад аюулыг умартан буцламгай тогоонд аль болохоор ойртохыг хичээцгээн бараг тэврэх шахна. - Євлийн амралтаар сургуульд vлдэх хvvхэд байгаа гэж итгэхгvй байна. Гэрт нь хэн ч хvлээгээгvй хvvхэд л vлдэх байх даа. Тийм хvvхдvvдийг єрєвдмєєр... гэж Драко Малфой уусмал бэлдэх нэгэн хичээл дээр чанга хэлжээ. Слизерин факультетыг ноёрхогч Снеггийг байхад Малфой ихэд зоригждог юм. Малфой ингэж хэлээд Харрийг харлаа. Крэбб Гойл хоёр чанга инээлдэв. Тухайн vед єєрийнхєє жижигхэн авч алддаггvй жинлvvр дээр шаардагдах хэмжээний далайн арслангийн нурууны ясны нунтгийг жинлэж байсан Харри юу ч сонсоогvй дvр vзvvлжээ. Харрийн ачаар Гриффиндор ялалт байгуулсан тэр мартагдашгvй тэмцээнээс хойш Малфой улам ч хэцvv болжээ. Єєрийнхєє багийг ялагдсанд хорссон тэрбээр дараагийн тэмцээнд талбай дээр Харрийн оронд модны мэлхий гарна учир нь тvvний ам том юм чинь жинхэнэ сайн баригч болно гэх мэтээр ярьж бусдыг инээлгэхээр оролдох болсон бvлгээ. Гэхдээ тvvний хошигнолыг хэн ч тоохгvй байгааг хурдан анзаарчээ. Харри бємбєгийг барьсан л юм чинь єєрийн гэсэн ямар ч аргаар барьсан байж болох шvv дээ. Yvнээс гадна галзуурсан мэт аашлах шvvрэн дээрээ тогтож чадсан нь бvгдийг бахархуулсан билээ. Атаархал хорсол нь улам бадарсан Малфой урьдынхаа аргыг хэрэглэж Харрид гэр бvл байхгvй гэдгийг бусдад сануулан даажигнадаг байлаа. Харри ч vнэндээ євлийнхєє амралтаар Улаан модон гудамж руу буцъя гэж бодоогvй юм. Долоо хоногийн ємнє профессор МакГонагалл бvх ангиар явж амралтаараа vлдэх хvvхдийн нэрийг бичиж авах vед Харри єєрийнхєє нэрийг жагсаалтад бичихийг хvссэн юм. Энэ vедээ огт харамсаагvйгээр барахгvй тvvний амьдралд хамгийн сайхан шинэ жил болно гэдэгт эргэлзэхгvй
119
байлаа. Тэгээд ч Рон ах нартайгаа хамт Хогвартсад vлдэх юм чинь. Эцэг эх нь хvv Чарлигаа эргэхээр Румын руу явчихсан ажээ. Хичээл дуусаад тэднийг хонгилоос гарахад хаанаас авчирсныг бvv мэд жигтэйхэн том гацуур хонгилд тааралдлаа. Гэхдээ модны цаанаас цухуйх хоёр том тавхай чанга уухилах чимээ Хагрид тvvнийг авчирчээ гэдгийг илтгэнэ. - Сайн байна уу, Хагрид. Бид туслах уу? гэж Рон мєчир дундуур толгойгоо цухуйлган асуулаа. - Зvгээр Рон минь их баярлалаа гэх дуу гацуурын цаанаас сонсдов. - Надад зам тавьж хайрлахгvй юу. Рон чи жаахан мєнгє олох санаатай байгаа юм уу? Сургуулиа тєгсєєд энд ой хамгаалагч болох юм биз дээ? Хагридын овоохой танай гэрийг бодвол ёстой єргєє юм чинь дээ гэх дуу ард нь гарлаа (Малфойгоос єєр хэн байх вэ дээ). Рон Малфой руу дайрах яг тэр агшинд хонгилд Снегг гарч ирлээ. - Уизли! гэж тэрбээр зандрав. Рон Малфойн заамнаас зуурсан байснаа дуртай дургvй тавилаа. - Профессор Снегг ээ, тэр тvvнийг єдсєн юм. Малфой тvvний гэр орныхныг доромжилсон гэж Хагрид модны араас цухуйн тайлбарлав. - Магадгvй ээ гэхдээ ямар ч тохиолдолд зодолдохыг хориглосон дvрэмтэй юм. Уизли чамаас болж факультет чинь таван оноогоор торгууллаа шvv. Арваар торгуулаагvйээ тэнгэр бурханд баярлаарай. Энд бєєгнєєд байлгvй урагшаа яв гэж Снегг жингэнэсэн дуугаар хэллээ. Малфой, Крэбб, Гойл нар Хагридын дэргэдvvр хvчлэн зvтгэхдээ гацуурыг унагах шахан хэд хэдэн мєчир хугалж баахан шилмvvс унаган тэнэг юм шиг инээлдэн одлоо. - Би тvvнд vзvvлнээ. Нэг л єдєр заавал vзvvлээд єгнєє... гэж холдон буй Малфойн араас харах зуураа Рон шvдээ зуун хэлэв. - Малфой Снегг хоёрыг vзэн ядаж байна гэж Харри vнэнээ хэллээ. - Одоо больцгоо хvvхдvvд минь. Єєдрєг байцгаа.. Мєдхєн шинэ жил болно. Надтай хамт гол танхим руу очицгооё. Тэнд ёстой гоё байгаа даа гэж Хагрид тэднийг уриалав. Харри, Рон, Гермиона нар гацуур чирч яваа Хагридыг даган гол танхимд очиход профессор МакГонагалл, профессор Флитвик хоёр шинэ жилийн гоёл єлгєж байлаа. - Сайн байна Хагрид аа, сvvлчийн мод биз дээ? Наадхаа алсын буланд байрлуулах уу? гэж гацуур авчрахыг харсан профессор МакГонагалл хэлэв. Гол танхимд арав шахам єндєр гацуур элдэв гоёл, лаа чимэглэлээ гялтагнуулан сvрлэг сайхан харагдана. - Амралт болтол хэдэн єдєр vлдсэн бэ? гэж Хагрид асуулаа. - Ердєє л ганцхан єдєр. Єє, би нэг юм саналаа. Харри Рон хоёроо хоол болтол хагас цагийн зай байна. Номын сан руу очих хэрэгтэй гэж Гермиона хэллээ. - Аа тийм ээ, би мартчихаж гэж Рон хэлээд профессор Флитвикээс харцаа салгаж ядан байв. Флитвикийн гартаа барьсан шидэт саваанаас алтан бємбєлєг гарч байлаа. Флитвикийн гаргасан бємбєлєгvvд дээш хєєрєн Хагридын дєнгєж сая авчирсан модны мєчир дээр тогтоно. - Номын сан гэв vv? Амралтын урд уу? Та нар тун ч ухаантай юм аа... гэж Хагрид тэднийг даган танхимаас гарахдаа асуулаа.
120
-
Yгvй ээ, энэ бол хичээлд огт хамаагvй. Чамайг Николас Фламелын нэрийг хэлснээс хойш бид тvvний тухай мэдэх гэсэн юм гэж Харри инээмсэглэн єгvvлэв. - Юу гэнээ? Би та нарыг энэ хэрэгт бvv оролц гэж хэлээ биз дээ. Пушокын манаж байгаа юм та нарт огт падгvй гэж хэлэхдээ Хагрид тун ч сандарчээ. - Бид зvгээр л Николас Фламел гэж хэн бэ гэдгийг мэдэх гэсэн юм гэж Гермиона тайлбарлав. - Чи бидэнд ярихгvй болохоор цаг алдахгvй гэсэн юм. Бид олон зуун ном vзсэн авч юу ч олсонгvй. Бид тvvний тухай ямар номноос мэдэж болохыг vгvй дээ хэлчихгvй юу? Гэхдээ чамайг хэлэхээс ємнє би энэ нэрийг сонссон юм байна... гэж Харри хэлэв. - Та нарт юу ч хэлэхгvй гэж Хагрид бувтналаа. - За тэгвэл бид л єєрсдєє мэдэхээс дээ гэж нилээд гомдсон Хагридтай салах ёс гvйцэтгэхдээ Рон хэлээд номын сан руу яарцгаалаа. Тэд Хагридаас энэ нэрийг сонссоныхоо дараа vнэндээ ч олон ном vзсэн ажээ. Снеггийн юу хулгайлах гэснийг єєрєєр яаж ч мэдэх вэ дээ? Асуудлын гол нь чухам юунаас эхлэхээ тєсєєлєхгvй Фламел гэгч номонд орохоор юугаараа алдаршсаныг мэдэхгvйд л байв. Тvvний нэр нь <<Хорьдугаар зууны агуу их ид шидтэнгvvд>>, <<Манай эриний алдартнуудын нэрс>>, <<Сvvлийн vеийн ид шидийн гарамгай нээлтvvд>>, <<Ид шидийн шинжлэх ухааны шинэ чиглэл>> зэрэг номуудад алга аж. Єєр нэг асуудал нь номын сан юм. Олон зуун эгнээнд буй олон мянган тавиур дээр олон арван боть ном эгнvvлэн єрсєн болохоор олоход бэрх. Гермиона vзэхээр тєлєвлєсєн номын жагсаалтаа халааснаасаа гаргаж, Рон эгнээ хоорондуур яван таамгаар аль нэг номыг шvvрэн авч хуудсыг нь эргvvлнэ. Харин Харри хориотой хэсгийн зvгт явахдаа тэнд Николас Фламелын тухай юм байхгvй байгаа даа хэмээн бодож байв. Харамсалтай нь энэ хэсэгт ороход аль нэг багшаас зєвшєєрлийн бичиг авах ёстой бєгєєд ийм зєвшєєрлийг хэн ч тvvнд єгєхгvй гэдгийг Харри мэдэж байлаа. Нэгдvгээр дамжааныханд зориулагдаагvй энэ хэсэгт буй номоос авах арга олно гэдэг хэцvv. Эдгээр номууд Хар шидийн дээд бvлгийнх болохоор зєвхєн багш нар бас хар хvчээс хамгаалах ухаанаар мэргэших дээд ангийнхан л авч болно гэдгийг Харри мэдэж байлаа. - Хvv чи юу эрээ вэ? Харрийн ємнє номын тоос vргээдэг єдєн сэвvvр гартаа барьсан номын санч хатагтай Пинс зогсож байв. Харрид хэлэх vг олдсонгvй. - Эндээс явсан чинь дээр. Яв гэж байна шvv! хэмээн хатагтай Пинс ширvvхэн хэллээ. Харри ямар нэг хариу хурдхан олж хэлээгvйдээ харамсан номын сангаас гарлаа. Рон Гермиона тэр гурав Фламелын тухай мэдээлэл хаанаас олж авахыг хатагтай Пинсээс асуухгvй гэж аль эрт тохиролцсон юмсанжээ. Тvvнийг мэдэж байгаа гэдэгт тэд итгэлтэй байсан ч азаа vзэхийг хvсээгvй юм. Тэдний сонирхож байгаа зvйлийг мэдэх ёсгvй Снегг хvрээд ирж болзошгvй юм. Харри номын сангийн vvдний хонгилд зогсоод нєхдєє ирэхийг хvлээв. Тэднийг ямар нэг юм бvтээнэ гэсэн найдлага тун ч бага. Тэд ямар нэг юм олохоор хоёр долоо хоног мэрийсэн ч хичээлийн хооронд гарах яльгvй хугацааг л тооцохгvй юм бол тэд бараг завгvй байсан болохоор юу ч олоогvй гэдэг
121
гайхаад байхаар зvйл биш. Тэдэнд хэрэгтэй юм гэвэл юу хийж байгаагаа мэдэгдэхгvйн тулд хатагтай Пинсийг байхгvй vеэр номын санд хэдэн цаг байх явдал юм. Таван хормын дараа Рон Гермиона хоёрыг номын сангаас гарч ирэхэд Харри толгойгоо унжуулчихсан зогсож байв. Тэд хоолоо идэхээр явлаа. - Намайг амралтаараа явахад та хоёр vргэлжлvvлэн эрнэ биз дээ? Ямар нэг юм олох аваас над руу ууль явуулаарай гэж Гермиона найдангуй хэллээ. - Харин эцэг эх чинь Фламелыг мэдэх эсэх тухай чи асууж болно шvv дээ. Тэд чиний эцэг эх юм чинь ямар ч аюулгvй... гэж Рон єгvvлэв. - Ямар ч аюулгvй. Тэгээд ч эцэг эх маань шvдний эмч юм чинь... гэж Гермиона зєвшєєрлєє. *** Тэгж тэгж євлийн амралт эхлэхэд Харри Рон хоёр Фламелын тухай бодохтой мантай болж цагийг их л хєгжилтэй єнгєрvvлж байв. Унтлагынхаа єрєєнд хоёулхнаа амралтын єрєєнд хичээлтэй vеийг бодвол хавьгvй цєєхєн хvvхдvvд байдаг болохоор тэр хоёр юм л бол сандлаа ханын зуух руу дєхvvлж сууна. Гол танхимаас авчирсан зvсэм талх, бин зайдас эзргийг урт тємєр шоронд сvлбээд задгай гал дээр шаран амтархан идэж хэдэн цагаар суудаг байв. Тэд дуугvй сууна гэж vгvй. Амаараа дvvрэн юм чихсэн ч ганц агшин дуугvй суухгvй нь мэдээж. Ярих юм зєндєє юм чинь. Гол сэдэв нь мэдээж Малфой. Тэд Малфойг дэгээдэж сургуулиас хєєлгєх олон арван тєлєвлєгєє зохиожээ. Энэ тєлєвлєгєє биелэх биелэхгvй нь хамаагvй энэ тухай ярих нь аятайхан байлаа. Тэд бас шидэт шатар тоглодог байв. Рон Харрийг тоглоход сургажээ. Энэ нь маглуудын тоглодог шатартай бараг ижил боловч шатрын бод хvvнvvд нь амьд тоглогч нь цэргvvдээ эсрэг тал руу чиглvvлдэг жанжин болдгоороо ялгаатай. Роны шатар цагийн эрхээр ихэд хуучирчээ. Бусад эдлэлийн адил тэр шатар ч бас тvvний хамаатнуудых тэр дундаа євєєгийнх нь байжээ. Гэхдээ шатар хэдийгээр эртнийх боловч сайн тоглоход саад болдоггvй байв. Рон шатраа хvссэн зvйлээ хэзээ ч хийлгэж чадахаар сайн мэддэг болсон. Харри болохоор Симус Финниганаас тvр авсан шатраараа тоглох авч дvрсvvд нь тvр зуурын эзэндээ огт итгэхгvй байгаа ч юм уу vгэнд нь муу ордог байв. Тэгээд ч Харри тааруухан тоглодог учраас шатрын дvрсvvд тvvнийг эсэргvvцэн: <<Намайг тийш нь бvv явуул. Дайсны морийг харахгvй байна уу? Харин тvvнийг явуул. Тvvнийг алдахад юу ч болохгvй>> гэх мэтээр байнга зааварлана. Зул сарын ємнєхєн баярын зоог барьж хєгжилдєн цэнгэсний дараа Харри унтахаар хэвтэхдээ ямар ч бэлгийн тухай бодоогvй нь мэдээж. Харин єглєє сэрсэн чинь хамгийн тvрvvнд орныхоо дэргэд байгаа боодолтой хайрцагтай зvйлийг олж харлаа. - Єглєєний мэнд гэж Харрийг орноосоо сугарч нємрєгєє нємєрч байхад Рон нойрмог мэндэллээ. - Чамд ч бас єгчээ. Чи хар даа. энэ чинь бэлэг байна! гэж Харри тvvний орны дэргэд хэвтэх зvйлийг харангаа єрийн мэдэлгvй хэлчихжээ. - Би хулуу байна гэж бодсон юм гэж Рон алиалан хэлээд орноосоо єндийлєє. Тvvний бэлэг Харрийнхаас их ажээ.
122
-
Харри дээд талын боодолтой зvйлийг хурдхан задлав. Бэлгийг зузаан хvрэн боодлын цаасаар ороогоод дээр нь: <<Харрид Хагридаас>> гэж муруй саруй бичжээ. Дотор нь болхидуухан хийцтэй лимбэ байв. Хагрид єєрєє л модоор хийсэн бололтой. Харри уруулдаа ойртуулаад vлээсэн чинь ууль дуугарахтай адил авиа гарчээ. Дараагийн бэлэг нимгэхэн дугтуйн доторх хуудас цаас байв. Хуудсан дээр: <<Чиний мэндчилгээг хvлээн авсан. Чамд зул сарын бэлэг явууллаа. Нагац ах Вернон, нагац эгч Петунъя>> гэж бичжээ. Цаасан дээр жижиг зоосыг наадаг туузаар наасан байв. Дурслийнхан vvнээс илvv бэлэг єгнє гэж байхгvй л дээ. - Маш сайн байна гэж Харри дvгнэлээ. Харин энэ бэлэг Ронд их таалагдсан бололтой зоосыг гайхан харна. - Энэ чинь сайхан эд байна! Энэ мєнгє vv? Ийм хэлбэртэй байдаг юм уу? гэж асуулаа. - Чи ав л даа гэж Харри хэлээд Роны баярлаж байхыг хармагцаа инээд алджээ. Тэгээд: - Дурсль Хагрид хоёроос єєр хэн надад бэлэг явуулдаг байнаа? гэв. - Хэн гэдгийг нь би мэдэж байж ч магадгvй. Yvнийг манай ээж явуулсан байх. Чамд бэлэг илгээх хvнгvй болохоор... гэж би тvvнд бичсэн юм гэж Рон царайгаа яльгvй улайлган том боодолтой юмыг хуруугаараа заан хэллээ. Тэгснээ Рон бvр улайгаад: - Yгvй ээ, би урьд нь яагаад таагаагvй юм болоо? Ээж минь чамд Уизлийн vйлдвэрийн цамц нэхсэн юм... гэв. Харри боодлыг задалтал дотор нь гараар нэхсэн маргад ногоон єнгийн цамц гэрийн амттан дvvргэсэн том хайрцаг гарлаа. - Ээж маань шинэ жил болохоор бидэнд цамц нэхэж єгдєг юм. Надад дандаа хар хvрэн оногддог гэж ээжийнхээ явуулсан бэлгийг задлах зуураа Рон дурамжхан єгvvлнэ. - Ээж чинь ёстой сайн хvн юм аа гэж Харри хэлээд гоё амттай зvйлvvдийг идэж байлаа. Дараагийн бэлэгт мєн л амттан байв. Том хайрцагтай шоколадан <<мэлхийг>> Гермиона явуулжээ. Ахиад нэг боодол vлдлээ. Харри тvvнийг шалан дээрээс авахад маш хєнгєн бараг жингvй юм шиг санагдав. Тэрбээр тvvнийг яаралгvйхэн задаллаа. Боодол дотроос мєнгєлєг бор єнгєтэй сэвсгэр эд хуниас нугалаагаа гялалзуулан шар шурхийн шалан дээр зєєлхєн уналаа. Рон гайхсандаа амаа том ангайжээ. - Би нэг зvйл сонссон юм. Миний сонссон зvйл энэ мєн бол маш ховор, маш vнэтэй эд байх ёстой гэж Рон хvчлэн хэлээд Гермионагийн явуулсан мєсєн чихэртэй хайрцгийг шалан дээр унагааснаа ч анзаарсангvй. - Тэгвэл энэ чинь юу юм бэ? Харри шалан дээрээс гялтганасан мєнгєлєг нэхмэлийг авлаа. Тэр нэхмэлийг барьж vзэхэд усаар нэхсэн мэт ажээ. - Энэ бол далдын хар жанч. Тэр жанч мєн гэдэгт эргэлзэхгvй байна. Чи єєрєє vз л дээ гэж Рон бахархангуй дуугаар хэллээ. Харри жанчийг мєрєн дээгvvрээ нємєрлєє. - Мєн байна! Доошоо хар л даа! гэж Рон гэнэтхэн орилов. Харри тvvний хэлснээр доош хартал хєл нь байсангvй. Толь руу аянга адил цахилан хvрлээ. Нvvр царай нь байрандаа байсан ч биегvй болохоор агаарт
123
хєвж харагдана. Харри жанчаа толгой дээгvvрээ нємєртєл тvvний дvр алга боллоо. - Хараач, энд бичиг байна! Жанчнаас унасан! гэж Рон уулга алдав. Харри жанчаа тайлаад хуудас цаасыг авлаа. Тvvн дээр угалзалсан жижигхэн vсгээр бичсэн байв. Ийм бичиг Харри хэзээ ч vзээгvй юм. Аав чинь нас барахынхаа урьдхан энэ зvйлийг надад vлдээсэн юм. Yvнийг хvvд нь єгєх цаг боллоо. Ухаалаг ашиглаарай. Шинэ жилийг сайхан тэмдэглэхийг ерєєе. Гарын vсэг байсангvй. Хэн бичсэн нь мэдэгдэхгvй хачирхалтай зурвасыг Харри vзэж байх зуур Рон жанчыг сонирхож байв. - Ийм юмны тєлєє байгаа бvхнээ єгєхсєн. Юу ч байсан хамаагvй. Хєєе чи яачихваа? гэж Рон хэллээ. - Зvгээр гэж Харри толгой сэгсрэв. Yнэн хэрэгтээ тун хачин санагджээ. Хэн энэхvv жанч зурвас явуулсныг vнэндээ мэдэхгvй байлаа. Yнэхээр энэ жанч аавынх нь гэж vv? хэмээн єєрєє єєрєєсєє асууж байв. Ямар нэг єєр юм бодох хэлэхээс нь ємнє унтлагын єрєєний vvд нээгдэж Фред Уизли, Жорж Уизли нар орж ирлээ. Харри жанчаа хурдхан бvтээлгэн доуугуур нуув. Єєрєєсєє єєр хvнд ємсгєх нь бvv хэл хvргэх ч дургvй байжээ. - Шинэ жилийн мэнд хvргэе! гэж Фред босгон дээрээс хашгирав. - Хєєе, хараач! Харри бас Уизлийн vйлдвэрийн цамцтай болжээ! гэж Жорж уулга алдлаа. Фред Жорж хоёр шинэ цэнхэр цамц ємссєн бєгєєд нэгэн дээр нь том шар <<Ф>>, нєгєє дээр нь мєн л тийм хэмжээний <<Ж>> vсэг байв. - Энvvхэндээ гэхэд Харрийн цамц биднийхээс гоё юм байна. Манай єрхийн гишvvн биш болохоор ээж бvр их мэрийж дээ гэж Фред хатагтай Уизлийн Харрид илгээсэн бэлгийг гартаа эргvvлэн хэллээ. - Рон чи яагаад цамцаа ємсєєгvй байгаа юм бэ? Алив ємсєєч сайхан тєдийгvй жигтэйхэн дулаан шvv. - Би хvрэн єнгєнд дургvй гэж Рон тоглоом шоглоомын хооронд хэлээд цамцаа ємслєє. - Чиний цамцан дээр ямар ч vсэг алга. Ээж чамайг нэрээ мартахгvй гэж бодож л дээ. Бид ч уул нь тэнэг биш Жорж, Фред гэдгээ сайн мэдэх л юм сан. Ихэр хоёр алиа vг хэлсэндээ баясан инээлдэв. - Юун чимээ гарав аа? Yvдээр бас нэг шаргал толгой цухуйсан нь Перси Уизли байлаа. Тэрбээр нэг их баясгалантай бус царайлжээ. Ямар ч гэсэн бэлгээ хагасыг нь ч атугай задалсан бололтой гартаа цэнхэр єнгийн цамц барьсан байсныг Фред шvvрэн авлаа. - Ай даа. Энд <<А>> vсэг байна. Ахлагч гэсэн vг. Алив Перси минь, наадхаа ємс. Бид бvгдээрээ Харри ч бас цамцаа ємссєн. - Би... ємсмєєргvй байна... гэж Перси сєєнгє дуугаар хэлэх зуур хоёр ихэр нvдний шилийг нь унаган байж цамцыг толгойд нь углалаа. - Єнєєдєр чи ахлагч нартай биш бид нартай сууна шvv. Зул сар бол гэр бvлийн баяр гэж Жорж сургамжлав.
124
Ихрvvд цамц ємсгєхдєє ханцуйг нь олж углаагvй болохоор гар нь биедээ наалдсан хэвээр байлаа. Тэгээд ахынхаа хvзvvгээр тэврэн унтлагын єрєєнєєс гарлаа. Харри амьдралдаа шинж жилийн ийм найр vзсэнгvй. Ширээн дээр цацагт хяруулын тарган мах, шарсан чанасан тємс, шарсан ногоон вандуй, сvмсээр амталсан мах, цангисын чанамал, шидэт цаасан буу єнгє єнгєєрєє ярайн харагдана. Энэ сайхан цаасан буу маглуудын хийдэг ердийн цаасан буутай огт адилгvй ажээ. Дурсль дээрээ ядуухан цаасан бєглєєтэй дотроо жижигхэн хуванцар тоглоомтой цаасан буу хэд хэдэн удаа худалдан авсан билээ. Тэдний Фредтэй хамт буудуулсан цаасан буу буудах тєдий биш харин их буу шиг нvргэлж єтгєн хєх утаагаар бvрхсэнээ усан цэргийн ахмадын саравчтай малгай, хэд хэдэн амьд цагаан хулгана гаргаж байлаа. Багш нарын ширээнд ч хєгжилтэй байв. Дамблдор шидэт шовгор малгайгаа цэцгээр чимэглэсэн бvрхээр солиод профессор Флитвикийн ярьсан хошин шогийг сонсоод хєгжилтэй инээж харагдана. Харин єєртєє угсраа угсраагаар дарс хундагалах Хагридын царай улам улайсаар эцэстээ профессор МакГонагаллын хацар дээр vнсчихлээ. Гайхалтай нь профессор бортгон малгайгаа хажуу дээрээ гарсныг ч анзаарахгvй царай нь ичингvйрэн ягаарч инээд алдах ажээ. Цацагт хяруулын дараа лаагаар чимэглэсэн жигнэмэг ирлээ. Харин жигнэмэгт азын зоос хийсэн байжээ. Перси жигнэмэгийг хазтал мєнгєн зоос тааралдаад эгээтэй л шvдээ эмтэлчихсэнгvй. Тэгээд Харри тэндээс гарахдаа цаасан буунаас нисэн гарсан шинэ бэлгvvд гартаа тэвэрсэн байлаа. Бэлгvvдийн дунд хэзээ ч хагардаггvй гэрэлтэгч хийлдэг бємбєлєг, элдэв цуглуулга, шатрын бод хvvгийн иж бvрдэл байв. Харин цагаан хулганууд хаашаа ч юм алга болсон тул Харрид тэдний амьдрал ноён Норрисын баярын ширээн дээр дууссан байх вий дээ гэсэн таагvй бодол тєржээ. Маргааш нь Харри Рон хоёр гадаа цасаар ширvvн буудалцан муугvй хєгжилдсєн аж. Тэгээд нэвт норж даарсан тэр хоёр амьсгаадсаар амралтын єрєєний ханан зуухны дэргэд ирээд Харри шинэ шатраа туршихаар шидйсэн авч Ронд илэрхий ялагджээ. Байнга хажуунаас хэлээд байдаг Перси байгаагvйсэн бол тийм хурдан шившигтэйгээр хожигдохгvйсэн дээ гэж Харри єєртєє хэлж билээ. Цацагт хяруулын махан хачиртай талх, амтат талх, боов, шинэ жилийн бялуу идэж цай уусныхаа дараа Харри Рон хоёр унтахынхаа ємнє ямар нэг юм хийх хvсэл сонирхолгvй болтлоо цадаж нойр нь хvрч зvгээр л Персийн ахлагчийн тэмдгийг булаан авсан хоёр ихрийн араас тvvний хєєцєлдєхийг харж суув. Энэ бол Харрийн амьдралд тохиолдсон хамгийн сайхан шинэ жил байлаа. Гэхдээ л бvтэн єдрийн турш нэг чухал юмыг мартсан мэт бодол салдаггvй. Тэгээд орондоо орсон хойноо л далдын хар жанч болон тvvнийг илгээсэн хvний тухай бодол сэтгэлийг нь зовоогоод байсныг ойлголоо. Рон цацагт хяруул, бялуу зэргийг амаараа гартал идсэн болохоор ямар нэг хачирхалтай нууцлаг зvйлийн тухай бодох ч хэрэггvй учраас толгой дэр хоёр нь нийлэнгvvтээ л нам унтжээ. Харри тvvнд явуулсан жанчийг бvтээлэг дороосоо гаргаж ирлээ. Энэ жанч тvvний аав, аавд нь байсан болж таарлаа. Жанч торгоноос зєєлхєн агаараас хєнгєхєн болохоор хуруун дундуур нь урсах шиг болохыг
125
Харри мэдэж байв. <<Ухаалаг ашиглаарай>> гэж илгээсэн хvн бичсэн байсан шvv дээ. Ердєє л одоо жанчийг туршиж vзэх хэрэгтэй байлаа. Харри тvvнийг мєрєндєє нємрєєд доошоо харахад сарны гэрэл, сvvдрээс єєр юу ч харагдахгvй ажээ. Нэг л хачин санагдана. <<Ухаалаг ашиглаарай>>. Гэнэтхэн нойр нь хулжихыг Харри мэдэрлээ. Энэ жанчыг нємрєєд бvх сургуулийг тойрон явж ямар ч єрєєг шагайж болно шvv дээ. Ингэтлээ сэтгэл хєдєлсєн vед нойрны тухай ямар яриа байж болох билээ? Энэ жанчтай дуртай газар луугаа явж болохын дээр ямар ч Филч аюултай биш. Рон нойрондоо бувтнана. Харри тvvнийг сэрээдэг юм билvv гэж бодсоноо яагаад ч юм болилоо. Энэ жанч аавынх нь энэ удаа хамгийн тvрvvнд тэр єєрєє ганцаараа туршиж vзэх ёстой гэж бодсоных ч байж магадгvй. Тэрбээр унтлагын єрєєнєєс чимээгvйхэн гараад шатаар уруудан амралтын єрєєг єнгєрсєнєє нєгєє талаасаа хєргєєр халхлагдсан нvхээр нэвтрэн орлоо. - Энд хэн байна вэ? гэж бvдvvн Леди асуув. Харри юу ч хэлэлгvй хонгил даган хурдхан уруудлаа. Тэгснээ гэнэтхэн хаашаа явж байгаагаа єєрєєсєє асуун зогтусав. Зvрх нь хvчтэй булгилан цохилж толгойд нь элдэв бодол эргэлдэнэ. Эцэст нь учраа оллоо. Номын сангийн хориотой хэсэг тvvний очих хэрэгтэй газар энэ. Тэрбээр хvссэн хугацаагаараа ном эргvvлж vгvйдээ Николас Фламел гэгчийн тухай мэдэх хvртлээ уншиж болно. Номын санд тас харанхуй маш аймшигтай байлаа. Харри vvдний дэнлvvг асааж гартаа бариад урт эгнээний дагуу явлаа. Харри єєрийгєє хажуунаас нь харвал ямар байхыг тєсєєлєн бодов. Агаарт єєрєє хєвєн яваа дэнлvv л харагдана даа. Хэдийгээр тvvний гарт дэнлvv байгааг єєрєє мэдэх хэдий ч нэг л эвгvй санагдана. Хориотой хэсэг байрны хамгийн мухарт байдаг юм. Тэр хэсгийг номын сангийн бусад хэсгээс тусгаарласан хаалтыг нэвтрээд Харри тавиур дээр номуудын нэрийг харахаар дэнлvvгээ дээш єргєлєє. Yнэнийг хэлэхэд нэрнээс юу ч мэдэж болсонгvй. Хавтсан дээрх алтан vсгvvдийн єнгє солигдон зарим нь алга болоод ямар нэг харь хэлээр бичсэн нэр нь ямар учиртайг Харри мэдэхгvй байлаа. Зарим номон дээр огт нэр алга. Нэг номон дээр цус гэж бодогдмоор хар толбо vзэгдэнэ. Харрийн ууц нуруугаар шоргоолж гvйх шиг санагдаж арзаганана. Чухам ингэж санагдсан уу vгvй юу бvv мэд гэхдээ л номууд хориотой хэсэгт орж болохгvй хvн нэвтэрсэнд дургvй нь хvрч байгаа бололтой аяархан шивнэлдэн байх шиг санагдлаа. Ажилдаа орох цаг боллоо. Харри дэнлvvгээ болгоомжтойхон шалан дээр тавиад ер бусын байдлаараа тvvний анхаарлыг татсан номыг доод тавиураас эрлээ. Тvvний харцанд мєнгєн vсэгтэй том хар судар єртжээ. Тэрхvv нvсэр судрыг Харри арайхийн гаргаж ирээд євдєг дээрээ тавилаа. Судрыг нээх гэтэл цус царцахаар аймшигтай дуу нам гvмийг эвдэх нь тэр. Судар хашгирч байлаа! Харри судрыг яаран хаасан авч vл тасалдах хэнгэрэг хагалмаар чанга дуу гарсан хэвээр. Харри гэдрэг ухрахдаа дэнлvvг дайраад унтраачихав. Тvvнийг дvйнгэтэж байх хооронд хєлийн чимээ дуулдаж хэн нэгэн хvн хонгилоор гvйн номын сангийн хаалга руу дєхєж явлаа. Харри судрыг яаран байранд нь тавиад vvд руу ухасхийв. Хаалган дээр Филчтэй эгээ л мєргєлдчихсєнгvй. Филчийн єнгєгvй бvлтрэх шахсан нvд тvvнийг нэвт харах
126
агаад Харри гар доогуур нь шурган хонгилд гарлаа. Чихэнд нь судрын хашгирах дуу хангинасаар. Хэсэг хугацаа єнгєрсний дараа Харри зогслоо. Амьсгаагаа дараад єндєр суурин дээр тавьсан баатрын дуулганы ємнє зогсож байгаа мэдэв. Номын сангаас хурдхан холдох гэсэндээ болоод чухам хаашаа гvйж яваагаагаа ч сайн анхаарсангvй. Одоо яг хаана байгаагаа мэдэхгvй байлаа. Эргэн тойрон тас харанхуй байсан болохоор ч тэгсэн байж мэдэх. Энэ хуяг дуулгатай баатартай адилхан баатар гал тогооноос холгvй байдгийг Харри гэнэтхэн санасан ч гал тогоо тvvний бодлоор таван давхрын дээр байх ёстой билээ. - Шєнийн цагаар хэн нэгэн хvн сургууль дотор тэнэж явбал над руу ирээрэй гэж профессор та хэлсэн шvv дээ. Нэг хvн номын сангийн хориотой хэсэгт байсан юм даа. Харри цусаа хєєрєхийг мэдэрлээ. Тvvнийг хаашаагаа мэдэхгvй удаан гvйх зуур Филч бас энд зэрэг иржээ. Учир нь тvvний дууг Харри саяхан сонслоо. Тэгэхээр Филч арай дєт зам мэддэг юм байна гэж Харри амжин бодсоноо айсандаа болоод хєшчихєв. Филчид vг хэлж байгаа хvн бол профессор Снегг ажээ. - Хориотой хэсэгт гэнээ? Тэр холдож чадахгvй ээ. Бид тэднийг барихдаа л барина. Булангийн цаанаас Филч Снегг хоёрын гарч ирэхийг хараад Харри шаланд зоогдчихлоо. Мэдээж тэд тvvнийг харж чадахгvй ч хонгил нарийхан болохоор мєргєлдєж мэднэ шvv дээ. Жанч тvvнийг харагдуулахгvй ч биегvй болгож чадахгvй. Харри аль болохоор чимээгvй ухарлаа. Филч Снегг хоёр ойртож мєргєлдєх нь гарцаагvй болох vед Харри ийш тийш сандран хартал зvvн талд нь хагас нээлттэй хаалга vзэгдэв. Цорын ганц аврал тэр байлаа. Тэрбээр амьсгалаа тvгжин хаалга хатавч хоёрын дундуур шургахдаа хаалганд хvрэх л юм бол хаалга хяхтнаж баригдуулах болно гэж айсандаа босгон дээр хэсэг саатаад ямар нэг ид шидийн хvчээр дотогш орчихлоо. Снегг Филч хоёр дэргэдvvр нь явж єнгєрєв. Хэрэв Харри хонгилд байсан бол яг мєргєлдєх байж дээ. Гэхдээ Харри єрєєнд орчихоод хvнд амьсгалан хананд наалдаж зогсоод тэдний холдон одох чимээг сонсож байв. Энэ удаа арай л баригдчихсангvй. Аюулд тун ойрхон байсан бєгєєд бvгд єнгєрсєн гэхэд итгэхvйеэ бэрх ажээ. Хэдэн хором єнгєрсний дараа Харри єрєєг эргэн тойрон харлаа. Ашиглаагvй удсан ангитай адилхан юм. Ханын дэргэд дээр дээрээс нь тавьсан ширээ овоорч єрєєний голд цаас хийх сагс хємрєєстэй хэвтэнэ. Харин эсрэг талын хананд энэ єрєєнд байхааргvй зvйлийг налуулан тавьжээ. Єєр газар багтахгvй болохоор нь vvнийг энд тавьсан юм байлгvй дээ. Энэ зvйл бол адар хvртэл єндєр алтан угалзаар гоёсон хvрээтэй шаланд урт хумсаа шигтгэсэн хоёр хєлтэй адил тулгууртай сайхан толь байлаа. Хvрээний дээд хэсэгт: <<Еиналеж еечяр огеома сеш авон оциле шавеню авыза копя>> гэсэн бичиг сийлжээ. Филч Снегг хоёрын алхах чимээ дуулдахаа больсон болохоор Харри бvрэн тайвширч тэр ч байтугай яльгvй тvгшvvр vлдсэн ч гэлээ тэнд баймаар санагдана. Учир нь толь бvх зvйлийг мартуулан єєртєє татаж байлаа. Харри єєрийгєє харагдахгvй байгаа гэдэгт итгэхийг хvсэмжлэн толь руу аажим дєхєн очив. Тэрбээр хашгирах дуугаа дарахын тулд амаа дарах хэрэг гарчээ. Дараагийн агшинд толиноос vсрэн холдлоо. Зvрх нь євєр дээрээ байсан ном хашгирах vеийнхээс ч илvv цээжиндээ багтахгvй булиглах агаад учир нь тэр
127
толинд зєвхєн єєрийгєє тєдийгvй дэргэдээ зогсох єєр хvмvvсийг харжээ. Єєрийгєє бол ч харж болох л юм. Гэтэл єрєє хов хоосон байдаг. Харри хvнд амьсгаадсан хэвээр толь руу алгуурхан эргэлээ. Тvvний ємнє айж цонхийсон Харри Поттерын дvрс vзэгдэх агаад дор хаяад арваад хvний дvрс vзэгдэнэ. Харри ахиад л эргэж хартал ард нь хэн ч байсангvй. Тэд бас vл vзэгдэгчид юм болов уу? Эсвэл энэ єрєєнд vл vзэгдэгчид байдаг тэгээд толь харагддаг харагддаггvй хэний ч хамаагvй дvрсийг тусгадаг нууцтай юм болов уу? Харри ахиад л толинд харлаа. Тvvний дvрсний баруун талд зогсох эмэгтэй инээмсэглэн гараараа даллахажээ. Харри ахиад эргэн харж гараа сунгалаа. Хэрэв тэр эмэгтэй vнэхээр ард нь зогсож байсан бол тvvнд хvрэх л ёстой. Тvvний дvрс бvр дэргэд нь байсан хэдий ч тvvний гарт агаараас єєр юм тааралдсангvй. Тэрбээр толинд туссан тэр эмэгтэй болон бусад хvмvvс зєвхєн толин дотор байдаг байх нь. Тэр эмэгтэй тун сайхан юм. Хар хvрэн vстэй нvд нь… <<Нvд нь минийхтэй адилхан юм>> гэж бодоод Харри тэр эмэгтэйг сайтар харахаар толинд ойртлоо. Тvvний нvд тод єнгєтэй зовхи нь мєн адил. Гэтэл тэр эмэгтэй уйлж байхыг Харри анзаарлаа. Инээгээд уйлаад л байх юм. Тvvний дэргэд зогсох хар vстэй єндєр, туранхай эрэгтэй тvvнийг тайтгаруулах гэсэн шиг тэвэрнэ. Эрэгтэй нvдний шилтэй бєгєєд Харрийнх шиг тал тал тийш арзайсан ширvvн vстэй ажээ. Харри толинд туссан дvрсэндээ хамраа хvргэчихээр шахам ойрхон зогслоо. Тэрбээр бvгдийг гэнэтхэн ойлгож: - Ээж vv? Аав уу? гэж шивнэв. Эрэгтэй эмэгтэй хоёр тvvнийг чимээгvй инээмсэглэн харна. Харри толинд байгаа бусад хvмvvсийн царай зvсийг удаан гэгч ажиглан харлаа. Тvvний нvд шиг ногоон нvдтэй тvvнийх шиг хамартай хvмvvс байхыг анзаарав. Нэг жижигхэн євгєн Харрийнх шиг ёрдгор, урагш овойсон євдєгтэй юм. Харри Поттер амьдралдаа анх удаа єрийнхєє гэр бvлийг харлаа. Поттерынхон инээмсэглэн Харри руу гараа даллахад тэрбээр шилийг нэвтлэн тэдний дэргэд очих гэсэн юм шиг алгаараа даран шилэнд улам наалдан тэднийг тун ч анхааралтай харж байв. Тvvнд уйтгар гунигтай хосолсон хєєр баяр мэт одоо хvртэл мэдэгдэж байгаагvй хачирхалтай сэтгэгдэл тєржээ. Тэрбээр толины дэргэд хэдэн цаг зогссоноо ч мэдсэнгvй. Толин доторх хvмvvс алга болчихсонгvй. Харри тэднийг харан харсаар байтал алсад чимээ гарч тvvнийг ухаан оруулжээ. Харри аюулд орохыг хvссэнгvй. Энд vлдэж болохгvй маргааш дахин ийшээ ирэхийн тулд унтлагынхаа єрєєнд эргэж очих хэрэгтэй байлаа. Тэрбээр хайнга хандах эрхгvй юм. Учир нь барьцаанд торгуулийн оноо бус сургуулийн амьдрал бус эцэг эхтэйгээ дахин дахин уулзах боломж байлаа. - Би эргэж ирнээ гэж шивнэн хэлээд толиноос хvчлэн холдож єрєєнєєс яаран гарлаа. *** -
Чи намайг сэрээчихгvй дээ гэж Рон гомдолтойхон хэлэв. Тэд гол танхимд єглєєнийхєє цайг ууж суув. Яг vнэндээ бол Рон л юм хум идэж харин Харри шєнє болсон явдлынхаа тухай дєнгєж яриад дуусаж байлаа.
128
-
Чи єнєє орой надтай хамт явж болно шvv дээ. Би чамд тэр толийг vзvvлмээр байна. - Чиний аав ээжтэй уулзвал сайхан л байна гэж Рон баярлан хэллээ. - Харин би бол танай гэр бvлийнхнийг Уизлийнхнийг хармаар байна. Чи надад бvх ах нараа бvх хамаатнуудаа зааж єгєєрэй. - Чи тэднийг хэзээ ч харж болно шvv дээ. Энэ зун манайд зочил. Тэгээд л гvйцээ. Ингэхэд тэр толь чинь талийгаач бологсдыг л харуулдаг юм биш биз дээ? Фламелийн тухай юу ч олж мэдээгvй чинь харамсалтай байна. Талх аваач. Яагаад юм идэхгvй байгаа юм бэ? гэж Рон мєрєє хавчин хэлэв. Харри юм идмээргvй байлаа. Тэрбээр аав ээжээ харсан єнєє орой заавал харна гэдэг ганцхан бодол тvvнийг эзэмдэж хоол унд бусад зvйлийн тухай санах ч vгvй байв. Хэрэв vнэнийг ярих аваас Николас Фламелийн тухай бараг мартсан байсан болохоор энэ тухай Роныг ярихад гайхах шахжээ. Эцэг эхтэйгээ уулзахаас єєр юу ч Харрид хэрэггvй байв. Фламел гэж хэн байх нь ямар хамаатай юм бэ? Гурван толгойтой нохой юу манаж байгааг мэдээд яах юм? Нохойн манаж байгаа зvйлийг Снеггг хулгайлна уу, байна уу тvvнд ямар хамаатай юм? - Чи зvгээр vv? Нэг л хачин харагдаад байх чинь… гэж Рон санаа тавин асуулаа. *** Энэ шєнє тольтой єрєєг олж чадах болов уу гэдгээс л Харри хамгийн их айж байв. Єнєєдєр хоёулаа жанчаа хуваан нємєрсєн болохоор их л удаан явах хэрэг гарчээ. Тэр хоёр Харрийн явсан замыг даган номын сангаас гараад хагас цаг орчим харанхуй хонгилоор хэсvvчиллээ. - Би даарч vхэх нь ээ. Энэ тухай мартаад эргэж унтлагынхаа єрєє рvv явъя гэж Рон гомдоллоно. - Yгvй шvv! Єрєє ойрхон байх ёстой гэж би мэдэж байна хэмээн Харри сэтгэл тvвдэн шивнэлээ. Тэд нєгєє тал руу хєвж яваа хий vзэгдэл єндєр эмэгтэйн хажуугаар єнгєрєєд аз болоход єєр хэнтэй ч тааралдсангvй. Рон ахиад л хєл хєшиж ул тавгаа мэдрэхээ болилоо гэж гонгинож эхлэх vед Харри танил хуяг дуулгаа олж харлаа. - Яг энд, тийм ээ энд! Харри vvдийг нээж жанчаа шидчихээд толь руу ухасхийв. Тэд эндээ тvvнийг хvлээж байжээ. Харрийг хармагцаа царай нь баясан туяарав. - Харав уу? гэж Харри Рон руу эргэн шивэгнэв. - Юу ч харагдахгvй байна. - Сайн хар л даа! Тэр аав ээж бусад хамаатнууд... - Би ганцхан чамайг л харж байна гэж Рон хэллээ. - Анхааралтай хараач дээ. Наашаа ойртоод надтай зэрэгцэн зогс гэж Харри цєхрєхгvй ятгана. Харри яльгvй хєдлєж толины ємнє Рон иртэл гэр бvлийнхэн нь vзэгдэхээ болиод ганцхан цоохор хувцастай Роны дvрс л харагдана. Рон толины ємнє зогсоод тvvнийг гайхашран харлаа. - Чи намайг л хар! гэж уулга алдлаа.
129
-
Чи наанаа аав, ээж ах нараа харж байна уу? гэж Харри асуув. Yгvй ээ, би ганцаараа байна. Гэхдээ би єєр... том болчихсон ч юм шиг... Бас би сургуулийн тэргvvний сурагч! - Юу гэнээ? гэж Харри гайхан асуулаа. - Би... миний энгэр дээр тэмдэг байна. Биллийг Хогвартсын тэргvvний сурагч болоход ийм тэмдэг єгсєн юм. бас миний гарт сургуулийн цом, квиддичийн аваргын цом байна. Би бас шигшээ багийн ахлагч болчихжээ! Рон тэрхvv гайхамшигт зургаас харцаа арайхийн салгаад Харрийг догдлон харлаа. - Энэ толь ирээдvйг зєгнєн харуулдаг байх аа? гэж хэлэхдээ Рон итгэсэн маягтай байв. - Тэгэх ёсгvй! Манай гэр бvлийнхэн бvгд аль эрт нас барсан. Юун ирээдvй гэж? Жаахан цаашил даа би дахин хармаар байна... - Єчигдєр чи шєнєжингєє харсан шvv дээ. Жаахан хvлээ би хурдхан... гэж Рон татгалзав. - Чи юугаа харах юм бэ? Яахав гартаа квиддичийн аваргын цом барьсан л юм байгаа биз. Юу нь сонин байгаа юм? Харин би аав ээжээ хармаар байна гэж Харри сєргєлдлєє. - Битгий тvлхээд бай л даа! гэж Рон унах шахан єгvvлэв. Гэтэл хонгилд чимээ гарч тэд дуугvй боллоо. Тэд хэтэрхий чанга маргалдаж их чимээ гаргаснаа сая л ухаарцгаажээ. - Хурдлаарай! Рон жанчыг шvvрэн авлаа. Хаалганы цаанаас нvдээ гялалзуулан ноён Норрисыг орж ирэх тэрхэн агшинд нєгєє хоёр маань жанчаа дєнгєж нємєрч амжив. Рон Харри хоёр амьсгалаа тvгжин жанчны vнэрийг муур мэдэх болов уу? гэдэг ганцхан бодолд автан зогслоо. Ноён Норрис эргэн явж хонгил руу гартал бvхэл бvтэн зуун єнгєрєх шиг санагдав. - Энд аюултай юм байна. Муур Филчийн араас явсан байж магадгvй. Тэр бидний дууг сонсоод энд байгааг мэдсэн гэж тангараглахад ч бэлэн байна. Явцгаая гэж Рон шивнэлээ. Рон зєрvvдэлсээр байгаа Харрийг єрєєнєєс чирэн гаргав. *** -
-
Маргааш єглєє нь цайгаа ууж ирчихээд Рон: Шатар тоглох уу? гэж асуув. Yгvй ээ гэж Харри товчхон хариуллаа. Тэгвэл бид цамхагаас гарч Хагридынд очиж болохгvй гэж vv? Yгvй дээ... Чи явмаар байгаа бол ганцаараа яв... гэж Харри мєрєє хавчин хэллээ. Чиний бодож байгаа юмыг би мэдэж байна. Толины тухай л бодож байгаа. Єнєєдєр тийшээ бvv очоорой гэж Рон ойлгосон байртай єгvvлэв. Яагаад? Мэдэхгvй ээ, гэхдээ надад муу совин тєрєєд байна. Тэгээд ч чи олон удаа балрах шахсан шvv дээ. Филч Снегг хоёр бас ноён Норрис чамайг барина гэж бодоод сургууль даяар эрж байгаа. Тэд чамайг харахгvй ч чамтай мєргєлдєж магадгvй. Чи єєрєє ч ямар нэг юм мєргєх юм уу, бvдэрвэл яах юм бэ? Тэд чамайг шууд л барина... Чи яг л Гермиона шиг ярьж байх шив гэж Харри эсэрvvцлээ.
130
-
Би vнэнээсээ ярьж байна. Тийшээ бvv яв гэж Рон гуйна. Гэхдээ Харри толины ємнє ахиад очих юм сан гэдэг ганцхан бодолтой байлаа. Тvvнийг хэн ч юу ч бvр Рон хvртэл зогсоож чадахгvй. Энэ шєнє тэрбээр нєгєє тольтой єрєєг урьдынхаасаа хурдан оллоо. Толины ємнє хурдхан очихын тулд алхсан биш ниссэн гэж хэлж болно. Хэтэрхий их чимээ гаргаж байгаагаа мэдсэн ч тэр огт хайхарсангvй. Тэгээд ч замд нь хэн хvн тааралдсангvй. Аав ээж хоёр нь тvvнийг хараад ахиад л баярлан мишээж нэг євєє нь ач хvvгээ хараад жаргалтайяа инээмсэглэн толгой дохиж байв. Харри толины ємнє шалан дээр сєхєрч суугаад наашаа маргааш нєгєєдєр тvvний нєгєєдєр... дахин дахин ирнэ гэж єєртєє хэлсэн билээ. Тэгээд энэ шєнийг эндээ єнгєрvvлэхээр шийджээ. Єглєє болтол энд суухад юу ч саад болохгvй шvv дээ. Хэн ч юу ч. Ганцхан... - Харри чи ахиад л энд байна уу? Харри дотор нь хvйт оргихыг мэдэрлээ. Тэрбээр алгуурхан гэргэж харав. Хана налуулж тавьсан ширээний нэгэн дээр єєр хэн ч биш Альбус Дамблдор сууж байлаа. Харри аав ээжээ харахсан гэж хэт яараад профессорыг азааралгvй хажуугаар нь гарсан хэрэг. - Би... Би таныг харсангvй, ноёнтоон! гэж тэр бувтнав. - Yл vзэгдэнэ гэдэг хvнийг харалган болгодог нь хачирхалтай гэж хэлэхдээ Дамблдор инээмсэглэж байхыг хараад Харрийн дотор онгойжээ. Дамблдор ширээнээс бууж Харрийн хажууд ирж шалан дээр зэрэгцэн суугаад: - За яахав , чи єєрийнхєє ємнє олон зуун хvvхдийн нэгэн адил Еиналежын толинд нуугдаастай хvсэл татах зvйлийг олж авсан юм байна. - Толийг ингэж нэрлэдгийг би мэдэхгvй ээ ноёнтоон. - Гэхдээ толинд юу харагддагийг мэддэг болоо биз дээ? гэж Дамблдор сонирхлоо. - Толь... энэ толь надад манай гэр бvлийг харуулдаг юм... гэж Харри итгэлгvйхэн хэллээ. - Харин чиний анд Рон єєрєє сургуулийн тэргvvний сурагчийн тэмдэгтэй байхыг хараа биз дээ гэж Дамблдор асуулгvй батлан єгvvллээ. - Та яаж мэдсэн юм бэ? гэж Харри гайхашран асуулаа. - Намайг vзэгдэхээ болиход далдын хар жанч хэрэг болдоггvй юм. Чиний бодлоор бол Еиналежын толь бидэнд юу vзvvлдэг болж байна? гэж Дамблдор аядуухан асуулаа. Харри мєрєє хавчив. - Би чамд сэжvvр гаргаж єгєхийг бодъё. За сонсож бай. Энэ дэлхий дээр хамгийн аз жаргалтай хvн бол Еиналежын толинд єєрийнхєє дvрсийг байгаагаар нь хардаг юм. Єєрєєр хэлбэл тvvний хувьд энэ бол жирийн нэг толь. Чи ойлгов уу? Харри бодлогоширлоо. - Энэ толь бидэнд бол хvссэн болгоныг нь харуулна. Юу ч хvссэн тэр... гэж vргэлжлvvлэн хэллээ. - Гэхдээ тийм ч байж болно vгvй ч гэж болно. Энэ толь бидэнд хамгийн нууц хамгийн чухал хvслийг илvv ч vгvй дутуу ч vгvй vзvvлдэг юм. Гэр бvлийнхнээ хэзээ ч хараагvй чи єєрийгєє тойрон зогсох аав, ээж
131
хамаатнуудаа харсан. Насаараа ах нарынхаа сvvдэрт дарагдсан Рональд Уизли єєрийгєє сургуулийн тэргvvний сурагч, квиддичийн аварга багийн ахлагч хоёр цомын эзэн єєрєєр хэлбэл ах нараасаа илvv болгож харсан шvv дээ. Гэхдээ толь бидэнд мэдлэг ч єгдєггvй vнэнийг ч єгvvлдэггvй юм. Олон хvн толины ємнє байхдаа vзсэн зvйлээ хараад баярласандаа эсвэл толины зєгнєсєн юм биелэх болов уу, энэ ирээдvй баталгаатай байх болов уу гэсээр байгаад ухаан мэдрэлээ алдан амьдралаа vрэх явдал гардаг юм. Дамблдор тvvнийг хэлсэн vгээ тогтоож аваг гэж бодсон бололтой хэсэг зуур чимээгvй байлаа. - Маргааш толийг єєр байранд аваачина. Тvvнийг дахин бvv эрээрэй гэж гуйж байна. Гэхдээ чи тольтой дахин тааралдвал яахаа мэднэ шvv дээ. Одоо хэлэх зvйлийг маань тогтоож авах юм бол бvр сайн. Амьдралынхаа тухай єнєєдрийнхєє тухай мартаад зvvд зєн, мєрєєдєл хvслээр зууралдаж болохгvй. Харин одоо энэ гайхамшигтай жанчаа ємсєєд унтлагынхаа єрєє рvv явах юм биш vv? Харри шалан дээрээс бослоо. - Ноёнтоон... Профессор Дамблдор оо, би нэг асууж болох уу? гэж эргэлзэнгvй асуув. - Чи асуучихсан шиг санагдах юм. За яахав нэг асуулт юм бол асуухаас даа гэж Дамблдор инээмсэглэн хэллээ. - Та толинд харахдаа юу vздэг вэ? гэж Харри амьсгал даран шуудхан асуулаа. - Би юу? би єєрийгєє гартаа зузаан хос ноосон оймс барьсан байгаагаар хардаг юм даа. Харри учрыг ойлголгvй тvvнийг харлаа. - Хvнд хэтэрхий олон оймс байх хэрэггvй л дээ. Ахин нэг шинэ жил єнгєрєхєд би нэг ч хос оймс бэлгэнд авсангvй. Хvмvvс яагаад ч юм надад ном л бэлэглэдэг гэж Дамблдор тайлбарлав. Харри унтлагынхаа єрєєнд очсон хойноо Дамблдор єєртэй нь илэн далангvй байгаагvй гэж бодлоо. Гэхдээ нєгєє талаасаа энэ бол хувийн асуудал юм даа гэж дэрэн дээрээ унтах Скабберсыг зайлуулах зуураа боджээ. ********************************************************************* Бvлэг 13 НИКОЛАС ФЛАМЕЛ Дамблдор цаашдаа Еиналежын толийг эрэх хэрэггvй гэж Харрид итгvvлж чадсан болохоор профессортой ярилцсаныхаа маргааш далдын хар жанчаа чемодандаа хийжээ. Толинд харсан зvйлээ Харри мєн л ийн мартахсан гэж хvсэвч болохгvй ажээ. Элдэв муухай юм зvvдэлдэг боллоо. Шєнє болгон тvvнд эцэг эх хоёр нь ногоон гэрэл гялсхийхэд алга болж сэтгэлд хvйтэн муухай инээд бууна. - Толь чамайг солиоруулж магадгvй гэж Дамблдор хэлдэг зєв байжээ хэмээн зvvдээ ярьсны дараа Рон хvv Харрид хэлжээ.
132
Гермиона дараагийн улирал эхлэхээс нэг хоногийн ємнє ирэхэд Харри Рон хоёр бvх зvйлээ тvvнд ярьсан юм. Тэд чинь андууд болохоороо охин элдэв юмыг тал талаас нь хардаг болжээ. Тэрбээр Харрийн гурван шєнє дараалан сургууль дотуур тэнэсэн (<<Хэрэв чамайг Филч барьчихсан бол яанаа!>> гэж байнга vглэж байв) гэдгээс айх, Николас Фламелын тухай юу ч олж мэдээгvй гэдэгт гомдох хоёрын хооронд тарчилж байлаа. Тэд номын сангийн номуудаас Фламелын нэрийг олох найдвар бараг тасарчээ. Энэ нэрийг хэзээ нэгэн цагт сонссон гэдэгтээ Харри урьдын адил эргэлзэхгvй хэвээр байлаа. Улирал эхэлэхд тэд ахиад л хичээлийн завсарлагаанаар номын сан руу очиж болох авч Гермиона бvх чєлєєт цагийг гэрийн даалгавар хийх хичээлээс гадуур ном уншихад зориулдаг байсны дээр Харри квиддичийн тэмцээнд ахин бэлтгэх болсон учраас бараг завгvй болжээ. Вуд тамирчдаа боломжоо шавхан бэлтгэл хийхийг шаардана. Тэрбээр бэлтгэлийн vргэлжлэх хугацаа, давтамжийг нэмэгдvvлж цасны оронд орох болсон vргэлжилсэн бороо ч тvvний сэтгэлийн хєєрлийг дарж чадахгvй байв. Вудыг жинхэнэ улайрчээ хэмээн ихэр хоёр Уизли шvvмжлэх авч Харри ахмадынхаа талд байлаа. Пуффендуйн шигшээ багтай тоглох сvvлчийн тэмцээнд хожих аваас оноогоороо Слизеринээс илvv гарна гэж тэр мэдэж байлаа. Ингэвэл сvvлийн долоон жилд анх удаа ялах юм шvv дээ. Харри зєвхєн хожих гэсэндээ ч Вудыг дэмжсэнгvй ядартлаа бэлтгэл хийсний дараа элдэв зvvд зvvдлэхгvй сайхан унтдаг байсан юм. Ширvvн бороо орж цэнгэлдэх хvрээлэн шавар шалбааг болсон нэг єдєр ээлжит бэлтгэлээ хийж байх vед Вуд багийнхандаа тааруухан мэдээ дуулгажээ. Тэрбээр тамирчдаа сэтгэл санаагаар унагахгvй гэсэндээ хэлээгvй єдий хvрсэн байж магадгvй ч тэр удаа агаарт хєєрмєгцєє бие бие рvvгээ бємбєг шидэж шvvрнээсээ унах гэж байгаа мэт аашлах Уизлийн хоёр ихэрт ихэд уурлажээ. - Та нар тэнэглэхээ боль! Наадах тэнэг явдлаас чинь болоод бид тэмцээнд хожигдож магадгvй шvv. Тэмцээнийг Снегг шvvх болохоор манайхыг торгох ямар ч шалтгаан олж чадна гэдгийг та нар мэдвэл таарна! Энэ vгийг сонсоод Жорж Уизли vнэхээр шvvрнээсээ уначихлаа. - Снегг шvvнэ гэнээ? Тvvнийг тэмцээн шvvж байсныг огт санахгvй юм гэж тэрбээр аманд орсон шороогоо нулимсаар босох зуураа бувтнаж байв. Тэгээд: - Тvvнийг шударга шvvнэ гэж бодохын ч хэрэггvй. Бид хожсон тохиолдолд тvvний дэмждэг багийг гvйцэж тvрvvлэх болно гэдгийг мэдэж байгаа шvv дээ гэж нэмж хэллээ. Бусад тоглогчид ч Жоржын хажууд бууж ирээд бас л дургvйцэж байв. - Би одоо яах вэ дээ? Харин Снегг биднийг єєнтєглєх єчvvхэн ч шалтгаан гаргахгvйгээр тоглох ёстой гэж Вуд гараа алдлан хэллээ. Харри дуугvйхэн толгой дохив. Жорж болон бусад хvvхдvvдийн зєв байсан ч квиддич тоглох vед Снеггийн ойролцоо очихгvй байх єєр шалтгаан Харрид байлаа. Бэлтгэлийн дараа тамирчид дэмий юм ярихаар хувцас солих єрєєнд саатдаг хэдий ч Харри шууд л Гриффиндорын амралтын єрєє рvv явж шатар тоглож байгаа Гермиона Рон хоёртой уулзав. Гермиона бvх зvйлийг бусдаас сайн мэддэг байсан ч шатарт бол хааяа хожигдох нь бий. Ингэвэл тvvнд тун ашигтай гэдэг дээр Харри Рон хоёр санал нийлнэ.
133
-
Хvлээгээч намайг битгий будлиулчих. Би сайн бодохгvй бол... гэж Харрийг хажуудаа суухыг хараад Рон хэллээ. Рон Харрийг ажиглан харав. - Юу болоо вэ? Нэг л хачин байх чинь гэж Рон сониучирхлаа. Харри хэнд ч сонсдохооргvй намуухан дуугаар квиддичийн тэмцээнийг шvvх болсон Снеггийн гэнэтийн бєгєєд санаатай хvслийн тухай тэдэнд ярьжээ. - Чи тоглож болохгvй гэж Гермиона шууд хориглов. - Євдсєн гээд л хэлчих гэж Рон нэмэрлэнэ. - Хєлєє хугалчихсан дvр vзvvл гэж Гермиона тодрууллаа. - Эсвэл хєлєє vнэхээр хугалчих гэж Ронхэлэв. - Болохгvй ээ. Манайд нєєц баригч байхгvй. Би л талбайд гарахгvй бол баг маань бvхэлдээ гарахгvй шvv дээ гэж Харри vнэнээ хэллээ. Энэ агшинд Невилл єрєєнд єнхрєн орж ирлээ. Бvр яг єнхрєєд орж ирсэн юм шvv. Бvдvvн Ледийн ард байдаг нvхээр яаж гарсан нь хачирхалтай. Учир нь Невиллд хараал хийчихсэн юм шиг хоёр хєл нь солбин наалдчихжээ. Тэгэхээр Гриффиндор шилтгээн хvртэл замын турш дэвхцэж явсан хэрэг. Бvгд зэрэг инээлдэхэд Гермиона л Невилл рvv харайн очоод хараалыг зайлуулах шившлэг уншлаа. Тэгтэл Невиллийн хєл хоёр тийшээ салжээ. - Юу болсон бэ? гэж Гермиона асуугаад тvvнийг хєтлєн Харри Рон хоёр луу авчирлаа. - Малфой л байхгvй юу? Би номын сангийн дэргэд тvvнтэй тааралдсан юм. Тэрбээр туршлага хийчих хvн эрж яваа гэж байсан хэмээн Невилл чичирхийлсэн дуугаар хэлэв. - Профессор МакГонагалл руу хурдхан оч! Болсон бvх явдлыг ярь! гэж Гермиона тvvнийг тvлхлээ. Невилл толгой сэгсрээд: - Миний учруулсан тvвэг багадаагvй ээ гэв. - Гэхдээ чи ингэх ёстой шvv, Невилл! Тэрбээр бусдыг цаг ямагт шаварт хутгахыг хvсдэг байхад чи болохоор єєрєє л шаварт хэвтээд ажлыг нь хєнгєвчлєх юм! гэж Рон дургvйцэв. - Намайг Гриффиндорын сурагч байж тэнцэхvйц зоригтой бус гэдгийг надад тайлбарлах ч хэрэггvй. Малфой vvнийг нэгэнт нотолчихлоо шvv дээ гэж Невилл дvрсхийлээ. Харри халаасандаа гараа хийгээд шинэ жилээр Гермионы явуулсан шоколадан <<мэлхий>>-ний сvvлчийнхийг гаргаж ирэв. Тэрбээр хариугvй уйлчих гэж байгаа Невиллд <<мэлхий>>-гээ сарвайлаа. - Чи арван Малфойтой тэнцэхээр vнэтэй. Бас Гриффиндорт байх гавъяатай. Чамд шидэт бvрх манай факультетыг сонгож єгсєн шvv дээ. Тэгтэл Малфой хаана очлоо доо? Слизерин гэдэг vмхий нvхэнд гэж Харри хэллээ. Невилл муухан инээмсэглээд <<мэлхий>>-г задлав. - Баярлалаа, Харри. Би явж унтдаг юм бил vv дээ... Май энэ зураг. Чи цуглуулдаг биз дээ? гэж Невилл талархан хэллээ. Невиллийг харцаараа vзэх зуураа Харри гартаа барьсан зургаа хараад: - Ахиад л Дамблдор. Энэ хvн л миний хамгийн анхны зураг дээр... гэж хэллээ. Харри гэнэтхэн учиргvй догдлов. Тэрбээр зургаас харцаа салгаж чадахгvй байгаа мэт ажигласан хэвээр Рон Гермиона хоёрт vзvvлээд: - Би тvvнийг оллоо! Би Фламелийг оллоо. Би энэ нэрийг харсан гэж та нарт хэлсэн шvv ээ. Энэ бол наашаа ирэх vед галт тэргэнд болсон явдал.
134
Алив сонсоцгоо! <<...Профессор Дамблдор 1945 онд хар шидтэн Гриндель-Вальдыг ялсан, лууны цус хэрэглэх 12 арга нээсэн, Николас Фламелтай хамт алхимийн талаар хийсэн бvтээлvvдээрээ алдартай...>> гэж уншлаа. Гермиона vсрэн босов. Тэрбээр хамгийн анхныхаа гэрийн даалгаварыг хийгээд <<онц>> дvн авснаа сонссоноос хойш ингэж догдлоогvй юм. - Эндээ хvлээгээрэй! гэж хэлээд охидын унтлагын єрєє рvv явдаг шатны зvг чавхадлаа. Харри Рон хоёр гайхан бие биеэ харж байтал Гермиона гартаа эртний хvнд судар барьсаар ширээ рvv гvйн иржээ. - Би тvvнийг эндээс хайна гэж хэзээ ч санасангvй шvv! Уул нь би vvнийг хэдэн долоо хоногийн ємнє сурах бичгээс хєндийрч хялбар ном унших санаатай номын сангаас зориуд авсан юм л даа гэж догдлонгуй хэллээ. - Хялбар гэнээ? хэмээн Рон асуув. Гермиона хариу хэлэхийн оронд дуугvй байхыг зєвлєєд амандаа нэг юм vглэн эрсэн зvйлээ олтлоо хуудсыг шамдан эргvvлж байлаа. - Би мэдсэн юм аа! Яг мэдсэн юм! гэж эрсэн зvйлээ олоод уулга алдлаа. - Одоо бид ярих юмтай болох шив? гэж Рон яаран сониучирхав. Гермиона тvvний хэлснийг сонсоогvй дvр vзvvлнэ. - Николас Фламел. Николас Фламел бол гvн ухааны чулууг бvтээсэн цорын ганц нэрт зохион бvтээгч! гэж жvжигт тоглож буй жvжигчин лугаа хэллээ. Харри Рон хоёр тvvний хэлснийг дагуулаад тийм ч их догдолсонгvй. - Юу бvтээсэн гэнээ? хэмээн нэгэн зэрэг асууцгаав. - Энэ ч арай дэнднээ. Та нар чинь уншдаггvй юм уу? Тэгвэл ядахдаа энэ хэсгийг унш даа... гээд тэдэнд номоо єглєє. <<Эртний алхимийн шинжлэх ухаан гайхамшигтай хvч чадал бvхий домогт бодис болох Гvн ухааны чулууг бvтээхийг зорьж байв. Домгоор бол энэ чулуу ямар ч тємєрлєгийг шижир алт болгоно. Тvvний тусламжтайгаар мєн vхэшгvй мєнхийн насан хутаг олдог мєнхийн ус бэлтгэн хvнийг мєнхрvvлж болно. Олон зууны турш Гvн ухааны чулууг бvтээчихсэн гэдэг цуу яриа гарсан авч одоо байгаа цорын ганц чулууг нэрт алхимич, дуурийг шvтэн бишрэгч ноён Николас Фламел бvтээсэн юм. Єнгєрсєн жил зургаан зуун жаран таван насныхаа ойг тэмдэглэсэн ноён Фламел єєрийн эхнэр Фернеллагийн (зургаан зуун тавин найман настай) хамт Девонд нам гvм тусгаарлагдмал байдалтай амьдарч байна>>. - Ойлгов уу? Нохой Фламелийн бvтээсэн Гvн ухааны чулууг манадаг байх ёстой! Дамблдор тэр хоёр анд найз бас чулууг олохоор хєєцєлдєж буй хvнийг Фламел мэддэг байсан болохоороо тvvнийг хадгалаач гэж гуйсэн гэдэгт эргэлзэхгvй байна. Тэгээд чулууг <<Гринготтс>>-оос авчрахыг хvсчээ! гэж Гермиона тэр хоёрыг уншиж дууссаны дараа хэллээ. - Бvх юмыг алт болгон хувиргадаг чулуу чамайг хэзээ ч vхvvлэхгvй нь байна! Снегг тvvнийг хулгайлах гээд байгааг гайхах юм алга. Хэн ч гэсэн ийм чулуутай байхыг хvснэ шvv дээ гэж Харри уулга алдав. <<Орчин vеийн ид шидийн ухааны шинэ чиглэл>> номонд Фламелийн нэр байхгvйд ч гайхах юм алга. Зургаан зуун жаран тавтай хvнийг орчин vеийн гэхгvй нь мэдээж гэж Рон хэллээ. Маргааш єглєє нь хар урлагаас хамгаалах хичээл дээр хувилгаан чононд хазуулбал эмчлэх янз бvрийн арга бичин авч байхдаа Харри Рон хоёр гvн
135
ухааны чулуу гарт нь орвол чухам юу хийх тухайгаа ярьж байлаа. Харри Роныг квиддичийн дээд зэрэглэлийн баг бvрдvvлэх байсан даа гэж хэлэх vед л Харри одоо болох тэмцээн Снеггийн тухай санасан аж. - Би заавал тоглоно. Намайг талбайд гарахгvй бол Снеггээс айжээ гэж бvгд бодох болно. Би бvгдээрэнд нь vзvvлээд єгнєє. Хэрэв би хожих юм бол тэд инээх биш уйлах байлгvй гэж хичээлийн дараа Рон Гермиона хоёртой ангиасаа хамт гарахдаа Харри хатуу хэлжээ. - Тэгэлгvй яахав. Талбай дээрээс чиний ясыг цуглуулах хэрэг гарахгvй бол шvv гэж Харрийн тєлєє маш их санаа зовсон Гермиона уруу царайлан єгvvлэв. *** Гэхдээ хэдийгээр зоригтой vг хэлсэн ч тэмцээн ойртох тутам Харрийн сэтгэл улам их зовсоор. Багийн бусад тоглогчид ч тєдийлєн тайван байсангvй. Сvvлийн долоон жилийн турш хожоогvй болохоор сургуулийн аваргаар Слизериныг гvйцэж тvрvvлнэ гэдэг бодол бvгдийн сэтгэлийг бvлээцvvлнэ. Гэхдээ Снегг шиг чигээрээ шvvгчтэй байхад хожино гэж бодоход тун ч бэрх. Харри vнэхээр тэгж бодсон уу эсвэл тэгж санагдсан уу хаашаа ч явсан Снеггтэй тааралдаад байх шиг. Заримдаа бvр Снегг намайг мєрдєєд байгаа юм биш биз? хэмээн хардан тvvнийг барихсан эсвэл ямар нэг таагvй зvйл хийхсэн гэж бодно. Yгvйдээ л гэхэд Снеггийн хичээл єдєр тутмын шаналгаа болж гvйцжээ. Снегг юм л бол Харрийг буруутган тун ч жигшмээр байдалтай харагддаг байв. Тэднийг Гvн ухааны чулууны тухай мэддэг гэдгийг ямар нэг байдлаар тааварлачихсан юм биш байгаа? Заримдаа тийм юм байж болохгvй ч гэлээ Снегг бусдын бодсоныг мэдчихдэг юм шиг таагvй сэтгэгдэл Харрид тєрдєг байв. *** Рон Гермиона хоёр Харрийг хувцас солих єрєє хvртэл vзэж єгєєд амжилт хvсэн цааш явахад тэмцээний дараа тэд тvvнийг амьд харахгvй гэж бодсон байх даа гэдэгт Харри эргэлзэхгvй байв. Yнэнийг хэлэхэд бvх юм тийм ч их найдлага тєрvvлэхээргvй байсан юм. Харри биеийн тамирын хувцасаа ємсєж байхдаа тамирчиддаа тэмцээний талаар зєвлєгєє єгч буй Вудын vгийг огт сонссонгvй. Харрийг хувцсаа солих зуур Рон, Гермиона хоёр сул суудал олоод Невиллтэй зэрэгцэн суулаа. Невилл тэднийг яагаад баргар царайлсан яагаад тэмцээн vзэхдээ шидэт саваагаа авчирсныг огт ойлгохгvй байжээ. Тэднийг нууцаар <<хєлгvй болгох>> дасгал єдєр бvр хийж байсныг Харри ер мэдээгvй билээ. Невиллд Малфойн хийсэн нєгєє хараал шvv дээ. Гермиона Невиллээс хараалыг зайлуулсан тэр єдєр л энэ сайхан санаа тэр хоёрын толгойд орж хэрэв Снегг Харрид яльгvй ч атугай муу юм хийхээр завдах аваас хараал хийхэд бэлэн болжээ. - <<Локомтор Мортис>> гэж хэлэхээ мартаж болохгvй шvv хэмээн Роныг саваагаа ханцуйндаа нуух зуур Гермиона шивнэлээ. - Би мэдэж байнаа. Битгий давшлаад бай! гэж Рон дургvйцнэ. Тэр vед хувцасны єрєєнд Вуд Харрийг хажуу тийш аваачаад: - Чамайг албадмааргvй байгаа ч гэлээ єнєєдєр снитчийг аль болохоор эрт барих хэрэгтэй байна. Снеггийг мугуйдлахаас ємнє тэмцээнийг дуусгах хэрэгтэй гэлээ.
136
-
Сургууль даяараа цугларчээ? Тэр ч байтугай... Хэрэв Дамблдор єєрєє тэмцээнд морилон ирээгvй бол намайг хараал идэг гэж Фред Уизли vvдээр шагайн хараад хэлэв. Харрийн зvрх цээжин дотроо булиглан тонгочино. - Дамблдор гэнээ? хэмээн асуугаад vнэн мєнийг єєрийн биеэр лавлахаар vvд рvv явлаа. Фред тоглоогvй ажээ. Олон хvний дундаас ялгарах мєнгєн сахлыг Харри сайн харлаа. Харри эгээтэй л байдаг чадлаараа инээчихсэнгvй. Одоо бол ямар ч шvvргvйгээр нисчихмээр хєнгєн болсон санагдана. Тэрбээр аюулгvй болжээ. Дамблдорыг байхад Снегг тvvнд муу юм хийж чадахгvй шvv дээ. Чухамхvv vvнээс болоод л багуудыг талбайд гарах vед Снегг их гомдсон мэт харагдсан юм байлгvй дээ. Тэр ч байтугай vзэгчдийн суудалд байгаа Рон хvртэл Снеггийг хэвийн бус байхыг ажигласан байна. - Тvvнийг ийм ууртай байхыг хэзээ ч харсангvй. Хараач тэд тоглож эхлэлээ. Хєєе! гэж Рон Гермионад хандан шивнэлээ. Тэгтэл хэн нэгэн хvн Роны араас шилэн хvзvvнд нь цохичихов. Мэдээж Малфой л байж таарна. - Єє, Уизли минь уучлаарай би чамайг харсангvй. Малфойн царайд даажинтай инээд тодрох агаад тvvний хажууд зогсох Гойл Крэбб хоёр ч бас инээд алдав. - Поттер энэ удаа шvvрэн дээрээ хэр удаан тэсэх бол? Надтай мєрийцєх хvн байна уу? Мєрий тавих юмгvй ч гэсэн Уизли чи... хэмээн Малфой чангаар асуулаа. Тэр гурвыг сайн сонсож байгаа гэдгийг мэдсээр атал тэр шvv дээ. Рон хариу хэлсэнгvй талбай руу анхааралтай харна. Жорж Уизли блажерыг шvvгчийн зvг цохисон гэдэг шалтгаанаар Снегг Гриффиндорын багийг саяхан торгочихлоо. Хуруугаа салаавчлан гараа євдєг дээрээ тавин суух Гермиона бємбєгєє хайн ийш тийш харсаар тоглогчдын дэргэдvvр эргэлдэн нисэх Харригаас хараагаа салгасангvй. - Гриффиндорын шигшээд ямар шалгуур сонгож авдгийг би мэдлээ гэж Гриффиндор багийг ямар ч шалтгаангvйгээр Снегг дахин торгосны дараахан Малфой чангаар зарласнаа: - Єрєвдсєндєє л тэгдэг юм байна. Поттерыг аваад vзье л дээ. Тэр чинь єнчин. Уизлийн ихрvvдийг аваад vзье. Тэд чинь ядуу хоосон гуйлагчингууд. Харин Долгопупс чамайг авдаггvй нь л хачин юм. Чи чинь тархигvй шvv дээ гэж сайрхлаа. Невилл байдгаараа улайсан ч Малфой руу эргэж харах тэнхээтэй байлаа. - Би чам шиг аравтай тэнцэнэ мэдэв vv? гэж Невилл тvгдчин хэллээ. Малфой, Крэбб, Гойл гурав инээд алдав. Невилл Роныг итгэлгvйхэн харахад цаадах нь мэдсэн авч талбай дээр болж буй тэмцээнээс нvд салгаж чадахгvй байлаа. - Невилл тvvнтэй учраа ололц гэж тэр шивнэв. - Долгопупсаа чиний тархи алт байлаа ч чи Уизлийнхаас ядуу байхсан даа. Энэ бол нэг vзvvлэлт гэж Малфой даажигнана. Харрийн тєлєє санаа зовж байсан Роны сэтгэл санаа эцсээ хvртэл хєвчирчээ. - Би чамд санууллаа шvv Малфой. Ахиад нэг л vг хэлэх юм бол... хэмээн Рон талбайгаас тvр зуур хараагаа салгаад эргэн харж хэллээ. - Рон! Харрийг хараач!... гэж Гермиона гэнэтхэн дуу алдав.
137
Харри уран сайхнаар нисэж доош тэмvvлэхэд vзэгчид баясан алга ташиж, хашгирч орилж байлаа. Гермиона юу болсныг ойлголгvй суудлаасаа vсрэн босоход Харри газар луу сум шиг дvvлж байв. - Уизли чиний аз болоход Поттер газар дээр байгаа бутархай мєнгє олж харжээ! хэмээн Малфой vгээ сунжруулан хэллээ. Рон тэсвэр алджээ. Юу болсныг Малфой ойлгож амжаагvй байтал Рон дээр нь гарч суугаад тvvнийг газарт шахаж байв. Невилл хэсэг зуур эргэлзсэнээ шууд л тvvнд туслахаар ухасхийлээ! - Алив, Харри! гэж Гермиона орилов. Тэрбээр Харри хурдаа аван шууд Снеггийг чиглэн нисэхийг хараад єєрєє шvvрээ залж яваа юм байна гэж ойлгон сэтгэлийн дарамт нь хєєр баяраар солигджээ. Тэрбээр ард нь ширvvн тулаан болж байгааг ч анзаарсангvй. Тэр vед ард нь таван хvvхэд єнхєрч зангидсан нударга цухалзаж цохих хашгирах чимээ гарч байлаа. Харрийн талбайд нэг алтан юм толгойны нь хажуугаар исгэрэн єнгєрєхийг ажиглаж амжсан Снегг шvvрээ эргvvлэх зуур Харри агшин зуур дэргэдvvр нь нисэн одоод снитч атгасан гараа ялагчийн дvрээр єргєлєє. Yзэгчид хашгиралдан алга ташицгаана. Тэд тоглоомын эхэнд снитч барихыг хэзээ ч хараагvй юм. Харри Поттер дээд амжилт тогтоосон юм шиг байнаа. - Рон! Хєєе Рон! Чи хаана байна? Тэмцээн дууссан шvv! Харри хожчихлоо! Бид хожлоо! Гриффиндор тэргvvн байр эзэллээ хэмээн Гермиона хєєр баяртай хашгиран сандал дээрээ цовхочсоноо ємнє суугаа Парвати Патилийг тэврэн авахаар ухасхийлээ. Харри доошлон vсрэн буув. Тэрбээр болсон явдалд итгэж чадахгvй байлаа. Бvх юм сайхан болж тэмцээн таван хором ч vргэлжлэлгvй дуусчих нь тэр. Харри хvvхдvvдийн хашгиралдахыг сонсоод эргэж харлаа. Гриффиндор багийн хєгжєєн дэмжигчид талбай руу гvйн гарцгаагаад ойролцоо буусан Снеггийг олж харлаа. Тvvний нvvр царай цонхийж хємхийгєє зуужээ. Мєрєн дээр нь нэг хvн гараа тавихыг Харри мэдээд эргэж хартал Дамблдор инээмсэглэн зогсож байлаа. - Сайхан тоглолоо. Толиноос болоод санаагаар унаагvйд чинь баярлаж байна… Амьдарч, амьдралд баясаж байгаа чинь сайн хэрэг… Сайн байна… гэж Дамблдор зєвхєн Харрид дуулдахаар аяархан хэлэв. Снегг уурсан газар луу нулимж харагдана. *** Хэсэг хугацааны дараа Харри ганцаараа єєрийнхєє <<Нисдэг лус2000>>-гаа шvvр хадгалах байранд аваачихаар хувцасны єрєєнєєс гарлаа. Амьдралдаа хэзээ ч ийм баяр хєєртэй байж vзээгvй мэт санагдана. Єнєєдєр тэрбээр бахархаж болохуйц vйл бvтээсний дээр хэн ч одоо Харри Поттер бол ердєє л алдар хvнд тєдий юм гэж хэлэхээргvй болжээ. Yдийн агаар хэзээ ч ийм анхилуун байсангvй. Харри нэгэн азтай агшинд бvрэлдсэн сvvлийн vеийн vйл явдлуудыг эргэцvvлэн бодсоор норсон ногоон дээгvvр явж байв. Тэрбээр бvх хvvхдvvд баяр хvргэхээр хэрхэн зvтгэж байсныг олон арван гар хэрхэн тvvнийг агаарт шидэж байсныг, хол зогсох Гермиона хэрхэн баярлан дэвхцэж байсныг яагаад ч юм хамраас нь цус гарчихсан Рон яаж гараараа даллаж байсныг харсан бvлгээ.
138
Харри толгод дээр байдаг шvvр хадгалах байранд хvрч очлоо. Тvvнд яарах хэрэг байгаагvй болохоор ийш тийш харж зогссоноо шингэх нарны туанд цонх нь улайран vзэгдэх шилтгээнийг ажиглав. Харри тэмцээний тухай эргэн бодлоо. Ингээд л Гриффиндорын шигшээ аварга шалгаруулах тэмцээнд бvхнээс тvрvvлдэг байжээ. Тэрбээр хийх л ёстой юмаа хийж нєгєє Снеггэд vзvvлж єгсєн дєє… Харийн Снеггийн тухайд бол ч… Шилтгээнээс нэгэн хар дvрс хурдхан гарч ирэхvй нvvрээ юvдэнгээр халхалсан ажээ. Бусдад танигдахгvйг ихэд хичээсэн тэрбээр хориотой ойн зvг хурдхан явлаа. Квиддичийн тухай саяхны ялалтын тухай бодол Харрийн толгойноос хийсэн оджээ. Харри энэхvv доголсоор яваа хvнийг танилаа. Энэ бол Снегг бєгєєд сургуулийн хvvхдvvдийг гол танхимд оройн хоолоо идэж байх энэхэн vест ямар нэгэн зорилго євєрлєн нууцаар ой руу явж байгаа аж… Харри ганцхан vсэрч шvvрээ унаад тэнгэрт хєєрлєє. Шилтгээний дэргэдvvр чимээгvйхэн элин халин явахдаа Снеггийг ойн цоорхойгоор гvйн єнгєрєєд модон дунд алга болохыг хараад араас нь дагав. Ой шугуй єтгєн байсан болохоор Снегг чухам хаашаа явсныг Харри харж чадсангvй. Тэгээд алгуурхан доошилж моддын оройг арай л шvргэчихэлгvй тойрон эргэж байснаа гэнэтхэн хvн ярилцахыг сонсчээ. Харри чимээ гарсан зvг рvv нисэн очоод эвэр модны оройд чимээгvйхэн буулаа. Тэрбээр шvvрээ гартаа чанга атган бvдvvн мєчир дээр болгоомжтойхон суугаад Снеггийг олоод харчих санаатай доош ширтлээ. Тэгснээ тvvнийг олоод харчихжээ. Снегг тvvний чанх дор харанхуй газар зогсох агаад ганцаараа байсангvй. Тvvнтэй хамт профессор Квирелл байв. Харри єєрєє Квиреллийн нvvр царайг хараагvй ч ердийнхєєсєє илvv их ээрч байхыг сонслоо. Тэгэхээр сэтгэл нь их хямарсан хэрэг. Харри амьсгал даран чих тавилаа. - … М-м-мэдэхгvй юм даа, я-я-яагаад чухам энд уулзах гэсэн юм бэ С-ССеверус минь? - Єє, би зvгээр л энэ бол цэвэр амин хувийн яриа гэж бодсон юм л даа. Биднээс єєр хэн ч гvн ухааны чулууны талаар мэдэх ёсгvй шvv дээ. Yгvйдээ л сурагчид бидний яриаг сонсох хэрэг байхгvй гэж Снегг хvйтэн дуугаар хэллээ. Харри улам тонгойв. Квиреллийн юу гэж байгааг огт мэдэж чадсангvй. Тэгтэл тvvний яриаг Снегг дахин таслав. - Хагридын єсгєсєн гурван толгойтой араатны дэргэдvvр яаж єнгєрєх учиртайг та мэдчихсэн биз дээ? - Г-г-гэхдээ С-С-Северус минь… - Танд над шиг дайсан огт хэрэггvй гэж Снегг заналхийлсэн байртай хэлээд ээрэн байгаа профессор луу алхлаа. - Би… Би таны юун тухай яриад байгааг ойлгосонгvй… - Миний юу гээд байгааг та сайн мэднэ шvv дээ гэхдээ Снеггийн дуу тавласан янзтай сонсдоно. Гэнэтхэн нэг ууль ойрхон гууглахад санамсаргvй байсан Харри мєчир дээрээс эгээтэй л уначихсангvй. Тэрбээр ойчихгvйг хичээн байдаг чадлаараа мєчрєєс зууралдан тэнцвэрээ олж авах vедээ тэдний яриаг сонсож амжилгvй єнгєрєєчихжээ. Снегг яриагаа vргэлжлvvлсээр дуусгаж байгаа бололтой. - … таны илбэ жилбэ ингээд болно. Би хvлээж байя. - Г-гэхдээ би… хэмээн Квирелл эсэргvvцнэ.
139
-
Маш сайн байна. Ойрмогхон бид дахиад уулзалднаа. Та аль талд байхаа сайтар бодож шийдсэн байгаарай гэж Снегг тvvний яриаг таслан єгvvлэв. Снегг жанчаа нємрєн толгойдоо юvдэн углаад явлаа. Бараг харанхуй болсон ч Харри ойн цоорхойд зогсох Квиреллийг сайн харж байв. Профессор маш их айсан бололтой. *** -
Харри чи хааччихав аа? хэмээн шилтгээний vvдний дэргэд Ронтой хамт тvvнийг хvлээн зогссон Гермиона асуулаа. - Ялалт! Чи хожлоо, бид хожлоо! Би Малфойн хоёр нvдийг таглачихсан. Невилл ганцаараа Крэбб Гойл хоёртой vзэлцсэн гээд бодоод vзэхгvй юу?! Яахав одоохондоо тэр эмнэлэгт байгаа ч зvгээр гэж хатагтай Помфри хэлсэн. Єєрєє болохоор Малфой болон тvvний найзуудад дахин vзvvлж єгнє гээд байгаа. Манайхан баяраа эхлэхээр цамхагт чамайг хvлээж байгаа шvv. Фред Жорж хоёр гал зуух руу нууцаар орж хэдэн бялуу бас зєндєє их идэх юм авчирсан гэж Рон баярласандаа Харрийн ууц нурууг алгадан єгvvлэв. - Энэ тухай март. Одоо хоосон єрєє олж аваад та нарт жаал зугаа юм ярих хэрэгтэй байна... хэмээн Харри бараг чимээгvй шахам шивнэн хэллээ. Тэгээд нэгэн єрєєнд очиж Пивзийг байхгvй гэдгийг магадласныхаа дараа хаалгыг сайтар хааж аваад ярьж гарлаа. - Гvн ухааны чулууны тухай яригдаад байна гэж бодсон маань алдаагvй бололтой. Одоо Снегг чулуу авахаар Квиреллийг туслалцуулахаар ятгаж байна. Тэр тvvнийг Пушокын хажуугаар яаж єнгєрєхийг мэдэх vv гэж асуусан шvv. Бас Квиреллд тvvний илбэний тухай нэг юм ярьсан. Чулууг зєвхєн Пушок тєдийгvй эсэн бусын шившлэг тарни хамгаалж байгаа гэж би бодлоо. Квирелл хар хvчний эсрэг хэдэн шившлэг хийсэн ч байж магадгvй. Тэгвэл энэ тарнийг тайлах хэрэг Снеггэд гарна даа хэмээн тодруулан єгvvлэв. - Тэгэхээр Квирелл єєрєє Снеггийн дарамтнаас гартал чулуу аюулгvй байдалд байх болно гэх гээд байна уу? хэмээн Гермиона тvгшингvй байртай асуув. - Тэгвэл чулуу ихдээ л долоо хоногийн дараа алга болох юм байна гэж Рон дvгнэн хэллээ. ********************************************************************* Бvлэг 14 НОРБЕРТ НЭРТЭЙ ЛУУ Харин профессор Квирелл тэдний бодсоноос ч илvv зоригтой байжээ. Долоо хоногууд урсан єнгєрсєєр ахуйд профессор маань турж цайсан авч нvднээс гараагvй л юм даа. Гуравдугаар давхрын хонгилоор єнгєрєх болгондоо Харри, Рон, Гермиона гурав хориотой хонгилын vvдэнд чихээ наан чагнахдаа нєгєє л
140
архирах дууг сонсоод бvх юм хэвийн гэж боддог байлаа. Yvнийг ч дандаа муухай царайлж байдаг Снегг нотлох шиг болно. Андууд маань Квиреллийг гvн хvндэтгэдэг болсноор барахгvй хонгилд тvvнтэй тааралдахдаа инээмсэглэсэн гээч. Тэр ч байтугай Рон маань профессорын зандарсан хvvхдийг шоолон инээмсэглэдэг болжээ. Гермиона болохоор Харри Рон хоёроос тэс єєр ганцхан Гvн ухааы чулууг ч бодохтой мантай. Тэрбээр бvх юмаа давтах хэрэгтэй гэж vглэн шалгалтанд бэлтгэх хуваарь гаргасан тєдийгvй хэрэгтэй хичээлийн сэдэв болгоныг єєр єєр єнгєєр тэмдэглэж тарни швшлэгээ бичих бvлгээ. - Гермиона минь шалгалт хvртэл бараг бvхэл бvтэн зуун байна шvv дээ гэж Харр Рон хоёр дуу нийлvvлэн эсэргvvцнэ. - Ердєє л аравхан долоо хоног vлдсэн юм чинь зуун болж таарах шив. Харин Николас Фламелын хувьд энэ чинь агшин л гэсэн vг гэж Гермиона татгалзсан хэвээр. - Бид ямар зургаан зуун настай биш дээ. Тэгээд ч чи бvх юмыг мэдэж байгаа юм чинь дахин давтах хэрэг байна уу? даа? гэж Рон тvvнд сануулав. - Яагаад давтах гэж? Чи солиороо юу? Хоёрдугаар дамжаанд элсэхийн тулд шалгалт єгєх ёстой гэдгийг ойлгохгvй байгаа юм уу? Эн бол маш чухал юм шvv. Бид бvр єнгєрсєн сараас эхлэн давтах ёстой байсан юм! Yvнийг би таг мартчихжээ гэж Гермиона ичингvйрсэн хэдий ч тvс тас хэллээ. Yнэндээ багш нар яг л Гермиона шиг бодож байсан нь мэдээж. Тэд сурагчдаа гэрийн даалгавараар дарж байсан болохоор шинэ жилийн амралтыг бодвол хаврын амралт тєдийлєн хєгжилтэй байсангvй. Тэгээд ч хажууд Гермиона байгаад луугийн цус хэрэглэх арван хоёр аргыг чангаар унших юм уу, шидэт саваагаа хєдєлгєх тухай давтаж байхад анзаарахгvй байхын аргагvй. Харри Рон хоёр ихэнх чєлєєт цагаа номын санд эвшээлгэн дуртай дургvй суун єнгєрєєхдєє ємнє vзсэнээ болон шинэ зvйлээ нэгэн зэрэг давтахыг хичээдэг байлаа. - Yvнийг амьдралдаа ч тогтоохгvй юм байна! гэж Рон эрсхэн хэлээд vзгээ шидэн номын сангийн цонхоор гунигтайяа харна. Yvний учрыг олйгож болно л доо. Сvvлийн хэдэн сард анх удаа аятайхан єдєр болж байгаа юм чинь. Тэнгэр хонин зангуу адил цэнхэртэн гадаа хаврын урь оржээ. <<Ид шидэт мянган ургамал мєєг>> гэдэг номоос цагаан бадаан эрж байсан Харри Роныг гэнэтхэн чангаар дуу алдахад харцаа хуудсанаас салгалаа. - Хагрид аа! Чи энд юу хийж байгаа юм бэ? Хагрид тэднээс тавиурын араар нуугдах гэснээ нэгэнт харагдчихсан болохоор гарч ирээд тэдний зvг шар шурхийлгэн дєхєж ирэв. Тэрбээр бvр тулж ойртолгvй Харри Рон хоёроос ямар нэг юм нуух бололтой гараа ардаа барьжээ. Сохор номингийн арьсан дээлтэй аварга хvн маань эндхийн байдлыг огт ойлгоогvй бололтой. Хэдийгээр бусдын анхаарлыг татахыг хvсдэггvй ч энэ удаа бvтсэнгvй. Уулзаад баярлаж хєєрсєн шинж огт алга. - Би... харах санаатай орж ирсэн юм. Та нар харин юу хийж байнаа? Нєгєє л Николас Фламелаа эрсээр vv? гэж Хагридыг харцаа буруулан хэлэхэд Харри Рон хоёр болгоомжилж эхлэв. Хагридын дvр тєрх нэг л сэжигтэй санагдана. - Тvvний хэн гэдгийг бид аль эрт мэдсээн. Нохой чухам юу манадгийг ч бид мэднэ. Тэр чинь Гvн ухааны... Хагрид хуруугаа уруулдаа аан ийш тийшээ харан шуухитнав.
141
-
Чи чинь... чи чинь юу гэж хашгираад байнаа? Ямар юм болсон юм бэ? Дашрамд дурдахад бид чамаас нэг юм асуумаар байна? гэж Харри тоомсоргvй царайлан асуув. - Та нар чимээгvй байцгаа! Энэ тухай ярих хэрэггvй. Оройхон манайхаар... ороорой л доо... Тэгээд ярилцая. Харин тvvний тухай... ярина гэж амлаж чадахгvй нь... vvнийг огт болохгvй... Сурагчид vvнийг мэдэх хэрэггvй. Тэгэхгvй бол надаас л бvх юмыг мэдчихжээ гэж бодох болно шvv дээ! Харин би ямар ч хамаагvй! хэмээн Хагрид шивнэн хэллээ. - За тэгвэл орой уулзацгаая гэж Харрийг хэлэхэд Хагрид номын сангаас гарч явлаа. - Ардаа юу нуугаад байсан юм болоо? гэж Гермиона бодлогоширонгуй асуув. - Гvн ухааны чулуутай холбогдолтой юм байсан гэх гээд байна уу? хэмээн Харри сониучирхана. - Аль хэсэгт очсоныг нь явж харъяа гэж Рон хэлэв. Тэрбээр хичээлээс залхаж гvйцжээ. Хоёр хоромын дараа гартаа баахан ном тэвэрчихсэн ирлээ. - Лууны тухай! Хагрид лууны тухай ном эрж байжээ. Хар л даа: <<Их Британи, Умард Ирландад байдаг лууны тєрєл зvйл>>, <<Луу vржvvлэх аргачлал. Єчvvхэн єндєгнєєс vлэг гvрвэл гаргах нь>>. Гэхдээ энэ чинь болохгvй шvv дээ. Луу vржvvлэхийг мянга долоон зуун есєн онд шидтэнгvvдийн хэлэлцээрээр хориглосон тухай бvгд мэднэ. Хэрэв бид луу vржvvлэх аваас маглууд бидний байгааг мэдэх болно! Тэгээд ч лууг гаршуулж болохооргvй аюултай амьтад. Чарли Румынд зэрлэг луу судлаж байхдаа гараа тvлvvлснийг чи харсан ч болоосой гэж Рон хэллээ. - Гэхдээ Британид луу байхгvй биз дээ? гэж Харри найдангуй асуулаа. - Байлгvй яахав. Ердийн ногоон эрлийз хар луунууд бий. Yнэнийг хэлэхэд тvvнийг маглуудаас нуухын тулд Шидтэний яам маш их хvч зарцуулж байдаг юм. Луутай тааралдсан маглуудыг энэ тухай мартуулах гэсэндээ манайхан тэднийг тарнидах хэрэг гардаг гэж Харрийг дvйнгэ царайлсныг ажигласан Рон гайхан хэлжээ. - Хагрид юун тухай бодсон юм болоо? гэж Гермиона сониучирхан асуулаа. *** Цагийн дараа тэд Хагридын овоохой руу очихдоо цонхны хєшгєє татсан байхыг хараад гайхжээ. Чухамхvv тэднийг яг мєн гэж vнэмшсэнийхээ дараа л Хагрид гэртээ оруулав. Тэгээд хаалгаа хурдхан хаалаа. Дотор жигтэйхэн халуун ажээ. Гадаа дулаахан байсан ч гэлээ гал тvлсэн байв. Хагрид цай чанаж цагаан vенгийн махан хачиртай талх єгсєн авч тэд энэхvv онцгой идээнээс эргэлзэлгvй татгалзлаа. - За яахав... Юм асууцгаана гээд байлуу? гэж Хагрид яриагаа эхлэв. - Тийм ээ. Гvн ухааны чулууг... Пушокоос єєр хэн манаж байдгийг бидэнд ярьж єгєхгvй юу гэсэн юм хэмээн тойруулах хэрэггvй гэж бодсон Харри шуудхан асуулаа. Хагрид тvvнийг таагvйхэн харна. - Yгvй ээ, би ярихгvй. Нэгдvгээрт, би єєрєє ч мэдэхгvй. Хоёрдугаарт, та нар маш олон зvйлийг... vзсэн болохоор илvv юм мэдэх шаардлагагvй. Yнэндээ би мэддэг байсан ч ярихгvй л байсан даа! Харин чулууны
142
тухайд бол энд зvгээр ч нэг байгаад байгаа хэрэг биш. Тvvнийг <<Гринготтс>>-оос эгээ л хулгайлчихаагvй юм... Чамайг бvгдийг ойлгосон гэж бодож байна. Харин та нарыг Пушокын тухай яаж мэдсэнийг vнэхээр ойлгохгvй л байна шvv гэж Хагрид хэллээ. - Боль доо, Хагрид! Чи бидэнд ярихыг хvсэхгvй нь мэдээж. Гэхдээ чи энд болж байгаа бvх зvйлийг мэднэ шvv дээ. Чулуу хулгайлахад саад тотгор учруулах шившлэгийг хэн илгээснийг л бид мэдмээр байна. Бас чамаас єєр хэнд профессор Дамблдор итгэдэг нь бидэнд сонин шvv дээ гэж Гермиона илэрхий бялдуучилсан байдалтай хэлэхэд Хагридын сахал хєдєллєє. Хагрид цээжээ бахархалтайяа тvхийлгэв. Харри Рон хоёр Гермионаг гvнээ хvндэтгэн харна. - За даа... би ярьж гэмээн юу ч болохгvй гэж бодож байна. Ийм юм л даа... Энэ удаа тэрбээр Пушокыг тvр авсан юм. Тэгээд профессоруудын нэг нь шившлэг хийсэн хэрэг... Профессор Стебль, профессор Флитвик, профессор МакГонагалл, профессор Квирелл... бас Дамблдор єєрєє. Єє нэг юм мартчихаж. Профессор Снеггийг мартсан байна гэж хуруугаа нугалан нэрлэх Хагрид огтхон ч эргэлзсэн шинжгvй ажээ. - Снегг гэнээ? хэмээн гурвуулаа зэрэг асуулаа. - Та нар тvvнийг ахиад л асууж байна уу? Одоо боль ойлгов уу? Та нар яасан ойлгодоггvй улс вэ? Снегг... чулуу хадгалахад тусладаг юм чинь яагаад тvvнийг хулгайлах вэ? дээ гэж Хагрид тэднийг тоолгvй хэллээ. Рон Гермиона хоёрыг яг л єєр шигээ бодож байгаа гэдгийг Харри мэдэж байлаа. Хэрэв Снегг чулуу хадгалахад оролцдог юм бол єєр профессорууд чухам ямар шившлэг хийснийг амархан мэдэж болно шvv дээ. Квирелл шившлэг хийсэн болон бас бус хэрэгтэй зvйлийг Снегг аль эрт мэдсэн шиг санагдана. - Пушокын хажуугаар яаж єнгєрєх ёстойг Хагрид чи л мэднэ биз дээ? Энэ тухай хэнд ч хэлэхгvй, тийм vv? Багш нарын хэнд ч хэлэхгvй байлгvй? гэж Харри догдлон асуулаа. - Тэгвэл ч сайн л байна. Хагрид аа, цонхоо нээх vv? Энд чинь бvтэж vхмээр байна... гэж Харри дагуулууддаа хандан єгvvлээ. - Уучлаарай, Харри. Цонхыг нээж болохгvй гэж Хагрид сандран хэлээд ханын зууханд асах гал руу хяламхийн харлаа. Тvvний харцыг харсан Харри ч зуух руу шагайв. - Хагрид! Энэ чинь юу вэ?! гэж тэрбээр уулга алдлаа. Хариулах ч шаардлагагvй байв. Юу гэдгийг тэрбээр мэдэж байлаа. Галын дєлийн голд дээр нь дvvжилсэн данхны чанх дор маш том хар єндєг байх нь харагдана. - Аа, энэ бол... Энэ бол хэмээн Хагрид єгvvлэхдээ сэтгэл нь хямарсандаа сахлаа зулгааж байв. - Хагрид чи vvнийг хаанаас авсан юм бэ? Энэ чинь жигтэйхэн vнэтэй байж таарна даа гэж Рон зуухны ємнє цомцойн суугаад єндгийг анхааралтай харах зуураа сонирхов. - Би мєрийд авсан юм аа. Єчигдор орой хожсон юм. Доод тосгонд очоод жаахан... ууж суулаа л даа. Тэгтэл нэг хєзєр тоглох хорхойтой танихгvй хvнтэй тааралдлаа. Yнэнийг хэлэхэд тэр... єндєгєє алдсандаа бараг баярласан шvv. Чухам яахаа мэдэхгvй байж л дээ. - Єндєгнєєс луу гарах vед яая гэж бодож байна! хэмээн Гермиона сонирхлоо!
143
-
Би нэг ном уншиж єгье Номын сангаас авсан юм гээд Хагрид дэрэн дороосоо зузаан ном гаргаж ирээд: - <<Сэтгэлээ баясгаж ашиглахаа луу vржvvлэхvй>>. Хуучин ч гэлээ энд энэ тухай бичсэн байгаа. Єндгийг галд ингэж байлгах хэрэгтэй! Яагаад гэвэл эм луу галаар амьсгалан єндгєє бvлээцvvлдэг юм. Харин лууг єндєгнєєс гармагц нь хагас цагийн дараа шанага дэгдээхэйний цус... бас шарз нэмээд єгєх хэрэгтэй. Єндєгийг яаж танидагийг харцгаа л даа. Энэ єндєг бол норвегийн бєгтгєр луу гэдэг ховор тєрлийнх гэлээ. Хагрид их л сэтгэл ханамжтай байсан ч тvvний баяр хєєрийг Гермиона хуваалцсангvй. - Хагрид чи модон байшинд байгаа шvv дээ гэж тэрбээр эмгэнэлтэй дуугаар хэлжээ. Хагрид тvvний хэлснийг сонссонгvй. Ямар нэг дуу амандаа гvнгэнvvлэн зууханд байх модыг шилээгvvрээр засах ажээ. *** Одоо Харри болон тvvний нєхдєд шинэ ажил ундарчээ. Тэднийг Хагридын хувь заяа тvгшээж байв. Хэрэв тvvнийг хууль бусаар луу нууж байна гэдгийг хэн нэгэн мэдэх аваас балрана шvv дээ. - Амгалан тайван амьдрал гэж юу байдгийг би бvр мартчихжээ хэмээн Рон санаа алдан хэллээ. Тэд улам бvр нэмэгдсээр байгаа гэрийн даалгавараа хийхээр орой болгон суудаг байлаа. Гермиона єєрийнхєє vзсэн зvйлийг давтах хєтєлбєр зохиосноор барахгvй тэдэнд ч зориулсан хєтєлбєр хийсэн аж. Yvнд Харри Рон хоёр ихээхэн дургvйцжээ. Єглєєний цай ууж байхад Букля ууль Харрид Хагридын зурвасыг авчирч єглєє. Зурваст ердєє л <<Луу гарна>> гэсэн хоёрхон vг байв. Рон євс ногоо хайн зугаалаад єглєєний цайны дараа тvvнд Хагрид руу явах санал гаргалаа. Гэвч Гермиона энэ тухай сонсохыг ч хvссэнгvй. - Гермиона минь сонс л доо. Би ийм юм амьдралдаа хэзээ харахгvй байж магадгvй шvv дээ гэж Рон ятгана. - Бид хичээл тасалж болохгvй. Хагридын тухай хэн нэгэн мэдэх аваас сvйд болж юм юм л эхлэнэ... Тэгээд ч бид хажууд нь байх юм бол бvгд ... - Дуугvй бай! гэж Харри шивнэн зандарлаа. Тэднээс хоёр метр хэртэй зайгаар єнгєрч явсан Малфой гэнэтхэн зогсоод чих тавин чагнаж байлаа. Одоо тvvнийг сонссон уу vгvй юу сонссон бол хэр их юм дуулсныг таахаас л єєр аргагvй. Гэхдээ Малфойн царай зvс Харрид огтхон ч таалагдсангvй. Євс ногоо эрэх замдаа Рон Гермиона хоёр тувтан маргалдсаны эцэст хичээлийн дараа Хагридынд очихыг Гермиона зєвшєєрчээ. Шилтгээнээс хонх дуугарах чимээ гарахад тэд газар ухаж байсан царил, хvрзээ хаяад хvлэмжээс гарч ойн цоорхой руу яаран гvйлдлээ. Тэдэнд vvд нээж єгсєн Хагридын сэтгэл хєдєлсєндєє царай нь час улайжээ. - Бараг гарчихсан шvv! гэж Хагрид шивнэн хэлээд тэднийг дотогш тvлхэн орууллаа. Тэд сандлаа ширээ рvv дєхvvлээд амьсгал даран сууцгаав. Тэгтэл гэнэтхэн шажигнах чимээ гарснаа єндєг хоёр хэсэг болоод ширээн дээр лууны бяцхан зулзага уналаа. Тvvнийг сайхан гэх аргагагvй ажээ. Харид vнгэгдсэн хар шvхэр байгаа юм шиг санагдана. Тэр зулзага аймшигтай
144
туранхайн дээр биед нь ахадсан жигvvр ууцан дээр нь дэрвийж байв. Лууны зулзаганы хоншоор урт хамрын нvх нь том овгор овогор эвэртэй бvлтгэр улаан нvдтэй юм. Зулзага найтаалгахад хамраас нь оч vсэрч байлаа. - Сайхан амьтан байгаа биз дээ? гэж Хагрид vглэнэ. Тэрбээр тvvний толгойг илбэх санаатай гараа сунгатал лууны зулзага маань хурц шvд бvхий амаа агшин зуур ангайн Хагридын хурууг хазах гэлээ. - Ухаантай vр байна! Ээжигээ шууд л таниж байна шvv! хэмээн Хагрид бахархана. - Хагрид аа, норвегийн бєгтгєр луу хэр тvргэн єсдєг юм бэ? гэж Гермиона охин сонирхон асуулаа. Хагрид хариулахаар амаа нээснээ гэнэтхэн царай нь цайж vсрэн босоод цонх руу харайлаа. - Юу болов оо? гэж Харри хэдийгээр мэдэж байсан ч хашгиран асуув - Нэг хvн цонхоор шагайсан юм. Би ядахдаа хєшгєє сайн хаасангvй. Нэг хvvхэд... тэр зугтаагаад явчихлаа гэж Хагрид уруу царайлан хэллээ. Харри vvд рvv очоод нээлээ. Хэдийн холдсон ч зугтаасан хvvхдийг амархан танижээ. Харри хvндээр санаа алдав. Одоо луу байгаа тухай тэр гурваас гадна Малфой мэдэх боллоо. *** Дараагийн долоо хоногт Малфой тэр гурвыг харахдаа таагvй инээмсэглэн тэдний уурыг хvргэжээ. Тэд ихэнх цагаа Хагридын бvvдгэр єрєєнд сууж тvvнийг ятган нєхцєєдєг болов. - Тvvнийг тавьж дураар нь явуул гэж Харрийг шаардахад: - Болохгvй ээ. Тэр чинь хариугvй нялх амьтан. Ганцаараа vрэгдэнэ гэж Хагрид толгой сэгсрэнэ. Тэд лууны зулзгыг харцгаалаа. Долоо хоногт гурав дахин их болжээ. Хамраас нь утаа тасралтгvй суунаглана. Харин Хагрид vvнийг анзаараагvй дvр vзvvлж байв. Ер нь тэрбээр бvх юмыг тэр дундаа ойн харуулын vvргийг мартсан бололтой. Гэрээсээ ердєє л нєгєє амьтныхаа хоол хvнсийг базаахаар гардаг байлаа. Шувууны єд хєглєрсєн шалан дээр шарзны хоосон шилнvvд єнхєрч байдаг болов. - Би тvvнд Норберт гэдэг нэр бодож олсон юм. Намайг танидаг болчихсон... Хар л даа. Норберт! Алив Норберт1 Ээж чинь хаана байна? гэж Хагрид луугаа хайрын нvдээр харан хэллээ. - Бvр єєр болчихжээ гэж Рон Харрийн чихэнд тонгойн шивнэжээ. - Хагрид аа, ахиад хоёр долоо хоног гэхэд Норберт танай овоохойд багтахаа болих нь ээ. Тэгээд ч бид хоёр хоног ч байлгах арга алга! Малфой хэзээ ч хамаагvй чамайг Дамблдорт матчихаж дєнгєнє шvv! гэж Харри чанга хэллээ. Хагрид хємхийгєє зуув. - Би... Би vvнийг дандаа байлгаад байна гэж бодоогvй ч тvvнийг бас хаячихаж чадахгvй... Тэгж болохгvй. Харри гэнэтхэн Рон руу эргэж хараад: - Чарли! гэж уулга алдлаа. - Одоо чи єєр болчихжээ. Намайг Рон гэдгийг мартаа юу? гэж Рон тайван хэлэв.
145
-
Yгvй дээ, би чиний том ах Румынд луу судлаж байгаа Чарлийн тухай ярьсан юм. Бид Норбертыг тvvн рvv явуулж болно шvv дээ. Чарли тvvнийг арчилж єсгєєд том болохоор нь суллаж тавина. - Зvйтэй! Чамд ямар санагдаж байна, Хагрид аа? гэж Рон дуу ладлаа. Энэ бодол Хагридад таалагдаагvй ч удаан ятгасны эцэст Чарли руу ууль илгээхийг аварга хvн маань зєвшєєрчээ. Дотроо бол хариу мєдхєн ирэхгvй аягvй бол бvр ирэхгvй байж ч магадгvй гэж найдсан хэрэг биз ээ. Дараагийн долоо хоног ер бусын удаан єнгєрчээ. Лхагва гаригт бvгд унтахаар явсан vед Харри Гермиона хоёр Роныг хvлээн Гол танхимд суусаар байв. Цаг арван хоёр болох vед тэд ямар нэгэн чимээ сонсчээ. Агшин зуурын дараа хар жанч нємєрсєн Рон хаанаас ч юм гарч ирэв. Тэрбээр Норбертод хоол єгєхєд туслалцан Хагридынд байжээ. Луу олон арван муудсан хулгана иддэг болсон аж. - Тэр намайг хазсан шvv! Одоо би лав хэдэн єдєр vзгээ ч барьж чадахгvй байха аа. Yнэнийг хэлэхэд би амьдралдаа луунаас илvv муухай амьтан vзээгvй ч Хагрид бvжин туулай шиг л энхрийлэх юм. Та нар бодоод vз л дээ. Норберт намайг хазаж байхад Хагрид намайг тvvнийг айлгачихлаа гэж зэмлэсэн шvv. Тэгээд намайг явахад бvvвэйлж байсан гээд бодчих гэж хэлээд Рон цус болсон алчуураар бороосон гараа сунгаж vзvvлэв. Гэнэтхэн харанхуй цонх тогшлоо. - Букля байна! Тэр хариу захидал авчирчээ гэж хэлээд Харри уулийг оруулахаар цонх руу очив. Харри, Рон, Гермиона гурав захиаг ширээн дээр тавиад тонгойж уншлаа. Хvндэт Рон минь! Ажил vйлс чинь тавлаг уу? Захиа ирvvлсэнд баярлалаа. Би Норвегийн бєгтгєр луу авах болсондоо баяртай байна. Гэхдээ тvvнийг энд авчрахад амаргvй. Дараагийн долоо хоногт намайг эргэхээр ирэх андуудаар минь явуулбал дээр гэж бодож байна. Луу авч явахыг хэн ч харах ёсгvй гэдэг лхэцvv юм даа. Энэ чинь хууль бус ажил. Та нар луугаа Хогвартсын шилтгээний хамгийн єндєр цамхаг дээр бямба гаригын шєнє дунд гаргасан байвал их сайн. Тэгвэл тэд єглєє болоход Румынд ирж амжих юм. Хариуг аль болохоор хурдан явуулаарай. Хайрлан хvндэтгэсэн Чарли. Харри, Рон, Гермиона нар бие биеэ бодлогоширонгуй харлаа. Бидэнд далдын хар жанч байгаа юм чинь. Жанч маань Рон Норберт бид хэдийг бvрэн далдалж хvрэх болохоор бvх юм аятайхан єнгєрнє гэж Харри нєхдийнхєє эргэлэзэг арилган аажуухан хэллээ. Харри vнэндээ нєхдєє тайвшруулахын тулд ингэж алгуурхан хэлсэн авч уг тєлєвлєгєєнд тохиолдох бэрхшээл бас байсан юм. Yгvй дээ л гэхэд Норберт жанчыг шатаачихаж болно шvv дээ. Бас тvvний дугарахгvйн тулд амыг боох нь гарцаагvй. Харин Рон Гермиона хоёр зєвшєєрєн толгой дохиж тvvний санааг амраалаа. Энэ бол сvvлчийн долоо хоног хичнээн хvнд зовиуртай байсны гэрч болсон юм. Тэд Норберт луугаас бас Малфойгоос салахын тулд ямар ч ухаангvй алхам хийхэд бэлэн байсан бvлгээ. -
146
Гэтэл тэдний санаанд оромгvй явдал болжээ. Єглєє гэхэд Роны хазуулсан гар хавдаад хоёр дахин том болсон байлаа. Хатагтай Помфри руу очно гэдэг хэтэрхий аюултай байсан учраас Рон шийдэж чадахгvй л байв. Луунд хазуулчихаж гэдгийг шууд л мэдчихаж магадгvй шvv дээ. Гэхдээ хэдэн цаг єнгєрсний дараа шийдэхээс єєр аргагvй болов. Гар ногоорсон байлаа. Норбертын шvд хортой байсан юм байлгvй. Оройхон эмнэлэг рvv харайлгасан Харри Гермиона хоёр Роныг хэцvvхэн байхыг харлаа. - Хэдийгээр гар маань салчих гээд байгаа мэт санагдсан ч гэсэн зєвхєн гараас болсон юм биш ээ. Малфой над руу иржээ. Надад єгсєн номоо эргvvлж авахаар ирсэн гэж хатагтай Помфрид хэлсэн ч vнэндээ бол надаар даажигнах гэж ирсэн юм. Намайг юунд хазуулсныг хатагтай Помфрид хэлнэ гэж заналхийлсэн шvv. Би хатагтайд нохойд хазуулсан гэж хэлсэн авч итгэсэн vгvйг мэдэхгvй юм. Тэмцээний vеэр тvvнийг зодох хэрэггvй байж л дээ. Yvнд л єширхсєндєє инэгж байгаа юм гэж Рон шивнэн ярилаа. Харри Гермиона хоёр Роныг тайвшруулахаар ятгаж байв. - Бямба гаригын шєнє дунд гэхэд бvх юм дуусна гэж Гермиона тvvнд сануулсан ч Рон яагаад ч юм баярласангvй. Тэгтэл тэрбээр орон дээрээ vсрэн гарч нvvр нь хєлєрлєє. - Бямба гаригын шєнє дунд! Би дєнгєж сая л саналаа. Хатагтай Помфрид номоо авахаар ирсэн гэж итгvvлэхийн тулд Малфой надаас ном авсан юм л даа. Харин тэр номон дотор Чарлийн захиаг хийчихсэн байсан юм! Одоо тэр бvгдийг мэднэ... гэж тэрбээр сєєнгє дуугаар хэллээ. Харри Гермиона хоёр энэ талаар юу ч хэлж чадсангvй. Тасагт хатагтай Помфри орж ирээд Роныг унтах хэрэгтэй гэж хэлээд тэднийг гаргаж єглєє. Тєлєвлєгєєгєє єєрчлєхєд оройтжээ. Бид Чарлид ууль илгээж амжихгvй болохоор Норбертоос салах єєр арга байхгvй. Азаа турших л хэрэгтэй. Тэгээд ч бидэнд далдын хар жанч байгаа тухай Малфой мэдэхгvй юм чинь гэж Харри Гермионатай хамт тасгаас гарахдаа хэлжээ. Болсон явдлын тухай дуулгах санаатай Хагридын овоохойд ирэх vед Соёот гунигтай царайлан vvдний хажууд сууж байлаа. Сvvлийг нь даавуугаар боожээ. Хагрид тэднийг дотогш оруулаагvйгээр барахгvй єєрєє цонхоор цухуйн ярилцлаа. - Би та нарыг оруулахгvй ээ... Норберт дvрсгvйтээд байна. Гэхдээ би учрыг нь олноо... гэж тэрбээр тайлбарлав. Харрийг ярьж дуусах vед Хагридын нvдэнд нулимс дvvрчээ. Учир нь энэ vед тvvний хєлийг Норберт хазсанаас болсон ч байж магадгvй. Хагрид: - Ёо-о-о! гэж хашгирснаа инээмсэглэх дvр vзvvлэв. Харри Гермиона хоёрыг илvv тvгшээж хэрэггvй гэж бодсон бололтой. Тэгээд: - Айх зvйлгvй ээ... Миний гутлыг л хазчихлаа. Балчир юм болохоороо тоглож байгаа нь тэр... гэж хvчлэн хэллээ. Нєгєє балчир нь ханыг сvvлээрээ балбахад овоохой доргиж байв. Харри Гермиона хоёр бямба гариг болтол хvлээх ч амаргvй байна даа гэж бодсоор цамхагын зvг буцаж явлаа. *** Норберт луутай салах ёс гvйцэтгэхийн цагт Харри Гермиона хоёр ажлаа амжилтгvй болно хэмээн тvгшээгvйсэн бол Хагридын тєлєє тэгтлээ их санаа
147
зовохгvй байсан сан. Yvлтэй харанхуй шєнє байсан ч тэд яльгvй хожимджээ. Учир нь Гермиона шилтгээнд саатах хэрэг гарсан аж. Бvх юм нэгдvгээр давхрын хонгилын танхимд єєрєє єєртэйгєє одон бємбєг шимтэн тоглох Пивз огт уйдалгvй наадаж тэд хvлээх хэрэг гарснаас л тэр. Хагрид Норберт лууг том модон хайрцагт хийжээ. - Тvvнийг замдаа єлсєх вий гэсэндээ би тэнд баахан харх хийж шарз бэлтгээд тавьчихсан. Бас уйдаахгvйн тулд хилэн бамбарууш хийсэн гэж Хагрид аяархан дуугаар хэллээ. Хайрцаг дотроос хачин чимээ дуулдана. Яг энэ агшинд хилэн бамбаруушын толгойг таслаж байна уу даа гэж Харрид санагджээ. - Баяртай Норберт минь! Ээж чинь чамайг хэзээ ч мартахгvй! гэж Хагрид тасалдсан дуугаар хvчлэн єгvvлэв. Харри Гермиона хоёр хайрцагны хоёр талд зогсоод далдын хар жанчаа нємєрлєє. Цамхаг хvртэл хайрцгийг чухам яаж авчирснаа сvvлд нь тэр хоёр тайлбарлаж чадахааргvй байсан даа. Тэднийг хайрцгаа нэгдvгээр давхарт чирч явах vед бараг шєнє дунд болж тэд тvр зуурхан амсхийснээ ахиад л харанхуй хонгилоор явж байлаа. Тэд эхлээд нэг дараа нь єєр шатаар ямар нэг далдын хvчээр явж байх шиг санагдана. Харри цамхагыг сайн мэддэг дєт замыг гадарладаг ч гэлээ амар байгаагvй нь мэдээж. - Бараг ирчихлээ! гэж єндєр цамхагын доод хонгилд орсон хойноо Харри хєлсєє шудрангаа хvндээр санаа алдан єгvvлэв. Тэд сvvлчийн хvчээ шавхан хайрцгийг дахин єргєх vед хонгилоор ямар нэгэн чимээ гарчээ. Тэд харагдахгvй байгаа гэдгээ ч мартан хоорондоо ноцолдох хоёр хvний бараан дvрсийг харсаар сvvдэрт орчихлоо. Гэнэтхэн дэнлvv асав. Дєрвєлжин хээтэй унтлагын цамц ємсєж толгойдоо vсний тор угласан профессор МакГонагалл алдуурахаар тэмvvлэх Малфойг чихнээс нь чанга зуурчихсан харагдана. - Танд сахилгын шийтгэл оногдуулах болно! Торгуулийн хорин оноо! Та шєнє дундын цагаар сургууль дотуур тэнэе гэж яаж санав аа?! гэж тэрбээр ємнєє байгаа хvvхдийг харан хашгичиж байв. - Профессор та ойлгохгvй байнаа! Харри Поттер одоохон энд ирнэ! Луу авчрана! гэж Малфой гонгиноно. - Дэмий юм бvv ярь! Яаж худал хэлж чадна вэ?! Явъя Малфой. Таны тухай профессор Снеггтэй єглєє би ярилцанаа! гэж профессор МагГонагалл хэллээ. Ийм явдал болсны дараа цамхаг руу очих бараг эгц гэмээр шат тэдэнд юу ч биш санагдав. Хэдхэн хормын дараа тэд цэнгэг агаарт гарч жанчаа тайлж хаяад л ухаан орох шиг боллоо. Гермиона гэнэтхэн бvжиглэж эхлэв. - Малфой шийтгvvлэх болсон доо! Би хєєрсєндєє бараг дуулмаар санагдаж байна! хэмээн баясан хашгирна. - Хэрэггvй ээ! гэж Харри хэдийгээр тvvний адил баяртай байсан ч хvчлэн хэллээ. Ядарч норсон хєєрч инээсэн тэднийг хажуугаас нь харвал хачирхалтай санагдах байсан даа. Тэдний дунд байгаа хайрцаг ч хачин санагдах нь мэдээж. Учир нь хайрцаг хоёр тийшээ хvчтэй ганхаж байлаа. Норберт ч бас хєєрч баярласан юм байлгvй. Арван хормын дараа харанхуйгаас дєрвєн шvvр нисэн гарч ирлээ. Чарлийн андууд хєгжилтэй залуус байсан болохоор Норбертыг тээвэрлэх нь адал явдалтай адил гэж vзжээ. Тэгээд ч тэд бvгдийг сайтар бодож тусгайлан
148
хийсэн бэхэлгээ авчирсан байлаа. Ахиад арван хором єнгєрєхєд шvvрнvvд агаарт хєєрч тэдний хооронд том модон авдар санжиганаж явлаа. Харри Гермиона хоёр тэднийг харж байснаа далд ормогц нь тахирласан шатаар бууцгаав. Санаа сэтгэл нь амарчээ. Норберт нисээд явчихсан Малфой тэдэнд аюул учруулахгvй болохоор тэдний санааг зовоох юм юу байх вэ дээ? Гэтэл шатны хєлд таагvй явдал хvлээж байжээ. Тэднийг шатаар буумагц харанхуйгаас Филчийн нvvр царай харагдав. - За-за-за. Бидэнд хэцvvхэн асуудал тулгарах шив дээ гэж тэрбээр шивнэнэ. Харри далдын хар жанчаа дээвэр дээр орхисныгоо дєнгєж сая л саналаа. ********************************************************************* Бvлэг 15 ХОРИОТОЙ ОЙ Филч тэднийг шууд дагуулсаар нэгдvгээр давхарт байх профессор МакГонагаллын єрєєнд аваачихад тэд чимээгvйхэн суун профессорыг хvлээж байлаа. Гермиона нулимсаа барьж ядан чичирч байв. Харри энэ шєнє болсон ер бусын явдлыг аргалчих аятайхан арга чарга олохыг мэрийсэн ч нэг л олигтой санаа тєрсєнгvй. Тэд хэцvvхэн юмтай тулгарсан бололтой. Цамхаг дээр жанчаа орхисондоо харамсаад харамсаад оройтжээ. Харри профессор МакГонагаллын ємнє єєрсдийгєє зєвтгєх арга олохгvй байлаа. Тэгээд ч сургууль дотуур шєнє дундын цагаар зvгээр хэсээгvйгээр барахгvй одон орны хичээлд очихоос єєрєєр дээш гарах хориотой байдаг хамгийн єндєр цамхагаас бууж яваад баригдсан юм чинь. Хэрэв профессор маань Норберт луугийн тухай мэдэж дээвэр дээрх жанчыг олох аваас Харри Гермиона хоёр чемоданаа бэлтгэхээс єєр аргаггvй гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ vvнээс єєр муу юм байхгvй гэж Харри дэмий боджээ. Тэрбээр алдсан аж. Учир нь профессор МакГонагалл танхимд Невиллийг дагуулсаар орж иржээ. - Харри! Би та нарт урьдчилан анхааруулах санаатай эрж явсан юм. Малфой та нарыг шєн дундын vед барина гэж андууддаа ярьж байхыг би сонссон. Бас нєгєє луу... гэж Невилл багш байгааг мартсан мэт орилов. Харри Невиллийг хурдхан дуугvй бол гэж толгойгоо ууртайгаар сэгсрэн дохисон авч профессор МакГонагалл анзаарчихжээ. Агаараар амьсгалан гаргавал Норберт ч дєнгєхєєргvй их гал гаргаж магадгvй тєрхтэй болсон байв. - Та нарыг ингэнэ гэж би хэзээ ч бодоогvй шvv. Та нарыг одон орны цамхаг дээр гарсан гэж ноён Филч хэлсэн юм. Одоо шєнийн цаг. За ярьцгаа даа гэж алгуурхан хэллээ. Сургуульд байсан бvх хугацааныхаа туршид Гермиона анх удаа хариу хэлэхгvй зогсох хэрэг гарав. Тэрбээр баримал шиг хєшиж орхиод шал руу ширтэнэ. - Юу болоод байгааг би мэдэж байж ч магадгvй. Yvнийг таахад нэг их суут ухаан хэрэггvй л дээ. Та нар Малфойг шєнє дундуур унтлагынхаа
149
єрєєнєєс гарч аль нэг багштай тааралдаг гэсэндээ лууны тухай хаа хамаагvй юм тvvнд ярьсан хэрэг. Яахав би тvvнийг чинь барьчихсан. Ганцхан Малфой ч бус мєн Невилл Долгопупс энэ урхинд орсон нь та нарт инээдтэй байгаа биз? хэмээн тэдний хариу хэлэхийг хvлээлгvй профессор МакГонагалл хэллээ. Харри Невиллийг харахад гайхсан цочирдсон байдалтай байсан нь энэ бол худлаа гэдгийг vггvйгээр илэрхийлэхийг хичээжээ. Невилл аймхай хулчгар хэдий ч Харрид урьдчилан сануулахаар шєнє гарч чадсанд нь тvvнийг єрєвдмєєр санагдана. - Энэ бол увайгvй явдал! Дєрвєн сурагч шєнийн цагаар сургууль дотор тэнэж явна гэж бодоод vз л дээ! Урьд нь ийм явдал хэзээ ч гарч байгаагvй! Би Грэйнжер авхайг арай илvv ухаантай гэж бодсон юм сан. Поттер таны хувьд бол Гриффиндор тэнхимд орсон гэдэг чинь ихээхэн чухал юм шvv дээ. Та гурвыг шийтгэнээ. Ноён Долгопупс та ч гэсэн шєнє дундын цагаар тэгээд ийм их аюултай vед сургууль дотуур тэнээд байх эрхгvй билээ. Сахилгын шийтгэлээс гадна та нарыг тавин оноогоор торгоно. - Тавь гэнээ? гэж Харри арайхийн дуугарав. Ингэж торгуулбал Гриффиндор сургуулийн цомын аваргыг алдах юм. Уул нь квиддичийн сvvийн тэмцээнйи vеэр єєрєє мэрийж байж тvрvvлэхээр болгосон юм сан. - Тус бvр тавин оноогоор гэж профессор МакГонагалл нэмж хэлээд уртаар амьсгалахад урт нарийхан хамар нь сарталзаж байв. - Профессор минь болгоогооч дээ... гэж Гермиона гуйлаа. - Арай ч дээ та... гэж Харри дэмжив. - Миний юу чадах чадахгvйг бvv ярь, Поттер ойлгов уу?! Одоо унтлагынхаа єрєє рvv буцацгаа. Би Гриффиндорын ємнєєс амьдралдаа хэзээ ч ингэж ичиж байсангvй! Хасах зуун тавин оноо. Одоо Гриффиндор сvvлчийн байр эзлэх болжээ. Квиддичийн цомыг хожиж магадгvй ч гэлээ тэнхим хоорондын тэмцээнд хожих аргагvй юм. Энэ бvхэн ганцхан шєнийн дотор зуун тавин оноо алдсанаас боллоо шvv дээ. Алдаагаа засах боломжгvй болохоор Харрийн зvрх дэлбэрэх гэж байгаа юм шиг санагдана. Харри шєнийн турш унтсангvй. Тэрбээр Невиллийн дэрэндээ наалдан уйлж байгааг сонссон авч яаж тайтгаруулахаа мэдэхгvй байв. Невиллийг єєртэйгээ адилхан vvр цайхаас хамгийн их айж байгаа гэдгийг л мэдэж байлаа. Тэдний хийсэн vйлдлийг тэнхим даяараа мэдэх vед юу болох бол гэдгээс л эмээсэн хэрэг. Юу болсныг эхлээд хэн ч ойлгоогvйгээр барахгvй тэнхимийн оноо бичсэн том самбарыг хараад бvгд л алдаа гэж бодоцгоожээ. Ийм юм байж болохгvй шvv дээ. Єглєє босоход л тэнхимийн оноо оройныхоос зуун тавиар багасчихсан байна гэж юу байх вэ дээ? Гэтэл боссоноос хойш нэг цаг єнгєрєхєд бvх юм тодорхой болжээ. Бvх юманд Харри Поттер квиддичийн шигшээ багийн гишvvн сvvлийн хоёр тэмцээний баатар нєгєє алдарт Харри Поттер буруутай аж. Бас нэгдvгээр дамжааны хоёр тэнэг хvvхэд. Дєнгєж єчигдєр сургуулийнхаа хамгийн алдартай бvхний хайртай сурагч байсан тэрбээр агшин зуур хамгийн шившигтэй бvтэлгvй амьтан болон хувирчээ. Эцсийн эцэст Слизеринд байгаа сургуулийн цомыг єєр баг авчихаасай гэж бvгд л хvсэж байсан болохоор Пуффендуй Когтевран тэнхимийн сурагчид ч харьцах харьцаагаа єєрчилжээ. Харрийг хаашаа ч явсан тvvнийг хуруу гараараа
150
заан шивнэх ч гэлгvй чанга дуугаар тvvнд гомдсон vгс урсгах авай. Харин Слизерины сурагчид тvvнийг хармагцаа алга ташиж чанга дуугарч: - Бид чамд єртэй шvv, Поттер оо! гэж хашгирцгаана. Ганцхан Рон л тvvнийг дэмжиж байв. - Хэдэн долоо хоногийн дараа энэ тухай бvгд мартсан байхыг харнаа гайгvй. Фред Жорж хоёр энд байх хугацаандаа хар мянга торгуулийн оноо авсан ч гэлээ бvгд л тэдэнд хайртай байдаг юм гэж тэрбээр Харрийг тайтгарууллаа. - Гэхдээ тэд нэг дор хасах зуун тавин оноо хэзээ ч авч байгаагvй биз дээ? гэж Харри гунигтайяа асуухад: - Yгvй байх аа гэж Рон зєвшєєрлєє. Алдаагаа засахад хэтэрхий оройтсон байсан ч Харри ямар ч юмтай орооцолдохгvй гэж єєртєє тангараглаж байв. Шєнийн явдал болон Снеггийг мєрдєх ажлаа дуусгах цаг нэгэнт болжээ. Хийсэн хэрэгтээ ичсэндээ болоод Харри Вуд руу очиж шигшээ багаас єєрийн нь хvслээр хєєхийг санал болгосон юм. - Хєєгдєх гэнээ?! Тэгвэл юу болох юм бэ? Бид квиддичийн тэмцээнд хожихгvй юм бол хэн бидэнд оноо авч єгєх юм бэ? гэж Вуд аянга шиг дуугаар асуув. Гэтэл Харри квиддичээ ч тоохоо больчихжээ. Бэлтгэл дээр хэн ч тvvнтэй ярилцахгvйн дээр хэн нэг нь тvvнтэй ярих хэрэг гарах аваас зvгээр л баригч гэж дууддаг байлаа. Гермиона Невилл хоёр ч шаналж гvйцжээ. Харритай адил тэдэнтэй хэн ч ярилцдаггvй ч гэсэн тэд тийм их алдаршаагvй болохоор арай амар байлаа. Гермиона бvр ерийнхєєсєє тэс єєр болж хичээлээ ч анхаарахаа больчихжээ. Тэрбээр толгойгоо гудайлган сууж даалгавараа дуугvйхэн хийнэ. Шалгалт болтол багаахан хугацаа vлдсэнд Харри бараг баяртай байлаа. Шалгалтанд бэлтгэж vзсэнээ давтах vед єнгєрсєн явдлаас тvр ч атугай хєндийрдєг юм. Харри, Рон, Гермиона гурав оройн хоолны дараа гол танхимд буцаж ирээд шингэн уусмалын найрлагыг тогтоож шившлэг болон шившлэгийн эсрэг тарни цээжилж шидэт нээлт албингуудын бослогын єдєр судрыг тогтоон шєнє дєл болтол хичээллэдэг байлаа. Гэхдээ шалгалт болтол долоо хоног орчим хугацаа vлдээд байтал юунд ч оролцохгvй гэсэн Харрийн шийдвэр хэцvvхэн сорилттой тулгарчээ. Нэг єдєр ганцаараа номын сангаас буцаж яваад зэргэлдээх єрєєнєєс гарах сэжиг бvхий танил дууг олж сонссон аж. Ойртож очоод хаалганы цаан Квирелл дуугарч байгаа мэдлээ. - Yгvй ээ, vгvй... ахиад тэгэх хэрэггvй... Хэн нэгэн хvн Квиреллийг айлгаж байгаа бололтой. Харри эргэж харснаа хаалга руу чимээгvйхэн дєхлєє. - За, за гэж хэлэхдээ Квирелл уйлагнаж байгаа бололтой. Дараагийн агшинд Квирелл толгойныхоо ороолтыг зассаар танхимаас vсрэн гарав. Харри хажуу тийшээ арайхийн зайлж амжсан болохоор профессор тvvнийг харсангvй. Квирелл цонхигор царайтай одоохон уйлах гэж байгаа юм шиг харагдана. Харри тvvний холдохыг хvлээж байгаад єрєє рvv шагайлаа. Тэнд хэн ч байсангvй. Гэтэл танхимын нєгєє хананд дэлгээтэй vлдсэн єєр хаалга байжээ. Харри тvvн рvv зvглэснээ бусдын хэрэгт хошуу дvрэхгvй гэж бодсоноо гэнэтхэн саналаа. Тэрбээр хачирхалтай ярианы гэрч болсон нь тvvнийг ихээхэн зовоож байв. Снегг єєр хаалгаар гарч явсан гэж хэнтэй ч хамаагvй гvн ухааны арван
151
чулуугаар мєрийцєхє бэлэн байлаа. Харрийн сонсож амжсанаар vзэхэд Снегг санасандаа хvрсэн бололтой. Яагаад гэвэл Квирелл бууж єгєєд шаардсан бvхнийг нь ярьсан мэт санагдана. Харри буцаад номын санд Гермиона Роны одон орны мэдлэгийг шалгаж байхад очлоо. - Тэгэхээр Снегг л тvvнийг шахаад байгаа хэрэг! Одоо хар хvчний эсрэг Квиреллийн хийсэн шившлэгийг яаж хариулахаа мэдэж байгаа даа... гэж Харрийн ярьсныг сонссон Рон дvгнэж хэллээ. - Гэхдээ Пушок vлдсэн гэж Гермиона сануулав. - Нохойн дэргэдvvр яаж єнгєрєх ёстойг Снегг єєрєє мэдсэн ч байж магадгvй. Одоо Хагридаас асуух хэрэггvй болжээ. Энэ ботиудын нэгэнд гурван толгойтой аварга нохойг хэрхэн номхруулах тухай бичсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Харри минь одоо яавал дээр вэ? гэж Рон хэлээд эргэн тойрондоо байгаа номыг харлаа. Роны нvд гялалзаж байлаа. Ахиад л адал явдалд оролцохоыг хvссэн бололтой. Гэтэл Харрийг хариулахаар амаа ч нээж амжаагvй байтал ярианд Гермиона оролцож: - Дамблдор руу очицгооё. Аль эрт тvvн дээр очих ёстой байсан юм. Бид єєрсдєє ямар нэг юм хийх гэвэл ахин баригдаж сургуулиас хєєгдєх болно шvv гэж хэллээ. - Гэхдээ бидэнд нотолгоо байхгvй шvv дээ! Квирелл хэтэрхий айсандаа болоод бидний таамгийг баталж чадахгvй. Харин Снегг бол Хэллоуины vеэр савдаг цамхагт орсныг мэдэхгvй гуравдугаар давхар луу ойртоо ч vгvй гэж хэлэхэд л хангалттай. Хэнд нь итгэнэ гэж бодож байна. Тvvнд vv? Бидэнд vv? Тэгээд ч бидний vл vзэгдэгч болдог маань хэнд ч илэрхий шvv дээ. Снеггийг хєєлгєхєєр энэ бvхнийг бодож олсон гэж Дамблдор бодох болно. Филч байдлыг таамаглаж байлаа ч бидэнд огт тус болохгvй. Филч Снеггтэй дотно болохоор хэрэв биднийг сургуулиас хєєгдвєл их баярлана гэдэгт би их итгэлтэй байна. Бид гvн ухааны чулуу болон Пушокын тухай юу ч мэдэхгvй гэдгээ бvv мартаарай. Хэрэв биднийг мэддэг гэдгийг мэдчихвэл бид хэтэрхий их юм тайлбарлах хэрэг гэрна гэж Харри эсэргvvцэн хэллээ. Гермиона зєвшєєрєн толгой дохиход харин Ронд єєрийн гэсэн бодол байжээ. - Хэрэв бид яльгvй мєрдєх аваас... гэж тvvнийг хэлтэл: - Yгvй ээ, мєрдєж ханалаа гэж Харри аяархан авч жинтэйхэн хэллээ. Тэгээд Бархасвадь гаригын зургийг ойртуулан дагуулуудын нь нэрийг vзэж эхлэв. *** Маргааш єглєєний цайн дээр Харри, Невилл, Гермиона гуравт зурвас иржээ. Бvх зурвас адилхан бичигтэй аж. Єнєє оройн арван нэгэн цагт шийтгэлээ хvлээхээр сургуулийн хаалганы дэргэд ир. Тэнд таныг ноён Филч хvлээж байх болно. Проф. М. МакГонагалл гэжээ.
152
Торгуулийн онооноос гадна бас шийтгvvлэх ёстой гэдгээ Харри таг мартчихжээ. Yvнээс болоод бvтэн шєнє хичээл хийх хугацаа алдах нь гэж Гермионаг vглэнэ гэж Харри бодож байсан ч тэрбээр дуугарсангvй. Харритай адил шийтгэл хvлээх ёстой гэдэгтээ эргэлзэхгvй ажээ. Оройн арван нэгэн цагт тэд Ронд баяртай гэж хэлээд доош бууцгаалаа. Филч тэнд Малфойтой хамт хvлээж байв. Малфой бас шийтгvvлсэн гэдгийг Харри мартсан байжээ. - Миний араас яв гэж Филч тушаагаад дэнлvvгээ асаан тэднийг гудамжинд дагуулан гарлаа. Тэгснээ хvйтнээр инээмсэглээд: - Одоо та нар сургуулийн дvрэм журам зєрчихєєсєє ємнє сайтар бодох байх гэж мєрийцєхєд ч бэлэн байна. Хэрэв та нар надаас асуух юм бол та нарын хувьд хvнд ажил євдєж зовох нь хамгийн сайн багш болно гэж хариулмаар байна... Урьдын шийтгэлийг єєрчилсєн нь харамсалтай. Дээр vед буруутныг хєлєєр нь адараас дvvжлээд хэдэн єдєр єнжvvлдэг байсан юм. Миний єрєєнд одоо болтол гинж байсан хэвээр. Би хэрэг болж магадгvй гээд л байга тослож байдаг юм даа... За явцгаая! Зугтаана гэж бvv санаарай бvр муу юм болно шvv гэлээ. Тэд харанхуй дундуур явцгаана. Филчийн барьсан дэнлvv хєл дорхоо л харах тєдийхєн ажээ. Невилл эцэс тєгсгєлгvй найтааж Харри чухам ямар шийтгэл хvлээж байгааг тааварлахыг хичээнэ. Нэг л айхтар юм байгаа биз. Тэгээгvй бол Филч ингэтлээ баярлахгvй шvv дээ. Тэнгэрт тэргэл саран гэрэлтэж байсан ч байн байн vvлэнд халхлагдахад хорвоо ертєнц харанхуйлах ажээ. Гэнэтхэн ємнє нь гэрэл харагдлаа. Хагридын овоохойд ойртжээ гэж Харри мэдлээ. Тэгтэл аварга хvний дуу сонсогдож: - Филч чи тэнд явна уу? Хурдлаарай эхлэх боллоо гэв. Харрийн дотроос бул чулуу авч хаях шиг санагдлаа. Хагридын удирдлагаар ямар нэгэн ажил хийлгэхээр шийтгэсэн бол харин ч аятайхан бус уу. Тэдний санаа амарсан байдалтай болохыг Филч анзаараад даажинтай инээмсэглэн: - Энэ мангартай зууралдана гэж бодоо юу? Yгvй ээ, хvv минь чи таасангvй. Та нар хориотой ой руу явах ёстой. Тэндээс та нар эрvvл саруул энх тунх гарч ирнэ гэж хэлбэл амны алдаа болох байлгvй… гэв. Yvнийг сонсоод Невилл уулга алдаж Малфой хєшсєн мэт зогсчихлоо. - Ой руу гэнээ? Тийшээ шєнє явж болохгvй шvv дээ! Тэнд аюултай. Тэнд хувилгаан чоно байдаг гэж би дуулсан гэж хэлэхэд тvvний дуу хоолой єєртєє итгэлгvй байгаа дуулдлаа. Невилл Харрийн ханцуйнаас чанга зуураад чичрэн амьсгаадна. - Чи сайн боддог болжээ. Уул нь хувилгаан чононы тухай журам зєрчихєєсєє ємнє бодох ёстой байсан юм гэж Филч тохуурхан хэллээ. Харанхуйгаас Хагридыг гарч ирэхэд Соёот хєл хавиар нь эргэлдэнэ. Хагрид аварга том нум барьж мєрєндєє сумтай хоромсого агсчээ. - Арай гэж ирэх шив. Би бараг хагас цаг хvлээлээ. Харри Гермиона хоёр минь ажил vйлс ямар байна даа? - Би чиний оронд байсан бол ингэж найрсаг хандахгvй л юм сан. Эцсийн эцэст эд нар шийтгvvлэхээр ирсэн шvv дээ гэж Филч хvйтнээр єгvvлэв. - Аа, чи ингээд хоцорсон юм уу? Замдаа жаал номлосон юм шив дээ? Энэ чиний ажил биш ойлгов уу? Одоо ч яв чамд хийх юм байхгvй гэж хэлээд Хагрид тvvнийг ширvvн харцаар хяламхийв.
153
-
Би vvр цайхад эргэж ирээд... эндээс vлдсэн юмыг цуглуулж авнаа гэж Филч таагvй инээмсэглэж хэлээд дэнлvvгээ савчуулсаар шилтгээн рvv буцаад явлаа. Малфой тvvнийг айдас дvvрэн харцаар vдсэнээ Хагрид руу эргээд: - Би ой руу явахгvй гэж хэлэхэд тvvний айсныг мэдээд Харри баярлажээ. - Сургуулиасаа хєєгдєх л гээгvй бол явж л таарна даа. Сахилгагvйтсэн болохоороо шангаа авахаас болохгvй гэж Хагрид эрсхэн хэллээ. - Ингэж шийтгэж болохгvй ээ... Бид сурагч болохоос ямар зарц биш. Ямар нэг сэдвийг зуу дахин хуулах ч юм уу тиймэрхvv л юм байх болов уу гэж би бодож байсан юм. Хэрэв аав маань мэдэх юм бол... гэж Малфой эсэргvvцсэн хэвээр байв. - Аав чинь сургуульд хийх ёстой юмыг л хийж бай гэх байсан даа. Сэдэв хуулж бичнэ гэнэ шvv! Хэнд хэрэгтэй юм бэ? Чи одоо сайн vйл бvтээх ёстой. Эсвэл эндээс тонил. Маргааш чамайг хараад аавыгаа баярлана гэж бодож байгаа бол явж эд хогшлоо цуглуул. За яв, юундаа зогсоод байгаа юм бэ? гэж Хагрид хэллээ. Малфой байрнаасаа хєдєлсєнгvй. Тэрбээр Хагридыг уурсангуй харснаа тєдхєн харцаа буруулжээ. - За тэгвэл боллоо. Одоо анхааралтай сонсоцгоо. Яагаад гэвэл єнєєдєр бидний хийх ёстой ажил тун ч аюултай. Та нарт ямар нэгэн юм тохиолдоосой гэж би бодохгvй байна. Миний араас яваарай гэж Хагрид тушаав. Хагрид тэднийг єтгєн шугуй руу дагуулж ороод дэнлvvгээ толгой дээрээ єндєрт єргєн бvдvvн хар моддын дундуур алга болсон нарийхан зєргийг заалаа. Харрийн нуруугаар юм гvйх шиг санагдсан ч сэвшээ салхинаас болсон байлгvй гэж итгэхийг хvсчээ. - За харцгаа... Газар дээр толбо байгаа биз? Гэрэлтсэн мєнгєлєг єнгєтэй байна уу? Энэ бол ганц эвэртийн цус. Одоо хаа нэгтэй хvндхэн шархтай ганц эвэрт тэнэж яваа. Энэ долоо хоногт хоёр дахь удаагаа шvv. Лхагва гаригт нэг vхсэн байсныг нь бил олсон. Харин одоо энэ амьд байгааг нь бид олох хэрэгтэй. Тэгээд эмчлэх юмуу эмчлэгдмээргvй бол гvйцээн цааш харуулах болно. - Ганц эвэртийг шархдуулсан амьтан бидэнтэй таарвал яанаа? гэж айдас хvйдсээ нуух тэнхээгvй болсон Малфой асуулаа. - Надтай бас Соёоттой явахад та нарт хор хvргэх амьтан энэ ойд байхгvй. Замаасаа л гажихгvй бол яах ч vгvй. Одоо хоёр хэсэг болж хуваагдаад... тал тал тийшээ мєр мєшгинє... Мєр ч замбараа алгаа. Цус хаа сайгvй байна. Ганц эвэрт маань єнгєрєгч шєнєєс... магадгvй уржигдраас хойш л дэмий тэнээд байгаа бололтой гэж Хагрид хэлэв. - Би нохой авч явмаар байна! гэж Малфой нохойн сvрлэг соёог харснаа хурдхан хэллээ. - Тэгээрэй. Харин нохой чинь аймхай гэдгийг хэлмээр байна. Тэгэхлээр Харри Гермиона хоёр надтай, Малфой Невилл хоёр Соёоттой хамт явах нь. Ганц эвэртийг олсон хvн ногоон гэрэл гаргана ойлгов уу? Саваагаа гаргаад яг одоо туршаад vзэцгээ. Хэрэв аюул осол тохиолдвол шууд л улаан оч цацруулаарай. Бид туслахаар очно шvv. За гvйцээ. Болгоомжтой яваарай... Одоо явах цаг боллоо гэж Хагрид зааварлалаа. Ойд харанхуй нам гvм ажээ. Тэд зєрєг зам салаалтал хамт явснаа Харри, Гермиона, Хагрид гурав зvvн тийшээ хоёрдугаар хэсэг баруун тийшээ саллаа.
154
Тэд газар орноо сайтар ажиглан чив чимээгvй явцгаана. Моддын оройгоор нэвт тусах сарны гэрэлд унасан навчин дээр туссан мєнгєлєг хєх цусны толбо харагдаж байв. Хагридын санаа их зовсныг Харри ажиглажээ. - Хувилгаан чоно ганц эвэртийг хєнєєгєєд байгаа юм болов уу? гэж Харри асуув. - Yгvй ээ, тэр тvvнийг гvйцэхгvй тэгээд ч... ганц эвэртийг дийлэхээр хvчтэй биш шvv ээ. Ганц эвэрт чинь шидтэй дээр нь хvчирхэг амьтан. Ямар амьтан ингээд байгааг мэдэхгvй юм даа. Ер нь ганц эвэртийг хєнєєдєг гэж хэзээ ч дуулаагvй юм байна. Тэд хєвдєєр хучигдсан хожуулын дэргэдvvр єнгєрлєє. Харри ус урсах чимээ сонсчээ. Ойролцоо горхи байгаа хэрэг. Тахирласан зєргийн энд тэнд цусан толбо vзэгдэнэ. - Гермиона чи зvгээр vv? Сандрах хэрэггvй бид тvvнийг мєдхєн олно... Тийм шархтай ийм хол явах ёсгvй дээ. Олж аваад... Хvvе хоёулаа модны араар ороорой! гэж Хагрид шивнэлээ. Хагрид тэр хоёрыг тэвэрч замаас гарган хажуу тийшээ хэд алхсанаа єндєр царсны оёорт зогсоов. Тэгээд хоромсогноосоо сум авч нумынхаа хєвчинд суулган харвахад бэлэн боллоо. Эргэн тойрон нам гvм байсан боловч Харри ямар нэгэн чимээ олж сонсчээ. Хэн нэгэн унанги навчин дээгvvр гэтээд ч байгаа юм шиг эсвэл жанч нємєрсєн хvн хормойгоо чирээд ч байгаа юм шиг. Хагрид чимээ гарах зvг рvv анхааралтай харна. Гэвч хэсэг хугацааны дараа чимээ замхарчээ. - Би мэдэж байсан юм аа. Энд ирэх ёсгvй хvн л энд яваад байх шиг гэж Хагрид шивнэн хэллээ. - Хувилгаан чоно уу? гэж Харри асуув. - Yгvй ээ, чоно биш... бас ганц эвэрт ч биш. За яахав миний араас болгоомжтойхон яваарай гэж Хагрид баргар царайлан хэлэв. Тэд чимээ чагнаж цааш алгуурхан явцгаалаа. Тэгснээ урдаа байгаа ойн цоорхойд ямар нэг юм хєдлєхийг анзаарчээ. - Тэнд хэн байна вэ? Гараад ир эсвэл харвалаа шvv! гэж Хагрид хашгирлаа. Харанхуйгаас хvн ч гэмээр морь ч гэмээр хачин амьтан гарч ирэв. Бvсэлхийгээ хvртэл шар сахал vстэй хvн шиг бvсэлхийгээсээ доош урт шаргал сvvлтэй бор морины биетэй юм. Харри Гермиона хоёр гайхсандаа амаа ангайжээ. - Аа, Ронан шив дээ. За, ажил тєрєл ямар байна? гэж Хагрид санаа нь амарсан байдалтай асуулаа. Хагрид хvн-моринд ойртон очиж гар барив. - Оройн мэнд, Хагрид аа. Чи намайг алах гээ юу? гэж Ронан мэнд мэдлээ. Тvvний дуу аядуухан гунигтай ажээ. - Yгvй ээ... би чамайг байна гэж мэдсэнгvй... одоо ч тун болгоомжтой байх хэрэгтэй шvv. Муу юм ойгоор яваад байна. Єє, би бvр мартчихаж... энэ бол Харри Поттер, Гермиона Грэйнжер хоёр. Манай Хогвартсын сурагчид. Харин энэ бол Ронан хvн-морь байхгvй юу гэж Хагрид хэлээд нумаа агслаа. - Бид мэдсээн гэж Гермиона сулхан дуугаар хэлэв. - Та нарт оройн амгаланг айлтгая. Сурагчид болж таарч байна уу? Тэгээд их юм сураа биз дээ? гэж хvн-морь тэдэн рvv хандан хэллээ.
155
Гермионаг одоохон сайрхаж эхлэх вий гэж айсандаа Харри ханцуйнаас нь дугтарлаа. Гэхдээ ингэх хэрэг байсангvй. Хvн-морийг хараад тэдний сэтгэл хэтэрхий их хєдєлжээ. - Сурч л байна гэж Гермиона хулчгардуухан хэллээ. - Сурч байгаа бол юухэн хээхэн мэддэг болсон гэсэн vг гэж Ронан санаа алдан хэлснээ гэдийн тэнгэр ширтээд: - Ангараг єнєєдєр тун ч тод байна даа гэв. - Тийм ээ. Ронан минь, бид чамтай тааралдсандаа баяртай байна. Бид шархтай ганц эвэртийг эрж яваа юм. Чи юм хараагvй биз? гэж Хагрид бас дээш харан асуулаа. Ронан яаран хариулсангvй. Тэрбээр хэсэг хугацаанд нvд цавчилгvй тэнгэр ширтсэнээ ахиад л санаа алдав. Тэгээд: - Гэмгvй амьтад л тvрvvлээд хэлмэгдэх юм даа. Олон зууны тэртээ ч тийм л байсан одоо ч ийм л байна гэлээ. - Тийм ээ. Ронан чи vзээ юу? Ер бусын юм хараа биз дээ гэж Хагрид асуув. - Ангараг єнєєдєр тун ч тодхон байна даа. Ер бусын тод байна гэж Ронан давтан хэлэхдээ Хагридын тэсэж ядсан харцыг анзаараагvй дvр эсгэнэ. - Тийм ээ, гэхдээ би ангарагын тухай биш арай єєр юм асууж байна. Чи хачирхалтай юм болж хараагvй биз? хэмээн Хагрид тодруулав. Ронан бас л шуудхан хариулсангvй. Тvvнийг амаа нээхээс ємнє хэсэг хугацаа єнгєрчээ. Тэгээд: - Ой ч олон нууц хадгалдаг юм даа гэлээ. Шугуйгаас ахиад чимээ гарахад Хагрид мєн л нумаа бэлдсэн авч энэ бол хар vс бvхий биетэй єєр хvн-морь байжээ. Ронаныг бодвол ширvvн тєрхтэй ажээ. - Сайн уу, Бэйн. Тавлаг сайхан уу? гэж Хагрид мэндчилэв. - Оройн мэнд, Хагрид минь. Бvх зvйл бvтэлтэй байгаа гэж найдна хэмээн хvн-морь эелдэгхэн єгvvллээ. - Сайн сайн. Би Ронанаас асуугаад л байж байна. Сvvлийн vед элдэв хачин юм харав уу? гэж... Шархтай ганц эвэрт яваа юм аа. Чи... энэ тухай... дуулаагvй биз? хэмээн Хагрид тэсэлгvй байдлаа нууж ядан асуусан авч олигтой болсонгvй. Бэйн Ронан руу дєхєж очоод бас л тэнгэр ширтсэнээ: - Ангараг ч єнєєдєр тодхон байна даа гэв. - Бид тэр ангарагыг чинь сонссоон. За яахав ямар нэг юм болбол мэдэгдээрэй. Бид явлаа гэж Хагрид уурангуй бувтналаа. Харри Гермиона хоёр хvн-морьдыг модны цаагуур далд ортол эргэж харсаар араас нь дагаж явав. - Хvн-морьд хэзээ ч юмыг шуудхан хэлчихдэггvй юм. Хараал идсэн одон орончид! Саранд нэг л юм ойртсон бол эд нар сонирхохоо больчихно гэж Хагрид дургvйцэн єгvvлнэ. - Эд нар олуулаа юу? гэж Гермиона сонирхлоо. - Бишгvй дээ бий. Бие биенээ тvшиж явдаг юм. Надад ямар нэг юм хэрэгтэй гэдгийг мэдмэгцээ л хvрээд ирнэ шvv дээ. Хvн-морьд ухаантай... их юм мэднэ... тvvнийгээ ярьдаггvй л болохоос биш... гэж Хагрид тойруулсан янзтай ярив. - Ронантай уулзахаас ємнє сонссон чимээ бас л хvн-морьдынх байсан гэж бодож байна уу? гэж Харри асуулаа. - Туурайн чимээтэй адил байсан гэж vv? хэмээн Хагрид асуултыг асуултаар хариулаад:
156
-
Yгvй ээ би чамд ингэж хэлмээр байна. энэ бол ганц эвэртийн ангуучин. Би урьд нь ойд ийм чимээ сонсож байгаагvй болохоор тийм байж таарна гэв. Тэд ханаран ургасан єтгєн харанхуй шугуй дундуур явлаа. Харри сэтгэл vймрэн эргэж харсан хэвээр. Араас нь нэг юм дагаад байгаа мэт эвгvй сэтгэгдэл тєрнє. Хажууд нь Хагрид байгаа, Хагридад нум байгаад л баяртай байлаа. Тахир зєрєг дахин огцом эргэхэд Гермиона Хагридын гараас шvvрэн аваад: - Хагрид, хараач! Улаан оч гарч байна. Тэдэнд аюул учирчээ! гэв. - Эндээ хvлээж бай! Замаас нэг ч алхам гарч болохгvй шvv! Би хурдхан ирнэ! гэж Хагрид хашгирлаа. Тvvнийг шугуй дундуур шургаж явахыг тэд сонсчээ. Ахиад л нам гvм болж эргэн тойронд навч л сэржигнэнэ. Харри Гермиона хоёрт аймаар санагдав. Тэр хоёр айх ёстой зvйлээ харахгvй байж магадгvй эсвэл тvvндээ харагдахгvй байж болзошгvй гэсэн мэт бие биеэ л харж зогслоо. - Тэд аюулд орсон юм биш байгаа? гэж Гермиона шивнэв. Харри: - Тэгвэл ч Малфой хамаа алгаа харин Невилл маань л... гэснээ буруугаа ойлгов бололтой тvгдэрч: - Тэр чинь бид хоёроос болж энд... Надаас болоод... гэв. Цаг хугацаа зогссон мэт санагдан хором цаг шиг сунжирна. Чих нь улам сонор болсныг Харри анзаарчээ. Салхины сэржигнэх мєчир хєдлєх чимээ бvр сонсогдох шиг санагдана. Невиллд юу тохолдсон юм бол, Хагрид буцаж ирэхгvй яагаад удаад байнаа? гэдэг хоёрхон асуулт толгойд нь эргэлдэх ажээ. Тэгтэл мєчир шаржигнаж Хагридын ирж байгааг мэдэгдлээ. Араас нь Малфой, Невилл, Соёот нар дагах аж. Хагрид уурласандаа болоод єєрийгєє ч мэдэхээ больжээ. Малфой Невиллийг айлгах санаатай араас нь барьж авсан юм байна л даа. Невилл сандрахдаа саваагаар даллачихжээ. - Эд нар эрсэн амьтныг маань олохооргvй болтол чимээ шуугиан дэгдээчхлээ. Одоо єєр маягаар хуваарилнаа. Невилл Гермиона хоёр надтай, Харри чи Соёот энэ муухай амьтан хоёртой явна. Хагрид Харри руу нvд ирмээд тонгойн: - Чи намайг уучлаарай. Энэ тэнэг чамтай хамт явбал... айлгаж ичээх гэж оролдохгvй биз. Бид ажлаа хийх ёстой ойлгов уу? гэлээ. Ингээд Харри маань Соёот Малфой хоёртой явлаа. Тэд ой руу улам гvн ортол хагас цагийн дараа гэхэд мод явахын аргагvй нягт болжээ. Энд цусны толбо улам их байх шиг санагдана. Нєгєє азгvй амьтан маань євдсєндєє болоод ухаан алдан тэлчилж моддын vндсийг цусаар будсан мэт ажээ. Урдаа байгаа царсын бvдvvн мєчир хоорондуур ойн цоорхой байхыг Харри олж харлаа. - Хараач гэж хэлээд газраас гарч буй гялалзсан гэрлийг гар сунган заав. Тэд царс модны мєчир дундуур зvтгэсээр ойн цоорхойд гарч ирлээ. Тэднээс хэдхэн алхамын зайд ганц эвэрт vхчихсэн хэвтэнэ. Харри ийм гунигтай атлаа сайхан байдлыг хэзээ ч харсангvй. Ганц эвэрт урт нарийхан хєлтэй хуван шаргал дэлтэй юм. Харри урагш ахин нэг алхсанаа чимээ сонсоод зогслоо. Ойн цоорхойн нєгєє талд байх бутнууд хєдєлснєє сvvдрээс толгойдоо юvдэн углаж жанчаар биеэ далдалсан єндєр дvрс гарч ирлээ. Тэрбээр анд гарсан араатан лугаа тэдний зvг гэтэх ажээ. Харри, Малфой, Соёот гурав хєдлєх ч тэнхээгvй байв. Харин жанчтай дvрс тэднийг огт ажигласангvй. Нєгєє дvрс vхсэн амьтанд дєхєж очоод євдєг дээрээ сєхрєн сууснаа ганц эвэртийн хаврга дээрх том шарх руу тонгойсноо... цусыг нь ууж гарлаа.
157
-
А-А-А-А-А! Малфой ингэж муухай хашгирснаа зугтаахад араас нь аймхай Соёот даган хурдаллаа. Жанчтай дvрс толгойгоо єргснєє Харрийг ширтэн харав. Yл vзэгдэх нvvрнээс нь жанч дээр цус дусалж байгааг Харри тодхон харлаа. Тэгснээ нєгєє дvрс газраас єндийн босоод Харрийн зvг хэд хэд хурдан алхав. Харри айсандаа хєдєлж ч чадсангvй. Тэгтэл гэнэтхэн толгойгоо урьд ємнє байгаагvйгээр хатган євдєхийг мэдэрчээ. Духан дээрх сорви нь хурц дєл авалцан шатах шиг санагдав. Євдсєндєє болоод Харри арагш ухарлаа. Гэнэтхэн туурайн тєвєргєєн гарч нэг том юм хажуугаар нь єнгєрєн жанчтай дvрсний зvг довтлон орлоо. Айхавтар євдсєн учраас Харри сєхрєн суужээ. Гэхдээ нэг хоёр хормын дараа анх євдсєн шигээ гэнэтхэн намжлаа. Харрийг толгойгоо єндийлгєн харахад ойн цоорхойд жанчтай дvрс байсангvй харин хvн-морь зогсож байв. Ронан ч биш Бэйн ч биш арай залуухан хvн-морь ажээ. Цагаан vстэй хар толботой цагаан биетэй юм. - Та зvгээр vv? гэж хvн-морь асуугаад Харрийг босоход нь туслав. - Зvгээр ээ, их баярлалаа. Энэ юу байсан бэ? гэж Харри итгэлгvйхэн бувтналаа. Хvн-морь юу ч хэлэлгvй индраанил лугаа цэнхэр нvдээрээ Харрийг дуугvйхэн харна. Цусаар дvvрч томорсон юм шиг санагдах Харрийн сорви дээр хvн-морь харцаа тогтоосноо: - Та чинь Поттерын хvv юу даа гэж ємнєє хэн байгааг мэдсэн мэт асуулгvй батлан хэлснээ: - Та Хагрид руу буцаж очсон чинь дээр. Одоо ойд байх аюултай. Ялангуяа таны хувьд. Та морь унаж чадах уу? Тэгвэл илvv хурдан. Ингэхэд намайг Флоренц гэдэг юм гэлээ. Хvн-морь Харрийг нуруун дээрээ унуулахаар урд євдєг дээрээ сєхрєв. Тэгтэл туурайн тєвєргєєн сонсогдлоо. Ойн цоорхойд Ронан Бэйн хоёр давхин ирэв. Тэд ихээхэн амьсгаадаж хєлс болсон бие нь гялтганана. - Флоренц! Чи юу хийж байнаа? Дээрээ хvн суулгачихаж! Ичихгvй байна уу? Чи чинь унааны морь юм уу? гэж Бэйн хангинав. - Yvнийг хэн гэдгийг та нар мэдээгvй юм уу? Поттерын хvv шvv дээ. Ойгоос аль болохоор хурдан гарвал тvvнд сайн юм сан гэж Флоренц тайван хэллээ. - Чи тvvнд юу ярьсан бэ? Тэнгэрийн зарилгаар болох ёстой юманд бид саад болохгvй гэж тангарагласнаа санаарай. Ойрын vед юу болохыг гаригуудын хєдєлгєєн бидэнд харуулаагvй гэж vv? хэмээн Бэйн янцгаав. Ронан туурайгаараа газар цавчлан: - Ингэвэл дээр гэж Флоренц бодсон юм байна л даа хэмээлээ. - Дээр гэнээ?! хэмээн Бэйн дургvйцсэндээ тангарч: - Болж байгаа явдал бидэнд огт падгvй! Хvн-морьд оддын зурлагад саад хийх ёсгvй! Тєєрсєн хvмvvсийг олохоор илжиг шиг давхина гэдэг бидний хэрэг биш! гэлээ. Флоренц уурласандаа дээш цоройход санаандгvй байсан Харри уначихгvйн тулд мєрнєєс нь зуурчээ. Тэрбээр Бэйн рvv хандан ууртайгаар: - Энэ ганц эвэртийг харахгvй байна уу? Яагаад тvvнийг алсныг ойлгохгvй байна гэж vv? Эсвэл гаригууд энэ нууцыг чамд дэлгээгvй юм уу? Би хувьдаа ойгоор тэнvvчлэгчдийг эсэргvvцэж тэдэнтэй тулалдахад нь хvмvvст туслахад бэлэн байна гэлээ.
158
Флоренц огцом эргээд Ронан Бэйн хоёрыг орхин ой руу давхин одлоо. Харри хvн-морины нуруун дээр арайхийн тогтож байсан ч унах тухай биш юу болоод байгаа тухай бодож байв. - Яагаад Бэйн тэгтлээ их уурлав аа? Бас... та нар намайг хэнээс аварсан юм бэ? гэж хvн-морийг хурдаа саахад шивнэн асуулаа. Флоренц алхах зуураа доош бєхийсєн мєчирт толгойгоо цохичихгvйн тулд тонгойж яваарай гэлээ. Тэрбээр асуултанд хариулахыг огт яарахгvй ажээ. Тэд чив чимээгvй удаан явсан болохоор Харри хvн-морийг ярих дургvй байна гэж бодлоо. Тэгээд бараг нэвтэршгvй шугуйн цаана гарснаа Флоренц гэнэт зогсоод: - Харри Поттер та ганц эвэртийн цус юунд хэрэгтэйг мэдэх vv? гэлээ. - Yгvй ээ. Хорт уусмалын хичээл дээр бид зєвхєн нунтаг эвэр, сvvлний хялгасыг нь л ашигладаг юм гэж хvн-морийг хачин асуулт тавьсанд гайхсан Харри хариулав. - Яагаад гэвэл ганц эвэртийг ална гэдэг аймшигтай гэмт хэрэгт тооцдог юм. Алдах юм юу ч vгvй бvрэн дийлэхийн тєлєє зvтгэж байгаа хvн л ийм гэмт хэрэг хийж чадна. Ганц эвэртийн цус бvр дээсэн дєрєєн дээр байгаа хvний ч атугай амь насыг авардаг юм. Гэхдээ энэ нь хvнд тун ч хvндхэн тусна даа. Тийм сайхан арчаагvй амьтныг зєвхєн єєрийгєє аврахын тулд хєнєєх аваас уруулд нь ганц эвэртийн цус хvрсэн тэр агшнаа л хараал идсэн амьтан болно гэж Флоренц тайлбарлалаа. Харри тvvнийг эргэж харах байх гэж бодсон ч нvдэнд нь ердєє л хvнморины мєнгєлєг дагз vзэгдэнэ. - Гэхдээ хэн ингэх вэ дээ? Yеийн vед хараал идсэн амьтан болдог юм бол ганц эвэртийг хєнєєснєєс vхвэл дээр тийм vv? - Зєв дєє. Гэхдээ хvч чадалтай болж тэнхээ тамирыг бvрэн сэргээдэг vхэшгvй мєнхийн болгодог ундааг эзэмшихийн тулд vvнийг хийдэг юм... Одоо сургуульд чинь юу нуугаастай байгааг ноён Поттер та мэдэх vv? - Гvн ухааны чулуу. Тэр чулуу бvх юмыг алт тєдийгvй мєнхийн ус болгон хувиргадаг шvv дээ! Гэхдээ энэ нь хэнд... гэж Харрийг тvгдрэлгvй урсгахад: - Хvч чадлаа буцааж авахсан гэж олон жил хvлээсэн энэ жилvvдийн турш єєртєє бололцоо хайж амьдралаас зууралдсан тэр хvнийг та мэдэхгvй гэж vv? Харрийн зvрх баглагдах шиг санагдлаа. Анх уулзсан шєнєє Хагридын хэлсэн <<Зарим нэг хvн vхсэн л гэдэг юм. Харин би бол vгvй гэж санадаг. Тvvнд хvний гэхээр юу ч vлдээгvй гэж бодож байна... Зєвхєн хvн л vхдэг биз дээ>> гэсэн vгс моддын сэржигнэх чимээг даран чихэнд нь хангиналаа. - Та тvvнийг... Та тvvнийг Волан... гэж Харрийг хэлтэл: - Харри! Харри чи зvгээр vv? гэсээр Гермиона байдгаараа хурдлан араас нь Хагрид амьсгаадсаар гvйж ирлээ. - Би зvгээр ээ. Ганц эвэрт ойн гvний цоорхойд vхчихсэн хэвтэж байна гэж Харри юу ч болоогvй мэтхэлэв. - Би таныг энд vлдээе. Одоо танд аюул байхгvй гэж Флоренц ганц эвэртийг єєрєє харахаар Хагридыг явах vед шивнэлээ. Харри тvvний нуруун дээрээс буув. - Харри Поттер танд амжилт хvсье. Гаригуудын хєдєлгєєн урьд нь ч хvнморьдод буруу зурлага гаргадаг л байсан. Энэ бол тvvний нэг гэж найдахаас даа гэж хvн-морь хэлжээ. Тvvнийг эргээд ой руу ороход Харри араас нь харсаар хоцорлоо.
159
*** Рон гол танхимд тэдний буцаж ирэхийг хvлээж байгаад єєрийн мэдэлгvй vvрэглэсэн бололтой. Харри тvvний мєрнєєс шvvрэн угзрахад Рон квиддичийн тэмцээн зvvдэлж байсан мэт ямарнэг дvрэм зєрчсєн тухай хашгирчээ. Хэдэн агшны дараа Рон гvйн ирээд Гермиона Харри хоёрын ярьсныг нvдээ бvлтийлгэн сонслоо. Харри догдолсондоо болоод сууж ч чадалгvй єрєєн дундуур нааш цааш холхихдоо ханын зууханд ойр байхыг хичээнэ. Тэрбээр урьдын адил даарсан хэвээр. - Снегг тэр чулууг Волан-де-Мортод хулгайлж єгєх гэсэн хэрэг... Харин Волан-де-Морт ойд хvлээж байгаа юм байна... Гэтэл бид энэ хооронд Снеггийг баяжих гэж л чулууг хулгайлах санаатай байна гэж бодож байжээ... Гэтэл Волан-де-Морт... - Энэ нэрийг бvv хэл! гэж Рон айсан байдалтай гуйлаа. Ярьж байгааг нь Волан-де-Морт сонсчихож магадгvй гэж айж л дээ. Харри тvvний хvсэлтийг хайхарсангvй. - Флоренц намайг аварсаан. Гэхдээ ингэх ёсгvй байсан юм... Бэйн ихэд уурласан... Флоренцыг гаригуудын зурлага биелэхэд саад боллоо гэж байсан... Гаригууд Волан-де-Мортыг буцаж ирнэ гэсэн зурлагатай байж л дээ. Намайг Волан-де-Мортод алуулахад Флоренцыг саад хийх ёсгvй гэж Бэйн vзжээ... Одод миний vхэхийг зєгнєж байжээ гэж би бодож байна. - Энэ нэрийг хэлэхээ боль! гэж Рон шивнэлээ. - Одоо надад Снегг тэр чулууг хулгайлах агшныг л хvлээх vлдлээ. Тэгвэл Волан-де-Морт намайг дуусгахаар ирж магадгvй... Бэйн баярлах байлгvй дээ гэж Харри хэлэхдээ нvд нь гялалзаж бие нь vл мэдэг чичирч байв. Гермиона их айсан ч гэлээ Харрийг тайвшруулах vг олоод: - Харри минь, Хэцvv нэртийн айдаг ганцхан хvн бол профессор Дамблдор гэж бvгд хэлэлцдэг. Тvvнийг энд байгаа цагт наашаа ирж чамд хvрэхгvй. Оддын зурхайг хvн-морьд зєв тайлдаг гэж хэн хэлсэн юм бэ? Миний бодоход энэ бол гарын алга хєзрєєр мэргэлдэг шиг ерийн л зурхай. Профессор МакГонагалл vvнийг тодорхой бус шинжлэх ухаан гэдэг шvv дээ гэлээ. Тэднийг ярьж дуусахад vvр цайж байлаа. Удаан ярьснаас Харийн хоолой хатаж дєнгєж ороо хvрэх л тэнхээтэй байв. Гэхдээ шєнийн явдал арай ч дуусаагvй байжээ. Харри бvтээлгээ хуулахдаа дор нь нямбайлан эвхэж хийсэн далдын хар жанчаа олж харлаа. Жанч дотор зурвас байна. Зурвасан дээр: Хэрэг болж магадгvй. гэсэн гуравхан vг харагдана.
160
********************************************************************* Бvлэг 16 НYХ РYY YСЭРСЭН НЬ Волан-де-Мортыг дуртай цагтаа сургуульд ороод ирчихэж магадгvй гэж хvлээж байсан Харри шалгалтаа чухам яаж єгснєє ч сайн мэдсэнгvй. Гvн ухааны чулуу нєгєє газраа байсан хэвээр. Харри хориотой хонгил руу ордог хаалганд чихээ наан Пушокын эрvvл саруул энх тунх байгааг байнга шалгадаг байлаа. Гэхдээ маргааш тэр ч байтугай хагас цагийн дараа энэ хэвээрээ байна гэсэн vг биш л дээ. Гадаа аймшигтай халуун байлаа. Тэдний шалгалт єгч байсан том танхимд халуун тєдийггvй тэсвэрлэхийн аргагvй бvгчим байв. Шалгалтын ємнє хvvхдvvдэд гартаа барьсан хvн залилж болохооргvйгээр илбэдсэн тусгай vзэг тараан єгсєн аж. Тэд дадлагын ажлаар ч шалгалт єгнє. Профессор Флитвик хvvхдvvдийг танхимдаа нэг нэгээр нь дуудан оруулаад ширээн дээрх хан боргоцойг бvжиглvvлэх даалгавар єгєв. Профессор МакГонагалл тэдэнд хулганыг хєєрєг болгон хувиргах vvрэг єгчээ. Шалгалтын дvн хєєрєг хэр сайхан болсноос шалтгаална. Хєєрєг сахалтай болчихвол дvн шууд л доошилж байлаа. Харин профессор Снеггийн шалгалтан дээр бvгд л ухаан санаа самууруулагч хор хэрхэн бэлтгэдэгийг санах гэж тэвдэцгээнэ. Харри ойд байсан шєнєєс хойш духаар нь хvчтэй хатгуулан євдєх болсныг хайхрахгvй байхыг хичээн бvх чадлаараа мэрийж байв. Невилл болохоор Харрийг шалгалтаас болоод сэтгэл нь хямарсандаа шєнє унтаж чадахгvй юм даа гэж бодож байлаа. Yнэндээ бол Харри шєнє болгон хар дарж зvvдлээд сэрдэг байсан юм. Одоо зvvд нь бvр ч аймаар болжээ. Учир нь хурц ногоон тухяа хvйтэн инээдээс гадна тvvний зvvдэнд жанч нємєрч юvдэн угласан нєгєє дvрс байнга vзэгдэнэ. Yл vзэгдэх нvvрнээс нь цус дусахыг яанаа. Рон Гермиона хоёр харин гvн ухааны чулууны хадгалалт хамгаалалтад тєдийлєн санаа зовохгvй байв. Харрийн ойд харсан зvйлийг vзээгvй болохоор тэр байлгvй дээ. Бас гал шиг тєєнєх сорвигvй байснаас ч болсон байж магадгvй. Гэхдээ Волан-де-Мортыг эргэж ирж магадгvй гэсэн бодлоосоо айна. Харин тэд тvvнийг зvvдлэхгvй байжээ. Тэгээд ч хичээ номоо давтаад Снеггийн тєлєє санаа зовох цаг гардаггvй байлаа. Сvvлчийн шалгалтыг ид шидийн тvvхээр єгчээ. Тэд нэг цагийн дотор эртний ид шидтэнгvvдийн тухай асуултад бичгээр хариу єгєх ёстой байв. Асуулт нь хэн єєрєє хутгадаг тогоо зохион бvтээсэн бэ гэх мэтчилэн байж. Ингээд л эрх чєлєєтэй болох юм шvv дээ. Шалгалтын дvн хэлтэл бvтэн долоо хоног чєлєєтэй гэсэн vг. Шалгалтынхаа ажлыг хураалга гэж профессор Бинсийг хэлэхэд Харри бусдын адил баярлажээ. - Их л хэцvv байх гэж бодсон шvv. Мэдсэн бол мянга зургаан зуун гучин долоон оны хувилгаан чонын нууц дугаар, тэсвэргvй Элфрикийн бослогын тvvхийг цээжлэх хэрэггvй байж л дээ гэж Гермиона бусад хvvхдvvдийн хамт нар гийгvvлсэн сургуулийн хашаанд гарахдаа хэлжээ.
161
Гермиона шалгалтын дараа бичсэн ажлаа шvvн хэлэлцэх дуртай ч Рон тvvнийг шал дэмий гэж vзнэ. Тэд нуурын зvг яаралгvй бууж модны дор сууцгаалаа. Эрэг дээр Уизлийн ихрvvд Ли Жордан нар хєгжилдєнє. Тэд гvехэн усанд байгаа наймаалжны тэмтрvvлээс чангааж байв. - Одоо давтлага гэхгvй боллоо. Харин Харри чи арай хєгжилтэй байвал зvгээр сэн. Шалгалтын дvн хэлтэл бvтэн долоо хоног байна шvv дээ гэж Рон ногоон дээр тарайн хэвтээд хэлэхэд царайд нь зvйрлэхийн аргагvй аз жаргал гэрэлтэнэ. Харри духаа арчаад: - Намайг юу болоод байгаагаа мэдэхийг хvсээгvй гэж бодоо юу? Сорви маань байнга євдєх юм. Одоо харин євчин огт намжихгvй юм гэлээ. - Хатагтай Помфрид vзvvл гэж Гермиона зєвлєв. - Би євчин тусаагvй юм чинь. Энэ бол сануулга гэж бодож байна... Надад аюул тохиолдож магадгvй... хэмээн Харри татгалзлаа. Рон тасралтгvй инээмсэглэсээр. Харрийн хэлснийг бодохтой мантай хэтэрхий халуун байв. - Тайвшир даа, Гермионагийн зєв шvv. Дамблдорыг ойр орчимд байгаа цагт чулуунд аюул учрахгvй. Тэгээд ч Снегг Пушокын хажуугаар яаж єнгєрєхийг мэдсэн гэх баталгаа бидэнд байхгvй. Тvрvvнд хєлєє тас хазуулчих шахсан болохоороо одоо яараад байхгvй нь мэдээж. Пушокыг номхруулах тухай Хагрид хэзээ ч хэнд ч ярихгvй. Хагридыг Дамблдороос урвахаас ємнє Невилл квиддичийн Английн шигшээд явах байлгvй дээ гэж Рон зєвлєнє. Харри толгойгоо дохисон ч нэг л чухал зvйл мартаад байгаа мэт бодогдоод болсонгvй. Тэрбээр санахыг хичээсэн авч Гермиона бодлыг нь таслаж: - Бvх юм шалгалтаас л боллоо. Жишээ нь би урьд шєнє сэрчихээд хувиргалын хичээлийн дэвтрээ эргvvлж байснаа цагийн дараа л шалгалтаа єгчихсєнєє санадаг байна шvv гэлээ. Энэ нь маш итгэлтэй сонсогдов. Гэхдээ тvvнийг тvгшээж буй зvйл бол шалгалттай ямар ч хамаагvй гэдэгт Харри эргэлзсэнгvй. Тэрбээр цэв цэнхэр тэнгэрийг ширтэж байснаа шилтгээний зvг нисэх уулийг олж харлаа. Тvvний хошуунд захидал байв. Уулиар захиа явуулдаг цорын ганц хvн нь Хагрид билээ. Хэзээ ч Дамблдороос урвахгvй Хагрид. Пушокын дэргэдvvр яаж єнгєрєх ёстойг хэзээ ч хэнд ч хэлэхгvй Хагрид... Хэзээ ч... Гэхдээ... Хагрид огцом vсрэн бослоо. - Чи хаачих нь вэ? гэж Рон нойрмоглон асуув. - Би нэг юмны тухай саналаа. Бид Хагрид руу яаралтай очих хэрэгтэй байна гэж Харри хэлэв. Царай нь цонхийн цайжээ. - Яах гэж? хэмээн арван хором єнгєрсний дараа Гермиона бараг зуу дахин асуугаад урагш зvтгэх Харригаас хоцрохгvйг хичээнэ. - Энэ бvхэн хачин санагдахгvй байна уу? Хагрид луу мєрєєддєг байсан юм. Гэтэл гэнэтхэн халаасандаа лууны єндєгтэй танихгvй хvн гараад ирдэг. Луу vржvvлэх хориотой шvv дээ. Харин халаасандаа лууны єндєгтэй хэдэн хvн Англиар тэнэж явдаг гэж та нар бодож байна? Тэдний хэд нь аз болоход Хагрид шиг хvнийг олж авдаг бол? Энэ тухай би урьд яагаад бодсонгvй вэ? гэж євс ногоо ургасан толгод руу єгсєхдєє Харри ярилаа. - Ойлгосонгvй. Чи юу яриад байнаа? гэж Рон асуусан ч Харри хариулсангvй яаран гvйж гарав.
162
Хагрид овоохойноосоо хоёр алхмын зайд сандал дээр суугаад цамцныхаа ханцуй ємднийхєє шуумгийг шуугаад вандуй цайруулж байлаа. Хєлийн нь дэргэд том тогоо харагдана. - Сайн уу! Бvх шалгалтаа єгчих вvv? Цай уух уу? гэж инээмсэглэн асуулаа. - Уумаар л байна... гэж Роныг хэлтэл Харри таслаж: - Yгvй ээ, бид яарч байна. Чамаас яльгvй юм тодруулах гэж л ирцгээсэн юм. Норберт лууг мєрийд хожсон тэр шєнєє санаж байна уу? Тэр танихгvй хvн хэнтэй адилхан байсан бэ? гэлээ. - Мэдэхгvй. Тэр хvн юvдэнтэй байсан гэж Хагрид мєрєє хавчин хэллээ. Асуулт тvvнийг сандаргасан нь илт. Харри, Рон, Гермиона гурав хєдлєхгvй зогсож буйг Хагрид хараад сайтар ухаарсангvй гайхжээ. - Энэ бол <<Гахайн толгой>>-д байдаг ерийн л явдал... яахав... энэ... хєдєєгийн бааранд. Тэнд эсэн бусын... хачин хvмvvс зєндєє л дєє. Ямар ч хvн тааралдаж болно. Тэр хvн лууны наймаачин байсан ч байж магадгvй. Тэгээд л хууль бус ажил хийж айсан болохоороо нvvрээ нуусан хэрэг. Тийм болохоор хэнтэй адил гэх вэ дээ гэж Хагрид тайлбарлав. Харри газар суучихлаа. - Чи тvvнтэй юун тухай ярьсан бэ? Хогвартсад ажилладаг гэдгээ хэлсэн vv? - Магадгvй ээ гээд Хагрид царайгаа тєв тvвшин болгов. Тэр оройг санахад хэцvvхэн байгаа бололтой. Тэгээд: - Тийм ээ... миний юу хийдгийг асуусан шиг санагдана. Тэр бас... миний харж ханддаг амьтдын тухай... асуусан байх аа... Би хэлэхдээ... Би тэгээд... луутай болох юмсан гэж хvсдэгээ хэлсэн юм. Дараа нь... Тэр надад архи єгєєд байсан болохоор би сайн санахгvй байнаа... Одоохон, одоохон... Дараа нь тэр єндєг авч яваа, намайг хvсвэл хєзрєєр мєрийтэй тоглоё гэсэн... Бас... бас намайг луу маллаж чадах уу гэж асуусан. Тэрбээр єндгєє хэнд ч алдсан хамаагvй байсан байх аа... Би тvvнд... Пушокоос хойш луу маллах амархан гэж хэлсэн санагдана... гэлээ. - Тэр хvн чинь... Пушокын тухай ямар нэг юм асуусан уу? гэж Харри тайван байхыг хичээн асуув. - Тийм ээ... Тэгээд юу гэж? Дэлхий дээр гурван толгойтой нохой олон байдаг гэж санаа юу? Би Пушокын тухай ярьсан л даа. Номхон дєлгєєн... ганцхан яаж харьцахаа л мэдэх хэрэгтэй гэж! Тvvнд дуу дуулах юм уу лимбэ vлээх эсвэл ямар нэг хєгжим тоглож єгєх хэрэгтэй. Тэгвэл унтчихдаг юм гэж… Тэгснээ Хагридын царайд айдас тодорлоо. - Би та нарт энэ тухай ярих ёсгvй! Миний чалчсаныг мартах хэрэгтэй! Хєєе та нар хаачих нь вэ? гэж орилов. Харри, Рон, Гермиона гурав шилтгээнд очтолоо бие биедээ нэг ч vг хэлсэнгvй. Тэнд гадааг бодвол хvйтэн баргар ажээ. - Бид Дамблдор руу очих хэрэгтэй. Пушокын хажуугаар яаж єнгєрєх ёстойг Хагрид танихгvй хvнд хэлчихсэн юм байна. Энэ бол танигдахгvйн тулд Хагридад архи єгч нvvрээ юvдэнгээр халхалсан Снегг юм уу эсвэл Волан-де-Морт болж таарлаа. Дамблдорыг бидэнд итгэнэ гэж найдаж байна. Хэрэв Бэйн саад болохгvй бол Флоренц миний vгийг батлаж ч магадгvй. Харин Дамблдорын єрєє хаана байдаг юм бэ? гэж Харри урсгав.
163
Тэд ямар нэг хаяг хvснэгт байж магадгvй гэсэн шиг эргэн тойрноо харлаа. Дамблдорын хаана суудаг ажилладаг тухай тэдэнд хэзээ ч хэлж байсангvй. Хэн нэгнийг хэзээ нэгэн цагт профессор луу дуудаж байсныг ч санахгvй юм. - Бид одоо... гэж Харрийг ярьж эхэлтэл холоос дуу гарч тасалдуулав. - Та гурав шилтгээнд юу хийж байнаа? Профессор МакГонагалл тэдний зvг ирж явлаа. Гартаа баахан юм барьсан байв. - Бид профессор Дамблдортой уулзах гэсэн юм гэж Гермиона тvрvvлэн зоригтой хэлэхэд Харри Рон хоёр их л гайхжээ. - Профессор Дамблдортой уулзана гэнээ? Яах нь вэ? гэж профессор МакГонагалл лавлахдаа энэ vг нэг л сэжигтэй санагдсан мэт царай гаргах ажээ. Харри гvнзгий санаа алдлаа. Шийдвэр гаргахад хэдэн агшин хэрэгтэй байлаа. Профессор МакГонагаллд илэн далангvй хэлэх хэрэггvй гэж бодоод: - Энэ бол нууц гэчихээд л алдаа хийснээ ойлголоо. Тvvний хамар уурласандаа сартайжээ. - Профессор Дамблдор арван хормын ємнє явчихсан аж. Ид шидтэний яамнаас яаралтай ууль хvлээж аваад Лондон руу санд мэнд ниссэн гэж хvйтэн єнгєєр хэллээ. - Нисчихсэн гэв vv? Ийм vед vv? гэж Харри сулхан дуугаар асуув. - Профессор Дамблдор бол маш алдартай шидтэн учраас хойшлуулшгvй чухал ажил дандаа л гардаг юм, ноён Поттер минь. - Гэхдээ энэ бол чухал хэрэг гэж Харри шаргуу хэлэхдээ нэмэргvй юм гэдгийг ойлгож байлаа. - Таны тэр ажил Дамблдорын Ид шидтэний яам руу ниссэн ажлаас илvv чухал гэж Поттер та хэлэх гээд байна уу? гэхдээ профессор МакГонагалл тvvний овгийн ємнє дандаа оруулдаг <<ноён>> гэдэг vгээ дурссангvй. Энэ бол єєрийгєє мэдэхээ болиод хvчээр биеэ барьж буй хэрэг. - Профессор оо, энэ асуудал гvн ухааны чулуутай хамаатай юм... гэж Харри итгэлгvйхэн хэлэхдээ одоо болгоомжлоод байх хэрэггvй гэж vзжээ. Профессор МагГонагалл тvvнээс чухам ямар vг сонсоно гэж хvлээж байсныг мэдэхгvй юм. Лав л ийм vг биш дэгээ. Гарт байсан номнуудаа унахыг ч анзаарсангvй. - Хаанаас... та нар хаанаас мэдсэн юм бэ? гэж тэвдсэн шинжтэй асуулаа. - Профессор оо, би бодохдоо... би болохоор Сне... гээд тvгдэрснээ: - Хэн нэгэн хvн гvн ухааны чулууг хулгайлах гээд байна. Би профессор Дамблдортой ярилцчах чухал хэрэгтэй гэлээ. Профессор МакГонагалл ийм юм сонсоод гайхаж хоцорсон ч сэжиглэсэн хэвээр Харрийг анхааралтай харж байв. - Профессор Дамблдор маргааш буцаж ирнэ. Чулууны тухай та нарыг яаж мэдсэнийг би тєсєєлєхгvй ч гэлээ чулууг найдвартай хамгаалж байгаа тvvнийг хэн ч хулгайлж чадахгvй гэдэгт итгэлтэй байж болно хэмээн удаан тvгдэрсний эцэст хэллээ. - Гэхдээ профессор... - Юу ярьж байгаагаа би мэднээ. Та гурав гадаа гарч сайхан агаарт байвал зvгээр гэж бодох юм хэмээн хэлээд профессор тонгойн унагаасан номоо цуглуулж байв. Тvvнийг явахад тэд хэлснээр нь болсонгvй.
164
-
Энэ явдал орой болно. Єнєєдєр Снегг нууцад нэвтэрэнэ. Тэрээр хэрэгтэй бvхнийг мэдэж аваад Дамблдорын явахыг хvлээж байжээ. Тvvнийг Дамблдор руу ууль илгээсэн гэдэгт би итгэлтэй байна. Ид шидтэний яаманд Дамблдорыг очиход бvгд их гайхна даа гэж профессор МакГонагаллыг юм сонсохооргvй холдсоны дараа Харри хэлжээ. - Гэхдээ бид... гэж хэлээд Гермиона санаа алдав. Харри Рон хоёр тvvнийг єєрсдийнхєє цаадхыг харж байгааг мэдэж хурдхан эргэтэл ард нь Снегг зогсож байлаа. - Єдрийн мэнд хvргэе гэж тэрбээр эелдэгхэн мэндлэв. Тэд тvvнийг нvдээ бvлтийлгэн дуугvй харна. - Сайхан агаарт гарах боломжийг алдаж болохгvй шvv гэж Снегг нэг л хачин инээмсэглэн хэллээ. Харри: - Бид... гэж дуугарахдаа юу хэлэхээ огт мэдэхгvй байв. - Та нар ухаалаг болгоомжтой байх ёстой. Ямар нэг юм хийхээр шидйсэн гэж болохоор харагдаж байна шvv. Харин танай тэнхим ахиад зуун оноогоор торгуулбал юу болох вэ? гэж Снегг яриагаа дуусгав. Харрийн царай улайжээ. Тvvнийг эргэтэл Снегг дуудаад: - Поттер минь, ахиад шєнє дундуур сургууль дотор зугаацах юм бол би єєрєє таныг хєєлгєхєєр хєєцєлдєх болно шvv гэдгийг анхааруулъя. Харин одоо єдрийг тавтай єнгєрvvлээрэй гэжээ. Снегг эргээд багш нарын єрєє рvv явлаа. Тэд Харрийг буцаж ирэхэд чулуун шатааар уруудан шилтгээнээс гарав. - Бид нэг юм хийх хэрэгтэй. Нэг маань Снеггийг харуулдана. Багш нарын єрєєний vvдэнд зогсож байгаад гарахад нь дагах хэрэгтэй. Энэ бол Гермиона чиний vvрэг гэж Харри швнэн хэлэв. - Яагаад минийх гэж? - Мэдээж шvv дээ. Чи бусад олон хvvхдийн адил профессор Флитвикийн хайртай сурагч юм чинь тvvнийг хvлээж байна гэж хэлж болно. Хэрэв Флитвик багш нарын єрєєнд байх аваас чи хэлчихээр шалтаг олж дєнгєнє. <<Би шалгалтын ажил хийхдээ 14б асуултанд буруу хариулчихсан юм шиг санагдаад байнаа. Их айж байна, профессор оо...>> гэдэг ч юм уу хэмээн Рон єчлєє. - Дуугvй бай. За яахав, би зєвшєєрье гэж Гермиона хэлэв. - Харин бид гуравдугаар давхрын хонгилыг харуулдах болно. Явцгаая гэж Ронд хандан Харри хэллээ. Гэвч тєлєвлєгєє биелсэнгvй. Тэд цаана нь Пушок байгаа хаалга руу ойртож ч амжаагvй байтал хаанаас ч юм профессор МагГонагалл гараад иржээ. Энэ удаа тэрбээр биеэ барьж чадсангvй. Та нар єєрсдийгєє арван шившлэгээс ч илvv найдвартай харуул гэж vзсэн юм шив дээ?! Энэ дэмий явдлаа зогсоо. Би та нарыг дахиад энэ хаалганы дэргэд байхыг харах юм уу хэн нэг нь энд байхыг чинь харсан гэж хэлэх юм бол Гриффиндор ахиад тавин оноогоор торгуулах болно шvv. Тийм ээ, Уизли миний хариуцсан тэнхим! гэж профессор ширvvхэн хэллээ. Харри Рон хоёр буцаад Гриффиндорын гол танхим руу явав. Yгvй ядахдаа Снеггийг харгалзаж байгаа шvv дээ гэж Харрийг хэлж амжаагvй байтал Гермиона єрєєнд ороод ирлээ. - Харамсалтай байна, Харри минь! Снегг багш нарын єрєєнєєс гарч ирээд намайг юу хийж байна гэхээр нь би Флитвикийг хvлээж байна гэлээ. Снегг яваад тvvнийг дуудлаа. Тэгээд л тvvнийг алдчихсан даа. Намайг
165
Флитвиктэй ярьж байх зуур Снегг хаашаа ч юм бvv мэд алга болчихжээ гэж Гермиона шуухитнан хэлэв. - За тэгвэл цаг нь болсон юм байлгvй, тийм vv? гэж Харри алгуурхан дуугарлаа. Тvvний царай цонхийсон ч нvд нь гялалзаж байв. - Єнєє шєн би унтлагын єрєєнєєс гарч чулууг тvрvvлж авахыг бодноо гэхдээ Харри шийдсэн тєрхтэй харагджээ. - Чи лав солиорчээ! гэж Рон уулга ладав. - Чи тэгж болохгvй! МакГонагалл Снегг хоёрын анхааруулж хэлснийг мартаа юу? Чамайг хєєчихнє шvv дээ? гэж Гермиона дэмжлээ. - Тэгээд юу гэж? Та нар юу ч ойлгохгvй байгаа юм уу? Хэрэв Снегг чулууг хулгайлбал Волан-де-Морт буцаад ирнэ! Тvvнийг эрх барих гэж оролдож байсан цаг vеийн тухай сонсоогvй юм уу? Тэгвэл сургуульгvй болох юм чинь Хогвартсаас хэн ч хєєгдєхгvй! Волан-де-Морт сургуулийг газартай тэгшлэх юм уу Хар урлагийн сургууль болгон хувиргах болно! Тэгэхлээр торгуулийн оноо ямар ч утгагvй гэсэн vг! Та нар тэнхим хоорондын тэмцээнд тvрvvллээ гэж саная. Тэгээд яах вэ? Волан-де-Морт та нарыг танай гэр бvлийг тайван vлдээнэ гэж vv? Намайг чулуунд хvрэхээс ємнє барьчих юм бол би Дурслийнхан руу буцаж очоод Волан-де-Морт намайг олтол хvлээх хэрэг гарна. Хэрэв єнєєдєр би юу ч хийхгvй юм бол би vхэх цагаасаа арай сvvлд л vхэх байх даа. Яагаад гэвэл би Харын талд хэзээ ч орохгvй. Тийм учраас л би єнєєдєр чулуу хадгалж байгаа газар луу явна. Та хоёр юу ч гэж хэлээд нэмэргvй! Волан-де-Морт эцэг эхийг минь хєнєєснийг санацгаагаач. Бусдыг хорлож эхлэхийг хvлээн гараа хумхин сууж би лав чадахгvй... Харри ярьж дуусаад тэднийг маргаж эхлэнэ гэж бодсон бололтой Рон Гермиона хоёрыг ширтэж байлаа. Гэвч тэд дуугарсангvй. - Чиний зєв єє, Харри гэж хэсэг хугацааны дараа Гермиона намуухан дуугаар хэллээ. - Би далдын хар жанчаа ашиглана. Аз болоход тvvнийг эргvvлж єгсєн шvv гэж Харри дуулгав. - Бид гурвуулаа дор нь багтана гэж vv? хэмээн Рон сонирхоход: - Гурвуулаа гэдэг чинь юу гэсэн vг вэ? гэж Харри асуулаа. - За чи боль доо. Чамайг ганцааранг чинь vлдээнэ гэж бодоо юу? - Мэдээж, vлдээхгvй. Бидний тусламжгvйгээр чулуунд хvрч чадна гэж бодоо юу? Одоо би явж сурах бичиг эргvvлье. Ямар нэг хэрэгтэй мэдээлэл тааралдаж магадгvй... гэж Гермиона батлан єгvvлэв. - Гэхдээ бид баригдвал та хоёр ч бас хєєгдєнє шvv дээ гэж Харрийг хэлэхэд: - Yгvй дээ. Зуугаас дээш оноо єгдєггvй ч шалгалтан дээр намайг зуун хорин оноо авсан гэж Флитвик надад нууцхан хэлсэн юм. Ийм байхад хєєнє гэж бодохгvй л байна шvv хэмээн Гермиона хариулав. Рон дуугай байгаа нь сайрхах зvйл vгvй бололтой. *** Оройн хоолны дараа тэд амралтын єрєєнд эргэн ирж ямар нэгэн юм сэдсэн гэдгээ хэнд ч мэдэгдэхгvйн тулд тус тусдаа сууцгаав. Профессор МакГонагалл орж ирсэн ч єєр юм бодохоор харагдана. Гэвч багш нар орж ирсэнгvй. Бусад нь болохоор Харрийг ажиглаагvй дvр vзvvлэх агаад одоо
166
болтол тvvнтэй хэн ч ярилцсангvй. Харри vvнд нь огт гомдоогvй анхны vдэш энэ байлаа. Гермиона чулууг хадгалж буй шившлэгийг зайлуулах тарни олдож магадгvй гэсэндээ дэвтэр номоо эргvvлнэ. Харри Рон хоёр хийх юмаа бодоцгоон дуугvй сууцгаана. Танхим аажим хоосорлоо. Унтах цаг дєхжээ. - Жанчаа аваад ир гэж Ли Жорданыг эвшээсээр єрєєнєєс гарахад Рон шивнэн хэллээ. Харри дээшээ харанхуй унтлагын єрєє рvv ухасхийв. Тэгээд дэрэн доороос жанчаа гаргаж автал зул сараар тvvнд Хагридын бэлгэлсэн лимбэ харагдлаа. Харри лимбийг халаасандаа яаран шургуулав. Юун дуу хууртай мантай. Бvр Пушокод зориулаад ч дуулах дургvй байлаа. Тэгээд гvйсээр єрєєнд орж ирэв. - Жанчаа шууд л эндээ ємсєєд биднийг гvйцэд халхлах эсэхийг vзэх хэрэгтэй. Хонгилоор єрєєсєн хєл явж байхыг Филч харвал... гэж Харрийг хэлтэл: - Та нар яах гээд байна вэ? гэх дуу єрєєний булангаас гарлаа. Тэд гурвуулаа огцом эргэж хартал Невилл буйдан сандалд сууж байв. Тэрбээр гартаа дураараа хэсvvчлэх дуртай бахаа барьжээ. Бах нь ахиа л тэнэж одоод Невилл тvvнийг эрэн энэ буланд ирсэн бололтой. - Яах ч vгvй. Зvгээр л гэж хэлээд Харри жанчаа яаран ардаа нуулаа. Невилл тэдний гэмшсэн царайг анхааралтай ажиглана. - Та нар ахиад л шєнє дунд унтлагын єрєєнєєс гарч явах гэж байгаа юм байна гэж тvvнийг хэлтэл: - Yгvй, vгvй! Яалаа гэж. Невилл чи явж унтахгvй яасан юм бэ? хэмээн Гермиона дуржигнуулав. Харри vvдний дэргэдэх єндєр босоо цагийг хяламхийн харлаа. Тэд хугацаа алдаж болохгvй юм. Яг энэ vед Снегг маань Пушокод бvvвэйн дуу аялаж байж ч магадгvй. - Та нар эндээс явж болохгvй. Ахиад л баригдана. Тэгвэл манай тэнхим хэцvvднэ гэж Невилл зєрvvдлэн хэллээ. - Чи ойлгохгvй юм аа. Энэ бол маш чухал гэж Харри тэсэлгvй ам алдчихав. Гэвч Невилл тууштай байхаар шийджээ. - Би та нарыг гаргахгvй. Би... Би та нартай зодолдоно шvv! гэж хэлээд Неилл хонгилыг хааж зогслоо. - Невилл! Хєргєєс хол бvv хувиа бодоод бай... гэж Рон уурсав. - Намайг хувиа бодогч гэж бvv хэлээрэй! Та нар дахин журам зєрчих ёсгvй гэж би vзэж байна! Рон чи намайг єєрийгєє хамгаал гэж сургадаг шvv дээ! - Тийм ээ, гэхдээ бид чиний нйзууд. Чи юу хийж байгаагаа мэдэхгvй байна гэж Рон гараа алдлан хэлэв. Тvvнийг урагш алхтал Невилл Тревор бахаа гараасаа алдчихсанд цаадах нь шалан дээр унаад хаашаа ч юм алга болчихлоо. - Тэгвэл намайг цохих гээд vз л дээ! Би хvлээе! гэж хэлээд Невилл нударгаа зангидлаа. Харри Гермиона руу эргээд: - Яаж ийгээд аргалаач гэж цєхрєнгєє баран гуйлаа. Гермиона урагш алхсанаа:
167
-
Уучлаарай Невилл минь надад харамсалтай л байна гэж аяархан хэлээд саваагаа єргєн: - Петрификус Тоталус! шившин Невиллийн зvг дохилоо. Невиллийн хоёр гар ташаандаа падхийтэл наалдчихав. Хоёр хєл нь ч хоорондоо наалдчихлаа. Невилл эв эгцхэн болоод ганхаж байснаа нvvрээрээ шалан дээр уналаа. Гермиона тvvн рvv гvйж очоод дээш харуулав. Невиллийн эрvv зуурчихсан ярьж чадахгvй ажээ. Нvд нь л айсан байдалтай тvvнийг харан эргэлдэнэ. - Чи тvvнийг яачихав аа? гэж Харри асуув. - Бvх биеийн бvрэн саажилт. Невиллийгээ єрєвдєж байнаа гэж Гермиона гунигтайяа хэллээ. - Ингэхээс єєр аргагvй байлаа, Невилл минь. Чамд тайлбарлах цаг алга гэж Харрийг хэлэхэд: - Чи сvvлд бvгдийг ойлгоноо гэж Рон яриаг дуусгалаа. Шалан дээр хєдєлгєєнгvй хэвтэх Невилл тэдэнд муу совин тєрvvлнэ. Жанч нь тэднийг найдвартай халхалж байлаа. Гэхдээ л тэдний сэтгэл хямарч эргэн тойронд нь байгаа баримал болгон харанхуйд Филч шиг, салхины єчvvхэн урсгалын алсад сонсдох авиа Пивзийн хєлийн чимээ шиг санагдана. Хамгийн эхний шат руу ч ойртож амжаагvй байтал ноён Норрис муур тэдний хєлд тээглэх шахав. - Тvvнийг єшиглєх юм сан гэж би аль эртнээс боддог байсан юм гэж Роныг чихэндээ шивнэхэд Харри эсэргvvцэн толгойгоо сэгсэрлээ. Тэд муурын дэргэдvvр болгоомжтойхон єнгєрєв. Хэдийгээр ноён Норрис тэднийг дэнлvv шиг нvдээрээ анхааралтай харж байсан авч юу ч олж vзээгvй бололтой яасан ч vгvй. Дахиад тэдэнтэй хэн ч одоохондоо тааралдсангvй. Гэтэл гуравдугаар давхарт гардаг шат руу дєхєж очтол Пивзийн бараа харагдлаа. Тэрбээр амандаа дуу аялан шатан дээрх хивсийг оролдох аж. Хvvхдvvдийг хивсэн дээр гармагцаа бvдэрч унахаар юм хийж байгаа бололтой. Тэднийг ойртон очиход Пивз: - Хэн энд байна вэ? Би харахгvй байгаа ч чамайг энд байгааг мэдэж байна. Чи хий vзэгдэл vv? сvнс vv? Аль эсвэл сурагч уу? гэж гэнэтхэн асуухдаа тvvний догшин хар нvд улам ч ширvvн харцтай болжээ. Пивз агаарт хєєрч тэндээ тогтсоноо ийш тийшээ хянамгай харав. - Филчийг дуудах хэрэгтэй юм байна. Yл vзэгдэгч нэгэн сургууль дотор тэнэж явна гэж хэлье байз хэмээн Пивз бодлогоширонгуй єгvvллээ. Харрийн толгойд гэнэтхэн нэгэн санаа тєржээ. - Пивз Цуст Баронд vзэгдэхгvй болох єєрийн гэсэн шалтгаан бий шvv гэж сєєнгє дуугаар шивнэн хэлжээ. Пивз айсандаа болоод эгээтэй л шатан дээр уначихсангvй. Тэрбээр доош унахдаа арай л гишгvvрт хvрэлгvй агаарт тогтлоо. - Уучлаарай, ноён Цуст Барон минь. Алдас болжээ… энэ алдас болж… Таныг би таньсангvй… vзэгдэхгvй юм чинь би яаж харах вэ дээ… Хєгшин Пивзийн тэнэглэснийг уучлаарай ноёнтоон гэж Пивз гонгиноно. - Энд би ажилтай. Чи єнєє шєнє бvv vзэгдээрэй гэж Харри бас л сєєнгє дуугаар хэллээ. - Тэгэлгvй яахав ноёнтоон ёсоор болгоё. Ноён Барон таны ажилд амжилт хvсье. Танд би тvвэг удахгvй ээ гэж хэлээд Пивз агаарт хєєрч агшин зуур алга болов.
168
-
Сайн байна, Харри! гэж Рон шивнэлээ. Хэдэн агшны дараа тэд хориотой хонгил руу ордог хаалганы дэргэд зогсож байлаа. Хаалга дэлгээстэй харагдана. - Yгvй ер єє. Снегг маань Пушокын дэргэдvvр єнгєрсєн байж таарлаа гэж Харри тайвуухан хэллээ. Онгорхой хаалга тэдэнд чухам юу хvлээж байгааг сануулах мэт. Харри эхлээд Гермионаг дараа нь Роныг харснаа: - Хэрэв та нарыг буцмаар байвал би гомдохгvй шvv. Жанчаа аваад явж болно. Энд надад хэрэг болхгvй гэлээ. - Бvv тэнэглэ гэж Рон зєвлєхєд Гермиона: - Бид чамтай хамт гэж батлалаа. Харри хаалгыг шvргэн дотогш алхав. Чанга хяхтнах дуу гарснаа аянга адил нvргэлэн архирах чимээ сонсогдлоо. Нохой тэднийг харахгvй ч гурван хамраараа зэрэг vнэрлэнэ. Нохойнд мэдэгдэхгvй байхад жанч нэмэргvй ажээ. - Тvvний хєл дор юу байнаа? гэж Гермона шивнэв. - Ятга шиг л юм. Снегг тvvнийг энд vлдээж дээ гэж Рон хариуллаа. - Пушок хєгжим дуугармагц унтаж хєгжих зогсоход сэрдэг шvv дээ. Одоо эхлэх vv? гэж Харри тэдэнд сануулав. Тэгээд Хагридын бэлэглэсэн лимбийг уруулдаа ойртуулан vлээж гарлаа. Харри лимбэ тоглож чаддаггvй ч энэ бол огт хамаагvй юм. Дуу гарч эхлэмэгц л Пушокын зургаан нvд анилдаж эхлэв. Харри амьсгалаа давхцуулан тасралтгvй vлээж байлаа. Архирах дуу намдан намдсаар аяндаа замхрав. Нохой гуйвагнан байснаа гэдсээрээ хэвтэж дараа нь бvр хажуугаараа харчихлаа. Бєх нойрссон гэдэгт эргэлзэх юм алга. - Yлээгээд бай! гэж Рон шивнэн хэлээд жанчаа тайлаад Пушокын харгалзан байгаа таглаа руу алгуурхан дєхлєє. Гурван амнаас гарах халуун амьсгал улам бvр мэдрэгдэнэ. Рон єлмий дээрээ зогсон Пушокын ар тал руу єнгийн харснаа: - Таглааг бид амархан онгойлгочих байх аа. Гермиона чи эхлээд орох уу? гэлээ. - Яасан ч vгvй! гэж охин уулга алдаад арагш ухрав. - За яахав гэж Рон хэлээд шvдээ зуун сэтгэл санаагаа хєвчлєєд Пушокын савар дээгvvр болгоомжтойхон гарав. Тэгээд таглаан дээр тонгойн цагаригнаас нь татлаа. - Тэнд юу байнаа? гэж Гермиона сандрангуй асууна. - Юу ч алга. Тас харанхуй. Ямар ч шат харагдахгvй болохоор харайх л хэрэг гарч дээ. Лимбээ vлээсээр байгаа Харри Роны анхаарлыг татах санаатай гар єргєн далласнаа єєрийгєє хуруугаараа заав. - Чи эхлээд явах юм уу? Итгэлтэй байна уу? Yнэнийг хэлэхэд хэр хол нисэхээ мэдэхгvй байна. Лимбээ Гермионад єг. Пушокыг сэрээж болохгvй. Харри лимбээ Гермионад єглєє. Тvvнийг лимбээ уруулдаа ойртуулах зуур хэдэн агшин єнгєрсєн ч аварга нохой хєдлєж архирч эхлэх нь тэр. Гэхдээ лимбэ эгшиглэж эхлэмэгц л ахиад гvн нойронд дарагджээ. Харри Пушокын дэргэдvvр гараад нvх рvv тонгойн харав. Оёор ёроол гэж алга. Тэрбээр таглааны ирмэгээс барин нvх рvv шургаж ороод дvvжлэгдлээ. Тэгснээ Роныг хараад:
169
-
Надад ямар нэг юм тохиолдвол эндээс яваарай. Хагрид руу гvйж очоод Дамблдор руу хурдхан ууль явуул гэж хэл ойлгов уу? гэв. - Ойлголоо. - Мєдхєн уулзах байлгvй гэж найдая. Ингэж хэлээд Харри гараа тавимагц доош нислээ. Чийглэг хvйтэн агаарыг зvсэн нисээд л байв нисээд л байв... Ёроол гэж алгаа. Гэтэл... Пид! Харри ямар нэг зєєлєн юман дээр унах мэт битvv чимээ гарган газардлаа. Єндийн суугаад эргэн тойрноо харав. Харанхуйд нvд нь дасаагvй хэдий ч ямар нэг ургамал дээр сууж буй мэт санагдана. - Бvх юм зvгээр шvv. Одоо vсэрч болно. Чи зєєлєн буунаа! гэж дээш харан хашгирлаа. Дээр буй нvхний амсар шуудангийн марк шиг жижигхэн харагдана. Агшин зуурын дараа Рон дэргэд нь сууж байлаа. - Энэ чинь юу вэ? гэж Рон эхлэж асуув. - Мэдэхгvй ээ ямар нэг ургамал юм шиг байна. Зєєлєн буухад зориулж албаар ургуулсан байх. Алив Гермиона! гэж Харри хашгирлаа. Дээр сонсогдож байсан хєгжмийн чимээ тасрав. Тэгтэл чанга хуцах дуу гарсан авч Гермиона амжиж нисэж тэр хоёрын дэргэд буулаа. - Бид лав сургуулиас нилээд хэдэн бээрийн дор байгаа байхаа гэж Гермиона хэлэв. - Тэр мэдээж. Аз болоход энд євс ургамал байсан нь сайн хэрэг гээд Рон инээмсэглэв. - Аз гэнээ?! Та хоёр єєрсдийгєє хар даа гэж Гермиона гэнэтхэн уулга алдлаа. Тэрбээр хєл дээрээ vсрэн босоод чийгтэй хананд наалдав. Энэ агшинд тэрхvv ургамал тvvний шагайг ороож байсан тул тун хэцvv ажээ. Харри Рон хоёр урт мєлхєє ургамал хєлийг нь баглаж амжсаныг анзаарсангvй. Гермиона ургамал баглахаас урьтан сугаран гарч амжаад Харри Рон хоёр ургамлыг биеэсээ салгах гэж оролдон байхыг айн харсаар хананд наалдан зогсож байв. Гэхдээ тэднийг тэмцэх тутам могой шиг мурилзах ургамал улам бvр ороох аж. - Бvv хєдлєєрэй! Yvнийг би мэдэж байна. Энэ бол <<чєтгєрийн цалам!>> гэж Гермиона тушаалаа. - Ийм нэртэй байдаг нь мєн ч сайхан аа! Энэ л бидэнд тус болно доо! хэмээн Рон цухалдуу хэлээд хvзvvгээр нь ороох ишийг салгах гэж зvтгэнэ. - Дуугvй бай vvнийг яаж зогсоодгийг санах гээд vзье! гэж Гермиона хэлэв. - Тэгвэл хурдлаач. Амьсгал боогдлоо! гэж хэлээд Харри цээжээрээ ороосон євснєєс мултрах санаатай мэрийж байв. - Чєтгєрийн цалам, чєтгєрийн цалам. Профессор Стебль юу гэж ярилаа? Энэ ургамал харанхуй чийглэг газар дуртай… гэж Гермиона духаа vрчийлгэн vглэж байв. - Тэгвэл гал асаагаач! гэж Харри бачимдан хашгирлаа. - Би юу асаах юм бэ? Энд модон юм юу ч алга! гэж цєхрєнгєє барсан Гермионаг гараа савчин хэлэхэд: - ГАЛЗУУРАА ЮУ? ЧИ ШИДТЭН ЮМ УУ, YГYЙ ЮУ? гэж Харри хашгирлаа.
170
-
Єє, тийм! гэж Гермиона хэлээд саваагаа гаргаж ирэн ямар нэг юм шивнээд даллалаа. Саваанаас квиддичийн тэмцээн дээр Снеггийн хувцасыг шатаасан шиг цэнхэр дєл цоролзов. Тэгтэл ердєє л ганцхан агшны дараа ургамал сулрахыг Рон Харри хоёр анзаарчээ. Ургамал гэрэл дулаанаас аль болохоор хол мєлхєн зугтаахыг хичээнэ. Тэднийг багласан салаа мєчрvvд чичигнэн мурилзаж задарснаа байхгvй боллоо. - Ургамал судлалын хичээл дээр анхааралтай байсан чинь сайн хэрэг гэж Харри нvvрнийхээ хєлсийг арчин хэлэв. Рон: - Тийм ээ. Аюултай vед Харри чи ч самбаа гаргалаа даа. <<Бид юу асаах юм бэ? Энд модон юм юу ч алга...>> гээд байгаа шvv хэмээн Гермионаг элэглэн хэлэв. - Явцгаая гэж хэлээд эндээс гарах цорын ганц чулуун хонгилын зvг гараараа заалаа. Алхаанаас єєр тэдний сонссон vйл бол хананаас дусах дуслын чимээ байв. Хонгил эгц доошоо уруудахад Харри <<Гринготтс>>-ыг саналаа. Банкны шvvгээнvvдийг луу манаж байдаг тухай Хагридын vгийг бодоод зvрх нь шимширлээ. Банкны газар дорх хонгилтой тун ч адилхан энэ газарт мєн ийм юм байж магадгvй шvv дээ. Хэрэв том нас бие гvйцсэн луу тааралдвал ер юу гээч болох бол... Yнэнийг хэлэхэд Норберт байхад л хангалттай билээ. - Сонсож байна уу? гэж Рон шивнэв. Харри чагнаархав. Дээр хаа нэгтээ аяархан шажигнах намуухан жингэнэх дуулдана. - Хий vзэгдэл vv? гэж Роноос асуухад: - Мэдэхгvй ээ... Далавчны чимээ шиг байх юм гэж Рон єчлєє. Харри бодлогоширсоноо: - Тэр урд гэрэл байна... Тэнд ямарнэг хєдлєєд байх юм. Юу ч байлаа гэсэн бидэнд єєр зам байхгvй гэлээ. Тэд хонгилын эцэс хvртэл яваад хурц тод гэрэлтэй єндєр бємбєгєр адартай танхимын vvдэнд ирэв. Танхимд vнэт чулуу адил хурц тод єнгєтэй жижигхэн шувууд эргэлдэн нисэлдэх ажээ. Танхимын нєгєє талд хvнд модон хаалга харагдана. - Танхимаар хєндлєн гарах гээд vзвэл шувууд биднийг довтлох болов уу? гэж Рон асуув. - Магадгvй ээ. Харахад тєдийлєн аюулгvй ч хэрэв бvгд зэрэг дайрвал... За яахав єєр зам байхгvй юм чинь... vзээд л алдахаас... Харри чимээтэйгээр амьсгал авснаа толгойгоо тэврэн хаалга руу дvvллээ. Тэрбээр одоохон тvvнийг хурц хошуу хумсаар урах байхдаа гэж бодсон ч тэгсэнгvй. Харри vvд рvv очоод бариулаас нь таттал хаалттай байлаа. Шувуудыг аюулгvй гэж мэдээд Харри нєгєє хоёрыгоо даллан дуудав. Тэд хаалгыг татаж мєрлєн тvлхэж vзсэн авч нээж чадсангvй. Тэр ч байтугай Гермиона Алохомора гэдэг швшлэгээ хэд хэд хэлээд ч нэмэргvй байлаа. - Одоо яах вэ? гэж Рон асуув. - Энэ шувууд... Шувууд энд чимгийн тєдий байгаа хэрэг биш байх аа гэж Гермиона ухаалаг тєрхтэй хэллээ. Тэд дээгvvрээ дэрвэлзэн нисэх хурц тод гялалзсан шувууг єлийн харна... Гялалздаг нь юу билээ? - Эд шувуу биш! Тvлхvvр байна! Жигvvртэй тvлхvvрvvд! Анхааралтай харвал та нар мэднээ. Эд нар тvлхvvр юм бол… гэж Харри гэнэтхэн хашгираад ийш тийш харснаа:
171
-
Тэгэлгvй яахав хар л даа! Шvvр байна! Бид хэрэгтэй тvлхvvрээ барих ёстой! гэлээ. - Олон зуугуулаа байна шvv дээ! гэж Гермионаг зvрхшээн хэлэхэд Рон цоожийг нь vзэхээр хаалга руу тонгойсноо: - Бидэнд хуучны том тvлхvvр хэрэгтэй... Хаалганы бариул шиг мєнгєлєг тvлхvvр ч байж магадгvй гэлээ. Тэд агшин зуур шvvрэндээ мордоод агаарт хєєртєл vvл шиг бужигнасан тvлхvvр дунд орчихлоо. Эхлээд тэд хэрэгтэй тvлхvvрээ таамгаар барих санаатай хєєцєлдєв. Гэтэл илбэдvvлсэн тvлхvvрvvд ийш тийш бултан дээш доош шунган барихад тун ч амаргvй ажээ. Гэхдээ Харри сvvлийн зуун жилд хамгийн залуу баригч болсны хэрэг юу билээ. Тэрбээр бусдын ажиглаагvй зvйлийг ч ажигладаг авъяастай нэгэн. Олон єнгийн шувуу дундуур хэдэн хором эргэлдсэнээ даль жигvvр нь vнгэгдсэн том мєнгєн тvлхvvрийг анзаарлаа. Дєнгєж саяхан тvvнийг бариад хvчээр цоожинд шургуулсан юм шигээ. - Тэр байна! Энэ том... энд... vгvй ээ, тэнд... тод цэнхэр жигvvртэй... єрєєсєн жигvvр нь vнгэгдсэн! гэж Харри бусаддаа хандан хашгирлаа. Рон тvvний заасан зvг рvv хурдалснаа адар мєргєєд эгээтэй л шvvрнээсээ уначихсангvй. - Тvvнийг тойрон бvслэх хэрэгтэй! Рон чи дээшээ яв харин Гермиона дор vлдээд тvvнийг буулгалгvй vргээж бай. Би барих гээд vзье. Бэлэн vv? За, эхлээрэй! гэж Харри тvлхvvрээс нvд салгалгvй хашгирлаа. Рон дээш Гермиона доош тэмvvлтэл тvлхvvр тэр хоёроос бултан хажуу тийш одлоо. Харри араас нь хурдалж сунгасан гараараа тvvнийг хананд шахав. Тэгтэл таагvй шажигнах чимээ гарч Гермиона Рон хоёрын баярласан дууг дарлаа. Тэд яаран газар бууж Харри хаалга руу тэмvvлэхдээ тvлхvvр гараас нь алдуурахаар зvтгэж байгааг мэдэрчээ. Тэгээд тvлхvvрийг хvчээр цоожинд шургуулан эргvvлэхэд шархийх чимээ гарав. Энэ агшинд тvлхvvр цоожноос сугаран гарч дээшээ арай ядан нислээ. Ихээхэн vнгэгдэж vрчийсэн шинжтэй аж. - Бэлэн vv? гэж Харри хаалганы бариулаас атган асуув. Рон Гермиона хоёр толгой дохиод хаалгыг татлаа. Дараагийн танхимд юу ч харагдахааргvй тас харанхуй ажээ. Тэгээд тэднийг хэд алхтал єрєєнд гэнэтхэн хурц гэрэл аслаа. Тэр гурав гайхсандаа нvдээ бvлтийлгэв. Тэд асар том шатрын хєлгийн ирмэг дээр тэднээс тэр ч байтугай єндєр туранхай Роноос ч хавьгvй єндєр хар дvрсvvдийн ард зогсож байлаа. Хєлгийн нєгєє талд цагаан дvрсvvд байна. Цагаан дvрсvvд нvvргvйгээрээ хараас ялгарч байсанд тэр гурав гайхжээ. - Одоо бид яах ёстой вэ? гэж Харри шивнэв. - Минийхээр бол бvх юм тодорхой. Танхимын нєгєє талд гарахын тулд бид хожих ёстой юм байна гэж Рон хэлэв. - Бид яаж хожих юм бэ? гэж Гермиона vймрэн асуулаа. Рон хэсэг зуур бодсоноо: - Бид єєрсдєє бод болох ёстой юм байна гэв. Тэрбээр урагш зоригтой алхаж шатрын морины vvрэг гvйцэгтгэгч хар морьтой хvн рvv очоод моринд нь хvрлээ. Чулуун дvрс агшин зуур амилав. Морь туурайгаараа газар цавчлан унасан хvн нь дуулгатай толгойгоо эргvvлэн Роныг дээрээс нь доош харав. - Бид… бид нєгєє талд гарахын тулд та бvхэнтэй хамтрах хэрэгтэй юу? гэж Рон тvгдрэн асуув.
172
Морьтон баатар толгой дохиход Харри Гермиона хоёрт хандан Рон: - Бодох хэрэгтэй. Бид гурван хар бодны оронд очих ёстой байх аа… гэлээ. Роныг бодож байх зуур тэр хоёр дуугvйхэн хvлээнэ. - Товчхондоо ийм. Битгий гомдоорой шатар тоглохдоо би та хоёроос илvv шvv дээ… гэж Рон толгой єргєн хэлэв. - Тийм ээ, бид гомдохгvй. Зvгээр бидний юу хийх ёстойг хэлээд аль гэж Харри хурдхан яриаг таслав. - Харри чи тэр тэмээний ард оч. Харин Гермиона энэ тэрэгний байрыг эзэл. - Чи єєрєє яах вэ? гэж тэр хоёр зэрэг асуув. - Би морь болно гэж Рон итгэлтэй хэллээ. Дvрсvvд тэдний яриаг сонссон бололтой. Яагаад гэвэл дараагийн агшинд морь, тэмээ, тэрэг гурав нvд чєлєєлєн хєлгєєс гарч явлаа. Тэр гурав нєгєє нvднvvдийг дорхноо эзлэв. Ямагт цагаан эхэлдэг юм. За, тэр… гэж Рон хєлгийн нєгєє тал руу харан хэллээ. Цагаан хvv урагш хоёр нvvлээ. Рон дvрсvvдийг удирдахад дvрсvvд заасан газарт нь дуулгавартай бууж байв. Харри євдгєє чичирч байхыг мэдэрлээ. Хэрэв хожигдвол яах бол? гэсэн ганцхан бодол толгойд нь эргэлдэнэ. - Харри дєрвєн нvдээр урагшил! гэж Рон тушаав. Эсрэг талынхан тэдний нєгєє морь луу довтлоход тэр гурав анх удаа ихэд эвгvйрхжээ. Цагаан ноён тvvнийг шалан дээр унагаагаад хєлєг дээрээс чирч гаргахад тvрvvлгээ харан унасан баатар огт хєдєлсєнгvй. - Тvvнийг сул єгєхєєс єєр арга байсангvй. Гэхдээ санамсаргvй байсандаа бус хэрцгий байсанд нь гайхах юм. Гермиона чи одоо энэ тэмээг идэж болно гэж Рон хэдийгээр цочирдсон ч удирдсан хэвээр. Цагаан дvрсvvд єршєєлгvй ажээ. Тєдхєн хєлгийн хажууд хєдєлгєєнгvй болсон хар дvрсvvд овоорсон болохоор тэдний ээлж ч мєдхєн ирэх биз. Харри Гермиона хоёрыг аюултай байдалд орсныг Рон сvvлийн агшинд хоёр ч удаа харж амжлаа. Рон єєрєє хєлєг дээгvvр тасралтгvй давхих агаад эсрэг тал хэдий ширvvн ч гэлээ хєлєг дээрх цагаан дvрс бас л цєєрсєєр. - Бид бараг бvтнээрээ... Бодох л хэрэгтэй... бодох л хэрэгтэй... гэж Рон гэнэтхэн тэвдэнгvй шивнэв. Цагаан ноён нvvргvй талаараа тэдэн рvv эргэлээ. - Тийм ээ... энэ бол цорын ганц арга... Єєрєє єєрийгєє сул шидэхээс гэж Рон аяархан хэлэв. - Болохгvй! гэж Харри Гермиона хоёр зэрэг эсэргvvцлээ. - Энэ чинь шатар шvv дээ! Сул єгєх хэрэг гарна! Намайг урагш нэг алхахад айлын ноён идэх болно. Тэгэхэд нь Харри чи ноёныг шалаад мадлаарай! гэж Рон хашгиран хариулав. - Гэхдээ... гэж Харрийг хэлтэл. - Чи чи Снеггийг зогсоох юм уу, vгvй юу? гэж Рон эрс итгэлтэй єгvvлэв. - Гэхдээ Рон минь... гэж Гермиона ч ярианд оролцлоо. - Сонсоцгоо. Хэрэв та нар яарахгvй бол чулуу Снеггийн гарт орно шvv! Роны зєв байлаа. Харри Гермиона хоёр vvнийг хvлээн зєвшєєрєхєєс єєр аргагvй. - Бэлэн vv? Би явлаа шvv. Та нар мадлачихаад цаг бvv алдаарай гэж хэлэхдээ Роны цонхигор царай шийдвэр тєгс байв.
173
Роныг урагш алхтал цагаан ноён довтлолоо. Тэрбээр чулуун гараа далайснаа Роны толгой дээр буулгатал хєєрхий хvv шалан дээр уналаа. Гермиона айсандаа хашгирсан ч байран дээрээ зосгссон хэвээр цагааны ноён Роныг хєлєг дээрээс хэрхэн чирэхийг харж байв. Рон ухаан алдсан юм шиг Харрид санагджээ. Бvх биеэ чичрэхийг мэдэрсэн Харри зvvн тийш гурван нvд ахилаа. Цагаан ноён титмээ тайлж аваад Харрийн хєлд чулуудав. Тэд ялжээ. Цагаан дvрсvvд мэхэлзэн тонголзсоор тарж одлоо. Зам чєлєєтэй болох нь энэ. Харри Гермиона хоёр сvvлчийн удаа Роныг зvрх шимшрэн хараад хаалгыг нээж дараагийн хонгилд орлоо. - Хэрэв тэр... гэж Гермионаг аяархан шивнэхэд Харри: - Тэр зvгээр ээ. Биднийг юу хvлээж байгаа бол хэмээ єєрийгєє зоригжуулахаар хэлжээ. - Стебльтэй ч бид учраа олсон. Тvvний <<чєтгєрийн цалам>>-ыг хэлж байгаа юм. Флитвиктэй ч мєн адил. Тэр л тvлхvvрийг илбэдсэн байлгvй. МакГонагалл шатрын дvрсvvдийг амилуулжээ. Энэ бол тvvний ажил. Одоо Квирелл... бас Снегг vлдлээ гэж Гермиона єгvvлэв. Тэд бас нэг хаалганы ємнє очлоо. - Бэлэн vv? гэж Харри асуув. Гермионаг толгой дохиход Харри vvдийг татлаа. Хэрэв хамраа чимхээгvйсэн бол ухаан алдаж унамаар муухай vнэр ханхална. Тэднийг бvvдгэр гэрэлд харж ядан байхад нvдэнд нь нулимс мэлтэрчээ. Тэгээд Хэллоуины vеэр тэдэнд дийлдсэнээс ч хамаагvй том биетэй аварга савдаг шалан дээр хэвтэж байхыг харлаа. Духан дээрээ том булдруутай савдаг ухаан алдсан бололтой. - Сайн байна. Бидэнд vvнтэй тулалдах хэрэг гарсангvй гэж Харри шивнэлээ. Тэд амьсгал тvгжин байж бvдvvн хєлєн дээгvvр нь гараад Харри: - Эндээс хурдан явъя амьсгал боогдох нь гэлээ. Харри дараагийн хаалгыг болгоомжтой нээгээд дотогшоо хянуур ажиглав. Юу ч байж болох шvv дээ. Гэтэл єрєєнд аймаар юм огт байсангvй. Дунд нь нэг ширээ байна. Ширээн дээр ямар нэг шингэнээр дvvргэсэн долоон єєр хэмжээтэй шилэн лонх ярайтал єржээ. - Квирелл энд савдгийг vлдээхэд Снегг тvvний учрыг олжээ. Бид одоо Снеггийн хараалыг дийлэх хэрэгтэй. Энэ шилэн савуудыг яах ёстой юм бол? гэж Харри шивнэв. Тэдний ширээ рvv дєхєж очтол тэдний ард гэнэтхэн буцах замыг нь хаан гал дєл дvрэлзлээ. Тод яагаан єнгєтэйг нь vзвэл яав ч жирийн бус шидэт гал бололой. Ємнє нь байгаа vvдний урд талд галын дєл цоролзоно. Гермиона Харри хоёр урхинд оржээ. - Хараач! гэж хэлээд Гермиона ширээн дээрээс эвхээтэй цаас авлаа. Харри тvvний мєрєн дээгvvр єнгийн бичгийг уншив. Хойно урд чинь байгаа аюулаас Хоёр шилтэй шингэн л аварна Хойшоо урагшаа явуулдагаас бусад Хоёр нь дарстай гурав нь хортой Энд vлдээд удмаар байна уу? Энэ бичгийг сайтар уншаарай
174
Дармал хорыг сайтар нуусан ч Дарстай шилний зvvн талд шvv Захын шилнvvд єєр єєр шингэнтэй Зайлшгvй урагшлахад тусламж хэрэггvй Бага ч бус томд ч бусад vхэл байгаа Баруунаасаа зvvнээсээ хоёр дахийг балгаарай Yзэж харахад єєр ч гэлээ Yнэндээ бол адилхан юм шvv Гермиона хvндээр санаа алдав. Тvvний инээмсэглэхийг хараад Харри гайхжээ. Ингэх л дутаад байж гэнэ. - Агуу юм аа. Энэ бол ид шид биш сэтгэхvй юм. Сэтгэхvйн бодлого байна. Энvvхэндээ гэхэд агуу их шидтэнгvvд ч сэтгэхvйн бодлогод тааруухан байсан юм. Тэд энд ирвэл vvрд vлдэх байсан даа гэж Гермиона хэллээ. - Яг л бидэн шиг. Тийм биз дээ? гэж Харри баргар царайлан дуугарав. - Яалаа гэж дээ vгvй. Бичигт бидэнд хэрэгтэй бvх зvйл байна. Ширээн дээр долоон лонх байгаа. Гурав нь хортой хоёр нь дарстай. Нєгєє нэг нь бидэнд буцах боломж олгоно, долоо дахь нь урагш нэвтрvvлнэ гэж Гермиона тодрууллаа. - Алинаас нь уух ёстойгоо яаж мэдэх вэ? гэж Харри сонирхов. - Би хоёр хором бодъё л доо гэж Гермиона гуйлаа. Тэрбээр бичгийг хэд хэдэн уншсанаа ширээний дэргэдvvр алхаж эхлэв. Гермиона лонхнуудыг сайтар харж амандаа нэг юм гvвтнэн хуруугаараа чичих ажээ. Эцэст нь алгаа ташаад: - Ойлголоо! Хамгийн жижиг шилтэй нь чулуу руу урагш явах боломж бидэнд олгох юм байна гэлээ. Харри жижигхэн шилтэйг хараад: - Энэ чинь нэг л хvнд хvрэхээр юм. Ганцхан балга байна гэв. Тэр хоёр бие биеэ харлаа. - Ямар нь чамд яагаан галыг нэвтрэхэд туслах юм бэ? гэж Харри сониучирхав. Гермиона баруун захын бєєрєнхий шилтэйг хуруугаараа заахад Харри: - За чи тvvнээс балга. Тэгээд буцаж яваад Роныг аваарай. Тvлхvvр нисэж байсан єрєєнд очоод шvvр авч унавал дээш хєєрєн Пушокын хажуугаар єнгєрєх болно. Тэгээд шилтгээнд ормогцоо шууд л уульнуудын унтдаг байранд очоод Букляг Дамблдор руу явуулаарай. Тэр бидэнд тун их хэрэгтэй байна. Би Снеггийг хэсэг зуур саатуулахыг бодъё. Yнэнийг хэлэхэд удаан тэсэж чадахгvй байх л даа гэлээ. - Гэхдээ Харри минь хэрэв Хэцvv нэрт тvvнтэй хамт байвал яанаа? гэж хэлээд Гермионагийн царай цонхийв. - За даа... Надад заримдаа аз таардагийг чи мэднэ дээ. Энэ удаа ч аз таарах юуны магад гэж хэлээд Харри сорвио тэмтэрлээ. Гермиона уйлах гэж байгаа юм шиг уруул нь чичигнэнэ. Тэгээд гэнэтхэн ухасхийн Харрийг чанга тэвэрлээ. - Гермиона! гэж Харри гайхан дуу алдав. - Харри чи агуу их шидтэн шvv гэж Гермиона тvvний чихэнд шивнэжээ. - Гэхдээ би чам шиг сайн биш ээ гэж Гермионаг тэврэхээ болиход Харри хэлэв. Тэрбээр ичингvйрч байгаагаа мэдлээ.
175
-
Би юу? Надад ухаан ном хоёроос єєр юм алга! Гэхдээ илvv хэрэгтэй зvйл байдаг л юм байна. Жишээ нь: vерхэл, эр зориг. Харри минь... болгоомжтой байгаарай! - Цаг боллоо. Энэ тааврыг зєв тайлсан гэдэгтээ итгэлтэй байгаа биз дээ? гээд Харри тvvнийг яаруулав. - Итгэлтэй байлгvй яахав гэж Гермиона толгой дохиод бєєрєнхий шилтэйг амандаа ойртуулан том балгаснаа агзасхийв. - Хор биш биз? хэмээн Харри тvгшин асуухад: - Yгvй ээ. Гэхдээ энэ шингэн мєс шиг хvйтэн юм гэв. - Чи хурдхан явах хэрэгтэй. Шингэнийг vйлчилж байгаа дээр нь явж vз гэж хэдийгээр ганцаараа vлдмээргvй байсан ч Харри хvчлэн хэллээ. - Амжилт хvсье биеэ бодоорой бас... гэж Гермионаг хэлэхэд: - Яваач! гэв. Гермиона эргэж ягаан дєл дундуур орон алга боллоо. Харри амьсгалаа даран хамгийн жижиг лонхыг гартаа авлаа. Тэгээд хар дєл рvv эргэв. - Би ч явлаа гэж хэлээд тэрбээр ганцхан балгаад шилтэйг хоослолоо. Yнэхээр мєс залгичихсан юм шиг санагдана. Харри шилийг буцааж ширээн дээр тавиад урагш явлаа. Тэгээд галын хар дєл рvv ойртохдоо сэтгэл санаагаа бvрэн хєвчилжээ. Дараагийн агшинд дєл тvvнийг долоож байсан авч тэрбээр юу ч мэдэрсэнгvй. Хэсэг зуур галын дєл тvvний урд байсан зvйлийг халхалжээ. Тэгтэл дараагийн танхимд орчихлоо. Сvvлчийн танхимд. Гэтэл тэнд хvн орчихсон ажээ. Снегг биш. Бас Волан-де-Морт биш. Харин Харри энд харна гэж бараг бодоогvй хvн байлаа. ********************************************************************* Бvлэг 17 ХОЁР НYYРТЭЙ ХYН Єрєєний голд профессор Квирелл зогсож байв. Та байгаа юм уу? гэж Харри гайхан асуулаа. Квирелл инээмсэглэнэ. Yргэлж татганаж байдаг нvvр нь одоо зvгээр болчихсон ажээ. - Би байнаа. Поттер чамтай энд тааралдах болов уу гэж vргэлж боддог байлаа хэмээн тайван єгvvлэв. - Гэхдээ би... Гэхдээ би... Снеггийг байх болов уу гэж бодсон юм... хэмээн Харри цочирдсон байртай хэллээ. - Северус уу? гэж хэлээд Квирелл инээд алдахад инээд нь урьдын шигээ бус хvйтэн хахир санагдана. Тэрбээр vргэлжлvvлэн: - Северус сэжигтэй санагдаад байгаа биз? Сургууль даяар нисэж гэмгvй сурагчдыг шvvрдэг аварга сарьсан багваахайтай адилхан амьтан даа. Харин надад хэрэг болдог юм. Снеггийг байхад хє-є-єрхий э-э-эрvv п-ппрофессор Квиреллийг хэн ч хардаггvй нь сайхан гэлээ. Квирелл єєрийнхєє ээрvvг дуурайхдаа vнэхээр тохуурхаж байлаа. Харри энэ бvх зvйлд огт итгэж чадахгvй ажээ.
176
Ийм юм байж болохгvй шvv дээ. - Гэхдээ Снегг намайг хорлох гэсэн! хэмээн барьц олох санаатай хэллээ. - Yгvй шvv огт vгvй. Тэр чинь би л чамайг алах гэж байсан юм. Чиний найз охин Грэйнжер Снеггийн жанчийг шатаахаар гvйж явахдаа намайг санамсаргvй дайраад унагачихаж билээ. Унахдаа би харааны холбоогоо алдчихсан юм. Чамайг шvvрнээс чинь унагахад ердєє л хэдхэн агшин дутсан даа. Снегг чамайг аврах гэж оролдоогvйсэн бол чи аль хэдийнэ vхчихсэн байх сан. Чухамдаа тэр л хараал хариулах шившлэг амандаа уншсан юм гэж Квирелл vнэнэээсээ хэлэв. - Снегг намайг аврах гэсэн гэв vv? гэж асуухдаа Харри єєрийгєє солиорч байна уу гэж саналаа. - Тэгэлгvй яахав. Тvvнийг яагаад дараагийн тэмцээн шvvх болсныг чи мэдэх vv? Намайг дахин ингvvлэхгvй гэсэн дээ л тэр. Yнэндээ бол инээдтэй юм. Тэгж мэрийх хэрэггvй байсан даа. Тэмцээн дээр Дамблдор байсан болохоор би юу ч хийж чадахгvй шvv дээ. Харин бvх багш Снеггийг Гриффиндорын шигшээ багийг хожигдуулах санаатай л ингэж байна хэмээн бодсон юм. Ингэж л Снегг єєрєє єєрийгєє дэгээдэн ихээхэн доошоо орсон доо... Єнєє шєнє чи vхэх юм чинь шал дэмий цаг алдсан хэрэг гэж Квирелл хvйтнээр єгvvлжээ. Квирелл хуруугаа тас няс хийлгэв. Тэгтэл хоосон газраас олж гарч ирээд Харрийг чанга гэгч хvлж орхилоо. - Чамайг хэтэрхий сониуч болохоор амьд vлдээх арга алга даа, Поттер минь. Хэллоуины vеэр хэн сургууль дотор явж байсан бэ? Чулуу манаж байгаа амьтныг харах санаатай очсон чинь чамтай эгээ л мєргєлдчихєєгvй шvv гэж Квирелл хэлэв. - Та савдгийг оруулсан байх нь ээ? гэж гvйцэд ухаарч амжаагvй Харри асуулаа. Квирелл: - Мэдээж шvv дээ. Би савдгуудыг захирч чаддаг онцгой авъяастай. Та нарын наашаа ирэх замдаа дэргэдvvр нь єнгєрсєн савдгийг чухам яасныг хараа биз дээ? Харамсалтай нь савдгийг олох санаатай бvх багш нар хайж байх vед манийгаа хардаж байсан Снегг намайг барихаар шууд л гуравдугаар давхарт гарсан юм. Ингээд савдаг чамайг дєнгєєгvйгээр барахгvй тэр муу гурван толгойт гангиа ч Снеггийг олигтой хазаж, vгvй дээ гэхэд хєлийг нь тасалчихаж чадаагvй шvv гэж ярихдаа Харрийг vнэхээр ойлгохгvй байгаад хачирхаж байлаа. Харри дахин юм асуух санаатай амаа ангайтал Квирелл болгоомжлон гараа єргєв. - Поттер минь тайван зогс. Би энэхvv сонирхолтой толийг судлах хэрэгтэй байна. Тэгэхэд л Харри Квиреллийн ард байгаа юмыг харлаа. Еиналежын толь аж. - Энэ толинд чулуу руу хvрэх тvлхvvр нуугаастай байгаа. Дамблдорыг иймэрхvv юм хийнэ гэж мэдэх л хэрэгтэй байсан юм... Гэтэл тэр Лондонд байдаг.. Тvvнийг буцаж ирэх vед би аль хэдийнэ холдчихсон байна даа... гэж бувтнаад Квирелл толины хvрээг хуруугаараа тоншино. Харри ямар нэг юм бодож олохоор мэрийлээ. Гэтэл тvvний толгойд орж ирсэн бодол нь ердєє л Квиреллийг яриагаараа самууруулан толины тухай бодуулахгvй явдал байлаа. - Би таныг Снеггтэй хамт ойд байхыг чинь харсан!
177
-
Тийм ээ. Тэр намайг мєн гэдэгт итгэлтэй байсан тєдийгvй илчлэхээр оролдож яахыг минь хvлээж байсан юм. Анхнаасаа л намайг хардаж сэрдэж байлаа. Бас чадахгvй байж намайг айлгах санаатай! Миний талд ноён Волан-де-Морт єєрєє... хэмээн ярих зуураа Квирелл толины ард юу байгааг харах гэж тойрон vзэж байв. Квирелл толийг тойрч гvйцээд сайтар харлаа. - Би чулууг хайж байна. Тvvнийг дээд эзэндээ єргєн барих гэсэн юм... Чулуу чухам хаана байгаа юм болоо? гэж бувтнана. Харри хvлээсээ сулруулахаар оролдсон авч болсонгvй. Квирелл бvх анхаарлаа толинд хандуулсан санагдана. Харри тvvнийг холдуулах хэрэгтэй байлаа. - Снегг намайг vзэн ядаад л байх шиг надад санагддаг байсан шvv... - Єє, тэгэлгvй яахав. Тэр чамайг vзэн яддагийг тэнгэр ч гэрчилнэ. Тvvнийг Хогвартсад эцэгтэй чинь хамт суралцаж байсныг чи мэддэггvй юм уу? Тэр хоёр бие биеэ огт vздэггvй байсан даа. Гэхдээ Снегг чамайг vхээсэй гэж хэзээ ч хvсдээгvй юм шvv гэж Квирелл хайнгадуухан єгvvлэв. - Гэхдээ би хэдэн єдрийн ємнє таны уйлж байхыг сонссон. Снегг таныг заналхийлсэн гэж би бодсон... гэж Харри vргэлжлvvллээ. Харрийг танхимд ирснээс хойш анх удаа Квирелл тайван бус боллоо. Царайд нь айдас тодорно. - Тэр vvнд хамаагvй ээ. Зvгээр л хааяа... хааяа нэг эзнийхээ тушаалыг биелvvлэхэд надад хэцvv байдаг юм. Тэр чинь агуу их шидтэн би ядуухны дээр бас...гэж Квирелл хоолойгоо vл ялиг чичрvvлэн хэлэв. - Тvvнийг тэр єрєєнд тантай хамт байсан гэх гээд байна уу? хэмээн Харри чихэндээ ч итгэхгvй асуулаа. - Тэр намайг хаана ч байсан дандаа хамт байдаг юм. Би даян дэлхийгээр хэсэж явахдаа тvvнтэй тааралдсан билээ. Би залуу гэнэхэн сайн муугийн тухай тааруухан тєсєєлєлтэй явж дээ. Ноён Волан-де-Морт намайг тєєрєлдєж байгааг минь ойлгуулсан юм. Сайн муу гэж байхгvй. Зєвхєн хvч чадал, зєвхєн эрх мэдэл бас эрх мэдэл рvv тэмvvлэхэд хэтэрхий жолдох хvмvvс л байдаг юм... Хэдийгээр харамсалтай нь нэг бус удаа тvvнийг эвгvй байдалд оруусан ч би тэр vеэс л тvvнд vнэн сэтгэлээсээ алба хашиж явна. Тэр надад ширvvлэх vе гардаг л даа... гэж Квирелл тайлбарлав. Тэгснээ гэнэтхэн агзасхийгээд: - Тэр алдааг уучилж чаддаггvй юм. Намайг <<Гринготтс>>-оос чулууг хулгайлж чадаагvй гээ сэтгэл дундуур байснаа шийтгэсэн шvv. Тэгээд намайг байнгє мєрдєж байнга хянаж байх ёстой гэж vзсэн хэрэг... гэлээ. Квиреллийн дуу хоолой єрєєнд цуурайтсанаа замхрана. Харри тэр нэгэн єдєр Хагридын хамт Тахир гудамжинд байснаа саналаа. Бурхан минь яаж ингэж мулгуу байж чадав аа? Тэр єдєр тэнд Квиреллийг харж <<Цоорхой тогоо>>-нд гар барьсан шvv дээ. Тэгэхлээр Снегг vvнд огт хамаагvй гэдгийг аль хэдийнэ мэдэх ёстой байжээ... Квирелл ямар нэг хараал амандаа аяархан хэлснээ: - Огт ойлгохгvй юм. Чулуу толин дотор байгаа юм болов уу? Толийг хагалах ёстой юм биш байгаа? гэж шивнэнэ. Харри юу хийх ёстойгоо мэдэхээр мэрийлээ. <<Одоо би Квиреллээс тvрvvлж л чулуу олохыг хамгийн их хvсэж байна. Хэрэв би толинд харах аваас чулуу олж байгаагаа харна. Єєрєєр хэлбэл
178
чулуу хаана нуугаастайг харна гэсэн vг! Харин би Квиреллд мэдэгдэлгvй яах гэж байгаагаа ойлгуулалгvй яаж толинд харах вэ?>> хэмээн бодов. Харри байрнаасаа хєдлєх гээд vзсэн ч хvлээс чанга байсан болохоор найгаж байгаад уначихлаа. Квирелл vvнийг огт тоосонгvй єєрєє єєртэйгээ ярьсан хэвээр. - Энэ толь яадаг байнаа? Юу vзvvлдэг юм бол? Ноёнтон минь надад туслаач. Харри айсандаа царцах шиг санагдав. Єрєєнд тvvний огт танихгvй дуу гарчээ. Энэ дуу Квиреллээс л гараад байх шиг. - Хvvхдийг ашигла... Хvvхдийг ашигла... Квирелл Харри руу эргэлээ. - За, Поттер наашаа хvрээд ир. Профессор алгаа ташихад хvлээс шалан дээр уналаа. Харри алгуурхан босов. - Нааш ир. Толинд хараад юу байгааг надад хэл гэж Квирелл яаруулна. Харри ойртлоо. <<Би тvvнийг хуурах ёстой. Би толинд хэрэгтэй зvйлээ хараад л тvvнд худал хэлэх хэрэгтэй>> гэж цєхєрч гvйцсэн Харри єєрєє єєртєє тушаав. Квирелл ард нь зогслоо. Профессорын толгойг далдалсан ороолтноос хачин vнэр vнэртэхийг Харри мэдэрчээ. Тэгээд нvдээ аниснаа толинд ойртон очоод дахин нээлээ. Тэрбээр єєрийнхєє айж цонхийсон царайтай дvрсийг олж харав. Гэтэл хэдэн агшны дараа толинд туссан дvрс тvvнд нvд ирмэжээ. Тэрхvv дvрс халаасандаа гараа хийгээд тэндээс цусан улаан чулуу гаргаж ирэв. Тэгснээ дахин нvдээ ирмээд чулууг буцаагаад хийчихлээ. Тэр vед халаас нь хvндрээд явчихыг Харри мэдэрчээ. Ямар нэг ер бусын байдлаар чулуу тvvний халаасанд оржээ. - За яав? Юу харагдаж байна? хэмээн Квирелл тэсгэл алдан асуулаа. Харри сайтар бодсоноо: - Би Дамблдорын гарыг атгаж байгаагаа харж байна. Би... тэнхимvvдийн дунд явагдсан тэмцээнд Гриффиндорын ємнєєс тvрvvлжээ хэмээн аль болохоор итгэлтэй тvрж гарлаа. Квирелл ахиад л хараал урсгаж: - Эндээс холд! гэж тушаав. Харри хажуу тийш боллоо. Чулуу халаасыг нь хvндрvvлэн дарахыг мэдсэн Харри зугатах гээд vзвэл яах бол гэж боджээ. Тэгээд хаалга чиглэн тав ч алхаж амжаагvй байтал хахирган дуу ард нь гарлаа. Харри эргээд хартал Квирелл яагаад ч юм бэ амаа огт нээлгvй ярьж байгааг анзаарлаа. - Тэр залилж байна… Тэр мэхэлж байна… - Поттер нааш ир! Yнэнийг хэл! Чи юу харсан бэ? гэж Квирелл хашгирлаа. Квиреллийг амаа хамхиснаас хойш ч нєгєє хахирган дуу хадсаар. - Би тvvнтэй ярилцмаар байна… Би тvvний царайг хармаар байна. Тэр ч намайг хараг… - Гэхдээ эзэн та сайн тамир суугаагvй байгаа шvv дээ! гэж Квирелл эсэргvvцнэ. - Миний хvч хангалттай... Yvнд миний хvч бvрэн хvрэлцэнэ... гэх хахирган дуу гарсаар. Харри ахиад л <<чєтгєрийн цалам>>-д орооцолдсон юм шиг санагдана. Тэрбээр байрандаа наалдчихсан мэт хєдєлж ч чадахгvй байв. Ийнхvv зогсож
179
байхдаа Квирелл хэрхэн толгойныхоо ороолтыг задлаж эхлэхийг харлаа. Эцэст нь ороолт шалан дээр уналаа. Квиреллийн толгой ороолтгvй vедээ хариугvй жижигхэн хачирхалтай харагдана. Тэгтэл Квирелл аажуухан эргэж Харри руу нуруугаа харуулан зогсов. Харри айсандаа хашгирахад бэлэн байсан ч огт дуугарч чадсангvй. Квиреллийн дагз байх ёстой газарт Харрийн хэзээ ч хараагvй аймшигтай нvvр харагдаж байв. Тvvний царай vхмэл цонхигор агаад хамрын нь оронд могойнх лугаа нарийхан нvх байх ажээ. Гэвч хамгийн аймшигтай нь тод улаан єнгийн хилэнтэй нvд байлаа. - Харри Поттер гэж тэр нvvр шивнэнэ. Харри гэдрэг ухрах гэсэн боловч хєл нь хєдєлсєнгvй. - Намайг юу болсныг харав уу? Ердєє л сvvдэр хий мєрєєдєл... Би бусдын биед шингэж байж л хэлбэр дvрсээ олдог юм... Намайг зvрх сэтгэлдээ шингээх хvн ямагт олддог юм даа... Ганц эвэртийн цус намайг улам хvчтэй болгосоон... Миний vнэнч Квирелл цус ууж байхыг чи ойд харсан шvv дээ... Би мєнхийн усыг авмагцаа л жинхэнэ єєрийн гэсэн биетэй болно... Тэгэхлээр халаасандаа нуусан чулууг надад єгчихєж болохгvй гэж vv? Тэрбээр бvгдийг мэддэг ажээ. Харри гэнэтхэн ахиад л хvч чадалтай болж байгаагаа мэдрэн бvдэрсээр ухарлаа. - Бvv тэнэглээрэй. Надтай нийлж амь насаа аварсан чинь дээр шvv... Тэгэхгvй бол эцэг эх шигээ л дуусах болно... Тэд хєєрхий єршєєл гуйсаар л vхэцгээсэн дээ... гэж нєгєє нvvр хэллээ. - Худалч! гэж Харри єєрийгєє ч мэдэлгvй хашгирав. Квирелл тvvний зvг дєхнє. Харрийг Волан-де-Мортод харуулахын тулд нуруугаараа урагш явах ажээ. Цагаан царайд нь инээмсэглэл тодорсон хэвээр. - Сэтгэл хєдєлмєєр юм. Би эр зоригийг ямагт vнэлдэг байлаа... Чиний зєв єє хvv минь. Эцэг эх чинь зоригтой хvмvvс байсан шvv... Хэдийгээр эрэлхэг тулалдсан ч би эцгийг чинь эхлээд алсан юм... Харин эх чинь vхэх хэрэггvй байсан билээ... Гэтэл тэр чамайг хамгаалах гээд... Тvvнийг шал дэмий vхсэн болгохгуйн тулд чи надад чулууг єгчих гэж шивнэнэ. - Хэзээ ч vгvй! Харри vvд чиглэн ухасхийлээ. - Тvvнийг бариарай! гэж Волан-де-Морт орилно. Хэдхэн агшны дараа Квиреллийн гар бугуй дээрээс нь барихыг Харри мэджээ. Духан дээрх сорви нь хатгуулан євдлєє. Толгой нь одоохон бут vсрэх гэж байгаа юм шиг санагдана. Тэрбээр хашгирч мултрах санаатай ноцолдтол тэр ёсоор болсон нь гайхалтай. Євчин намжжээ. Квиреллийн хаашаа явсныг мэдэх санаатай агшин зуур эргэж хартал профессор євдсєндєє ярвайж харсаар байтал улаан цэврvv vvсэх гараа харж байв. - Тvvнийг барь! Тvvнийг бариарай! гэж Волан-де-Морт ахиад л орилжээ. Квирелл Харри руу дайран тvvнийг унагаалаа. Квирелл чухам яагаад дээр нь гарчихсныг Харри ухаарч амжсангvй. Профессор тvvнийг багалзуурдан авлаа. Толгой нь бvр аймаар хvчтэй євдєхєд Харри бараг харалган болсон ч Квиреллийн орилохыг тодхон сонсчээ. - Эзэнтээн би тvvнийг тогтоож чадахгvй нь. Ёо ёо гар, гар! Квирелл Харрийн хvзvvг тавиад алгаа айсан байдалтай харна. Нvд нь харахтай болсон Харри тvvнийг алга тvлэгдэж улайсан байхыг анзаарчээ. Арьс нь бараг хуурсан харагдана.
180
-
Тэнэг минь тэгвэл тvvнийг алаач энэ явдлыг дуусгаач! гэж Волан-деМорт хэржигнvvлэн хашгичав. Квирелл Харрид vхлийн хараал хийхээр гараа єргєтєл Харри єєрийн эрхгvй урагш ухасхийж Квиреллийн нvvр нvдэн дундуур татаад авлаа... - А-А-А-А! Квирелл уначихлаа. Бvх нvvр нь тvлэгджээ. Харри ч гэнэтхэн бvгдийг ойлголоо. Тvvнийг хvрэх болгонд Квирелл илvv их євддєг юм байна. Одоо Харрид цорын ганц боломж байлаа. Бvх зvйлийг мартуулж хараал хийлгvvлэхгvйн тулд Квиреллийг гараасаа салгах ёсгvй юм байна. Харри vсрэн босоод профессорын гараас зуурчээ. Квирелл дороо эргэлдэн тvvнийг сэгсэрч унагаахаар оролдоно. Гэхдээ Квиреллд хvрэх болгондоо толгойгоо хатгуулан євдєхийг Харри мэдэрч байлаа. Ахиад л бараг юм харахгvй болсон ч Квиреллийн муухай орилохыг <<Тvvнийг ал! Тvvнийг ал!>> хэмээн Волан-де-Мортын хашгирахыг сонсож байв. Тэгтэл дараа нь єєр хvмvvс тvvнийг нэрээр нь дуудахыг сонсох ч шиг. Тэгж санагдсан юм байлгvй. Квирелл тvvний тэвэрсэн гарт тонгочиж байгааг Харри мэдэрч байв. Бvх юм дууссан гэдгийг ойлгоод харанхуй руу уналаа. Улам доош нисэн ниссээр. *** Дээгvvрээ нэг алтлаг юм гялалзахыг Харри харжээ. Мэдээж энэ бол Снитч! Харри тvvнийг барих гэсэн ч гар нь тугалга цутгасан шиг хvндэрчээ. Тэрбээр нvдээ нээлээ. Энэ бол Снитч биш нvдний шил нь байжээ. Хачин юм даа... Нvдээ ахиад л нээв. Будан дундаас Альбус Дамблдорын инээмсэглэсэн царай харагдана. - Єдрийн мэнд хvргэе, Харри гэж Дамблдор хэлжээ. Харри тvvнийг ширтэн байснаа гэнэтхэн бvгдийг саналаа. - Ноёнтоон! Чулуу! Тэр чинь Квирелл байсан шvv! Чулуу тvvнд бий! Яараарай ноёнтоон... гэж Харри сулхан дуугаар хэлээд єндийх гэж оролдоно. - Эрхэм хvv минь тайвшир. Чи цаг хугацаанаас яльгvй хоцорчээ. Чулуу Квиреллд байхгvй гэж Дамблдор элэгсэг дотно хэлэв. - Тэгвэл хэнд байгаа юм бэ? Ноёнтоон би... гэж Харрийг тvгшин хэлэхэд: - Харри минь чимээгvй бай. Тэгэхгvй бол хатагтай Помфри намайг эндээс хєєнє шvv гэж Дамблдор гуйлаа. Харри санаа алдаад эргэн тойрноо харав. Ямар ч атугай эмнэлэгт хэвтэж байгаагаа дєнгєж сая ухаарлаа. Тэрбээр оронд хэвтэх агаад хажууд байгаа ширээн дээр нь амттан овоолоостой ажээ. Харрид зориулан багаар бодоход дэлгvvрийн барааны хагасыг худалдан авсан бололтой. - Чиний анд хєгжєєн дэмжигчдийн чинь санаа тавьсны тэмдэг. Газар дор Квирелл та хоёрын хооронд болсон явдал чандын чанд нууц болохоороо сургууль даяараа мэдэх болсонд гайхах юмгvй. Чиний анд Фред Уизли, Жорж Уизли хоёр чамд жорлонгийн суултуур бэлэглэх гэснийг дашрамд хэлье Чамайг сонирхоно гэж бодсонд эргэлзэхгvй байна. Гэхдээ хатагтай Помфри ариун цэвэрт таарахгvй гээд суултуурыг хураагаад авчихсан гэж Дамблдор тайлбарлалаа. - Би энд удаж байна уу? гэж Харри асуув. Болсон явдлаас єєр юу ч тvvний санаанд орохгvй байлаа.
181
-
Гурав хонолоо. Ноён Рональд Уизли, Грэйнжер авхай нар ухаан орсонд чинь тун ч их баярлана даа. Чиний эрvvл мэндэд их санаа зовж байсан юм. - Гэхдээ ноёнтоон нєгєє чулуу... - Чулуунд бvхнээс илvv санаа зовж байгааг чинь ойлголоо. Чулууны талаар ярилцъя л даа. Профессор Квирелл тvvнийг чамаас авч чадаагvй юм. Би ч хэрэгтэй vед орж ирж саатуулсан даа. Харин намайг байхгvйд чи сайн vзэлцсэн гэдгийг хэлэх хэрэгтэй гэж Дамблдор ярьжээ. - Та тэнд байсан юм уу?! Та Гермионагийн илгээсэн уулийг авсан хэрэг vv? гэж Харри уулга алдав. - Бид агаарт зєрчихсєн юм байлгvй дээ. Би Лондонд очмогцоо л нєгєє орхисон газартаа байх ёстой гэдгээ шууд л ойлгосон. Би яг цагаа олж ирээд чамайг Квиреллээс салгаж амжсан юм... - Тэгэхлээр та байсан хэрэг vv гэж Харри хэлээд ухаан алдахаасаа ємнє дуу гарахыг сvvлчийн сонссоноо саналаа. Тэгж санагдсан хэрэг биш байх нь ээ. - Би хоцорчихлоо гэж айсан шvv хэмээн Дамблдор vнэнээ хvлээв. - Тийм ээ, арай л хоцорчихсонгvй. Жаахан удвал чулууг тэр надаас булаагаад авчих байсан даа... гэж Харри хэллээ. - Би чулуунд биш чиний тєлєє санаа зовсон юм. Тулалдаан чиний бvх хvчийг шавхаад чи арай л vрэгдчихсэнгvй. Би тэрхэн vедээ бараг тэгж бодсон шvv. Харри чулууны тухайд бол тvvнийг устгасаан гэж Дамблдор залруулан єгvvлэв. - Устгасан гэнээ? Манай анд Николас Фламел... гэж Харрийг итгэлгvйхэн асуухад: - Єє, чи Николасын тухай мэддэг юм уу? Бvгдийг мэдсэн юм байна тийм vv? Николас бид хоёр жаахан бурж байснаа ингэвэл дээр гэж шийдсэн юм гэж хэлэхдээ Дамблдор vvнд сэтгэл хангалуун байгаа бололтой. - Гэхдээ энэ чинь тэр єєрєє бас эхнэр нь vхнэ гэсэн vг биз дээ? гэж Харри гvйцэд ойлгосонгvй асуулаа. - Тэдэнд ажил хэргээ журамлахад хvрэлцэхvйц хэмжээний мєнхийн усны нєєц бий. Дараа нь л тэд vхнэ дээ. Харрийн гvйцэд ойлгохгvй байгааг хараад Дамблдор инээмсэглэв. - Чам шиг залуу хvнд энэ нь байж боломгvй мэт санагдаж ч магадгvй. Гэхдээ Николас Пернелла хоёрын хувьд vхнэ гэдэг орондоо орох урт єдрийн дараа унтахтай адилхан. Єндєр зохион байгуулалттай оюун ухааны хувьд vхэл бл ердєє л ээлжит адал явдал юм. Тэгээд ч чулуу гэдэг тийм ч сайхан эд биш шvv дээ. Чулуу чамд хvссэн хэмжээний мєнгє нас єгнє л дєє. Єєрєєр хэлбэл хvний хамгийн тvрvvнд хvсдэг зvйлvvдийг. Гэхдээ хvмvvс єєртєє хамгийн муу зvйлийг сонгодогт л хамаг гай нь байгаа юм. Нам гvм боллоо. Харри юу хэлэхээ мэдэхгvй адар ширтэн хэвтэнэ. Дамблдор амандаа нэг юм бувтнан хайхрамжгvй инээмсэглэх ажээ. Ноёнтоон би бодохдоо... Ноёнтоон... Чулууг устгасан ч гэлээ Волан... Yгvй ээ би Хэцvv нэрт гэх гэсэн юм... хэмээн Харрийг дуугарахад: - Тvvнийг Волан-де-Морт гэж бай Харри. Аливаа юмыг ямагт нэрээр нь нэрлэж байгаарай. Нэрнээс айна гэдэг чинь тvvнээс айхыг улам бvр нэмэгдvvлдэг юм гэж Дамблдор хэлэв. - Тийм ээ, ноёнтоон. Одоо Волан-де-Морт хvч чадалтай болох єєр арга хайх байх даа? гэж би асуух гэсэн юм.
182
Тэр чинь vvрд алга болоогvй биз дээ? гэж Харри толгой дохин хариу сонсохоор асуулаа. - Yгvй ээ, Харри. Тэр шингэчихэж болмоор єєр шинэ бие хайгаад хаа нэгтээ явж байж ч магадгvй... Яг vнэнийг хэлэхэд тэр амьгvй юм чинь тvvнийг хєнєєж болохгvй л дээ. Тэр чинь Квиреллийг vхэг гээд хаячихсан. Зєвхєн дайсандаа тєдийгvй холбоо хамсаатандаа ч ийнхvv хайр найргvй ханддаг юм. Гэхдээ чи гомдох хэрэггvй. Чи тvvний эрх мэдэл засаглалд хvрэх хугацааг тvр зуур л хойшлуулсан юм. Дараагийн удаа тvvнтэй тааралдахад бэлэн єєр хvн олдох л байлгvй. Тvvний эсрэг хийсэн бидний тэмцэл ялагдалд хvрсэн мэт санагдсан ч хамаагvй. Хэрэв тэр буцаж ирэхгvй удах аваас хэзээ ч эрх мэдэлд хvрэхгvй байж магадгvй л юм. Харри толгой дохих гэсэн авч євдсєндєє ярвайжээ. - Ноёнтоон хэрэв та зєвшєєрвєл би єєр нэг юмны тухай мэдмээр байна. Би vнэнийг мэдмээр байна... гэж намуун авч шаргуу шаардлаа. - Yнэнийг... Yнэн гэдэг бол сайхан боловч бас аюултай эд дээ. Тийм болохоор vнэнд ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ би чиний асуултанд хариулнаа. Дуугvй байх хvндхэн шалтгаан гарахгvй бол тэр шvv. Хэрэв намайг хариулж чадахгvй бол уучлаарай. Би худал хэлж чаддаггvй болохоор дуугарахгvй байсан нь дээр. - За. Намайг алуулахгvй гэж тэмцсэн болохоор ээжийг маань хєнєєсєн гэж Волан-де-Морт ярьсан. Гэхдээ яагаад намайг алах болсныг би ойлгохгvй юм. Энэ удаа Дамблдор гvнзгий санаа алдлаа. - Харри минь, би энэ асуултад хариулж чадахгvй нь ээ. Yгvйдээ гэхэд єнєєдєр яг одоо болохгvй. Чи аяндаа мэднэ... Одоохондоо энэ тухай март. Чи том болоод... энэ ч таагvй сонсогдож байгааг би ойлгож л байна... Тэгэхээр чи бэлэн болохоороо аяндаа бvгдийг мэднэ. Шаардаад ашиггvй гэдгийг Харри ойлголоо. - Яагаад Квирелл надад хvрч чадахгvй байсан бэ? - Ээж чинь чамайг аврах гэж байгаад vрэгдсэн юм. Волан-де-Мортын ойлгож чадахгvй юм гэж дэлхий дээр байдаг бол тэр нь хайр дурлал. Эхийн чинь чамайг хайрлаж байсан хайр шиг тийм хvчтэй халуун хайр єєрийнхєє мєрийг vлдээдэг гэдгийг тэр огт ойлгоогvй юм даа. Энэ бол сорви биш энэ мєр харагдахгvй. Хэрэв чамайг чин сэтгэлээсээ хайрласан аваас чамайг хайрлаж буй хvн vрэгдлээ ч гэсэн чи тvvний хайр ивээлд хэвээрээ vлдэх учиртай. Чиний хамгаалалт чамд л л байна. ийм учраас л vзэн ядаж ховдог санаархсан Волан-де-Морттой сэтгэл санаагаа хуваалцсан Квирелл чамд хvрч чадаагvй юм. Тийм хvчтэй сайхан хайр шингэсэн хvнд хvрвэл тэр єєрєє євдєн шаналдаг байхгvй юу. Дамблдор чимээгvй болж цонхны тавцан дээр суух шувуухайг сонирхон харж байлаа. Харри энэхэн агшныг ашиглан нvдэндээ мэлтрэн гарсан нулимсыг сэм шударлаа. - Харин далдын хар жанч. Тvvнийг надад хэн илгээснийг та мэдэх vv? гэж vг хэлэхтэйгээ болоод Харри асуув. - Дээр vед аав чинь надад тvvнийг vлдээсэн юм. Чамд таалагдаж магадгvй гэж би бодсон юм л даа. Хэрэгтэй эд дээ... Аав чинь гал зууханд нууцаар орж идэх юм эрэхдээ л тvvнийг хэрэглэдэг байсан юм. Энэ чинь тvvнийг Хогвартсад суралцаж байх vеийн явдал гэж хэлээд Дамблдорын нvд сэргэлээ.
183
-
Бас нэг юм гэж Харри санаа нь амрахгvй хэлтэл: За тэг гэж зєвшєєрєхдєє Дамблдор Харри тvvний уурыг хvргэчихгvй юм сан гэж хичээж байгааг таасан бололтой. - Квирелл хэлэхдээ Снегг бол... - Профессор Снегг гээч Харри минь. - Тийм ээ, тvvнийг миний аавыг vзэн яддаг болохоороо намайг ч бас vзэн яддаг гэж Квирелл хэлсэн юм. Энэ vнэн vv? - Тийм ээ, тэд бие биеэ огт vздэггvй байсан юм гээд агшин зуур бодолхийлснээ: - Ноён Малфой та хоёр шиг л. Тэгээд аав чинь ямар нэг юм хийсэн болохоор Снегг тvvнийг уучлаагvй юм. - Юу гэнээ? - Тэр тvvний амийг аварсан юм. - Юу гэнээ? Харри чихэндээ ч итгэсэнгvй. - Тийм ээ... Хvний ухаан санаа заримдаа ямар хачин болчихдогийг би ямагт гайхсаар ирсэн. Профессор Снегг чиний аав их єртэй хоцорсонтойгоо эвлэж чаддаггvй юм... Тийм болоод л чамайг аврах гэж ихээхэн хvч гаргасан гэж би санадаг шvv. Профессор Снегг ийм байдлаар эцгийн чинь єр тєлєєсийг даръя гэж шийдсэн хэрэг. Тэгээд л тvvнийг vзэн ядах болсон дуртгалаа айвуу тайвуу vргэлжлvvлэх гэж... Харри сонссон зvйлээ ойлгох гэж мэрийсэн авч толгой нь айхавтар євдєж байлаа. - Ноёнтоон, дахин нэг асуулт... гэж зориглон хэлэхэд Дамблдор... - Ердєє л ганцхан уу? гээд инээмсэглэв. - Би толин дотроос чулууг яаж авч чадсан юм бэ? - Аа! Yvнийг асуусанд чинь баярлаж байна. Энэ бол миний хамгийн агуу санаануудын нэг байсан юм. Би чулууг олох гэсэн ашиглахгvйгээр ердєє л олох гэж хvссэн хvн л ингэж чадахаар болгосон юм даа. Харин бусад хvмvvс бол тємрийг алт болгох мєнхий усыг уух гэх мэт єєр зvйлийг толинд харна. Заримдаа миний тархи намайг ч гайхшруулдаг юм... Одоо асуулт тавьж боллоо. Энэ амттангуудыг ид гэж хэлмээр байна. Ай даа! Янз бvрийн амттай <<Берти Боттс>> vрэл! Залуудаа би азгvйтээд бєєлжмєєр амттай чихэр залгичихсан билээ. Тэр vеэс л чихэрт дургуй болчихсон байх вий гэж айдаг юм. Гэхдээ энэ чихэр зvгээр байх аа? Дамблдор инээмсэглээд амтлаг хvрэн чихэр ам руугаа хийснээ дорхноо тургиж: - Аз таарсангvй ээ! Чихний хулхинаас єєр таагvй амттанг энэ дэлхийгээс олохгvй биз? гэлээ. *** Эмнэлэгийн эзэгтэй хатагтай Помфри аятайхан хэдий ч тун хатуу эмэгтэй байлаа. - Ердєє л тавхан хором зєвшєєрчих л дєє гэж Харри царай алдан гуйлаа. - Ингэж болохгvй. - Та над руу профессор Дамблдорыг оруулсан шvv дээ... - Тэгэлгvй яахав профессор сургуулийн захирал юм чинь єєр хэрэг. Харин чи одоо амрах хэрэгтэй.
184
-
Би ч амарсаар л байна. Yнэн шvv. Дандаа хэвтээд л... гэж Харри цєхрєлгvй гуйсаар. - За яахав. Яг таван хором шvv гэж хатагтай Помфри єршєєнгvй хэллээ. Yvд нээгдэж тасагт Рон Гермиона хоёр орж ирэв. - Харри! гэж хашгираад Гермиона тvvний зvг ухасхийлээ. Харри тvvнийг тэврээд авах байхдаа гэж бодсон ч тэгээгvйд нь баярлажээ. Толгой нь бас л євдсєєр байсан болохоор тэврvvлбэл бvр ч тусгvй болох байлгvй. - Харри бид бодохдоо чамайг... гээд Гермиона арай л <> гэлгvй зогсоод: - Дамблдор их санаа зовсон шvv... гэлээ. - Сургууль даяар болсон явдлын тухай ярьж байна. Чухам юу болсон бэ? гэж Рон хэллээ. Элдэв цуурхалыг бодвол vнэн гэдэг илvv хачирхалтай сэтгэл догдлом байдаг цєєн тохиолдлын нэг нь энэ байлаа. Харри тэдэнд бvгдийг ярьж єгсєн юм. Квиреллийн тухай, толины тухай бас Волан-де-Мортын тухай, чулууны тухай гээд л. Рон Гермиона хоёр тун ч сайн сонсогчид аж. Харри тэднийг ёстой амаа ангайх байх даа гэж бодсон нь ёсоор болжээ. Харин Квиреллийн ороолтон дор юу нуугдаж байсан тухай ярихад Гермиона чангаар дуу алдав. - Одоо чулуу байхгvй гэсэн vг vv? Фламел vхэх болох нь ээ? гэж Рон Харрийг ярьж дуусахад асуулаа. - Би ч бас ингэж асуусан. Дамблдор хэлэхдээ... За байзаарай... Тэр хэлэхдээ єндєр зохион байгуулалттай оюун ухааны хувьд vхэл гэдэг ээлжит адал явдал гэсэн шvv хэмээн Харри єгvvлэв. - Би тvvнийг солиотой гэж дандаа ярьдаг байсан даа гэж Рон хvндэтгэсэн єнгєєр хэлжээ. Дамблдор тvvний шvтээн байсан юм. Рон профессортой холбоотой бvх зvйлээр тэр ч байтугай солиотой хэмээн бахархахад бэлэн байлаа. - Салсны дараа та нар яасан бэ? гэж єєрийнхєє ээлжинд Харри сонирхов. - Би буцаж очоод Роныг хэвийн болгосон. Энэ ч хэцvv байсан даа. Тэгээд л уульнуудын унтдаг байр луу яарцгаалаа. Гэтэл сургуулийн vvдэн дээр Дамблдортой тааралдсан юм. Тэр бvгдийг мэдэж байсан гээд л бодчих. Тэгээд зvгээр л: - Харри тvvний араас явсан уу? гэж хэлээд гуравдугаар давхрын нєгєє нvх рvv явчихсан гэж Гермиона нvдээ гялалзуулан ярив. - Энэ бvхнийг зориудаар хийсэн байх аа? Чамайг vvнийг чадаасай гэж хvссэн байх тийм vv? Тэр чамд далдын хар жанч илгээж бас... гэж Рон бодлогоширонгуй хэллээ. - Гайгvй байлгvй! Хэрэв тэр чинь... энэ бол аюултай чамайг алчихаж болох л байсан шvv дээ... гэж Гермиона оролцов. - Yгvй дээ бvх юм ёсоороо болсон. Дамблдор их хачин хvн. Надад зvгээр л нэг боломж олгох гэсэн байх. Ер нь энд болж байгаа бvх зvйлийг мэдэж байдаг юм. Тэгэхлээр Дамблдор бидний юу сэдсэнийг мэдсэн л байж таарна. Харин биднийг болиулахын ороонд надад жаал зугаа юм сургаж болох явдалд намайг бэлтгvvлж байжээ. Би Еиналежын толийг тохиолдлоор олсон гэж санахгvй байна. Тэр л намайг олуулахаар тvлхсэн. Толь чухам яадгийг надад тайлбарлаж єгсєн юм чинь. Тэр ч байтугай Волан-де-Морттой халз уулзах эрх надад буй эсэхийг ч єєрєє шийдсэн байж магадгvй юм. Би тvvнд бэлэн гэдгээ харуулсан л даа... гэж Харри ярилаа.
185
-
-
Yгvй ээ, Дамблдор vнэхээр солиотой юм! гэж Рон бардам хэлснээ: Хєєе, Харри. Чи энд хэвтээд байх явдалгvй. Маргааш хичээлийн жил дууссантай холбогдуулан цайллага хийнэ. Бидэнд баярлаад байх юм нэг их байхгvй л дээ. Тэнхим хоорондын уралдаанд Слизерин тvрvvлсэн. Бас квиддичийн тэмцээнд бид барсангvй. Чамайг байхгvй сvvлийн тоглолтод Когтевраны хvvхдvvд биднийг ёстой арчсан шvv. Гэхдээ дайллага цайллагын хоол унд амттай байна гэдгийг би чамд амлая... гэлээ. Энэ агшинд хатагтай Помфри єрєєнд орж ирээд: Та нар арван таван хором суучихлаа. Одоо эндээс марш! гэж ширvvхэн хэллээ. ***
Харри тэр шєнє хар дарж зvvдлээгvй болохоороо єглєєгvvр сэргэг сайхан байв. - Би цайллаганд ормоор байна. Явж болох уу? гэж хатагтай Помфригоос гуйх vед тэрбээр Харрийн орны дэргэдэх ширээн дээр янз бvрийн амттан багтааж ядан єрж байлаа. - Профессор Дамблдор таныг явуулаарай гэж надад хэлсэн гэх дууны єнгєнєєс нь vзвэл хатагтай Помфри тvvний саналыг нэг их дэмжихгvй байгаа бололтой. Дайллага эрvvл мэндэд муугаар нєлєєлж магадгvй учир Дамблдорын гуйлтыг ухаалаг бус гэж vзжээ. Тэрбээр: - Таныг эргэхээр бас нэг хvн ирлээ гэв. - Сайхан аа! Хэн бэ? гэж Харри асуулаа. Тэрхэн агшинд Харрийн vгийг сонссон мэт Хагрид vvдээр багтаж ядан орж ирэв. Аварга биет маань жижигхэн єрєєнд багтахгvй шахам ажээ. Харрийн хажууд яаж ийгээд сууж тvvнийг харснаа гэнэтхэн цурхиран уйллаа. - Энэ... энэ бол... миний... буруу! Би л тэр муухай амьтанд Пушокыг яаж унтуулдаг тухай ярьсан юм! Би єєрєє шvv! Чи минь vхэх шахжээ! Нєгєє лууны єндєгнєєс л бvх юм болсон л доо! Амьдралдаа би дахин хэзээ ч уухгvй! Ер нь намайг эндээс хєєж маглуудтай цуг байлгавал таарна! гэж гараараа нvvрээ халхлаад нулимс унаган ярилаа. Аварга хvний уйлахыг хараад Харри цочирджээ. Хагрид vнэхээр чичигнэн уйлж нvvрэн дээгvvр нь том том нулимс бємбєрєн унаж сахалд нь шингэж байлаа. Харри: - Хагрид минь тайвшир даа. Тэр чинь тэртээ тэргvй мэдэх байсан. Бид Волан-де-Мортын тухай ярьж байна шvv дээ. Тэр ч байтугай чамтай уулзахгvйгээр ч Пушокыг номхруулах єєр арга олох байсан гэж Хагридыг тайтгаруулахаар єгvvллээ. - Гэхдээ тэр чамайг алах гэж байсан. Энэ чинь... Харри минь... бурхны нэрийг бодож тvvний нэрийг бvv дурдаач! гэж Хагрид уйлагнана. - Волан-де-Морт! гэж Харрийг байдаг чадлаараа хашгирахад Хагрид бvр гайхаж тэр ч байтугай уйлахаа больчихлоо. - Би тvvнтэй уулзаж нvvр царайг нь харсан юм чинь нэрийг нь хэлэх л болно. Уйлахаа боль, Хагрид минь харцаа дээгvvр байлга. Бид чулууг аварсан. Одоо чулуу байхгvй болохоор тэр тvvнийг ашиглаж чадахгvй. Чи шоколад идсэн чинь дээр. Надад зєндєє бий... гэж Харри хэллээ. Хагрид хамраа шуухитнуулан ханцуйгаараа арчина. - Єє би сая л саналаа... Би чамд бэлэг авчирсан юмсан.
186
-
Цагаан vенийг махтай хачиртай талх биш биз? гэж Харри сандран асуулаа. Yvнийг сонсоод Хагрид vл мэдэгхэн инээмсэглэжээ. - Yгvй ээ. Намайг vvний хий гэж Дамблдор надад єчигдєр зориуд чєлєє єгсєн юм. Yнэнийг хэлэхэд намайг хєєх ёстой байсан ч... За яахав, vvнийг ав гэж аварга хvн хэллээ. Хагридын халааснаасаа гаргаж ирсэн зvйл савхин бvрээстэй номтой адилхан аж. Харри сонирхон тvvнийг нээлээ. Гэрэл зургийн цомог байв. Хуудас болгон дээрээс аав ээж нь инээмсэглэн гараараа даллана. - Би єчигдєрийн турш танай аав ээжтэй чинь байсан... бас тєгссєний дараа vерхэж байсан хvмvvст ууль илгээсэн юм. Чамд ганц ч зураг байхгvй юм чинь тэдний гэрэл зургийг явуул гэж... За чамд таалагдаж байна уу? гэж Хагрид тайлбарлав. Харри юм хэлж чадаагvй ч Хагрид ойлгожээ. *** Танхим дvvрсэн хойно Харри цайллаганд иржээ. Эхлээд цайллаган дээр бvх хvvхдvvдтэй хамт Гриффиндорын гол танхимд орох гэсэн юм. Гэтэл хатагтай Помфри тvvнийг vзлэгт оруулаад тєлєвлєгєєг алдагдуулжээ. Тийм болохоор Харрийг гол танхимд ороход тэнхимийнхэн бvгд тэнд байлаа. Слизерин тэнхимvvдийн хооронд зохиогдсон уралдаанд долоо дараалан тvрvvлсэн болохоор танхимыг мєнгєлєг ногоон єнгєєр чимэглэжээ. Багш нарын ширээний цаадах ханан дээр Слизерины могой дvрсэлсэн том тугийг байрлуулжээ. Харрийг vvдээр ороход танхим нам гvм болсноо ахиад л дуу шуугиантай боллоо. Харри доош тонгойн ширээ рvvгээ хурдхан явж очоод Рон Гермиона хоёрын дунд суув. Тэрбээр цугларсан хvмvvс хараад байгааг ажиглаагvй дvр vзvvлэхийг хичээж байлаа. Зарим нь тvvнийг сайтар харахын тулд суудлаасаа босчээ. Аз болоход хэдхэн агшны дараа танхимд Дамблдор орж ирлээ. Бvгд суудал суудалдаа суун чимээгvй болцгоолоо. Дамблдор: - Ингээд ахин нэг жил єнгєрлєє! Гэхдээ найр наадам эхлэхээс ємнє би та нарт євгєдийн vглээ vгийг сонсгох гэсэн юм. Ингээд хичээлийн нэг сайхан жил ард vлдлээ! Оны эхэнд байсныг бодвол та нарын толгой яльгvй ч гэсэн хvндэрсэн байлгvй гэдэгт би итгэлтэй байна. одоо та нар дараагийн улирал эхлэх хvртэл бvтэн зуны турш толгойгоо цэнэглэхэд зориулж амраах хэрэгтэй гэж хэллээ. Тэгээд Дамблдор тэнд байгсдыг хурц нvдээрээ тойруулан харлаа. - Одоо зарласан уралдаанд аль тэнхим тvрvvлснийг бид тодруулах ёстой. Сvvлээс нь эхэлье. Гриффиндор тэнхим дєрєвдvгээр байрт – гурван зуун арван хоёр оноогоор. Гуравдугаарт – Пуффендуй гурван зуун тавин хоёр оноогоор. Хоёрдугаар байранд Когтевран – дєрвєн зуун хорин зургаан оноотой. Тэргvvн байранд Слизерин – дєрвєн зуун далан хоёр оноо. Слизеринхийхний сууж байсан ширээний араас чанга хашгирах алга таших дуу цуурайтан хадлаа. Малфой ялсан хvний дvрээр ширээгээ алтан цомоор дэлдэж байхыг Харри харжээ. Энэ байдал таалагдаагvй учир дорхноо харцаа буруулав.
187
-
Тийм ээ, та бvхэн vнэхээр сайн байлаа. Гэхдээ сvvлийн vеийн явдлыг авч vзэх аваас... гэж Дамблдор Слизеринийхний сууж буй ширээ рvv хандан хэлэхэд танхимд суугчид чимээгvй боллоо. Малфойн инээд ч тєдийлєн хєгжилтэй харагдсангvй. Дамблдор хоолой зассанаа: - За ийм байна. Сvvлийн vеийн зарим сурагчид хэд хэдэн оноо нэмж авсантай холбогдуулан... Байзаарай, байзаарай... гэлээ. Дамблдор бодлогоширсон уу, бодлогоширсон дvр vзvvлсэн vv бvv мэд. - Ноён Рональд Уизлигээс эхэлье... Роны царай улайж наранд шарагдсан улаан манжин шиг болчихлоо. - Хогвартсын тvvхэнд шатар хамгийн сайн тоглосны тєлєє Гриффиндор тэнхимд тавин оноо нэмж єглєє. Харрийн сууж байсан ширээний араас гарах хашгирах дуун илбийн адарт хvртэл цуурайтсан бололтой. Ямар ч гэсэн адарт буй одод чичигнэж байв. Перси бусад ахлагч нар луугаа хандан зогсоо зайгvй: - Энэ миний дvv! Миний бага дvv! Тэрбээр МакГонагаллын илбэдсэн шатрыг хожжээ гэж хашгиран хэлэхийг тодхон сонсчээ. Ахиад л нам гvм блов. - Цааш нь... хатагтай Гермиона Грэйнжер гал нэвтлэх сэтгэхvйн хатуухан бодлогыг бодож чадсаны учир Гриффиндор тэнхимд тавин оноо єглєє гэж Дамблдор зарлалаа. Гермиона алгаараа нvvрээ даржээ. Тvvний уйлсан гэдэгт Харри эргэлзсэнгvй. Ширээний ард санаанд оромгvй явдал болж байлаа. Ганцхан хормын дотор тэнхим зуун оноо авчихлаа шvv дээ. - Эцэст нь ноён Харри Поттер гэж Дамблдорыг хэлэхэд танхимд чив чимээгvй болов. - Yнэнхvv тэсвэр тэвчээр эр зориг гаргасны тєлєє Гриффиндор тэнхимийг жаран оноогоор шагнаж байна. Чимээ шуугианд Харрийн чих дvлийрчээ. Тоо бодож орилж хашгирч байгаа бvгд л Гриффиндор одоо дєрвєн зуун далан хоёр оноотой болсныг мэдэж байлаа. Єєрєєр хэлбэл Слизериний оноотой яг тэнцvv гэсэн vг. Тэд тэнхим хооронд зарласан уралдаанд бараг тvрvvлжээ. Хэрэв Дамблдор Харрид нэг л оноо илvv єгсєн бол ч... Дамблдор гараа єргєлєє. Танхим нам гvм болов. - Эр зориг янз бvр. Дайсантай тулгарахад эрэлхэг байх ёстой. Гэхдээ анд нєхдийнхєє тєлєє тэмцэхэд ч багагvй эр зориг хэрэгтэй байдаг юм. Yvний тєлєє би ноён Невилл Долгопупсыг арван оноогоор шагнаж байна. Хэрэв хэн нэгэн хvн их танхимын vvдний цаана зогсож байсан бол энд дэлбэрэлт болов уу даа гэж бодохоор байлаа. Захирлыг энэ vгээ хэлсний дараа Гриффиндорынхон тийм айхавтар чангаар алгаа ташжээ. Харри, Рон, Гермиона гурав ч алгаа чангаар ташиж байв. Ичисэндээ царай нь цайсан Невилл тэврэх гэж тэмvvлсэн сурагчдын доогуур алга боллоо. Єдгєє хvртэл тэрбээр тэнхимдээ ганц ч оноо авч vзээгvй билээ. Харри алга таших зуураа Роны хажуу руу хатган Малфой руу толгой дохин заав. Малфой маань яг л Гермионагийн шившлэгэнд єртчихсєн мэт айж мэгдсэн царайтай харагдана. Когтевран Пуффендуй тэнхимийнхэн бас л Слзизеринийг ялагдсанд баясан алга нижигнvvлэн ташиж байсан учир Дамблдор тэрхvv их шуугианыг дарахын тулд чангаар хашгирч: - Ингээд... ингээд гоёл заслыг єєрчлєх хэрэгтэй боллоо гэв.
188
Тэрбээр алгаа ташихад хананаас дvvжилсэн мєнгєлєг ногоон туг алтлаг улаан тугаар солигдон аварга могой алга бож оронд нь Гриффиндорын хvчирхэг арслан тодорлоо. Снегг профессор МакГонагаллын гарыг атган инээмсэглэж байгаа харагдана. Харри тvvнтэй агшин зуур харц тулгарсан авч Снеггийн харьцаа огтхон ч єєрчлєгдєєгvйг шууд л мэджээ. Гэхдээ vvнд санаа зовсонгvй. Хамгийн гол нь тэрбээр ирэх хичээлийн жилд энэ жилийнхээс хавьгvй илvv байх юм чинь. Одоо анд найз нарынхаа дунд байгаа шигээ л сайхан байх болно. Энэ бол Харрийн амьдралын хамгийн сайхан vдэш байлаа. Квиддич тоглож хожсон, зул сарын баяр тэмдэглэсэн, уулын савдагтай тулалдаж дийлсэн vдшvvдээс ч хамаагvй илvv. Энэ vдшийг хэзээ ч мартахгvй гэдгээ мээж байв. Амьдралдаа хэзээ ч мартахгvй. *** Одоо шалгалтын дvн зарлах ёстой гэдгийг Харри яагаад ч юм мартчихсан байжээ. Гэхдээ санаа зовох юм байсангvй. Рон тэр хоёроос сайн дvн авсандаа их л гайхжээ. Гермиона ч мэдээж тэргvvний сурагч бололгvй яахав. Тэр ч байтугай Невилл шалгалтаа амжилттай давжээ. Ургамал судлалаар тvvний авсан сайн дvн уусмалын хичээлээс авсан муу дvнг нєхсєн хэрэг. Ихээхэн мангар ихээхэн ууртай Гойлыг сургуулиас хасагдах байх гэж Харри Рон хоёр бодож байсан ч яаж ийгээд шалгалтаа єгчихжээ. Энэ нь гомдмоор юм шиг санагдсан ч Роны хэлдэгээр бvх юм нэг дор бvтчихгvй шvv дээ. Шалгалтын дvн зарласнаас хойш ердєє л хэдхэн хормын дараа бvх шvvгээ хоосорч чемодан сав бэлэн болжээ. Невиллийн бахыг жорлонгийн ханын нvхээр зугтах гэж байхад нь барьж авсан аж. Амралтаараа ид шид vзvvлж болохгvй гэсэн санамжийг бvх хvvхдэд тараажээ. - Нэг удаа ч гэсэн энэ цаасыг тараахаа мартчихаж гэж бодсон юм сан хэмээн Фред Уизли гунигтайхан єгvvлэв. Хагрид тэднийг нуурын эрэг рvv аваачаад завиараа нєгєє эрэгт гаргаж єглєє. Сурагчид ярьж хєєрч инээлдсээр галт тэргэнд сууцгаажээ. Цонхны цаадах онгон байгаль, цэвэрлэсэн талбай сайхан байшингуудаар солигдов. Тэд маглуудын хотын дэргэдvvр єнгєрєх зуураа чихэр идэцгээж дараа нь жанчаа тайлцгаан хvрэм цамцаа ємсєцгєєлєє. Галт тэрэг <<Кингс Кросс>> буудлын есєн бvхэл дєрєвний гурав дугаартай тавцанд ойртон ирэв. Тэд тавцангаас явах гэж нилээд цаг баржээ. Тавцангийн vvдэнд зогсох євгєн харуул маглуудын анхаарлыг татахгvй гэсэндээ тэдний хоёр гурваар нь цувуулан гаргана. Хэрэв хананаас том чемодан барьсан баахан хvvхдvvд зэрэг гараад ирвэл Маглууд гайхаж сандрах байлгvй. - Чи энэ зун манайд ирж байх ёстой шvv. Гермиона чи ч гэсэн. Би та нарт ууль илгээнээ гэж дараалалд зогсох зуураа Рон хэллээ. - Баярлалаа. Энэ зун сайхан болно гэхээс баяртай байна гэж Харри тvvнд талархав. Тэд аймшигтай vймээн шуугиан бvхий маглуудын ертєнцєд буцаж ирлээ. - Баяртай Харри! нэх дуу хэд хэд гарав. - Уулзатлаа баяртай! гэж бас хэдэн хvvхэд хэллээ. - Чи ч урьдынх шигээ нэр хvндтэй алдартай хэвээр байнаа гэж Рон инээмсэглэн єгvvлэв. - Гэхдээ миний очих газарт хамаагvй шvv дээ гэж Харри хэллээ. Харри, Рон, Гермиона гурав ханаар зэрэг нэвтэрчээ.
189
-
Ээж ээ, тэр байна хараач! Энэ бол Роны дvv охин Жинни Уизлийн дуу ажээ. Харин тэрбээр энэ удаа ахыгаа заасангvй. - Харри Поттер! Хараач ээж ээ! Би тvvнийг харж байна гэж Жинни шивнэнэ. - Чимээгvй бай, Жинни. Хуруугаараа заах муухай гэж ээж нь тvvнийг татан хэллээ. Тэднийг хараад хатагтай Уизли инээмсэглэв. - За хэцvvхэн байв уу? - Ерєнхийдєє тийм. Таныг цамц чихэр явуулсанд их баярласан шvv хатагтай Уизли гэж Харри хэллээ. - Баярлах юмгvй ээ, эрхэм минь гэж хатагтай єчив. - За чи бэлэн vv? Яг л єнгєрсєн жилийнх шигээ сахалтай бараан царайтай хэвээр байгаа Вернон ах дvvгээ хараад ингэж хэлжээ. Тvvний илэн далангуй байгаад нагац нь дургvйцсэн аж. Жирийн хvмvvсийн дунд том ууль бvхий тор бариад зогсож байна гэж бодоод vз л дээ! Нагац ахын нь цаана Петунъя эгч Дадли хоёр харагдана. Дадли тvvнийг хулчгар янзтай харж байв. - Та нар Харрийн хамаатнууд юм шив дээ! гэж хатагтай Уизлийг хэлэхэд: - Зарим талаараа тийм. Хvv минь яаравчлаарай. Чамайг бvтэн єдєр хvлээж чадахгvй шvv хэмээн Вернон ах нь паржигнуулав. Вернон ахыгаа хажуу тийш болоход Харри маань Рон Гермиона хоёрт: - Уулзатлаа баяртай! гэж хэлээд инээмсэглэв. - Чамайг… чамайг амралтаа хєгжилтэй єнгєрєєнє гэж итгэж байна… хэмээн Вернон ахын таагvй байгааг анзаарч гайхсан Гермиона хvчлэн хэллээ. - Тvvнд эргэлзэх хэрэггvй! гэж Харри хариулав. <<Амралтаараа ид шид vзvvлж болохгvй гэдгийг миний хамаатнууд мэдэхгvй шvv дээ. Тэгэхлээр энэ зун Дадлитайгаа сайхан хєгжилдєнє дєє...>> гэж бодоод малийтал инээмсэглэх тvvнийг хараад Рон Гермиона хоёр их л гайхжээ.
190